Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Токиогийн олимпод “Юм дуулгах” ирээдүй

2018-1-20
0
ЖИРГЭХ

 

Хоёр жил хагасын дараа хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр цэнгэл “Токио-2020” олимпийн их наадам болно. Япончууд бөхийн бүх төрөлд шаргуу бэлдэж, нутагтаа болох олимпод хосгүй амжилт гаргана гэдгээ ил тод мэдэгдээд байгаа энэ үед улс орнууд ч бөхчүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг чармайж байгаа нь тодорхой юм. Монгол Улсын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга жүдогийн Д.Сумьяа, Г.Одбаяр нарт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол олгохдоо “Токиогийн олимп хүртэл амжилтаа бууруулж болохгүй” хэмээн тун тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тэд ч бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа билээ.

Тэгвэл саяхан Орхон аймагт болж өндөрлөсөн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн жин бүрт ширүүн өрсөлдөөнтэй болж олон шинэ залуу хүчтэн төрөн гарч байгааг нотолсон юм. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” клубын залуу бөх Азийн АШТ-ий алт, хошой хүрэл, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, УАШТ-ий өсвөр үеийн ангилалд таван алт, залуучуудын мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний хүрэл медальт, Өлзийсайханы Пүрэвсүрэн юм.   

Өөрийнхөө насны ангилал буюу өсвөрийн улсын аваргад сүүлийн таван жил дараалан түрүүлж, босоо байгаа тэрбээр энэ жил 18 насанд хүрч,  УАШТ-ий 59 кг-д эгч нартайгаа өрсөлдөн, хүрэл медаль хүртэж “2020 оны Токиогийн олимпид хүч үзэх боломжтой нэгэн хүчтэн төрөн гарч байгаа”-г чөлөөт бөх сонирхогчдод батлан харуулсан юм. Насанд хүрэгчдийн ангилалын улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 насандаа анх удаа зодоглож, хамгийн ширүүн өрсөлдөөнтэй 59 кг-д хүрэл медаль хүртсэнийг нь Монголын чөлөөт бөхийн мэргэжилтнүүд тун өндрөөр үнэлж байгаа юм. 
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос баталсан шинэ жингийн ангиллаар болсон энэ жилийн УАШТ-д хэн хэн өнгөлж, хаанахын хүчитнууд цахиур хагалахыг бөхийн хорхойтнүүд чих тавин хүлээж байсан. Чөлөөт бөх сонирхогчдын таамаглаж байсанчлан цөөнгүй залуу тамирчин шуугиулж, шинэ үе түрэн гарч ирж буйг харуулсны нэг нь Ө.Пүрэвсүрэн байлаа. Үеийнхнийхээ дунд босоо байгаа түүнийг улсынхаа шилдгүүдтэй хэрхэн барилдах, ур чадвар, туршлагаар дутах, эсэх нь бөхийн хүрээнийхний анхаарлыг нэлээд татаж байсан юм.

 

Тэрбээр нийт гурван барилдаан хийхдээ хоёрдугаар тойрогт улсын олон удаагийн аварга, И.Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-гийн аварга Б.Шоовдорт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө ялж шуугиулсан билээ.  
Ө.Пүрэвсүрэн улсын аваргаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Тэмцээний өмнөх бэлтгэлээ сарын өмнөөс базаасан. Медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч заавал түрүүлнэ гэж бодоогүй ээ. Багшийнхаа зөвлөсний дагуу барилдаж чадаагүй нь миний гол алдаа боллоо. Боломжоо бүрэн ашиглаж, төлөвлөсөн барилдаан, зэхсэн мэхээ хийж чадаагүй. Б.Шоовдор эгчтэй учраа таарлаа гэж бэргээгүй ч 10:0-ээр ялагдсан болохоор цаашид бүр их хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухаарлаа. Барилдааныг нь шимтэн үзэж, үлгэрлэж явдаг эгч нартайгаа өрсөлдөхөд гоё санагдсан Насанд хүрэгчдийн ангиллын анхны амжилтаа УАШТ-д гаргасандаа бэлгэшээж байна” гэсэн байсан.

 

Монголын чөлөөт бөхийн холбооноос баталсан журамд нас заасны дагуу тэрбээр өнгөрсөн жил залуучуудын УАШТ-д өрсөлдөж чадаагүй. Өнөө жил 18 нас хүрсэн болохоор залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зодоглох боломж бүрдсэн билээ. “Байдрагийн хүчтэн” клубээс төрөн гарч ирж байгаа Ө.Пүрэвсүрэнгийн талаар МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Унаган бяртай, дасгалжуулагч нар нь их зөв бэлтгэл сургуулилтыг нь тааруулаад явбал нэлээн ирээдүйтэй охин байна лээ” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн байсан. Одоо Ө.Пүрэвсүрэнг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар шиг жинхэнэ мэргэжлийн ур чадвартай дасгалжуулагчид дасгалжуулаад явбал “Токио-2020”-д Монгол төрийн далбааг өргөх хүчтэний тоо нэгээр нэмэгдэх нь тодорхой юм. 2018 оны насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медальт, “Байдрагийн хүчтэн” клубын залуу бөх Ө.Пүрэвсүрэнгийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нарын шийрийг хатаах сайхан ирээдүй хүлээж байна. Гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй, байнгын шаргуу бэлтгэл сургуулилтыг маш зөв хийлгэх мэргэжлийн дасгалжуулагчдын мэдэлд өгөх нь л давын өмнө шийдэх ёстой асуудал болов уу. Бусдыг нь унаган бяртай, бөхийн авьяас, мэдрэмжтэй Ө.Пүрэвсүрэн охин өөрөө зохицуулаад явчих нь ойлгомжтой юм.    

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ундармаа (202.179.24.65)
    Энэ сэтгүүлч хзрэл медаль авсан хамгийн залуу талаас нь бичсэн байна. Гэтэл тэр Орхон ирээдүйн Халиунаа чинь медаль аваагүй шүү дээ. Юмыг дандаа мушгин гуйвуулж байдаг дуракууд болиосой. Мэдэхгүй бол ядаж дуугүй байдаг болоосой энэ доорхи тэнэг.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (202.179.11.10)
    MEDEEI CHINI HUDAL BNA DAA 17 NASTAI HALIUNAA ORHON IREEDUI ODOD HAMGIIN BAGA NI BX
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (101.235.87.63)
    Hicheegeerei duu min . Amjilt husie !
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Доёо (103.26.194.12)
    Хичээгээрэй. Зүтгээрэй
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК