-
2015 оны 6 сарын 03
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 6 сарын 03
2015 оны 06 дугаар сарын 02-ны 21 цагаас 06 дугаар сарын 03-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 6 сарын 02
Олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогджээ
-
2015 оны 6 сарын 02
Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх авто замыг хаана
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх авто замыг хаана
Улаанбаатар хотын дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 1-нээс эхэлжээ.
Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг энэ сарын 3 хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил өрнүүлэх юм. Мөн Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 7–25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийхээр болжээ.
-
2015 оны 6 сарын 02
Нийслэлийн хэмжээнд дулааны шугам хоолойн 50 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр болсон байна.
-
2015 оны 6 сарын 02
Канад улсын шүүх тамхи үйлдвэрлэж, худалдаалдаг томоохон фирмүүдэд их хэмжээний торгууль ногдуулсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 02
Эхнэрээ амиа хорлоход хүргэсэн А.Отгонбаярын ялыг хэвээр үлдээв
-
2015 оны 6 сарын 02
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, гэр бүл нь эрүүл, энхийг хүсье. Баяраа сайхан тэмдэглээрэй.
-
2015 оны 6 сарын 02
Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, галт зэвсэгтэй харьцах дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд зохион байгуулах сургалт, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах газрын нэрэмжит “Буудлага 2015” тэмцээнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа хэлтсүүдийн дунд зохион явууллаа. Буудлагын тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн буудлагын байранд зохиогдсон.
-
2015 оны 6 сарын 02
Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор хүрэлцэн ирсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ.
-
2015 оны 6 сарын 02
Улаан Чулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа
-
2015 оны 6 сарын 02
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр сулраад байна.
Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ. Харин евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ.
Хятадын юань 312 төгрөг 49 мөнгөнөөс 4 төгрөг 91 мөнгөөр буураад байна. Рубль тавдугаар сарын 22-нд 38 төгрөг 72 мөнгө байсан бол өнөөдрийн ханшаар 36 төгрөг 13 мөнгө болж 2 төгрөг 59 мөнгөөр суларлаа.
-
2015 оны 6 сарын 02
Энэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зам тээврийн ноцтой хэд хэдэн ослууд гарчээ.
-
2015 оны 6 сарын 02
ооо
-
2015 оны 6 сарын 02
Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгджээ.
-
2015 оны 6 сарын 02
Парис хотын эрх баригчид нийслэлийн томоохон гүүрнүүдээс хайртай хосуудын зүүсэн олон зуун сая хайрын цоожийг буулгах тушаал гаргажээ. Тиймээс өчигдрөөс эхлэн гүүрнүүдээс цоожнуудыг буулгах ажил үргэлжилж байна.
-
2015 оны 6 сарын 02
Фото: ”Калифорниа фитнесс” шинэ салбар
-
2015 оны 6 сарын 02
Чингисийн талбай дээр болсон хүүхдийн баярын арга хэмжээний үеэр 86 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрчээ.
-
2015 оны 6 сарын 02
ЭМС-ын 2014 оны 139 тоот тушаалын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тохиолдол бүрийг нягтлан судалж, дүн шинжилгээ хийсэн судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагы н судлаач, бодлого боловсруулагчдад танилцуулан, тэднийг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор уулзалт зохион байгууллаа.
-
2015 оны 6 сарын 02
Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт зургаан хүнийг сэжиглэн баривчилсан билээ. Гэтэл уг хэргийн хоёр сэжигтэн олдохгүй байгаа тухай Оросын хэвлэл мэдээллээ. Тодруулбал, хэргийн сэжигтнүүдийг гэрчилсэн бичлэг олдсоны улмаас хоёр сэжигтэн нуугдсан гэдгийг тогтоогоод байгаа аж.