зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АН-ын сонгуульд ялагдсан шалтгаануудад дүгнэлт хийе

2016-9-08
0
ЖИРГЭХ

        АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар өнгөрсөн сарын 3-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын ялагдсан шалтгаанд дүгнэлт хийж, намын дүрмийг шинэчлэх зорилготой юм. Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд тус ажлын хэсгийнхэн эрдэмтэн судлаачидтай хэлэлцэхээс гадна хөдөө орон нутаг дахь намын хороодын гишүүдтэй уулзаж саналыг нь авсан байна. Тодруулбал, АН-ын шинэчилсэн дүрэмд 21 аймгийн гишүүд, дэмжигчид оролцжээ.

 

Тус намын ҮЗХ-ны хурал ирэх сарын 16-ны өдөр болно. Уг хурлаар шинэчлэлийн ажлын хэсгийнхэн намын шинэчилсэн дүрмийг танилцуулах аж.  Мөн тус ажлын хэсгээс намын сонгуульд ялагдсан шалтгааныг заавал олох ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаан дахь Ардчилсан намын алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж, болж өнгөрсөн үйл явдлыг цаг хугацааны дараалалд оруулан гаргажээ. Бид тус үйл явдлуудаас АН-ыг ялагдалд хүргэсэн байж болох 24 шалтгааныг нэрлэж байна.

Баримт 1. 2014 оны 05 сарын 21: УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн С.Баярцогт шиг Оффшор данстай холбоотой хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхгүй” гэж өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв.

 

Баримт 2: 2014 оны 10 сарын 17: УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.


Баримт 3. 2014 оны 10 сарын 20:  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын дарга Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын  байгуулсан АН, МАХН-ын “Хамтран ажиллах гэрээ”-г эсэргүүцэв. Э.Бат-Үүл “АН-ын ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад гарын үсэг зурж гэрээг хүчин төгөлдөр болголоо“ мэдэгдэв.


Баримт 4. 2014 оны 11 сарын 05: УИХ-аас  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын 26 гишүүн, УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нарын өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад АН-ын нэр бүхий 8 гишүүн ... эсрэг санал өгч, ... 7 гишүүн санал хураалтад оролцоогүйгээс Ерөнхий сайдаа огцруулж, өөрийн байгуулсан Засгийн газраа унагаав.


Баримт 5. 2014 04 сарын 24 Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэв.


Баримт 6. 2014 оны 11 сарын 07: Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч, Э.Бат-Үүл нар хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудалд хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж, хурлын даргаар ҮЗХ-ны гишүүн Д.Баттулга, Тэргүүлэгчдэд Д.Бадарсан, Э.Бат-үүл нарыг сонгосон нь ҮЗХ-ны гишүүдийн эсэрүүцэлтэй тулгарч хуралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг хүртэл түр хугацаагаар завсарлуулав.


Баримт 7. 2014 оны 11 сарын 09: ҮЗХ-ны 43-р хуралдааны 12 тоот тогтоолд “Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй” гэснийг хурлын тэргүүлэгчид дур мэдэн санаатайгаар засварлаж, “Ерөнхий сайдыг тодруулах” гэж нэмж зассан нь илрэв.


Баримт 8. 2014 оны 11 сарын 17: УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МАН-д Хамтарсан Засгийн газар байгуулах талаар зөвшилцөх санал хүргүүлэв.


Баримт 9. 2014 оны 11 сарын 18:  УИХ-ын дарга З.Энхболд, АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож, Хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултанд хариулав


Баримт 10. 2014 оны 11 сарын 22: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаараа ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг (МАН) эргүүлэн томилов. Ш.Солонго нь ажлаа авангуутаа ЗГХЭГ-т ажиллаж байсан АН-ын 10 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлж, МАН-ын гишүүдийг томилов.


Баримт 11. 2014 оны 11 сарын 29: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Бага хуралд “Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахыг Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн илгээлт хүргүүлэв.


Баримт 12. 2014 оны 12 сарын 06: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн барив. Танхимын бүрэлдэхүүнд: АН-аас 8 яам, 10 сайд, МАН-аас 5 яам, 6 сайд, МАХН-аас 2 сайд, МҮАН-аас 1 сайд тус тус орсон байв.           


Баримт 13. 2015 оны 1 сарын 08: Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.


Баримт 14. 2015 оны 02 сарын 25: ТАВАН ТОЛГОЙН ТАЛААР З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ  НАРЫН ҮР ДҮНГҮЙ МАРГААН ЭХЛЭВ 04 сарын 04  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж телевизээр хэлсэн үгэндээ “...Тавантолгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газар дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгойн төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо...” хэмээн мэдэгдэв.


Баримт 15. 2015 оны 4 сарын 17: Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд төсөл нь олон хуулийн заалтыг хангаагүй, бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар Засгийн газарт буцаав. Үүний дараа УИХ-ын дарга “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл ав”, хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.


Баримт 16. 2015 оны 4 сарын 20: Хараат бус, бие даасан “Сант марал” судалгааны төвөөс III/27 - IV/12-ны хоорондох үеийг хамарч хийсэн судалгаагаар “Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуултад МАН-38.9, АН-33.0, МАХН-18.9, ИЗНН-4.4, МҮАН-1.7, өөр нам 3.2, гэсэн дүн гарав. Сүүлийн жилүүдэд рейтингээрээ АН-аас дээш гарч байгаагүй МАН-ын рейтинг анх удаа илүү гарсан байна. Жилийн өмнө “Сант марал” төвөөс явуулсан ээлжит судалгааны дүнгээр АН-ын рейтинг 54 хувьтай гарч байжээ.


Баримт 17. 2015 оны5 сарын 01: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийх үеэрээ Дубай хотноо МУ-ын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто” зэрэг компаниудын хооронд хийж байсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, төслийг эхлүүлэх “төлөвлөгөө” гэгчид талууд гарын үсэг зурав. Энэ нь Монголын улс төрийн хүрээнд ихээхэн хардлага, сэрдэлтийг дагуулав.


Баримт 18. 2015 оны 5 сарын 21: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг “Говь-Повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэгт буруутгаж саатуулав.


Баримт 19. 2015 оны 8 сарын 06: УИХ-ын чуулганаар МАН-аас Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарыг олонхийн саналаар огцруулав.


Баримт 20. 2015 оны 8 сарын 28: АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж АН-ын дарга З.Энхболд Засгийн газарт ажиллах дэд сайд нарт 5 хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг томилох нь зүйтэй гэж үзсэн нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав.


Баримт 21. 2014 оны 05 сарын 08: УИХ-ын чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолыг батлах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг хүсч, МАН-ын дарга М.Энхболдтой хэлэлцээ хийхийг уриалав.


Баримт 22. 2016 оны 06 сарын 22 Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг  зарах асуудлыг нууцаар хэлэлцэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд яаралтай хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын тал эзэмшдэг. Тэгвэл энэ 49%-ийг Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компани эзэмшихээр болсон.” хэмээн мэдэгдэв.


Баримт 23. СОНГУУЛИЙН ХУУЛЬД 6 САРЫН ДОТОР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧИН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨВ:  04 сарын 25 УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн цэцийн пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэв.


Баримт 24. ТОМСГОСОН ТОЙРГИЙГ ЖИЖИГ 76 БОЛГОВ: 05 сарын 05 АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын сонгуулийн томсгосон тойргийг жижиг 76 болгох эсэх талаар хэлэлцэв. Ихэнх гишүүд томсгосон тойргоороо байх нь зөв гэсэн боловч Э.Бат-Үүл “Би намын удирдлага. Намаа ялуулахын тулд хариуцлагаа хүлээнэ. Судалгаа хийлгэсэн” гэж зүтгэсээр жижиг 76 болгов. Үүнд МоАН фракц гол үүрэг гүйцэтгэв.

 

image

АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг нь өнгөрсөн сарын 3-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын ялагдсан шалтгаанд дүгнэлт хийж, намын дүрмийг шинэчлэх зорилготой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • АН-ЫН ЯЛАГДЛЫГ ЭЭБИЙ,САЙХНАА,ЗИ 3 ХИЙСНИЙГ МАРТАХ (59.153.113.100)
    АН-ЫГ САНААТАЙГААР ЯЛАГДУУЛЖ,МАН-ТАЙ ХАВСАЙДАЖ, ОРОСЫН ЕДИНАЯ РОССИЯ ШИГ НАМ ДАМЖСАН ҮРГЭЛЖ ЭРХ БАРЬДАГ НҮҮРСЧНИЙ НАМ БАЙГУУЛАХ ГЭСЭН ХОРОН ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГУУЛСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ, УЯАНЫ НОХОД БОЛСОН Г.БАТХҮҮ,САЙХАНБИЛЭГ НАРЫН МОАХ САНААЧЛАГА, НАМАА ХОРЛООД ЮУЧГҮЙ ҮЛСДСЭН ДЭЭРЭМЧНИЙ БАГ БОЛОХ ШОНХОРУУДААС ЯМАРЧ БАЙСАН САЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭЛБЭГЭЭ ОЛОН ЯНЗААР ОРОЛДОЖ БНА. МҮДН-ИЙГ ХАГАЛЖ БНА. ОДОО МИ.ЭНХБОЛД,С.БАЯР НАР ЭЛБЭГЭЭГ АШИГЛААД АВАХ ЮМАА Ч АВСАН,АТГ-ААР ХАМГААЛУУЛЖ, ХЭРГЭЭ ЦАЙРУУЛСАН ТУЛ ТҮҮНИЙ ХЭРЭГ БАЙХГҮЙ,НОХОЙД ХАЯЖ ӨХ БИЗ. ӨЧНӨӨН ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДЭЭРЭМДҮҮЛЖ, ШУЛУУЛСАНАА БАС САНАЖ БАЙГАА.ЭНЭ БҮХЭН НЯМДОРЖИЙН ЗАНАЛААР ИЛЭРЛЭЭ. АН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД МАШ ХОРСОЛТОЙ БАЙГАА. МОАН САНААЧЛАГА ГЭГЧ ЭЛБЭГИЙН ХӨЛД ЧИРЭГДЭЖ ҮХЦГЭЭХ СОНГОЛТ ХИЙЖ ХОХЬ НЬ.
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.24.16)
    АН ОДОО ТАРААД АХИЖ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЖИНХЭНЭ СЭТГЭЛ ЗҮРХ, ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ, ЁС ЗҮЙТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ГОЛЧ ЗАРЧИМТАЙ ХЭСЭГ НЬ ЦОО ШИНЭ НАМ БАЙГУУЛЖ, ДАХИН МЭНДЛЭХ НЭГ САЙН ГАРЦ БИЙ. ӨӨР ЗАМ ХАРАГДАХГҮЙ БАЙНА.
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • гишүүн (103.57.93.179)
    БОДЛОГОГҮЙ НАМ ЭВСЭЛ БАЙГУУЛЛАГЫГ БАГА ДЭЭР НЬ ТАТАН БУУЛГАВАЛ УЧРУУЛАХ ХОХИРОЛ НЬ ХАРЬЦАНГҮЙ БАЙГА БАЙДАГ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.113.17)
    ҮЙЛ ЯВДЛЫН ЦУВАА. БОДЛОГОГҮЙ, АЛДААТАЙ ОЛОН ШИЙДВЭРҮҮД ГАРГАСАН, ЭВ НЭГДЭЛГҮЙ, ХЭТ НАМЧИРХАЖ ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАН ЧАДВАРЫГ СУЛРУУЛСАН, ИХ ӨР-БУРУУ ЗАРЦУУЛАЛТ-ДУУЛИАНТАЙ АВИЛГУУД, ХАРИУЦЛАГЫН УНАЛТ ЗЭРЭГ ШАЛТГААН БИЙ. ЗӨВХӨН САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТООС БОЛООГҮЙ. ГОЛ НЬ АЛТАНХУЯГ МАШ БУРУУ АЖИЛЛАСАН, ДАРААЧИЙН ЗАСАГ АЛДААГ НЬ ЗАЛРУУЛЖ ЧАДААГҮЙ. ГОЛ ШАЛТГААН ЭНЭ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.218.109)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхаж эхэллээ. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • зочин
      танатай санал нэгдэх хүмүүс цөөнгүй бий байх аа.
      2016 оны 09 сарын 09
  • Зочин (139.5.218.109)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • зочин
      ардчилал арай л өөр замаар явсан даа. уг нь ард түмэнд хэрэгтэй зүйлийг ингэж цааш нь харуулж, харлуулах гэж...
      2016 оны 09 сарын 09
  • Зочин (139.5.218.109)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.218.109)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • зочин
      цөөн хүн өөрсдөө баяжихын тулд гадаадын хамгийн муу туршлагыг манайд ашигласан гэж боддог, таных зөв байх. нууц ноёнтон шиг гадны зааварлагч бий шүү.
      2016 оны 09 сарын 09
  • Зочин (139.5.218.109)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.218.109)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • irgen (103.9.90.229)
    Хамгийн гол шалтгаан нь дүрэмгүй дур зоргын тоглолт, фракцийн дарга нарын дарангуйлал тогтсонд оршвой.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    Юуны түрүүнд үл бүтэх гишүүдээсээ салах хэрэгтэй. Хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, ашиг хонжоо хайсан нөхдүүд дүүрэн байна. Үүний дараа эв нэгдэл чухал. Шуудайнд хийсэн үхрийн эвэр лугаа олон үзүүр нэгдмэл зорилгыг их амархан үг хийнэ. Мөн дотоод ардчилал тун чухал. ҮЗХ-гоо хуралдуулж асуудлаа хэлэлцэж сурах хэрэгтэй. Тэгээд бүх гишүүдэд ёс зүй хамгаас чухал.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.91.101)
    Xeterxii uivaagui baisnaasaa bolj yalagdsan. Ug n bol zov yumnuud xiigeegui bish xiisen. Ongorson ruu gar buugaar buudval ireedui cham ru ix buugaar buudna gej eniig xeldgiim shuu dee. Tgd ch xogiin xuvia bodson uivaagui yumnuudaasaa sal.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • 2
      тийм
      2016 оны 09 сарын 09
  • зочин (202.9.40.28)
    Алдаа оноогоо сайн шүү. Гэхдээ гаднаас биш дотроосоо хай. АН-ын лидерүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс байр сууриа тавьж өгөх цаг болсон. Хэт их эрх ямба, эрх мэдлийн төлөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг бие биенээ татаж унагааж байгаад нэр хүндээ алдсан байхаа. Опоо намаа залуучуудад шилжүүл. Өөрсдөө тэтгэвэрт гарч ач, гучч хар. Дурсамжаа бич.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Батүүл лалар ерөнхийлөгчөөс баатар цол авсаныхаа хариугаа барьсан
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • далай (124.158.109.201)
    их хурал үзх хуралдуулаж чаддаггүй ротаци байхгүй болсон их хурлын дарга нь намын дарга болсон өөрсөдийг өө хуц ухан гэж бодоцгоосон зуд болно гэж бодсонгүй хэдэн ногоон цаг сайхан байхад олж ирээд түүн дээрээ дээлээ уралцсан женкогийн хөл чирэгдсэн сонгуулийн хуулиа өөрчилсэн гэх мэт
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • далай (124.158.109.201)
    их хурал үзх хуралдуулаж чаддаггүй ротаци байхгүй болсон их хурлын дарга нь намын дарга болсон өөрсөдийг өө хуц ухан гэж бодоцгоосон зуд болно гэж бодсонгүй хэдэн ногоон цаг сайхан байхад олж ирээд түүн дээрээ дээлээ уралцсан женкогийн хөл чирэгдсэн сонгуулийн хуулиа өөрчилсэн гэх мэт
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    АН гэдэг нам байсан байхаа.Одоо нэг мөр газрын хөрсөнөөс арчигдах биздээ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.87)
    Хамгийн хүн чанаргүй лалар бол Батүүл гэдэг нь харагдсан. Мөн МоАН санаачлагын гарт Бүртгэлийн газар, сонгуулийн ерөнхий хороог өгснөөр Мэндсайхан, Содномцэрэн нар намаа ялагдуулахад бас том үүрэг гүйцэтгэсэн бна.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.87)
    ЭЛБЭГДОРЖ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨЖ АН-ЫН РЕЙТИНГИЙГ УНАГААСАНЫГ ЦАГИЙН ХЭЛХЭЭСЭЭР ХАРУУЛЖ. ЭНД МОАХ,МОАН САНААЧЛАГА,ШОНХОР МАШ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН. МАХАН ТОЛГОЙ ТҮВДЭНДОРЖ ЭЭБИЙ,ЖЕНКОГИЙН ДААЛГАВРААР ПРО МӨРДӨНГ АТГ-Д НИЙЛҮҮЛСНЭЭР НӨХДӨӨ ХЭЛМЭГДҮҮЛЖ ЭХЭЛСЭН. БАТҮҮЛ БОЛ ЖИНХЭНЭ ДАЛДАГАНАЖ АНГИЙНХАА НАЙЗЫН ЗООНД ХУТГА ШААСАН. ЭЦСИЙН ЭЦЭСТ БҮХНИЙШ ЭЛБЭГДОРЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЖЕНКО-ЗИ ЯАЖ ШОРОО ҮМХСНЭЭ ӨНГӨРСӨН ХОЙНО ОЙЛГОЖ_ НУСАА ТАТАЖ,ГОШНОГОО ХАВЧИЖ, ШӨЛӨГ БОЛЖЭЭ. АЙГААД ЮУ Ч ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ ШАВХРУУ ДОЛООСОН ГӨЛӨГ БОЛЖЭЭ. ЭНЭ ХООРОНД МОАН САНААЧЛАГА ГЭХ ЭЭБИЙГИЙН ТОЛГОЙ ДЭЭР БУУХ АЗАРГАН БОРООНООС ХАМГААЛАХ САРАВЧИЙГ ЭМСИЭС-ИЙН НАМ ДАМЖСАН КОРИДОРЫН САНААЧЛАГААР БАРЬЖ САЙХАНБИЛЭГ, Г.БАТХҮҮ, БАЯРЦОГТ НАР САВНЫ ГАДУУР ЖИРЭМСЭЛСЭН ЗУЛБАДАС БОЛОН МЭНДЭЛЖЭЭ. ТЭХЛЭЭР ЭНЭ ЛАЛРУУДАД САНААЧЛАГА АЛДСАНААС НАМАА ЗАДАЛЖ ХОЛДСОН ДЭЭРЭЭ.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • баагий (203.91.115.45)
    алтанхуяг тэмүүжин нар яаж яаж тэнэгтлээ дээ мартацана уу
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.140.72.32)
    Робот Сайханбилэгийг томилсон нь буруутсан тэгээд ч ОТ н гэрээний автор офшор Баярцогт нарт ард тумний дургуй байгааг АН мэдрээгуй ТТ н гэрээг Дубайд очиж олон хувилбарт гэрээ хийсэн нь ард тумнээ дорд узжээ хуулийн байгууллагыг еерсдийнхее дураар хеделгеж нэр хундийг нь муутгасан г м
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • tsetseg (103.229.120.16)
    chaabaas daa alin ch bish
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • энхбаяр намбарынх биш (112.72.12.17)
    Ерөнхий сайд Амаржаргал болсон бол гэж бодогдох юм магадгүй АН.- аврал байсан бхаа
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.200)
    Eruusuu hen ni ch zahirch chadahgui d l baisan sh tee
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.94.210)
    Minii bodohod alban tushaaliin tuluu Altanhuyagiig erunkhii saidaas unagasanaar ehelsen bh daraa ni Saihanbilegiig e.s bolgoson ni bas buruu bh hamgiin suuld opshir danstai nuhuduudee ih hurald devshuulsen hamgiin gol ni Bayartsogtiig devshuulehed ard tumen ih durguitssen bh ingeed ard tumnii itgel aldarsan daa uur yuch bish margah hun garahgui bhaa
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.219.100)
    Сайн бна. Одоо л хоорондоо алалцдаг уе шуу. АН ыхаан.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.16)
    eh oron ard tvmenii erh ashgiig bodoj OYU TOLGOIN gereeg hiigeegi anhnaasa.gadnii gar hul yrbagch MAHAHgiin oligarhyyd ,bayar elbegdorj tergvvtei gadnii e.z iin alyyrchdiin byyni nohod
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Zochin (59.153.112.69)
    Uursdiigee haan gej bodoj tenegtsenee nemeech.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.218.83)
    Та нар бодоод л байгаарай энэ бүгдийг эцэст Элбэгдорж ерөнхийлөгчөөс буух гэж байгаа болохоор 3 нүүдлийн цаадахыг хараад шатрыг удирдаад тоглосон шүү дээ. Харж л байгаарай Элбэгээ ерөнхийлөгчөөс буугаад намын дарга болно. Зүгээр л хооронд нь алалцуулаад өөрөө амьд үдсэн БЭРС байхгүй юу.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • АН гишүүн (150.129.143.205)
    Гол гол шалтгаануудаа оруулаагүй байна. Намын дотоод ардчилал бөхсөн. Хаа сайгүй худалч хулгайчдаар дүүрсэн
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Гадаадын луйварчин нарын гар хөл уяаны тэжээвэр нохой нарын хийсэн ажил
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.13)
    АН-ын ялагдсан шалтгаан нь АГААРЫН ЗАСАГЛАЛ тогтоосонд оршино.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.191.34)
    ardyn namyn 4 jiliin har gutgelge PR humuusiin tarhiig sain ugaasan daa, ard tumen ni ch terend ni itgej songolt hiisenii gor odoo garch baina
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.218)
    Гол шалтгаан нь АН-ын фракцийн тэмцэл, дотоод зөрчлөөс болсон.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • монгол (103.229.123.241)
    гол шалтгаан бол хар машин шүү дээ
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.96)
    Хулгайчдыг хулгай хийх аргагүй болгосноос болж унав. Жишээ нь хулгайч цагдаа, авилгач дарга, хулгайч кондуктор гэх мэт
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
    • 2222
      яг үнэн
      2016 оны 09 сарын 08
  • Зочин (182.160.1.195)
    hohi ni bitgii dahij garaasai
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    хамгийн гол шалтгаан бол MSCЭлбэгээ Сайханбилэг
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шалтгаан (122.201.21.52)
    34 рейтингтэй Алтанхуягийн засгийн газрыг өртэй компаниудад худалдсан АН болон МАН ын лоббичидоос АН хамгаалах ёстой блаа Дэлхийн алдартай хүн ,улстөрчид, одууд өндөр рейтингээ хадгалахын төлөө ажилладаг Рейтинг унавал дахин сэргээхэд 10 жил болно чадахгүй бол дампуурна гэдгийг бренд компаниуд ч мэддэг Гэтэл АН ын урвагч лоббичидоос болж 34 рейтингээ нэг өдрийн дотор 12 болж унасан Өртэй компаниудын захиалгаар ерөнхий сайд болсон Сайханбилэг унасан рейтинг сэргээхэд юу ч хийгээгүй байж Эрдэнэтийн мэдэгдэлээр,ЗиКа вирусын ганцаарчилсан тэнэг тоглолтууд 12 хувийн рейтинг арайхийж барьж байсан БатҮүлийн АН ын хотын салбарыг самраад хаясан
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
    • Шалтгаан
      намын дүрэмээ зөрчиж АН ын засгийн газраа огцоруулсан өнөөдрөө боддог маргаашаа хардаггүй Элбэгдоржийн рекет Цагаан Зикагийн рекет БатЗандан этгээдүүд шинэчлэл ярьж намын дарга болно хуцаж байна БатЗандан бол АН ын гишүүн биш 71 ны тайван жагсаалыг удирдаж чадахгүй хариуцлага алдаж шүүхээс зугтаж АН ын хамгаалалтанд орсон улстөрийн хоригдол юмаа 71 ны тайван жагсаалыг удирдаж чадаагүй БатЗандан дарга болбол АН сүйрнэ Намын дүрмээр урвагчидийг шийтгэхгүй илээд өнгөрвөл АН ын шинэ засгийн газар огцорсоор байх болно АН ын хамт олныг нэгтгэдэг Алтанхуяг шиг менежер хэрэгтэй болохоос хамт олон хагалж хэрүүлээр удирддаг Элбэгдорж Зика Женко зайл гэх байна
      2016 оны 09 сарын 08
  • зочин (103.57.93.47)
    80 хувь алтанхуяг шүү дээ
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.69)
    Gol shaltgaanuud n orhigdson bn.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.231)
    мэдрэл муутай хүмүүсийн бичсэн галзуу хүний өдрийн тэмдэглэл юмуу хайшаа юм. улс орныг өрөнд оруулсан доллорын ханшийг алдаж ард түмний амьдралыг доройтуулсан идсэн уусан гэсэн цөөхөн хэдэн шалтгаан л бий малнуудаа. та нар яаж ч хичээгээд ойрын 10 жилдээ улс төрд эргэж ирэхгүй тиймээс ан-ыг ирээдүйгээ гэж бодож байгаа малнуудад зөвлөхөд өөр улс төрийн хүчнийг сонго эсвэл зүгээрээ мөрөөрөө ажлаа хийгээд яв
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.218.135)
    Алтанхуяг гэдэг хүүхэн зантай пиздагаас л шалтгаанаа хайл даа
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.29.199)
    манангын хулгаич нар үүрэлчихсэн улс
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Түнжин (103.26.193.200)
    Хөгийн их зантангууд .Эрх мэдэлд хүрлээ гэсэн чиг зөвхөн өөрсдийгөө бодож эхэлсэн .Явуулсан бодолгууд нь бүгд Монголыг дампууруулахад нөлөөлсөн .Эрх мэдэлийн төлөө өөр хоорондоо зодолдохоос өөр юу ч хийгээгүй .За ер нь эрх мэдлийн төлөө хоорондоо тулалдсанаас , илүү их баяжихаас нь болсон доо .Новшнууд
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    Хамгийн гол шалтгаан нь алга байна. Зи Женко нар ТТ-г гацааж улс орныг дампууралд хүргэв
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
    • Зочин
      ТТ г Ухаа Худаг гэдэг жижиг хэсэгт нь огох естобсан уу
      2016 оны 09 сарын 08
    • Зочин
      Яг ч биш ээ
      2016 оны 09 сарын 08
    • Зочин
      Яг зөв
      2016 оны 09 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
    1 цаг 35 мин
  • Навчаар урлагийн бүтээл хийж болох ШИЛДЭГ санаанууд
    1 цаг 48 мин
  • Угаартсан үед ХЭРХЭХ вэ?
    1 цаг 53 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    1 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томиллоо
    3 цаг 42 мин
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
    18 цаг 11 мин
  • “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
    19 цаг 10 мин
  • Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    19 цаг 15 мин
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
    20 цаг 29 мин
  • "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
    20 цаг 36 мин
  • Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
    20 цаг 56 мин
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
    23 цаг 19 мин
  • ХХБ Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ
    23 цаг 48 мин
  • Олон улсын Санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • “Mommy brain” гэж юу вэ?
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Гар утасны хэрэглээ: Утсыг толгойдоо нааж хэрэглэхээс зайлсхийгээрэй
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Хунтайж Уильям: Би хаан болохоороо хаант засаглалд өөрчлөлт авчирна
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
24 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК