-
2021 оны 12 сарын 27
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Нийслэлийн Хөдөлмөрийн Аварга”-аар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр тодорлоо.
-
2021 оны 12 сарын 27
Манай үндэсний зарим компани туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж нээгдэж байгаа. Барилга угсралтын ажил эхэлснээс хойш долоон аймагт 24 сарын хугацаанд барьж байгуулахаар тохирсон.
-
2021 оны 12 сарын 27
Гүйцэтгэгч талаас 19 зуух бүхий долоон станц, 57 дулаан дамжуулах төвийг хоёр жилийн хугацаанд барих юм.
-
2021 оны 12 сарын 27
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын 2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн онцлогоос дурдсан юм.
-
2021 оны 12 сарын 27
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос хоёр иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
-
2021 оны 12 сарын 27
"Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо"-ноос 2022 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриаллаа.
-
2021 оны 12 сарын 27
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
-
2021 оны 12 сарын 27
Эмэгтэй шилдгүүдээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг нар өнжив.
-
2021 оны 12 сарын 27
Өнгөрсөн нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан. Нэг үгээр хэлэхэд Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн дагуу 1.6 жилд хоёр Засгийн газар байгуулагдаад байгаа гэсэн үг. Гэсэн ч дан дээлтэй сайдууд чадвар муу, УИХ-ын гишүүдийн өмнө өөрсдийн салбараа хамгаалж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг эрх баригч намынхан дотроосоо эхлээд гаргасан.
-
2021 оны 12 сарын 27
Улаанбаатарт 57 бол орон нутагт 20 хүн коронавирусний халдвар авсан байна.
-
2021 оны 12 сарын 27
БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
-
2021 оны 12 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate talk exclusive” ярилцлагын зочноор оролцжээ. 22 жилийн өмнө МАН-ын гишүүнээр элссэн тэрбээр 2009 оноос МАН-ын төв байгууллагад ажиллаж байгаа билээ. Намын төв байгууллагад ажилласан цагаас улс төрийн намын зорилго, үүрэг, хөгжил төлөвшил дээр илүү анхаарч ажилласан гэж онцолсон тэрбээр улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхой болгохгүй бол үнэ цэн, нэр хүнд нь буурч байна гэдгийг онцолсон билээ. Ярилцлагаас түүний хэлсэн 24 онцлох эшлэлийг хүргэе.
-
2021 оны 12 сарын 27
Энэ оны отгон уралдаанд 36 дугаартай, спортын мастер Л.Аринболд түрүүлж, 68 дугаартай Ш.Гомбодорж аман үзүүдэв.
-
2021 оны 12 сарын 27
Цагдаагийн байгууллагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд "Хэргийн газрын үзлэг" хийжээ.
-
2021 оны 12 сарын 27
Тус барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх нь аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр түрүүлсэн.
-
2021 оны 12 сарын 27
2021 он. Монголын спортын салбарт амжилт арвин жил байлаа. Манай тамирчид хосгүй амжилт үзүүлэхийн зэрэгцээ олны анхаарал татсан үйл явдал энэ салбарт олон гарлаа. Олимп, паралимп болон дэлхийн спортын талбарт Монголын спортын онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2021 оны 12 сарын 27
Энэ баярт өдрөөрөө та ямар кино үзэх вэ хэмээн эргэлзэж байвал дараах таван киног санал болгож байна.
-
2021 оны 12 сарын 27
Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ.
-
2021 оны 12 сарын 27
Улаанбаатар хотод 171 суурин, 10 түр цэгт 183 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 10 түр цэг ажиллана.
-
2021 оны 12 сарын 27
10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.