-
2017 оны 10 сарын 25
Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна.
Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр гардууллаа.
Тэргүүний өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэгжүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.
Нийслэлийн 2017 оны Тэргүүний 9 өрх:
1.Санжаажамц овогтой Сүрэн - Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо
2.Чойрог овогтой Цэдэндамба - Сонгино хайрхан дүүрэг 25-р хороо
3.Зул овогтой Амангелд - Сүхбаатар дүүрэг 19-р хороо
4.Дүрэгсүрэн овогтой Өлзийбаяр - Хан-уул дүүрэг 4- р хороо
5.Гомбо овогтой Аюушмаа - Баянзүрх дүүрэг 9-р хороо
6.Лхамсүрэн овогтой Цэвэлмаа - Баянзүрх дүүрэг 12-р хороо
7.Кажей овогтой Базар - Налайх дүүрэг 4-р хороо
8.Даваа овогтой Цэдэнбалжир - Чингэлтэй дүүрэг 4-р хороо
9.Алаг овогтой Зул - Баянгол дүүрэг 19-р хороо
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 25
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр,
-
2017 оны 10 сарын 25
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бөгөөд өдөр тутмын амьдралдаа дадал болгон хэвшүүлж, эрүүл мэнддээ анхаарах энэхүү чухал зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.10.25) Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх албан бичгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гардуулж өгөв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 22.2 дугаар зүйлд “Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ.
Энэ байдлаас үүдэн комисс, түүний гишүүдийн бүрэн эрх, хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу бүрэн хангах боломж хязгаарлагдмал байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга энэ үеэр УИХ-ын даргад уламжлав.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах бололцоог хангах үүднээс 2018 оны комиссын төсвийн төслийг 1,144,626,321 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн.
Иймээс дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 25
Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.
Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна.
Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж болгон үлдээлээ.
Ид хийж бүтээх насандаа өндөрт, бүр өндөрт тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус маань өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан гэдэгт итгэлтэй байна.
Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
-
2017 оны 10 сарын 25
Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар охинтой болсоноо зарлажээ.
-
2017 оны 10 сарын 25
Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд гарын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, дасгал хөдөлгөөн хамгийн чухал юм.
-
2017 оны 10 сарын 25
У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ажилдаа ороод удаагүй байна. Бид шинэ Засгийн газрын шинэ сайд нартай холбоо барих утас, яамдын байршлыг хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 25
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 322 мянган саналыг хүлээж авсан билээ.
Дээрх саналыг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулаад байна.
Энэ хүрээнд хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил өнөөдөр (2017.10.25) үргэлжилж байна.
Төсөлд тусгагдаагүй нийт 80 мянга гаруй санал байгаагаас 40 мянгыг нь нэгтгэж, ангилаад байгаа юм байна.
Өнөөдөр үлдсэн 36 мянган саналыг нэмж ангилахаар ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 25
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлж нэгдсэн арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын хороодод зохион байгуулж байна.
Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс УБЦТС-ТӨХК-ний дүүрэг дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороодын Засаг дарга нар хамтран өнөөдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу эсэх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шуурхай албаны автомашин очих боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэхэд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 25
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
-
2017 оны 10 сарын 25
Энэ онд Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой тохиож буй.
-
2017 оны 10 сарын 25
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3078 нэгж буюу 13.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 119 үйлдэл бүртгэгдсэн нь 56 нэгж буюу 5.3 тус тус хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг шуурхай илрүүлэх, алдагдсан эд зүйлсийг эрэн сурвалжлах, хулгайн эд зүйл зарж борлуулдаг сэжигтэй газруудыг олж тогтоон хяналт тавих, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлан олж тогтоон хуулийн хариуцлагад хүлээлгэх зорилгоор “Сонор” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайлах гэмт хэрэг 3, халаасны хулгайн 3 гэмт хэргийг илрүүлж, орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг 4 бүлгийн 12 этгээдийг баримтжуулан шалгаж, 43 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Явган эргүүлийн 2027 чиглэлд 4168 офицер, ахлагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа үүрэг гүйцэтгэн 68 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3616 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 119, зөрчлийн шинжтэй 1400 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1519 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.3 хувиар өссөн дүнтэй байгаагаас БЗД, СБД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол их гарч байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо “Өнгөрсөн өдрүүдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн хоёр дүүргийн 3 газарт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулж шаардлагатай арга хэмжээг авч ажилласнаар, мал амьтан нэмж өвчлөөгүй, эмнэл зүйн шинж тэмдгээр өвчилсөн мал эдгэрсэн тул мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг буулгаж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн хяналт тавин ажиллаж байна” гэлээ.
“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах төвийн 6 дүүргийн 138 хороонд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй 10599 иргэн, аж ахуйн нэгжид хүргэлээ” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-д өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй” гээд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг нэгдсэн бодлого боловсруулах, тогтмол арга хэмжээ зохион байгуулах, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон хориглосон газарт автомашинаа байршуулж авто замын хөдөлгөөнд саад учруулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлийг ачиж бүртгэх, хариуцлага тооцох, хяналтыг сайжруулах, шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулах, хяналтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 25
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-
2017 оны 10 сарын 25
live: АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
-
2017 оны 10 сарын 25
Улаанбаатар хот утааны, өмхийний гэсэн хоёрхон улиралтай болоод удаж буй. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, төр солигдох бүрт яригдаж, асуудал хөнддөгддөг ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүйгээс болж Улаанбаатарчууд өмхий, утаа хоёртоо дарлуулан амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл дээрх асуудалд шинэ Засгийн газар хамцуй шамлан орохоор болжээ.
-
2017 оны 10 сарын 25
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн амиа алдсан 17 уулчдын талаарх мэдээлэл нийгмийг цочироогоод байна. Мэргэжлийн уулчид хүртэл ”Яах гэж тийм олуулаа, эрсдэлтэй энэ цагт явав даа” хэмээн халагласаар. Ингээд харамсалтай үйл явдлын талаарх мэдээллийг ”24 баримт”-аар хүргэж байна. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 25
Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцаж байхдаа
-
2017 оны 10 сарын 25
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаанаар, эдийн засаг нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц болон 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 сард авч хэрэгжүүлсэн тусгай төлөвлөгөөний биелэлт, НИТХ-ын дотоод зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн чиглэлээр ирэх онд нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд 8825 ортой 50 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай сувиллын цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээс гадна 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилгын ажил эхэлсэн 1335 хүүхдийн хүчин чадалтай 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах бол 18690 суудалтай 30 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, АХБ-ын дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх бол Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн барилга, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын барилга, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр 2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 25
Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нарын удирдлагууд оролцсон юм.
Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.
Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 12 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон ой хээрийн түймэр, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.