-
2018 оны 1 сарын 18
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон чанарын индексээс давчихаад байгаа.
-
2018 оны 1 сарын 18
Бидний амьдардаг нийслэл хотод өдөр бүр л хэн нэг нь гар утсаа хулгайд алдаж байдаг. Ер нь хулгайчид нь даварсан, хулгайн гэмт хэрэг гаарсан нийслэл гэж хэлж болно. Гадаадаас ирсэн жуулчдын халаасыг дор нь сэгсэрч орхидог гэмтэй. Ингээд хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай уулзаж ярилцсан юм.
-
2018 оны 1 сарын 18
мөнгө угаах цэсээр
-
2018 оны 1 сарын 18
байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан
-
2018 оны 1 сарын 18
Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 18
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч гэдэг олон гуншинтайгаас гадна тэтгэвэрт суух насандаа гэнэт л DZ man болон тодорч, богино өмд өмсч, гоо охид тойруулан клип хийлгэн “мандаж” явсан Б.Дашзэвэг далан насны босгыг давсан хойноо бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс есөн жилийн ял сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Түүний холбогдсон хэргийн “хохирогч” болох охин хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өөрийнх нь зээ охин аж. Бага насны охиныг хүчиндэхийг завдсан хэрэгт нь ийнхүү есөн жилийн ял оноосон бөгөөд давж заалдах эрх нь нээлттэй байгаа юм.
Н.Төгөлдөр
-
2018 оны 1 сарын 18
УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо
Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавих юм. Уулзалтын үеэр зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох аж. Монгол Улсын Их Хурлын дарга ийнхүү БНСВУ-д 8 жилийн дараа айлчилж байгаа ажээ.
-
2018 оны 1 сарын 18
Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевичийн айлчлал эхэллээ
Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевичийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич айлчлалынхаа бүрэлдэхүүнд ажил хэрэгч бизнесменүүдийг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийнхаа айлчлалыг хийж байгаа аж. Тэдгээр бизнесменүүдийн дунд хөдөө аж ахуй, экологийн цэвэр түлш болон ой модны аж ахуй эрхлэгчид Нийслэлийн захирагч Су.Батболдтой яг энэ цаг мөчид уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөл, цаашдын үр бүтээлтэй харилцааг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож байна. Хотын даргатай уулзсаныхаа дараа Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж цашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцах юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ч бараалхах зорилготой байгаа гэдгийг дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тайлбарлаж байв. Ямартай ч ОХУ-ын Буриад улс манайтай ой модны салбар болон хөдөө аж ахуй, засаг агнуур, хилийн худалдаа гээд маш олон төрлөөр хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээрий тоо чанарыг нэмэгдүүлэх, хойшид өөр бусад салбаруудад ч үр ашигтай хамтран ажиллах ихээхэн боломж байгааг хоёр тал харилцан санал нэгтэй тэмдэглэж байгаа юм.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 18
Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б. Нарантуяа таныг “Өглөөний шуудан” сонин “24 tsag,mn “сайтын “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.
-
2018 оны 1 сарын 17
Өглөө бүр өчсүгэй...
-
2018 оны 1 сарын 17
Засгийн газрын өр 700 сая доллараар нэмэгдлээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад улсад хийсэн анхны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан.
Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 700 сая долларын гэрээ, хэлцэл хийгдсэн бөгөөд үүнээс 500 сая ам.долларыг утааг бууруулах иж бүрэн ажилд зарцуулна гэсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын өр 700 сая ам доллараар нэмэгдчихэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарын утааг багасгах, бүр байхгүй болгоно гэж 200 тэрбум төгрөг салхинд хийсгэчихээд байгаа дээр нэмэгдээд 500 сая ам доллар зарлагдах нь тодорхой болж байна.
Энэхүү утааг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэйгээр зээлж байгаа гэсэн. 500 сая ам долларыг төгрөгт шилжүүлбэл нэг их наяд 250 тэрбум төгрөг болоод явчихна. Мөн ч их мөнгө шүү. Харин энэхүү нэг их наяд 250 тэрбумаас хэдэн тэрбумыг нь аль яамны хэдэн хурган дарга хувааж хулгайлах нь одоогоор тодорхойгүй ч тиймэрхүү асуудал гарна гэдэг нь бол эргэлзээд байхааргүй зүйл билээ. Харин 700 саяын үлдсэн 200 сая ам долларыг 21 аймагт дулааны цахилгаан станц барихад зарцуулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан байсан. Мөн л 21 аймгийн төсөв захиран зарцуулагч нар ханцуй дотроо гараа үрчиж эхэлсэн нь тодорхой. Яаж ийгээд хулгайлаад байдаг, авлигадаад байдаг хурга, хуцан дарга нарыг яалтай билээ.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 17
Ц.Гэрэлбаатар: Олон гавьяат төрүүлэлцсэн ч өөрөө 50 гараад л СТА боллоо доо
Монголын урлаг соёлын бүх л салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 1999 оноос хойш тэрбум гаруй төгрөгөөр зөвхөн урлаг соёлын салбарынхныг ивээн тэтгэж, тоглолтуудыг нь найруулж, зохион байгуулсаар ирсэн “Алтайн Халиун трейд” группын захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэрэнжавын Гэрэлбаатартай уулзаж ярилцлаа. “Засагт ханы хөх эрчүүд хэцүү” гэдгийг амьдралаараа нотолж яваа монхор хөх энэ эр үнэхээр энэ цаг үед Монголын урлагийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа нэгэн билээ.
-За сайхан өвөлжиж байна уу?
-Тавтай сайхан өвөлжиж байна аа.
-Өөрийн тань энгэр дээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны цол байхыг өнөөдөр л харж байна?
-Та сүрхий ажигч хүн юм. Тийм ээ, Соёлын тэргүүний ажилтан цолыг аваад удаагүй байна. Жаахан хожуу буюу 50 гарчихаад энэ цолыг авсан л даа.
-Аль 2000-аад оноос л хамтлаг дуучид, хошин урлагийнхны тоглолтууд “UB палас”, “Бөхийн өргөө”, МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох бүрт л ард нь “Алтайн Халиун трейд” гэдэг нэр ёс мэт дагалддаг байсан болохоор өөрийг чинь аль эрт л энгэрээ цоолсон байх гэж боддог байлаа л даа?
-Нэг бодлын тэр нь ч тийм. Тоглолтуудыг нь ивээн тэтгэж, хамтран ажиллаж байсан дунд үеийн дуучдаас гэхэд л УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, уртын дууч Г.Хонгорзул, Л.Болдбаатар, Ч.Бат-Эрдэнэ, Х.Болормаа гээд олон гавьяат төрсөн байна. Ер нь хамтлаг дуучдыг ид хийж бүтээж, ард түмэндээ эгшиг дуугаа өргөж яваа залуу сайхан цагт нь гавьяа шагналыг нь өгөх ёстой юм. Хүн гэдэг чинь урмын амьтан л даа. Миний хувьд яах вэ 50 гараад л Соёлын тэргүүний ажилтан болох ёстой байж л дээ. Гэхдээ Засгийн газрын энэ шагналыг чамлахгүй ээ.
-Аавынхаа нэрийн өмнө “Алтайн Халиун трейд” болтлоо овоглуулсан та яагаад Монголын урлагтай холбогдож, 20 орчим жил үнэнчээр зүтгэх болов. Бизнесмен хүмүүс тэр бүр холбогдоод байдаггүй салбар болохоор сонирхож байна л даа?
-Миний аав Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан “Монхор” Цэрэнжав гэдэг хүн байсан. Харамсалтай нь намайг 15 настай наймдугаар ангид байхад бурхан болсон л доо, хөөрхий. Аав минь надад “Миний хүү долоон уулын цаадахыг харж амьдраарай. Аав нь яах вэ зургаан уулын цаадахыг л харсан хүн” гэж захидаг байсан. Харин би аавынхаа захисан шиг долоон уулын цаадахыг харж чадаагүй ч ямар ч гэсэн таван уулын цаадахыг харж амьдарлаа. Ээж минь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, хөх уулсынхаа дунд төрж өссөн сайхан буурал байсан. Аав ээж хоёр минь яах аргагүй “Засагт ханы хэцүү” хүмүүс. Хүн ер нь амьд явах хугацаандаа аав, ээж хоёрыгоо бурхан мэт шүтэж, хайрлан дээдэлж явах учиртай юм. Аав ээж хоёр минь уртын дууг жигтэйхэн сайхан дуулдаг хүмүүс байсан тул багаасаа уртын дууныхаа аргадаж зэмлэсэн агуу их ухааныг сонсож өссөн болохоор өөрийн эрхгүй л урлаг соёл руу ханцуй шамлаад яваад орчихсон. 1996 онд “Алтайн Халиун трейд” компаниа байгуулж хэдэн жил өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд боломжийн хуримтал үүсгэж чадсан. Ингээд ямар ч гэсэн гэрээ засчихаад түмэн олныхоо оюуны санд хөрөнгө оруулалт хийж хамтлаг дуучид, хошин урлагийнхантай холбогдон ажиллаж эхэлсэн юм.
-Тухайн үе бол мэдээж худалдаа наймааны алтан үе байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэдхэн жилийн дотор компаниа яаж тэгж хөл дээр нь бат зогсоосон нь олон хүнд сонирхолтой санагдаж байгаа байх?
-Магадгүй л юм. Манай компани Монголд анх удаа төрөл бүрийн майхан, аялалын иж бүрэн хэрэглэл за тэгээд брэндийн гутал хувцас гээд бүх л төрлийн худалдаа наймааг хийж байсан. Дээр нь аливаа наймаанд тухайн хүний аз, од гэж байдаг юм билээ. Энэ бүх он жилүүдэд миний хань дэргэдээс минь алхам ч холдолгүй, ёстой л нэг гэрийн хоёр багана болж зүтгэсээр энэ бүхний ард гарсан юм. Манайх цэцэг шиг гурван сайхан охинтой. Охид минь нас биед хүрцгээж аав ээждээ гурван хөөрхөн зээ охиныг минь бэлэглэсэн. Би чинь ингээд л эмэгтэйчүүдийн дунд бөмбөрч байдаг азтай аав, өвөө байхгүй юу. Хүн гэр орондоо сэтгэл тайван, жаргалтай байвал ажил төрөл аяндаа л бүтээд явчихдаг юм билээ.
-Анх өөрөө санаачлаад л “Ерөөсөө хамтлаг дуучдын тоглолтыг ивээн тэтгэж хамтран ажиллъя” гээд л Монголын урлаг руу яваад орчихсон хэрэг үү?
-Бас ч арай үгүй юм. Хошин урлагийн анхдагчдын нэг “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч найруулагч Ц.Хүсэлбаатар бид хоёр армийн найзууд л даа. Тэгээд Ц.Хүсэлбаатар түүний эхнэр С.Өлзийхүү, Г.Золбоот зэрэг найзууд минь санал тавьснаар би энэ салбар руу эргэлт буцалтгүй орж ирсэн юм. Эдгээрээс гадна миний бүр хар багын дөрвөн найз байдаг юм. Тэдний хоёр нь Хөгжим бүжгийн коллеж төгссөн мэргэжлийн хөгжимчид учир надад урлаг хол байгаагүй.
-Дунд үеийн дуучид болох Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Б.Энхмэнд, Г.Чинболор, Л.Банзрагч, Д.Бурмаа гээд өөртэй чинь уран бүтээлээр холбогдоогүй хүн цөөхөн байх шүү?
-Нээрээ л онгирч байгаа юм биш. Урлагийн сайхан буянаар энэ цагийн хамтлаг дуучид, ер нь урлагийн бүх төрлийнхний дунд намайг танихгүй, мэдэхгүй уран бүтээлч байхгүй л болов уу. Би жаахан саландуу, мартамхай хүн. Тухайн үед бүгдтэй нь л хамтран ажиллаж, ижий ахай болж явсан. Зарим нэгийнх нь нэрийг дурсаагүй бол өршөөгөөрэй. Ер нь надтай хамтран ажиллаж, орж гарч яваагүй дуучин бараг л байхгүй дээ.
-Эрүүл мэндийн шалтаанаар уран бүтээлийнхээ ажлаас жаахан завсарлага аваад эргэн орж байгаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Тийм ээ. Хүний л амьдрал хойно жаргал зовлон ээлжилнэ шүү дээ. Мөнх залуу явах юм шиг анзааралгүй давхиж явтал нэг л өдөр болохоо байж тархины хавдартай болчихсон байсан. Тэгээд урагшаа явж хоёр удаа тархины хагалгаанд орж хавдраа авхуулсан даа. Үхэл амьдралын заагт байсан тэр хэцүү цагт эхнэр минь л хажуунаас огтхон ч салалгүй асарсаар намайг босгоод ирсэн. Нэг үеэ бодвол хоёр хөл дээрээ бат зогссон болохоор эргээд урлагийн сайхан гал тогоо руугаа орж амттай хоолоо хутгаад зогсож байна. Одоо залуу дуучин Б.Отгонтогтохтой хамтраад тоглолтынх нь бэлтгэл дээр ажиллаж байна. Хажуугаар нь дууны шүлгийн уран бүтээл дээрээ ажиллаж байна.
-Олонд төдийлөн танил болоогүй байсан сайхан баритон хоолойтой дуучин Х.Батмэндийн тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулснаар ард түмэн түүнийг мэддэг болсон?
-Ээжийн минь нутгийн Х.Батмэнд бол аргагүй сайхан баритон хоолойтой залуу л даа. Бүр зорьж уулзаад тоглолтыг нь ивээн тэтгэж зохион байгуулж байлаа. Одоо бол Батмэнд урилга заллагаасаа салахаа больсон байна лээ. Аавынхаа сумаас бол дуучин Ч.Бат-Эрдэнийг дэмжиж тусалснаар тэр маань ч удалгүй ард түмэнд танигдан МУГЖ болоод өнөөдөр СУИС-д хариуцлагатай алба хашиж сайн сайхан л амьдарч явна.
-Нэг удаагийн зохиолын дуучдын тоглолтын өмнө уулзахад 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа гэж ярьж байсан. Ер нь 1999 оноос хойшхи энэ тоог сайтар нягталвал овоо дүн гарах байх даа?
-Яг үнэндээ би өөрөө тэр талаар сайн тооцоо хийдэггүй юм. Манай санхүүгийн хүмүүс байгаа л даа. Гэхдээ дээр нэг хэрэг болгоод санхүүгийнхээ баримтыг үзэж байтал лав л тэрбум давсан тоо харагдаж байсан. Мэдээж зарлага гарч байж дараа нь орлого ашгийнхаа тухай бодно шүү дээ. Яахав өөр талаар нь тоо гаргавал өнгөрсөн хугацаанд 500 гаруй СD ивээн тэтгэж хэвлүүлсэн байна лээ. Тоглолт ивээн тэтгэх, зохион байгуулах, тайз засах, эх бэлтгэл, зар сурталчилгаа гээд хөрөнгө мөнгө багагүй гардаг л даа. Тухайн үед дуучид маань хөөрхий ядуухан байсан шүү дээ. Зарим нэг нь тоглолтоосоо хоцрох гээд таксигаар ирж тэр бүхэнд нь бэлэн мөнгө гаргаж байснаа тоочвол замбараагүй юм гарна. Монгол Улс зах зээлийн системд шилжсэний дараа яг үнэндээ урлаг соёл, нийтийн дуу, кино урлаг уналтын байдалд орчихсон байсан л даа. Тэр бүхнийг ярина гэвэл дуусахгүй. Энэ бүх ажлыг ганц биеэрээ хийгээд явсан юм биш л дээ. Миний ард манай компанийн шижигнэсэн залуус үргэлж хамт явсан. Тухайлбал тайз заслын ажилчид, жолооч арын албаныхан гээд явж өгнө шүү дээ. Бригадаар хөдөө гадаа явна. Хоол унд, хонь мал гээд гүйж өгнө. Гэхдээ эргээд бодоход залуу насаа харамсах зүйлгүй өнгөрүүлсэн байна.
Дунд үеийн “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” болох Б.Болдбаатар, М.Отгонгэрэл, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг зэрэг дуучдын тоглолтуудыг ТВ-9 телевизийн талийгаач найз Энхбаттайгаа хамтран олон удаа зохион байгуулж, ивээн тэтгэж явлаа. Ингээд яриад байвал үнэхээр дуусахгүй шүү.
-Өөрөө сая “Би дөрвөн гавьяатдаа баярлаж явдаг” гэлээ. Тэр дөрөв нь чухам хэн хэн юм бол?
-Аа тэр дөрөв үү. Тэд бол Монголоос анх удаа Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээн дуулж байсан уртын дууч Г.Хонгорзул, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ дөрөв маань юм л даа. Яагаад гэвэл энэ дөрвөн гавьяат бол ёстой л “Булган сүүлтэй” дуучид байгаа юм. Эдний араас ямар олон гавьяат, СТА цолтон төрөн гарав. Өнөөдөр ч гэсэн муу ах нь СТА болчихоод инээгээд сууж байна. /инээв/ Энд гэж хэлэхэд Соёлын тэргүүний ажилтан гэдэг бол их том шагнал юм шүү дээ. Хуучин нийгмийн үед яамны шагнал гэдэг бол хамгийн том шагнал байлаа. Өнөөдөр ч гэсэн 70 хүрчихээд СТА-аа авч чадаагүй уран бүтээлчид зөндөө л байгаа, хөөрхийс. Гэхдээ хүмүүс “Ганц тоглолт хийгээд л СТА болчихлоо” гэж ярьж байдаг л юм. Миний хувьд хийж чадаж байгаа залуу хүмүүст цаг тухайд нь өгөх ёстой л гэж бодож явдаг.
-Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийдэг МУГЖ Д.Энхзул нэг удаа өөрт чинь тун их баярлаж явдгаа хэлж байсныг санаж байна?
-Нэг түүх ярихад зах зээлийн системд шилжсэнээс хойш нийтийн дуучдаас хамгийн анх тоглолтоо нийлж хийсэн дуучид бол МУГЖ Д.Энхзул, Х.Болормаа, Д.Эрдэнэцэцэг гурав юм шүү дээ. Би анх тэдний тоглолтыг “UB палас”-д зохион байгуулан хийж байлаа. Түүнээс хойш хамтран ажилласан талаар бол тоогоо алдсан даа.
-Нэг үе “Алтайн Халиун”-ы ажилчид Бөхийн өргөөний тайзыг эзэгнэж явсан санагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд тэнд хэчнээн тоглолт зохион байгуулсан бол?
-Үнэнээ л хэлье, тоогоо алдсан шүү. Жилдээ дунджаар 15-20 орчим байх боловуу. Тэгээд л бодчихгүй юу. Арай даруу биш хариулсан бол өршөөгөөрэй.
-Өөрөө зөвхөн нийтийн дуучид, хошин урлагийнхан гэлтгүй ардын урлагийнхан, киночид, рок попынхонтой хамтран ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
-Рок попынхноос “Өргөө”, “Харш” хамтлагуудын тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулж байсан. За тэгээд поп дуучин Б.Баярцэцэгтэй хамтран тоглолт хийж байлаа. Харин хүүхэд залуус гэлтгүй дунд үеийнхний ч талархлыг хүлээсэн рок попын хослон дуучид болох СТА Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёрыг бүр яг эхнээс нь дэмжиж ажилласан. Хамгийн анх 2005 онд “UB палас”-т “Чиний хайранд” тоглолтыг нь зохион байгуулснаас хойш олон удаа хамтарч ажилласан. Тэр тоглолт бол тэр хоёрын ч анхны бие даасан тоглолт, миний хувьд ч рок попын хос дуучинтай хамтран ажилласан анхны ажил байсан юм. Тухайн үед одоог бодвол арай жаахан залуу бас жаахан адгуу ч байж. Үүрээ маань хоёр дууны хооронд хувцасаа сольж амждаггүй ээ. Тэгээд алдарт А.Пугачёвагийн “Сая сая сарнай цэцэг” дууг зарлачихаад байхад нөгөөх маань туплиэ хайгаад олдоггүй. Тэгэхээр нь уур хүрээд хөл нүцгэн хөөгөөд гаргачихаж байж билээ. Тэгсэн чинь анх удаа тайзан дээр хөл нүцгэн дуучин харсан үзэгчид алга түшиж, шүгэлдээд харин ч эсрэгээрээ их сайхан хүлээж авч байсан. Тайзанд ойр зассан сандалд суусан зарим нэг нь “Яасан сайхан хөлтэй юм бэ” ч гэж байсныг дараа нь л сонсоод сэтгэл амарч байж билээ. /хэ хэ/ Тэр тоглолтын дэглэлтийг их зоригтой хийж, тэр хоёрыг анх удаа усан дотор завин дээр дуулуулж хөөрхөн шуугиан тарьж л явлаа.
Би дээр хэлсэн. Зах зээлд шилжсэнээр Монголын бүх л урлаг, түүний дотор кино урлаг их хэлмэгдсэн. Хамаг сайхан уран бүтээлчид нь газрын нэг тараад алга болсон. Кино үйлдвэр нь балгас болохоо шахсан. Тухайн үед УГЗ кино найруулагч Л.Эрдэнэбулган гуай С.Жаргалсайханы зохиолоор “Үхэж үл болно Чингис хаан” киног хийх гээд ёстой л шар махтайгаа хатаж байсан. Тэгэхэд яагаад ч гараа хамхиад суугаад байж болохгүй санагдаад тэр киноны нэгэн ивээн тэтгэгчээр ороод маркетингийг нь хариуцан ажиллаж л байлаа. Түүнээс хойш хөрөнгө санхүүгээр тусалж, хамтран ажилласан кино бол маш олон байгаа.
-Нээрээ бас Монгол бүжгийнхэнтэй хамтраад томоохон тоглолт хийж байсан байх аа?
-ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатартай олон жил хамтран ажиллаж байна. Бид хоёр Францын хотуудыг 45 хоног хэсч “Цаг хугацаа салхи мэт хурдална” тоглолт хийсэн. Тэр тоглолтыг өмнө нь Монголд 20 мянган ам долларын өртгөөр зохион байгуулж маш амжилттай болсон учир Францад уригдаж байлаа. Тухайн үед тэр модерн бүжгэн жүжиг маань Францын үзэгчдээс гайхалтай өндөр үнэлгээ авч байсан. Францад үдсэн тэрхүү 45 хоногийнхоо хугацаанд Баяраа дүүгээсээ хөөмийлөх арга барил сурсан нь үнэхээр дурсгалтай сайхан санагддаг.
Ардын урлагийн тоглолтуудыг аваад Европыг нэг захаас нь нөгөө захыг нь дуустал явж байснаа дурсахад үнэхээр сайхан байдаг. Ер нь Монголчууд биднийг дэлхийгээс онцгойруулах, дэлхийтэй эн тэнцүүхэн, бүр илүү урлаг соёлоор өрсөлдүүлэх зүйл маань гайхамшигтай сайхан ардын урлаг маань л байгаа юм. Хойшид ардын урлагийнхантайгаа нийлж Азийг урлаг соёлоор байлдан дагуулна гэж бодож байгаа шүү. Монголынхоо гайхамшигтай урлагаар Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулахад миний нас хүрэхгүй ч гэсэн үр хүүхдүүд минь аавынхаа гүйцээгүйг гүйцээх нь дамжиггүй. Би тэрэнд итгэлтэй байдаг.
-Хоёр он солигдоод 20 хоноогүй байна. Энэ 2018 онд ажил ихтэй байх нь ээ?
-Тийм. Удахгүй “Алтайн Халиун трейд”-ийн маань түүхэн ой болно. Түүнийгээ нижгэрхэн тэмдэглэчихээд ямар ч гэсэн Европыг дахин нэг тойроод ирэх нь хамгийн түрүүний зорилго болоод байна. Тэгээд л дараагийнхаа ажилд ханцуй шамлаад дайраад орчихно доо.
-За Монголын урлагийн төлөө төдийгөөс өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өөрт тань болон танай хамт олон, гэр бүлд нь шинэ 2018 оны мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе?
-Их баярлалаа. Сая эргээд бодсон чинь би эдгээр жилүүдэд ер нь хэвлэлээс жаахан зай барьсаар өнөөдрийг хүрсэн байна. Анх удаа шахуу ийм дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Эрхэм уншигчид минь арай жаахан даруу биш ярьчихсан байвал өнөө муу Гэрэлбаатарыгаа өршөөгөөрэй. Ингээд та бүхэнд ч шинэ 2018 оны мэнд дэвшүүлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүмүүс минь нэг нэгэндээ гэгээн сайхан итгэл хайрлаж, ямагт бие биенээ дэмжин тусалж явахын ерөөл өргөж байна, баярлалаа.
-
2018 оны 1 сарын 17
Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.
-
2018 оны 1 сарын 17
Уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Цагаан сар гэхээр юуны өмнө ширээн дээр тавих ууцны асуудал “босдог”. Ямар ууц тавих вэ, хаана чануулах вэ гээд л асуудал ар араасаа хөвөрнө.Тэгээд л аль нэг цайны газрыг царайчлах юм уу, “ууц чанана” гэсэн зарыг шүүрдэж эхэлдэг. Эрт чануулчихвал хатчихна, хугацаа тулбал үнэ нь тэнгэрт хадчихна гээд зовлон бий.
-
2018 оны 1 сарын 17
“Генерал багш, маршал эмч”-тэй болох уу
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдах ажилтны хурал, зөвлөгөөн болох бүрт хоёроос гурван генерал цолтон ёс юм шиг сууж харагддаг. Одоо ч тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, МИАТ гээд генерал цолтонгүй газар гэж байхгүй болсон цаг.
Уг нь Монгол Улсад цэргийн дээд офицерын буюу генерал цолтон төрүүлэх, нийтдээ хавтгайрч энэ эрхэм цолны нэр хүндийг бууруулж байгаа гажуудсан асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөв шийдэж, хэрэгжүүлэх ёстой ганц албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байх учиртай.
Генерал цол анх Франц улсад ХVI зуунд, дараа нь Орост 1680 онд бий болсон түүхтэй. Харин манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан, цэргийн удирдах дээд албан тушаалтан дарга нарт олгох”-оор журамлан тогтоосон байдаг.
1944 оноос хойш 73 жилд Монгол Улсад 199-хөн генерал цолтон, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд жилд дунджаар ердөө 2-3 хүн л энэхүү хүндтэй цолыг хүртэж ирсэн бөгөөд тэднээс одоо амьд сэрүүн 98 хүн байгаагийн 18 нь албаа хашиж, 80 нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа. Тэд нарийн шалгууртай, өндөр хариуцлагатай, тоотойхон хэдэн албан тушаал дээр ажиллан үүргээ гүйцэтгэж, бүх шатных нь сургууль академийг төгсөж боловсрол эзэмшсэн, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, цэргийн анги байгууллага, яам агентлагийн удирдах албан тушаалуудад шат дараалан дэвшиж ажилласан, ажил албаны арвин баялаг дадлага туршлагатай, үнэ хүндтэй, цэргийн жинхэнэ шалгарсан дарга, жанжид байсан тулдаа энэ эрхэм цолонд хүрцгээсэн нь тодорхой. Цэрэг зэвсгийн хүчээр дэлхийн талыг эзлэн дагуулж байсан их эзэн богд Чингис хааны “Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн айлдсан үг ч үүнийг гэрчилнэ.
Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын ЦЕГ, МХЕГ, ГЕГ, МИАТ, ИНЕГ, УБТЗ, бүр цаашлаад бүх банк, тэр ч бүү хэл хувийн ХХК-иудын үүдний харуулууд хүртэл бүхэлдээ цэрэгжиж элдэв янзын хэв маягийн дүрэмт хувцас шиг юм өмсөж олны гайхал дургүйцлийг зүй ёсоор төрүүлсээр байгаа нь үнэхээр хачирхалтай. Гадны хүмүүст манай улс цөөн хүн амтай мөртлөө хаа сайгүй дүрэмт хувцастай цэрэгжсэн улс мэт харагдахаар болоод удаж байна. Үүнийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч л хууль эрхзүйн хүрээнд даруй таслан зогсоохгүй бол бүр даамжраад удахгүй эмч багш нар дүрэмт хувцастай болох дээрээ туллаа гэхэд огтхон ч хилсдэхээргүй болов.
Гадаадын улс орнуудын гааль, мэргэжлийн хяналт, нисэх, төмөр зам гэх мэт төрийн зарим байгууллагуудын алба хаагчид маш даруухан таних тэмдэгтэй байдаг бөгөөд түүнийгээ албаны хувцасны энгэр, ханцуй дээрээ л зүүдгийг хэн хүнгүй харж, мэддэг болсон. Гэтэл манай цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд чиглэлийн яам газрынхаа сайд дарга нараар хууль бус тушаал гаргуулж төрийн генералуудаас ч сүржин, “маршал” гэмээр эрээн мяраан, урьд хожид манайд ер байгаагүй, ёстой л “Хүн айж хүүхэд уйлмаар” юм оёулж өмсчихөөд олны өмнө хээв нэг малилзаж зогсох нь учир мэдэх хүмүүсийн нүдэнд дарга даамал гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс мэт тун ч эвгүй харагддаг боллоо. Тэднийг харахад ихэнх нь гайгүй боловсролтой, төр улсад алба хашдаг, нас тогтсон, учир мэдэх хүмүүс бололтой байдаг.
Гэвч энэ цагийн тэдгээр “маршал”-уудыг харвал БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёртой эн зэрэгцэхүйц цэргийн том цолтонгууд мэт харагдах нь гайхаж цочмоор. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Цэргийн цол олгох журам” гэж бий. Бас Ерөнхийлөгчийн албан болон албан бус зөвлөхүүдийн дотор цэргийн бодлогын зөвлөх гэж нэг албан тушаалтан байх л учиртай.
Монгол Улсын цэргийн цолны, тэр тусмаа дээд офицерын буюу генерал цолны нэр хүндийг илт унагаж, үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа энэхүү эрээн мяраан завхралыг нэн даруй таслан зогсоохыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас цэргийн ахмадууд болон цэргийн жинхэнэ алба хаагчид хичээнгүйлэн хүссээр удаж байна. Удахгүй “Генерал багш, маршал эмч”-тэй болох гээгүй л бол цэргийн энэхүү эрхэм дээд цолыг хавтгайруулан олгож байгаа өнөөдрийн гажигийг яаралтай нэг тийш нь засч янзалж, зөв гольдрилд нь оруулах цаг болсон санагдана.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 17
Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2018 оны 2-р хагаст эхэлнэ.
-
2018 оны 1 сарын 17
Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.
-
2018 оны 1 сарын 17
Үндсэн хуулийн цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.
-
2018 оны 1 сарын 17
Баримт 1. Т.Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд дүүргэсэн байна.
-
2018 оны 1 сарын 17
Улаанбаатарчууд утаатайгаа үйлдлээр бус үг хэлээр тэмцэж байх зуурт шатахууны үнэ тэнгэрт хөөрч, бензиний зохиомол хомсдол нүүрлээд авлаа. Өнөөдөр шатахууны тухай ярихгүй хүн алга. ШӨХТГ-ынхан мэдээлэл хийж, нэр бүхий хоёр гурван компанийг торгоно гэдгээ мэдэгдсэн. Саяын дүнтэй тоо хэлсэн боловч тэр нь үнэндээ шатахуун импортлогчдод бол нэг өдрийн л орлого гэж хэлж болмоор. Ийм арга хэмжээ авна гэсний хариуд нөгөө хэд нь гэдийсэн хэвээр. Яг ийм цаг үед “УИХ-ын гишүүн СЖавхлангаас шатахууны үнээр байр суурийг нь асуусан чинь ”Морио унаач” гэчихээд явчихсан гэнэ” гэдэг мессеж цахим ертөнцөөр түглээ. Үнэнийг өгүүлсэн ердөө хоёрхон үг хэлжээ.