-
2016 оны 3 сарын 04
Гэнэт хүйтэрснээс нэг иргэн осгож амиа алджээ
-
2016 оны 3 сарын 04
Ерөнхийлөгч “Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцов
-
2016 оны 3 сарын 04
14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ
-
2016 оны 3 сарын 04
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доодхэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөсөн. Энэ шийдэврийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг.
-
2016 оны 3 сарын 04
Японы зэс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төлөөллүүдтэй санал солилцов
-
2016 оны 3 сарын 04
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг долдугаар сард багтаж шийдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг засаж, сайжруулах ажилд 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан.
-
2016 оны 3 сарын 04
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дэх дугаарын тойм
-
2016 оны 3 сарын 04
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах бүртгэл эхэллээ.
-
2016 оны 3 сарын 04
Энэ сарын 03-04-нд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.
Одоогийн байдлаар 7 аймгийн 20 суманд (Архангай аймгийн Хашаатсум, Баян-Өлгий аймгийн Буянт, Бугат сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Увс аймгийн Давстсум) их цас орж, цасан шуургатай байна.
Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс /үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан/ 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон байна.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28 автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.
-
2016 оны 3 сарын 04
Хямралын үед олборлолтыг нэмэгдүүлж, зэсийн өөрийн өртгийг хямдруулж ажилласан Эрдэнэт Үйлдвэр
-
2016 оны 3 сарын 04
Мэндчилгээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-03-04 09:30:46
Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, “Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай” захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.
Ил тод, нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Аливаа хөгжил дэвшлийн тухай ярихдаа нийгмийг түүчээлэн хөдөлгөгч хүч болсон сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй юм. Тийм ч учраас бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг тунхаглан, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл, зорилгоо нэгтгэж байна.
Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод, нээлттэй Улаанбаатарыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс ил тод, нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө Та бүхнийг урьдын адил хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд Та бүхний мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох билээ.
Ил тод, нээлттэй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе.
Та бүхний оюун гэгээн, мэлмий хурц байх болтугай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
-
2016 оны 3 сарын 04
Сайхан сэтгэлт эмэгтэй 200 гаруй нохойг аварчээ
-
2016 оны 3 сарын 04
Өнөөдөр болох зарим үйл явдал
-
2016 оны 3 сарын 04
Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр ”Нийслэлийн иргэд ”Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрнаас сонголт хийн сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Мөн урт хугацаандаа тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болно гэсэн юм. Түүнийг ”Түрээсийн орон сууцны журам батлагдсан ТОСК дээр явж очоод байраа түрээсэл мөн өөрийн болго” хэмээн ярьж дуусаагүй байтал ТОСК-ын захирал А.Гантулга мэдээлэл хийн ”Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй. Зөвхөн түрээслүүлэх л журамтай” гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү барилгын салбарынхны ”бантан” шиг мэдэгдлүүдээс болж ард, иргэд хохирч байна. З.Баянсэлэнгийн мэдээллээс болж нийслэлийн иргэд өнгөрсөн өдрүүдэд ТОСК-ын байрны гадна урт дугаар үүсгэсэн ч ам руу гаа алгадуулаад буцаж байна. Учир нь ТОСК-оос түрээсийн орон сууцанд амьдрах хүмүүсийг сугалаагаар сонгон шалгаруулна гэсэн тайлбар хийж байгаа юм. Ингэж иргэдээр тоглож болох уу. Ер нь З.Баянсэлэнгэ, А.Гантулга хоёрын хэн нь ажлаа мэдэж дуугараад байна вэ. Хамгийн ноцтой уг үйл явдал нь бодлого боловсруулдаг яам, түүнийг нь хэрэгжүүлэх агентлаг хоёрын хоорондоо хэр харилцаа холбоотой ажилладагийг олон нийтэд харуулав. Ингээд нэг салбарын хоёр өөр байр, суурийг хүргэе.
-
2016 оны 3 сарын 04
Дональд Трамп долоон мужид ялалт байгуулаад байна
-
2016 оны 3 сарын 04
Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав.
-
2016 оны 3 сарын 04
Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.
-
2016 оны 3 сарын 04
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.
-
2016 оны 3 сарын 03
“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүллээ
-
2016 оны 3 сарын 03
2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 65 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.