-
2016 оны 6 сарын 16
Асашёрюү Дагвадорж: Наран ургах Дорнодын талаас Ардчиллын хөх униар цэнхэртэх болтугай!
-
2016 оны 6 сарын 16
Хонь - (3/21-4/19)
Найз нөхөртөө туслах хүслийг тань анзаарахгүй байх. Эсвэл та сайн дурын шугамаар ажилла. Хониныхон одоогийн ажлын нөхцөлд сэтгэл дундуур байгаа тул өөр ажлыг идэвхтэй хайна. Олон нийттэй сайн харилцаа тогтоохыг хичээ, ухуулга сурталчилгааг биечлэн хийх нь илүү үр дүнтэй. Хямралтай улс оронд туслахыг хүсвэл цахим сайтаар зочил.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Үхэр - (4/20-5/20)
Олон нийттэй харилцах ажилд амжилт олно.Та хүрээлэн буй орчин ямар байхаас үл хамааран ирээдүйгээ төлөвлөж, бодитоор сэтгэж чадна. Аливаа асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Эерэг дадал зуршлаа цааш хөгжүүл. Аялал зугаалгаар явах, мэдлэгээ тэлэх, харилцаа холбоогоо өргөжүүлэх нь танд хүч чадалтай байдпыг авчрах болно. Бусадтай нээлттэй байж хүссэн зүйлдээ цаг заваа зарцуул.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Ихэр - (5/21-6/21)
Гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүр гайхалтай дурсамж болж үлдэнэ. Хайртай хосууд харилцаагаа бэхжүүлж онцгой баярт үйл явдал тэмдэглэх бололтой. Хэт өндөр зарлага бүхий төлөвлөгөө ачаалал өгөх бөгөөд баяр баясгаланг үгүй хийж, асуудал үүсгэх болно. Таны нэр хүнд өсч, олон нийтийн арга хэмжээнд оролцох урилга тасрахгүй.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр од гарагийн нөлөөлөл тийм ч ивээлтэй биш байх нь. Ямар ч асуудалд даруухан хандахыг зөвлөж байна. Үнэхээр итгэж болохоор сайн найз юм уу, хамтрагч чинь биш бол хувийн асуудлаар илэн далангүй ярихаа хойш тавьсан нь дээр. Бизнесийн зорилгоор аялалд явж буй бол сэтгэл хямраасан хэд хэдэн саатал хүлээлттэй тулгарна. Автобус, галт тэрэг, онгоцныхоо тасалбарыг найдвартай газар хадгалаарай.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Арслан - (7/23-8/22)
Ажил мэргэжил, нэр хүндээрээ та олны анхаарлын төвд байх болно. Өөрийн мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Магадгүй дээд албан тушаалтнуудын ямар нэг гэнэтийн шийдвэр гарахыг хүлээж сууж мэдэх юм. Та өөрийн зарчимаа баримтлах цаг хэдийн иржээ. Сүр хүчийг мэдэрч, бусдад ч үүнийгээ харуул. Та өөр суваг сонгосноор нэлээд өөрчлөлт гарахыг анзаарах болно. Гэр бүлийнхэндээ урмын үг хайрлаж, цагаа хөгжилтэй өнгөрөө.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Охин - (8/23-9/22)
Та аялал зугаалгаар яваа бол ачаа тээш бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөе. Хэрвээ чухал уулзалттай бол гэрээсээ эртхэн гараарай. Хэт их мөнгө үрэхээс сэргийл. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Шинэ сургалтанд хамрагдсанаар таны үзэл бодол тэлэхээс гадна ур чадвар тань нэмэгдэнэ. Энэ нь таныг шилдэг ажилтан болоход нөлөөлнө. Хувиараа ажил эрхлэхээр шийдэх нь тийм ч сайхан санаа биш. Та энэ талаар хангалттай судалгаа хийсэн гэж бодож байж болох ч түр хойш нь тавихыг зөвлөе.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Жинлүүр - (9/23-10/22)
Зүгээр суугаад мөрөөдөөд байж болохгүй. Хичээвэл биелэж эхлэнэ. Та бүгдийг нэг өдөрт авах албагүй. Нэг үзүүрээс нь эхлээд зорилгодоо хүрэхээр ажил, эрт орой хэзээ нэгэн цагт биелэх л болно. Таны амьдралд юу тохиолдох нь өнөөдрийн хийсэн ажлаас тань шалтгаална. Танд бизнесийн сайхан санаа төрсөн ч санхүү, танил тал, мэргэжилтэн дутагдаж магадгүй. Тус болж чадах хамтрагчид хай. Эхнээсээ л нээлттэй байвал та хоёр амжилт олно.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр хайртай хүнтэй хоёулхнаа цагаа өнгөрүүлэхийг одод танд санал болгож байна. Амрагтайгаа хувийн зорилго, үзэл бодлоо илэн далангуй ярилцахыг хичээ. Хэрвээ та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол нислэгийн цаг, амралтын газрын захиалгаа шалгаж үзэхэд гэмгүй. Саад бартаа, олон асуудал гарч мэдэх юм, ялангуяа бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Нум - (11/22-12/21)
Аливаа ажил үйл бүтэмжтэй байх өдөр. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдөл болон бодит боломж хоёроо сайтар ойлгон, зөв сонголт хийхийг од эрхэс зөвлөж байна. Т аны хөгжилтэй зан, хурц сэргэлэн ухаан, авхаалжтай байдал бусдын анхаарлын төвд байлгах болно. Зөрчилдөөн гарвал тийм ч гүн гүнзгий биш байх болно. Тэд таныг дипломатч биш учраас алдаа гаргаж болно гэдгийг ойлгож байгаа.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр хувирамтгай байдал, сорилтууд холилдсон тул ажилдаа анхаарахад харьцангуй амар өдөр байх болно. Ойр зуурын ажлаа ч амжуул, гэрийн ажлаа ч амжуул. Наран шарлагын газарт чөлөөт цагаа өнгөрүүл. Эцэг эхчүүд болон өвөө эмээ нар багачуултайгаа цагаа хөгжилтэй өнгөрүүлнэ. Энэ үед залуу насаа санан дурсаж, эргээд залуу хүн шиг эрч хүчтэй болсон мэт санагдана. Ганц бие эрчүүд хамт ажиллагсдаасаа болон өрөөнийхөө найзаасаа гайхалтай хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Бумба - (1/20-2/18)
Од гарагс таныг яг энэ мөчид өөрийнөө зүрх сэтгэлийг сонс гэж байна. Найз нөхөд, хамаатан садан, хөрш хүртэл таныг зовоож, уурлуулж магадгүй. Сэтгэл хөдлөлөө бусдад бүү гарга. Амьдралдаа илүү гэгээлгээр ханд. Өөрийн дуртай спорт эсвэл сонирхдог зүйлст анхаар. Хосууд сексын харилцаагаа сэргээхийг хүснэ. Хэрэв одоо итгэлцэл байхгүй бол шинэчлэх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 06 сарын 16
Загас - (2/19-3/20)
Холилдсон чиг хандлага давамгайлах бөгөөд сайн муу мэдээ байх болно. Амлалтандаа хүрэх хэцүү байж мэдэх ч үүрэг хариуцлагаа хүндэтгэлтэйгээр биелүүлэхийг хичээ. Хийх төсөл төлөвлөгөөндөө ам өгөх, бодсоноосоо их мөнгө зарцуулахаасаа татгалз. Та үнэхээр өглөгч хүн. Заримдаа гэртээ хүмүүнлэгийн тусламжийг эхэлж болно гэдгээ санаарай. Хайртай хүнд тань таны хайр халамж хэрэгтэй. Магадгүй одоо маш их хэрэгтэй байж болох юм.
-
2016 оны 6 сарын 16
Сайн дураараа бас нэг жаахан хараалгачихъя даа. Олон нийтийг хуйлруулж сэтгэлзүйгээр нь тоглоод байгаа дуулиан шуугиануудыг зөв унших чадвар их чухал байна. Мүүн гээд нэг хэсэг шуугив даа. Бүгд зэвсэг бариад тэмцэх нь холгүй юм болсон. Одоо нөгөө тэмцэгчид маань сураггүй. Яав? “Дайснаа” дараад дархан цолоо мандуулчихсан уу? Үгүй ээ, тэр удаагийн шуугиан дэгдээлт улстөрийн зорилгоо нэгэнт биелүүлчихсэн учраас “түмпэн нүдэгчид” өөр сэдвээр пижигнүүлж байгаа. Яг л царцааны нүүдэл шиг яваад өнгөрлөө гэсэн үг. Эргэж энэ сэдэв рүү харахгүй ч байж мэднэ. Хэрэгтэй гэвэл хэзээ ч хамаагүй босгоод ирж ч мэднэ. Харин шашны гаж урсгал, сөрөг нөлөөний асуудал хэв хэвээрээ үлдэнэ, энэ сэдвээр үнэн сэтгэлээсээ харанга дэлдсэн хүний үг цаашид үнэ цэнэгүй болно. Үр дүн нь ердөө л энэ.
Одоо бол оффшор дансны тухай сэдвээр сүрхий шуугиж байна. Ээлжит сэдэв болохоос эх оронч тэмцэл биш гэмээр харагдаад байна. Яагаад? Яагаад гэвэл үнэхээр хар цагааныг ялгая гэж байгаа бол оффшор үйлчилгээний сайн муу талыг олон нийтэд тайлбарлаж ойлгуулаад, зөвхөн хууль бусаар олсон орлогоо нуухын тулд оффшор данс ашигласан, эсвэл оффшор дансан дахь мөнгөө хууль бус зүйлд ашигласан этгээдийн тухай ярих ёстой. Буруутай этгээдэд л хариуцлага хүлээлгэх ёстой. Дэлхий даяараа ингэж л хандаж байгаа.
Татвараас зугтаалгасан асар их мөнгө эргэлдэж байгаа нь терроризм, зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх эх үүсвэр болох вий гэж болгоомжилж, оффшор хяналтыг сайжруулах тухай дэлхий ярьж байна. Оффшор данстай улстөрч, албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдэг нь төрийн мөнгийг зувчуулж аваачаад нуучихсан эсэхийг нягталж гэм буруутай бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Гэтэл оффшор данс ашиглан хөрөнгө оруулах гэж байгаа, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хууль номын дагуу явуулж байгаа бүх хүнийг харлуулах ажил яваад байгаа нь туйлшрал. Гучин хэдэн онд бүсгүйчүүдийн үсийг хяргаж, далан хэдэн онд өргөн өмдний шуумаг хайчилж байсан тэр л сэтгэхүйгээр асуудалд хандаад байна. Оффшорын асуудлыг улстөрийн зорилгоор хөөрөгдсөн зорилго нь биелчихээр л шуугиан таригсад чив чимээгүй болчихно. Харин оффшорын асуудал асуудал хэвээрээ үлдэнэ.
Гэхдээ нийгмийн бухимдал намдахгүй. Тэр үед шал өөр сэдвээр нийгэм бухимдана. Яагаад гэвэл нийгэмд бухимдал үүсгэх бүртээ улстөрийн хожил хийхийг эрмэлзэгсдийн цуваа урт шүү дээ.
-
2016 оны 6 сарын 16
09:30 цагт: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АРГУУД” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний 5-р хурал ЭМСЯ-ны Б зааланд эхлэнэ.
09:30 цагт: ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН III БАГА ХУРАЛ эхэлнэ. Гадаад хэргийн яамны Номин танхимд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа мэдээлэл хийнэ.
-
2016 оны 6 сарын 16
Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзав
-
2016 оны 6 сарын 16
За тэгээд өнөө нэг үлгэр шиг юм болох нь л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг цуглуулж байхад болсон явдал гэж байгаа. Нэгэн эр хоёр морь хөтөлж хэдэн хонь тууж ирээд “Ялж яваа баатарлаг улаан армид хоёр морь бэлэглэе. Харин тэр хэдэн хонийг ялагдаж, зүдэрч яваа хөөрхий Гитлер хүүд өгөх юм шүү” гэсэн гэдэг.
-
2016 оны 6 сарын 16
Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд ”Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санаа юм. Гэтэл бид дээдсийнхээ энэ сургааль, шаардлагыг хэрхэн биелүүлдэг билээ? Европ зүгийн ард түмнүүдийг дуурайсхийн, өхөөрдөл, дотносолын байдалтайгаар Наранцэцэгийгээ Нараа, Баярсайханыгаа Баяраа гэцгээн аав, ээжийнх нь бэлгэшээн өгсөн бүтэн сайхан нэрийг нь хагаслахын дээр хагаслахын аргагүй богино нэртэй Батыгаа хүртэл Баагий гэцгээн нэрнийх нь утга учрыг бүрэн алдуулж монгол биш үг, монгол биш нэрээр дуудаад хэвших тийшээ болжээ.
Хагаслан дуудсан нэрийн тухай нийтийн мэдэх жишээ бол Мөөгий, Баянаа, Хадаа. Дээдсийнхээ цээрийг үл хэрэгсэн аваргуудынха» нэрийг монгол даяараа хагаслан дуудацгааснаар Мөнхбат, Баянмөнх аваргуудынхаа олимпийн аварга, Хадбаатар аваргынхаа дархан аварга болох заяаг нь хагаслаагүй байгаа даа, бид.
Хувь хүн ч бай, бүхэл бүтэн ард түмэн ч бай зөв хэвшил, төлөвшлөө бататгаж байхын зэрэгцээ, анхандаа нэг их мэдэгдээгүй боловч алсдаа буруу нь тодорхой болсон аливаа олдмол зан, заншлаа эрсхэн хаяж чаддаг баймаар санагддаг билээ. Үүний бэлээхэн нэгэн жишээ нь бие биенийхээ нэрийг хагаслан дууддаг болчихсон бидний буруу хэвшил мөн.
Хүүхдийн нэрийг эцэг эх нь өхөөрдөх, товчлох, маяглах байдлаар, найзууд нь дотносох янзаар хагаслан хэлэх явдал их. Миний танил нэгэн айл Саранцэцэг, Сарангэрэл, Саранчимэг гэсэн 3 охинтой боловч бүгдийнх нь “Саран”-г орхиод охидоо зүгээр л Цэцэг, Гэрэл, Чимэг гэдэг болчихсон билээ. Эндээс үзэхэд хүүхдүүддээ хоёр үгтэй нэр өгөхдөө нэгийг нь адилхан өгчихвөл бүх зүйл энгийн байх байгалийн жамаар аав, ээж өөрснөө эхлээд өөрийн эрхгүй ижил нэрийг нь гээн ялгаатай нэрээр нь дууддаг байна. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийг бүтэн байлгах буюу буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэддээ иймэрхүү нэр өгөхөөс аль болох зайлсхийх нь чухал байж мэдэх юм.
www.budda.mn
-
2016 оны 6 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барих концессын гэрээнд гарын үсэг зурлаа.
Концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин Эрүүл мэндийн нэгдлийн хашаанд эмнэлгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Эмнэлгийн барилгын төлөвлөж буй төсөвт өртөг нь 43 тэрум 567 сая гаруй төгрөг бөгөөд эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг хамтад нь хүлээлгэн өгөх юм. Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгыг анх 1954-1965 онуудад барьж ашиглалтад оруулсан байна. Одоогийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан учраас төсөл хэрэгжүүлэгчид хуучин барилгыг буулгаж шинээр 180 ортой, эмнэлгийн стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн шийдэл бүхий барилга барих юм. Гэрээнд уг барилгыг 2018 онд ашиглалтад оруулахаар тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 16
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:
Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
Гадаад DJ Zesty-н сэт тоглох
Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
Мөн тус фестивальд
DESANT /BACKYARD/
JACOOL MVP /BACKYARD/
RATABUZZ /BACKYARD/
THUNDER
BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
DON
TNMC
МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
UP CREW /Өвөр Монгол/
POLARIS DANCE SCHOOL
МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 16
Аргын тооллын: 2016.6.16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.53-21.54
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага:
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 6 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
-
2016 оны 6 сарын 16
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүснэ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, өмнөд хэсгээр 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 15
Японд инженерүүдийг бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ
-
2016 оны 6 сарын 15
NMN: Би ганцаараа биш
-
2016 оны 6 сарын 15
“Чингис” бондын хөрөнгө оруулалтаар Монгол улс анх удаа өөрийн өмчлөлийн БОИНГ 767-300 ER загварын агаарын тээврийн шинэ хөлөгтэй болсон билээ. Ирэх дөрвөн жилд “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Ази, Европын томоохон зангилаа олон улсын нисэх буудлуудыг холбосон нислэгийг нэмэгдүүлж, Хойд Америк руу шууд нислэг үйлдэх юм байна. Мөн 160 гаруй сумдын тогтмол нислэгийг бага оврын онгоцоор сэргээж, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх аж.
-
2016 оны 6 сарын 15
Нийт 1000 орчим тонн мах экспортолжээ
-
2016 оны 6 сарын 15
Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоно
-
2016 оны 6 сарын 15
Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд оролцож, ард ирдгэддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 4.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
2013-2015 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тасралтгүй унасан. Энэ нь уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсад хүнд тусах байсан учир Засгийн газазрт 2012 онд таван тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор олгож бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг амжилттай гаргасан юм. Энэхүү Чингис бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт дутсан, нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралыг сөрж чадсан. Мөн гол нэрийн барааны буюу мах, гурил, бензин түлш зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүнчлэн найман хувийн ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж гарсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд бид Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан дотоодын үйлдвэрлэгч, 160-н компани өнөөдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Сүүлийн үед өрний асуудлыг байнга ярьж байна. Гэхдээ бид төсвийн хөрөнгө оруулалтаараа олон жил явбал бид хөгжиж, дэвшихгүй энэ хэвээрээ л байна. Дан ганц татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг, төсвийн хөрөнгө оруулалтаар улс орон хөгжидөггүй. Ер нь дэлхийд хөрөнгө, санхүүжилт босгож хөгжлөө хурдсгадаг, ирээдүйнхээ орлогоос эргэж төлдөг санхүүгийн механизмыг хэрэглэдэг улс орон байхгүй. Хөгжинүй орнууд ч тэр, хөгжиж байгаа орнууд ч тэр бүгд энэ замаар явдаг. Тиймээс Монгол Улс байгалийн асар их баялагтай, хүн ам цөөтэй давуу талаа ашиглаад бид хөрөнгө босгож байна. Үүнийг дараагийн Засгийн газрууд ч үргэлжлэн хийнэ. Дан ганц төсвөөрөө явахгүй. Хэрвээ бүрдэж байгаа төсвөөрөө амьдарна гэвэл бид дахиад 91 жил аймгийн төвүүд рүүгээ хатуу хучилттай зам тавихыг хүлээнэ. Тиймээс хөрөнгө босгож явах энэ ажлыг Засгийн газар цааш үргэлжлүүлнэ. Харин олсон хөрөнгөө эргэж төлөх чадвартай, шинэ орлогын эх үүсвэр бүрддэг салбарууд руугаа зарцуулах ёстой. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдөр зургаан их наядын хөрөнгө оруулалт болсон. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Үүнийг бид засч Монгол Улс бизнесдээ эргэж ирж байна гэдэг мессэжийг дэлхий дахинд хүргэх үүднээс Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнийг дагаад олон төсөл хөтөлбөр дээр гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Гуравдугаарт хөрөнгийн зах зээл. Бид хөрөнгийн зах зээлээ ойлгуулах үүднээс Засгийн газраас “Сайн хувьцаа” гэдэг хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Манай монголчууд хувьцаа эзэмшиж байгаа гэхээр цагаан, ягаан тасалбараараа нэг хуурагтсан. Дараа нь 1072 ширхэг хувьцаа олон жил мөнгөжиж чадахгүй явж байна. Тиймээс иргэддээ итгэл өгөх үүднээс 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргасан. Цаашдаа хөрөнгийн биржээр дамжсан, хөрөнгийн зах зээл босч, монголчууд хувьцаанаас ашиг олж болдог юм байна, хүнд хэрэгтэйюм байна, хөрөнгө оруулж болдог, үйлдвэр бусад бүх зүйлүүд босдог гэдгийг ойлгоно. Тэгэхээр улс, орны эдийн засгийн хөгжлийн суурь гурван зүйл гурвуулаа ажиллаж байж Монгол Улсын хөгжил хамгийн хурдтай явна. Тиймээс Засгийн газрын эхлүүлж байгаа энэ ажлууд үр дүнгээ өгч байна гэдгийг харуулахын тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа.
Л.Бямбадорж: Чингис бонд цагаа олсон, үйлдвэржилтийн аянд дэмжсэн маш том хөрөнгө оруулалт
“Бэрэн” группын ерөнхий инженер Л.Бямбадорж “Бэрэн” групп Хөгжлийн бакнаас жилдаа 100 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэрийн санхүүжилт буюу 17.7 сая ам.долларын зээл авсан. Энэ нь манай нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувь юм. Чингис бондын санхүүжилтээр бид ширэмний үйлдвэрийн шугамууд, ган хайлуулах үйлдвэрийн үндсэн төхөөрөмжүүдийг худалдан аваад одоо төхөөрөмжийн суурилуултын ажил явж байна. Энэ оны аравдугаар сарын 15-н гэхэд ган хайлуулах эхний шугамыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулна гэж төлөвлөөд байна. Чингис бондын санхүүжилт таван жилийн хугацаатай. Энэ жилийн долдугаар сараас зээлийн эргэн төлөлтийг хийж эхлээд таван жилийн хугацаанд төлж дуусгана. Чингис бонд цагаа олсон, үйлдвэржилтийн аянд дэмжсэн маш том хөрөнгө оруулалт болсон.
С.Мөнхжаргал: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусах гэж байна
С.Мөнхжаргал Багануур хувьцаат компанийн Үйлдвэр технологийн хэлтсийн ерөнхий маркшедр Манай компани 2013 онд Хөгжлийн банкнаас 18.6 тэрбумын зээл авсан. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд өвлийн их ачааллыг хүндрэлгүйгээр давах гол нөхцлийг бүрдүүлж чадсан. Нүүрс тээвэрлэх том оврын машинууд, цагт 600 тонн нүүрс ачих өргөтгөлийг хийж чадсан. Энэ өргөтгөлийг хийснээр галт тэрэггүй үед ачилтыг жигд явуулах, гаргалтгүй үед нүүрс нөөцлөх боломж бүрдүүлж чадсан. Мөн сарын нүүрс хуулах хоцрогдлын хэмжээг сая метр кубээр бууруулж чадсан. Мөн жилд шилжих нөөцийг 450 мянганд хүргэсэн. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 250 мянган тонноор илүү үзүүлэлт юм. Ийм сайхан бүртээн байгуулалт хийсэн, нүдээ олсон ажил болсон гэж хэлмээр байна. Бид одоогоор 10.7 саяын эргэн төлөлтийг хийгээд байна.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
-
2016 оны 6 сарын 15
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажилд зориулан 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Улсын төсвөөс 64 иж бүрэн түргэний машин, Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 13 аймагт 2.1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн байна.
Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, төрөлжсөн эмнэлгүүдийг бүрэн шинэчлэхээр болжээ. Мөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлж, яаралтай тусламжийн хурд, чанарыг илүү нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн иргэдэд шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг явуулын эмнэлгээр үзүүлэх аж.
Тодруулбал, иргэдэд хамгийн их төвөг учруулдаг жирэмсний хяналт, гэмтэл, хавдрын тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэх зорилготой юм байна. Хавдаргүй Монгол, Каритас Чех, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлсэн явуулын эмнэлгийн төслөөс нүүдлийн соёлтой монгол хүмүүсийн хувьд иргэндээ хүрсэн, зөв санаачилга гэж үзжээ. Тиймээс жирэмсний хяналт, хавдар сүрьеэгийн оношилгоо, хяналтыг байнга явуулын эмнэлгээр үзүүлдэг болгоход анхаарч санхүүжилт, төлбөрийн асуудлыг төсөв даатгал, хувийн төлбөрөөс шийдэх эрхзүйн бүрдүүлэхээр болсон байна. Ингэснээр дээрх чиглэлиийн үйлчилгээг орон нутаг, төв суурин газар, өндөр түвшинд чанарын хяналттай явуулах мэргэжлийн эмч мэргэжилтний баг ажиллаж, ачаалал чирэгдлийг бууруулж тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлдэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа аж.
-
2016 оны 6 сарын 15
Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
-
2016 оны 6 сарын 15
Ахмадууд ордонтой болно