-
2016 оны 5 сарын 05
2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2015.00-2022.55 төгрөгийн ханшаар 13.5 сая ам.доллар худалдан авах, 309.36-310.35 төгрөгийн ханшаар 8.5 сая юань худалдан авах санал, своп хэлцлээр 27.0 сая ам.доллар худалдан авах, 1.0 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлсэн болно.
-
2016 оны 5 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.
-
2016 оны 5 сарын 05
http://www.iaac.mn/news/show?id=1285#.Vyu7_TGgqKE
-
2016 оны 5 сарын 05
“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо
33 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтад оролцож, цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллэв. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна гэлээ. Хөдөлмөрийн сайдын зүгээс цалин хөлсийг аль болох нэмэгдүүлэх байр суурьтай байгаа гэдгийг онцолж байлаа.
“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд мэдэллэв.Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай “Малчны мэргэжлийн анги”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид нээгдэж, 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн гэв.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13407#sthash.j4AOoLUn.dpuf
-
2016 оны 5 сарын 05
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал өчигдөр /05.04/ болж, нийслэлийн хэмжээнд гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо хоногийн дотор буулгах шийдвэр гаргажээ. Нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байсан байна. Эдгээрээс 69 нь том хэмжээний, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн самбар юм байна. Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай ажээ. Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилд сурталчилгааны самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байжээ.
-
2016 оны 5 сарын 05
УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарах өргөдлөө өчигдөр намын даргадаа өгчээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг өчигдөр Өвөрхангай аймагт ажиллахаар явахаасаа өмнө өргөдлөө өгсөн байна. Тэд МҮАН-аас гарч АН-д элсэх бөгөөд нам нь УИХ-ын сонгуульд оролцохгүй болсонтой нь холбоотойгоор ийм шийдвэр гаргасан бололтой. Ийнхүү УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарснаар ”Шударга ёс” эвсэл дөрвөн гишүүнтэй үлдлээ.
-
2016 оны 5 сарын 05
Дэмпингийн тухай хуулийн төслийн өргөн мэдүүллээ
-
2016 оны 5 сарын 05
Архангай аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа
-
2016 оны 5 сарын 05
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив
-
2016 оны 5 сарын 05
чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байгаа. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж.
Иймээс энэ асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулийн үе шатны ажил эхэлчихсэн энэ үед хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан болон зайлшгүй шаардлагатай гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын удирдлагууд ярилцаж тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул нэгэнт хэлэлцэж эхэлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан хуралдаан даргалагч Р.Гончигдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон Шүүх байгуулах тухай хууьд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
-
2016 оны 5 сарын 05
Идэвхитэй амьдралаар өөрийн эрүүл мэндээ хамгаалан, хайрлаж явдаг хүн бүхний сонголт болсон ”AQUA fitness” клуб хэдийнээ өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Эрхэм хичээллэгч нартаа зориулан үргэлж гэнэтийн бэлэг барьж байдаг хамт олон энэ удаад хүүхдүүддээ зориулан бэлгээ задаллаа.
-
2016 оны 5 сарын 05
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг өнөөдөр эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 23.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас ”Camel” дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана хэмээн албаныхан хэллээ. Дээрх замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад оржээ.
40 орчим жил их засварт ороогүй эл замыг ийнхүү шинэчлэхээр болсон байна.
-
2016 оны 5 сарын 05
АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуй нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай Нийслэлийн Засаг даргын А/296 тоот захирамж гарлаа.
Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгай наалт байрлуулснаар чанарын шаардлага хангасан эсэхийг хэрэглэгч болон бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж өөрсдөө богино хугацаанд шалгах боломж бүрдэх юм. Уг наалт нь нано технологид суурилсан, хүний биеийн дулаан, гэрлийн хувирлаар бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо онцлогтой.
Хоол, хүнс, ундаа, зоогоор үйлчлэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь “ASEM tag” наалтыг хэрэглэх эсэхээ сайн дурын үндсэн дээр шийдвэрлэх аж.
“ASEM tag” наалтыг хэрэглэх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудад “Монголын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй байгаль орчны нийгэмлэг” Төрийн бус байгууллагаар дамжуулан сургалт явуулахаар төлөвлөж байна.
-
2016 оны 5 сарын 05
Аж үйлвэрийн сайд Д.Эрдэнэбат Гаалийн болон нэмэгдсэн өртгийн Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив
-
2016 оны 5 сарын 05
Тус эмнэлэгт эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, проффессоруудаас бүрдсэн зөвлөх эмч нар, гадны хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн ахлах, тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн баг хамт олон дүрс оношилгоо, үйл оношилгоо, лаборатори, гемодиализ, амбулатори, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг бөгөөд нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Япон улсын “Ultralign G2” ISO стандартын гэрчилгээтэй төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг ЯПОН УЛСЫН ФУКУЯМА ТӨВ ЛАБОРАТОРИ, YUCOM 3 WISE RADIOLOGY дүрс оношилгооны төв, VITALREACT THERAPY сэргээн засах эмчилгээний холбоотой хамтран ажиллаж байна.
-
2016 оны 5 сарын 05
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Батсуурийн Түвшинтөгсийг буцаан томилсон байна.
Тэрбээр 2012 оны 9 дүгээр сараас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2015 оны 06 дугаар сараас нийслэлийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.
-
2016 оны 5 сарын 05
цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг талаар болон жүжигчин Б.Амарсайханаас ямар шалтгаанаар цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. 1997 онд төрсөн гэх иргэн Т компьютерын сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хакерын программыг ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, судалгаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд болон бусад мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэн, алба хаагч, аж, ахуй нэгжийн мэдээллийг хууль бусаад хуулбарласан авсан байна. Уг хэргийг Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байгаа юм байна. Т гэгч нь компьютерын мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах хортой 12 программыг бэлтгэсэн байсныг шалгалтын явцад илрүүлэн мөрдөн шалгаж эхлээд байгаа аж. ъ
мэдээлэл хийлээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг талаар болон
Мөн 1985 онд Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Х гэгчийг шалгах урьдчилсан үзлэгээр вика картад бэлдэц буюу картанд электрон мэдээлэл суурилуулах зориулалт бүхий тоног, төхөөржийг ашигласан байж болзошгүй аж. Тус тоног төхөөрөмжүүдийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Бусадын серверт хууль бусаар нэвтэрсэн талаар ЦЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. кибер аюулгүй байдлын хувьд аж, ахуй нэгжүүд маш анхааралтай байх хэрэгтэй. Хортой программ болон янз бүрийн нэр хаяг нь тодорхойгүй хаягнаас пост руу нэвтэрч орохгүй байхыг анхаарууллаа.
-
2016 оны 5 сарын 05
ЮНИСЕФ-ийн сайн санааны элч, жүжигчин Орландо Блум зүүн Украйнд зочиллоо
-
2016 оны 5 сарын 05
Snapshot_2014-05-05_082050 Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Эх баригчдын өдрийг энэ жил “Хүйн ээж бид, айл бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд маргааш нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригчид сургалтанд хамрагдах юм.
ЭМЯ-наас явуулж буй “Эх баригчдын дуу холой” сэдэвт сургалтанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахари нар оролцоно.
Т.Энхэлээ
-
2016 оны 5 сарын 05
цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг талаар болон жүжигчин Б.Амарсайханаас ямар шалтгаанаар цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. 1997 онд төрсөн гэх иргэн Т компьютерын сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хакерын программыг ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, судалгаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд болон бусад мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэн, алба хаагч, аж, ахуй нэгжийн мэдээллийг хууль бусаад хуулбарласан авсан байна. Уг хэргийг Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байгаа юм байна. Т гэгч нь компьютерын мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах хортой 12 программыг бэлтгэсэн байсныг шалгалтын явцад илрүүлэн мөрдөн шалгаж эхлээд байгаа аж. ъ
мэдээлэл хийлээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг талаар болон
Мөн 1985 онд Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Х гэгчийг шалгах урьдчилсан үзлэгээр вика картад бэлдэц буюу картанд электрон мэдээлэл суурилуулах зориулалт бүхий тоног, төхөөржийг ашигласан байж болзошгүй аж. Тус тоног төхөөрөмжүүдийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Бусадын серверт хууль бусаар нэвтэрсэн талаар ЦЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. кибер аюулгүй байдлын хувьд аж, ахуй нэгжүүд маш анхааралтай байх хэрэгтэй. Хортой программ болон янз бүрийн нэр хаяг нь тодорхойгүй хаягнаас пост руу нэвтэрч орохгүй байхыг анхаарууллаа.