зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4074 4075 4076 4077 4078 4079 4080
  • О.Мөнхсайхан: Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч ЗГ-ын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017.10.20-ны өдрийн 58-р тогтоолын холбогдох заалтад хэсэгчлэн хориг тавьсан билээ. ”Үндэсний Шуудан” сонины сэтгүүлч С.Ононтуул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай энэхүү хоригийн талаар ярилцсаныг хүргэж байна. Энэхүү ярилцлага нь 2017.10.30-ны өдрийн Үндэсний шуудан сонинд адил гарчигтайгаар нийтлэгдсэн.

    -Улс төрийн хүрээн дэх маргаан дагуулсан халуун сэдэв сайдыг томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг байна. Үндсэн хууль судлаачийн хувьд таны байр суурийг сонсох гэсэн юм?

    -Энэ асуудал манай ардчилсан тогтолцооны амин сүнс болсон засаглалын хэлбэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас ярихгүй байхын аргагүй сэдэв болоод байна. Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.1-д Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу заримд нь хориг тавих бүрэн эрхтэй гэсэн заалт дээр тулгуурлаж зарим хүн сайдын томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй гэж байна.

    Ерөнхийлөгч ч ингэж уншиж байгаа бололтой. Үндсэн хууль судлаачийн хувьд миний байр суурь өөр. Яагаад гэхээр Үндсэн хуулийг зөвхөн нэг заалтаар нь тайлбарладаггүй. Тухайн заалтаас гадна тухайн асуудлаарх Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зориг юу байсан юм бэ, Үндсэн хууль хэрэгжсэн, өөрчлөгдсөн түүх ямар байсан вэ гэдгийг цогцоор нь харах ёстой. Тэгэхийн тулд Үндсэн хууль анх ямар зохицуулалттай байсан, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт юу байсан гэдгийг бүхэлд нь ярих хэрэгтэй.

    -Нөгөө долоон нэмэлт өөрчлөлт үү?

    -Тийм. Хэдийгээр энэ долоон нэмэлт өөрчлөлтийг дордуулсан долоо гэж цоллодог ч миний хувьд дөрвөн өөрчлөлтийг нь зөв байсан боловч бусад гурван өөрчлөлт нь ноцтой алдаа болсон гэж боддог. Энэ дөрвөн зөв өөрчлөлтийн хоёр нь өнгөрсөн долоо хоногт тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр хөндөгдөж байна. Юу вэ гэхээр, анх 1992 оны Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.2-т Ерөнхийлөгч “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” бүрэн эрхтэй гэсэн байсан.

    Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч УИХ дахь олонхтой зөвшилцөнө, ингэж зөвшилцсөн хүнийг л УИХ-д оруулна гэсэн заалт үйлчилж байв. Энэ заалт бол үндсэн хуулийн хямрал үүсэхэд нөлөөлсөн. Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 оны хооронд УИХ-ын 50 суудлыг Ардчилсан холбоо эвсэл авчихсан байсан. Дээрх заалтаас болоод олонх болсон эвсэл Ерөнхий сайдаа томилж чаддаггүй байсан.

    Уг эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Ганхуяг, Д.Ганболд зэрэг хүнийг Ерөнхийлөгч Н.Багабанди удаа дараа буцаасан. Нэг ёсондоо олонх Засгийн газраа байгуулж чадахгүй байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингээд ерөнхийдөө УИХ дахь олонхын нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ руу оруулдаг болсон. Ингэснээр Ерөнхийлөгч УИХ-д олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг л УИХ руу оруулдаг болсон бөгөөд олонхтой зөвшилцөх бүрэн эрхээ хасуулсан.

    -1992 оны Үндсэн хуулиар сайд нарыг томилоход Ерөнхийлөгч ямар оролцоотой байсан бэ?

    - 1992 оны Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2-т зөвхөн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан байв. Энэ заалтаас болж Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зөвшөөрөөгүй хүнийг сайдаар томилуулахаар УИХ руу өргөн мэдүүлж чаддаггүй байсан.

    Нэг жишээ дурдахад 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдоод Батлан хамгаалахын болон Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжээгүй тул өөр хүмүүсийг нэр дэвшүүлж байв. Энэ байдлыг арилгахын тулд 2000 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 39-р зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн шинэ заалт нэмсэн.

    Энэ заалтын дагуу Ерөнхий сайд эхлээд Ерөнхийлөгчтэй Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг зөвшилцөхийг хичээх, тэгээд тав хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Ерөнхий сайд өөрөө мэдээд УИХ руу оруулах боломжтой болсон.

    -Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг эсхүл сайдыг томилсон УИХ-ын шийдвэр дээр хориг тавих бүрэн эрхтэй байсан уу?

    -Ерөнхий сайдын болон сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй. Тэгэхээр анх Үндсэн хуульд хоригийн асуудлыг ямар агуулгаар оруулсан юм, түүнийг нь 2000 онд яаж өөрчилсөн бэ гэдгийг нь харж байж хоригийн хүрээг тодорхойлно. Анх 1992 оны Үндсэн хууль дээр Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг Ерөнхийлөгч болон УИХ дахь олонх, сайд хэн байх вэ гэдгийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ зөвшилцөөд шийддэг байв.

    Иймд, 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хориг тавих бүрэн эрх энэ томилгоонд хэрэгждэггүй байсан. Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг олонхтой зөвшилцөөд Ерөнхийлөгч нэрийг нь УИХ руу оруулдаг, Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нь хэн байх вэ гэдгийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ руу оруулдаг байсан учраас ерөөсөө үүн дээр хориг тавих нь утгагүй. Угаасаа л Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй бол Ерөнхий сайд, сайд болохгүй байдаг байсан учир хориг тавих тухай асуудал байдаггүй байсан.

    2000 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг УИХ, сайд нар хэн байх вэ гэдгийг Ерөнхий сайд болон УИХ л шийддэг болсон бөгөөд энэ нь уг өөрчлөлтийн нэг гол зорилго байсан. Энэ нэмэлт, өөрчлөлт баталсан хүмүүс УИХ дахь олонх Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг дангаараа шийддэг, Ерөнхий сайд хэнийг танхимын гишүүдээрээ өргөн мэдүүлэхээ өөрөө мэддэг болохыг хүссэн боловч энэ асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавихгүй байх тухай 1992 оны Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зоригийг өөрчлөөгүй.

    -2000 онд Засгийн газрыг байгуулах тал дээр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг ингэж хумьсан нь хэр оновчтой байсан бэ?

    -Монгол Улс парламентын засаглалыг сонгосон. Учир нь, Үндсэн хуулийн 20-р зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн өгүүлбэр бий. Үүнийг парламентын засаглалыг илэрхийлж байгаа гэж тайлбарладаг, үүнтэй санал нэг байдаг. 2000 оны нэмэлт өөрчлөлт Монгол Улсыг парламентын засаглалтай болгоход хувь нэмэр оруулсан.

    Үнэндээ 1992 оны Үндсэн хуулиар хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсан юм. Засгийн газрыг байгуулахад болон Засгийн газар оршин байхад парламент дахь олонхын төдийгүй Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, итгэл шаарддаг байх нь хагас Ерөнхийлөгчийн засаглалын гол шинж. Харин, 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж парламентын олонх Ерөнхий сайд хэн байхыг дангаар шийдэх, Ерөнхий сайдын саналаар сайд нарыг томилох болсон.
    Ингэснээр Монгол парламентын засаглалын үндсэн шинж рүүгээ дөхсөн. Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайдаа парламент сонгодог бөгөөд олонх Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй бол Засгийн газар огцордог. ХБНГУ, Эстон, Финланд зэрэг улсын жишээнээс үүнийг харж болно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс заавал итгэл хүлээсэн байхыг шаарддаггүй. 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн энэ хоёр хэсэг бол парламентын засаглал тал руу Монголын тогтолцоог нэг алхам ойртуулсан. Гэхдээ, цааш бас хийх ёстой зүйл бий. Жишээ нь, Ерөнхий сайд сайд нараа хэн байх вэ гэдгийг УИХ дахь олонхоос хамааралгүйгээр шийдэх, Засгийн газар тогтвортой байх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг одоо яригдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зарим талаар тусгасан байна лээ.

    -Тэгэхээр Ерөнхийлөгч өөрт байхгүй бүрэн эрхийг эдлээд хориг тавилаа гэсэн үг үү?

    -Тийм. Монгол Улсад одоогийн Ерөнхийлөгчөөс өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн үед, өөрөөр хэлбэл, 1994-2016 оны хооронд нийт 53 хориг тавьсны 37-г нь буюу 72.3 хувийг нь УИХ хүлээн авсан гэсэн судалгаа байдаг. Энэ хугацаанд бол миний мэдэж байгаагаар Ерөнхий сайдын эсвэл Засгийн газрын гишүүний томилгоо дээр хориг тавьж байсан тохиолдол үгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьдаг болчихвол 1994-2000 оны хооронд үүсэж байсан шиг хямрал үүснэ.

    Яагаад гэхээр, тэр үед УИХ-д 50 суудал авчихсан эвсэл Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр Ерөнхий сайдаа ч, Засгийн газрын гишүүдээ ч томилуулж чаддаггүй байсан. Үүнийг засаж 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрэв Ерөнхий сайдын эсвэл сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавихыг зөвшөөрчихвөл 2000 оны өмнөх рүү буцаж орно.

    Яагаад гэхээр Үндсэн хуулийн 33.1-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж байгаа юм. Энэ бол маш өндөр босго. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн цөм хуралдаанд суусан гэж бодъё. Энэ тохиолдолд ерөөсөө 26 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжчихвэл Ерөнхий сайд, сайд нарыг томилж чадахгүй гэсэн үг.

    Одоо бол зөвхөн сайдын томилгоо дээр хориг тавих тухай боловч цаашилбал Ерөнхий сайдын томилгоо дээр хориг тавина гэнэ. Тэгээд ирэхээр УИХ дахь олонх хэн Ерөнхий сайд байх вэ, хэн сайд байх вэ гэдгийг шийдэж чадахгүй, харин цөөнх болон Ерөнхийлөгч шийддэг болно гэсэн үг. Энэ бол парламентын засаглалтай улсад байж болохгүй зүйл. Тиймээс, энэ бол аль нэг намд ашигтай вэ гэдгээр хандах асуудал биш. АН ч өнөөдрийн МАН-ын оронд УИХ-д олонх суудал авч болох учраас энэ буруу хоригийг дэмжиж болохгүй.

    -Үүнийг тодорхой тайлбарлана уу?

    -Монгол Улсад дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль явуулж иргэд аль намд олонхын суудал өгөх вэ гэдгээ шийддэг. Тэр сонгуульд ялсан нам, эвслийн мөрийн хөтөлбөр бол тэдний ерөнхий бодлогын чигийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргаад, тухайн эрх барьж байгаа нам түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраа байгуулдаг, Засгийн газар нь бодлого боловсруулж, УИХ түүнийг нь хэлэлцэж батлаад нэгдмэл бодлого хэрэгжиж ёстой.

    Хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн ч бас мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцсон байдаг ч парламентын засаглалтай учраас УИХ-ын олонх болсон нам, эвслийн бодлого, мөрийн хөтөлбөрийг Засгийн газар голлон хэрэгжүүлэх ёстой. Гэтэл, Ерөнхийлөгчийн хориг тавьсан бичиг уншихаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлж байгааг сонсохоор Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт заасан зүйлийг хэрэгжүүлэх шаардлагыг Ч.Хүрэлбаатар хангахгүй гэдэг шалтгаан харагдаад байгаа юм.

    Тэгэхээр энэ маань Засгийн газар өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг давхар хэрэгжүүлэх, энэ шалгуураар танхимыг бүрдүүлдэг болчих юм бол тодорхойгүй байдал үүснэ. Засгийн газар тэлээ хурга шиг хоёрдмол, зөрчилдсөн үүрэгтэй болчихно. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хоорондоо тэр бүр тохирдоггүй.

    Ялангуяа, нэг намаас Ерөнхийлөгч байхад нөгөө нам УИХ-д олонх байдаг тохиолдол бий.Ийм тохиолдолд энэ хоёрын хөтөлбөрүүдийг хамтад нь хэрэгжүүлэх боломжгүй л дээ. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд засгийн газар үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэж, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно.

    -Хоригийн үндэслэлийг та юу гэж үнэлж байна?

    -Ерөнхийлөгчийн хоригийг уншихаар гурван янзын үндэслэл байгаа юм. Нэгд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй асуудлыг шийдэх хэрэгтэй, хоёрт, уул уурхай, дэд бүтцийн салбарыг 30 гэр бүл хянаж, Монгол улсыг дарангуйлдаг бөгөөд үүнд Ч.Хүрэлбаатар сайдын гэр бүл багтдаг, гуравт, төрийн албан хаагчдад 300,000 төгрөг өгөх асуудлыг дурдсан байгаа юм. Энэ бол нэлээд улс төрийн шинжтэй үндэслэлүүд.

    Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад ямар бодлого баримтлах вэ гэдгийг УИХ дахь олонх болон Засгийн газар голлон шийдвэрлэх ёстой бөгөөд хэр амжилттай байсныг нь 2020 онд сонгогчид дүгнэнэ. Мөн, хэн нь мэдэгдэхгүй 30 гэр бүлийг шүүхийн шийдвэргүйгээр ”буруутгах, яллах” яриа газар авбал их аюултай. Үндсэн хуулийн 16-р зүйлд ”Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

    Социализмын үeийн хядлага, хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд 1992 онд Үндсэн хууль тогтоогчид ийм заалт оруулсан гэдгийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань бодоосой. Түүнчлэн, төрийн алба хаагчдад 300,000 өгөх асуудал байна. Энэ нь эдийн засгийн хувьд тийм ч ухаалаг бодлого биш. Гэхдээ, үүнийг дурдсан нь Сангийн сайдыг огцруулах гээд ч байгаа мэт. Анх томилох гэж байхад нь хориг тавих гэж байгаа юм шиг хэр нь томилогдчихсон сайдыг огцруулах үндэслэл ч юм шиг.

    Гэтэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн санаачилгаар сайдыг огцруулах боломжгүй, зөвхөн Ерөнхий сайдын саналаар УИХ огцруулж болно. Уг нь, төрийн албан хаагчдад 300,000 төгрөг өгөх асуудлыг УИХ баталлаа гэхэд 2018 оны Төсвийн тухай хуулийн тухайн хэсэг дээр хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид бол бий, үүнийгээ ашиглах хэрэгтэй.
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүлэв
    2017 оны 10 сарын 30
    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газраас хийсэн хэвлэлийн хуралд дурьдсан зарим асуудлын талаар тавьсан асуулга
  • Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцлаа
    2017 оны 10 сарын 30
    ОЮУТНУУД ХОТЫН ҮЙЛДВЭР СОЁЛЫН ГАЗРУУДТАЙ ТАНИЛЦЛАА
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан 9 дэх жилдээНийслэлийн Аялал жуулчлалын газраасхотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус аялалд ХААИС, МУБИС, СУИС, УБИС болон МҮИС-д аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутнууд хамрагдав.
    Хотын аяллыг нээж Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх аялал жуулчлалын салбарт ажиллахаар сонгон суралцаж буй оюутан залуусдаа амжилт хүсч хотын иргэний талаарх мэдлэгээ дээшлүүлэн хотын соёлыг түгээж нийслэл хотын үлгэр жишээч иргэн байхыг уриаллаа.
    Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтайхамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.
    Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд,үндэсний тэргүүлэгч компаниуд болох “АПУ”, “Говь ХК” болон “М Си Эс Кока Кола”, аялал жуулчлалын томоохон төв болох Чингисийн хүрээ баазынүйл ажиллагаатай танилцсанаас гаднааялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид болох Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөчА.Цэрэнчулуун,ЧингисхаандээдсургуулийнбагшО.Сүхбаатар, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нартай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлжмэдлэгийн ундаргаас нь хуваалцлаа.
    1975 оноос хойш аялал жуучлалын салбарт хүчин зүтгэж байгаатүүхч, судлаач, профессорО.Сүхбаатаржилд нэг сая 200 мянган Монгол жуулчин гадаад улсууд луу аялж байгаа бол, 400 гаруй мянган гадаад жуулчид Монгол улсад хүрэлцэн ирж байна. Иймд аялал жуулчлалын салбарыг Монгол улсын эдийн засгийг тэтгэдэг, татаж дээшлүүлдэг салбар болгох, гадаад луу урсах валютыг урсгалыг багасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөтөч нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг практик дээр дадлагажуулах, чадваржуулахтал дээр анхаарч ажиллах хэрэгтэй хэмээв. Мөнсайн хөтөч болохын тулд эхлээд нийслэл хоттойгоо танилцах, түүхэн дурсгалт газрууд луу биеэр очиж үзэх, хамгийн сайн хөтчөөс тайлбар авах нь чухал. Тус аялал ирээдүйн хөтөч, аялал жуулчлалын менежер нарт нийслэлийн болон барилга байгууламжийн түүхийн талаар зөв мэдээлэл өгөх, тайлбарлах чадварыг олгохүр дүнтэй аялал боллоо хэмээн онцлов.
    Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөчА.Цэрэнчулуунирэх жилийн хотын аялалд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд буюу жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, ресторан, тээврийн үйлчилгээний болонүндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгал үйлдвэрлэдэгбайгууллагуудтай танилцуулахыг санал болгов.
    Тус аяллыг зохион байгуулж байгаад оюутан залуус баяртай байгаагаа илэрхийлж байлаа. ТухайлбалХААИС-ын 1-р курсын оюутан Т. ЖавхлантөгсНАЖГ-аас зохион байгуулсан аялал үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна.Аялал жуулчлалаар сурдаг мэргэжил нэгт оюутнуудтай танилцаж, мэргэжлийнхээ ач тусаас гадна цаашид юун дээр анхаарч судлахаа мэдсэн учраас үр өгөөжтэй аялал байлаа хэмээв.
    Нийслэл хотын иргэдэд Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах, үлгэр жишээ үзүүлэх зорилготой тус аялал 2018 онд 10 дахь жилдээ улам илүү сонирхолтой хөтөлбөрөөр олныг хамарсанбайдлаар зохион байгуулагдах болно.






  • Монголын сагсчид Ази тивийн аварга боллоо
    2017 оны 10 сарын 30
    Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө
  • Увсын Д.Батмөнх түрүүлж, Ховдын Б.Даваадалай үзүүрлэв
    2017 оны 10 сарын 30
    Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 10-р сарын ээлжит барилдаанд480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Тус сумын харьяат, сумын заан Д.Батмөнх түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Сүлд спорт хорооны бөх, сумын заан Б.Даваадалай үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Тариат сумын харьяат, түрүү сарын түрүү бөх, сумын заан С.Майнбаяр, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат сумын заан Д.Эрдэнэцогт нар шалгарлаа. Тунасан хоёрын барилдаан мөн ч гоё болсон доо.

    Дунд шөвгийн наймд Ховдын Дөргөний заан Л.Цэнд-Аюуш, Завханы Нөмрөгийн заан Ё.Гантулга, Завханы Түдэвтэйн заан Д.Хандсүрэн, Увсын Малчины заан Т.Батсүрэн нар үлдсэн юм.
  • ТЕГ, АТГ-ын дарга нарын халааг хэн авах вэ
    2017 оны 10 сарын 30
    Өнгөрсөн долоо хоногт улс төрийн томилгоог түргэтгэж, цагийн дотор халаа сэлгээг яаж хийдгийг яруу тодоор харуулаад авсан Хууль зүйн сайд болоод Ц.Нямдорж болон түүний нөхөд энэ долоо хоногт мөн л томилгоо хийж магадгүй нь. Учир нь Тагнуулын Ерөнхий газрын дарга нь салбарын сайдтайгаа “дайн” зарлачихав.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 30
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • АТГ-ын Олон нийтийн зөвлөл авилгын хэргийн шинэ баримтууд дэлгэнэ
    2017 оны 10 сарын 30
    ​АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл хэд хоногийн өмнө мэдээлэл хийж, зарим нэг ноцтой мэдээллүүдийг хүргэсэн билээ. Тодруулбал ”Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар авилгалын хэрэгт
  • Үхэр мөөрөх цагаар...
    2017 оны 10 сарын 30
    Иргэд албан хаагчдынхаа цалинг нэмэх үү, үгүй юу гэдгийг Монголын Засгийн газар мэдэхгүй. Тэд мэдэлгүй болсон. Парламент ч мэдэхгүй. Бас л мэдэлгүй. Толгойгүй Засгийн газар, тархигүй парламент гэсэг үг. Тэгээд Монголын төрийг хэн барьдаг вэ?
  • Талийгаачдыг өнөөдөр нутаглуулна
    2017 оны 10 сарын 30
    Отгонтэнгэрт хайрханд 17 хүн осолдсон харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Тэд 27-уулаа
  • Жет Лигийн шинэ кинонд Асашорюү, Жек Ма нар тогложээ
    2017 оны 10 сарын 30
    Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма болон Асашорюү Дагвадорж нар алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн
  • Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
    2017 оны 10 сарын 30
    Өнөөдөр болох үйл явдлуудыг тойм
  • Дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 10 сарын 30
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дараах хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
  • Чөдөр одтой, цагаан бар өдөр
    2017 оны 10 сарын 30
    Аргын тооллын 10 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Чөдөр одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана.
  • Өдөртөө бага зэрэг дулаарна
    2017 оны 10 сарын 30
    2017 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж байна
    2017 оны 10 сарын 29
    Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болн
  • Инфографик: Эмч нарын дундаж цалин 739 мянган төгрөг байна
    2017 оны 10 сарын 29
    Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 2016 оны байдлаар 48.2 мянган хүн ажиллаж 3.1 сая хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.
    Эрүүл мэндийн салбарынхан дунджаар 739.6 мянган төгрөгийн цалин авч байна. Тус салбарын дундаж цалин 2008 онд улсын дунджаас 7.9 хувиар илүү байсан бол 2016 оны байдлаар улсын дундаж цалингаас 14.2 хувиар бага болж буурчээ.
  • Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлсныг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 29
    Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 10-р сарын 26-с 27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.
    Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:
    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан 4 автомашины 7 ширхэг толийг тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай Э согтуурсан үедээ хулгайлсныг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
  • Хэрэглэсэн дүрдэг цайгаа хаях гэж бүү яар
    2017 оны 10 сарын 29
    Та пакеттай цайг халуун усанд дүрж хандлаад дараа нь шууд хаячихдаг уу? Тэгвэл одооноос хаях гэж яарах хэрэггүй. Учир нь үүгээр та гоо сайхан болон бусад багагүй асуудлыг шийдэж болох аж.
  • Хүүхдийн найрал дууны шилдгүүдийг тодруулав
    2017 оны 10 сарын 29
    Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг
4074 4075 4076 4077 4078 4079 4080
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    3 цаг 59 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    4 цаг 17 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    4 цаг 36 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    5 цаг 12 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    5 цаг 36 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    6 цаг 20 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    6 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 2 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    7 цаг 19 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    8 цаг 3 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    8 цаг 17 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    8 цаг 44 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    8 цаг 53 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    9 цаг 38 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    9 цаг 57 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    10 цаг 42 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    10 цаг 51 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    10 цаг 55 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    10 цаг 58 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    11 цаг 7 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК