зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4083 4084 4085 4086 4087 4088 4089
  • Шуурхай: Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна
    2017 оны 10 сарын 24
    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.

    ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.

    Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

    Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг үнэгүй олгож байна
    2017 оны 10 сарын 24
    Эрүүл мэндийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын 5 хүртлэх настай хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд бичил тэжээлийн дутал, түүний дотор цус багадалт, цайрын дутлаас сэргийлэх зорилгоор Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг (ОНБТБ) ямар нэгэн үнэ төлбөргүйгээр түгээж байгаа билээ.



    Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан байдаг.

    Уг бэлдмэлийг зөвхөн төсөл хэрэгжиж байгаа сум, дүүрэг, өрхийн эмчийн заавар, зөвлөгөөг авч зайлшгүй шаардлагатай 06-59 сартай хүүхдэд хэрэглэнэ.

    Гэтэл сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэд нь зайлшгүй шаардлагаар өгсөн уг бэлдмэлийг цахим орчинд бие биедээ худалдах тохиолдлууд цөөнгүй гарч байна.

    Хэрвээ та төслөөр өгсөн бэлдмэлийг хүүхэддээ уулгах боломжгүй болсон бол харьяа эмчдээ хэлж ОНБТБ-ийг уух зайлшгүй шаардлагатай дараагийн бичил тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүүхдэд боломж олгох хэрэгтэй.

    Харин уг төсөлд хамрагдаагүй аймаг, сум, дүүргийн 06-59 сартай хүүхдүүд харьяа өрх, сумынхаа эмчийн заавраар ижил төстэй бэлдмэлийг эмийн сангаас зөв сонгон худалдан авах боломжтой юм.

    Нэмж хэлэхэд хүүхдийн хоол тэжээл, эм, бэлдмэл, аминдэм зэргийг хувь хүний гар дээрээс авах нь таны хүүхдийн эрүүл мэндэд маш эрсдэлтэй гэдгийг анхаарна уу!



    ОНБТБнь хүүхдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын хэрэгцээг хангаж, нэмэгдэл хоолны тэжээллэг чанарыг сайжруулж байгаа учраас:

    1. Бичил тэжээлийн дутал, цус багадалтаас сэргийлэх;

    2. Биеийн дархлааг сайжруулах;

    3. Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлэх;

    4. Хүүхдийн илчлэгийн хэрэгцээг хангах;

    5. Хүүхдийн сурах, хөгжих чадварыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

    Одоогийн байдлаар тус төслийн хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн ажилтан ОНБТБ-ийг 06-59 сартай хүүхдэд сард 30 ширхэг буюу 4 сарын турш 120 ширхэгийг өгч, 15 хоног тутамд ууж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгч байна.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2017 оны 10 сарын 24
    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэрдэвшигчийг Улсын Их ХурлынгишүүдийнолонхдэмжээгүйболЕрөнхийлөгч 7 хоногийндоторөөрхүнийнэрдэвшүүлэхээр хуульчилжээ.
    Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болонГучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээснэрдэвшүүлсэнхүнийгЕрөнхийсайдаартомилохсаналыгУлсынИхХуралдоруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.
    Угмэдээллийн дагуу үүссэн маргааныгхянанхэлэлцэхҮндсэнхуулийнцэцийндундсуудлынхуралдаан 2017оны10 дугаар сарын25-ныөдөрболногэжҮндсэнхуулийнцэцийнхэвлэл, мэдээллийнтөлөөлөгчмэдээлэв.
  • Долоон сая еврогийн төсөл хэрэгжихээр боллоо
    2017 оны 10 сарын 24
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн хэвтэн эмчлүүлэх Б блокийн зарим тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Австри Улсын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан билээ.
    Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай Австри улсын “АМЕ интернэйшнл” компанийг сонгон, төслийг гүйцэтгүүлэхээр болсон.
    Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “АМЕ интернэйшнл” компани өнгөрсөн хугацаанд харилцан мэдээлэл, санал солилцож, эрчимтэй ажилласны үр дүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг богино хугацаанд эхлүүлэхээр болж, өнөөдөр талууд төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
    Уг арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “АМЕ интернэйшнл” компанийн захирал Штремитцер нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь уг төслийг хэрэгжсүүлсэнээр олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй агаарын урсгал бүхий class 100, level-1 түвшний вакуум хагалгааны дөрвөн өрөө ашиглалтад оруулах юм. Ингэснээр эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх боломжтой болж байна.
    ТТАХНЭ нь иргэдэд үйлчлэх цар хүрээгээ өргөжин тэлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм.
  • Н.Цэрэнбат: Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг тодорхой эзэнтэй болгох хэрэгтэй
    2017 оны 10 сарын 24
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайдын хамт төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг шийдэх гарцыг газар дээр нь эрэлхийллээ. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар нар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

    Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраар БОАЖЯ-ны хамт олон батлуулсан. Уг хөтөлбөрт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гардаж хариуцна гээд тодорхой заачихсан байгаа. Гэтэл гардаж хариуцах эзэн нь тодорхойгүй юм шиг л асуудлыг бие биенээсээ түлхсээр өнөөдрийг хүрлээ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг тодорхой нэг газарт хариуцуулж өгөөд асуудлыг нэн дариу шийдэхгүй бол Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голын ойр орчмын хүн, мал хордож дуусах нь байна. БОАЖЯ-ны хувьд уг асуудалд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож, АНУ-ын Мянганы сорилын корпорацийнхантай хамтарч шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж барих ажил нь гацчихаад байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдсэн.

    Түүний энэхүү үгний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд А.Бадельханд хариуцуулж, хамтран хэрэгжүүлэгчээр Нийслэлийн захирагчийн Ажлын алба, БОАЖЯ, Гадаад харилцааны яам зэргийг томилох санал гаргаж, дэмжигдэв. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ цэвэрлэх байгууламжаас гарах усыг саарал ус болгох ажлаа үргэлжлүүлэн хийх зарчмаар хамтрах бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарц эрэлхийлэх, Нийслэлийн захирагчийн Ажлын албаныхан сонгон шалгаруулалт хийх зарчмаар хамтарч ажиллах юм байна.
  • Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БХБ-ын сайд А.Баделханд хариуцууллаа
    2017 оны 10 сарын 24
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайдын хамт төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг шийдэх гарцыг газар дээр нь эрэлхийллээ. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар нар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.


  • Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
    2017 оны 10 сарын 24
    Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
  • Есдүгээр сарын шилдэг тамирчин тодорлоо
    2017 оны 10 сарын 24
    Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо.
  • Албан хаагчид тангараг өргөлөө
    2017 оны 10 сарын 24
    УИХ-аас шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг”-т өөрчлөлт орсонтой холбогдуулан Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажилласан дүнг хэлэлцүүлэв
    2017 оны 10 сарын 24
    Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн алба хаагчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг төрийн өмчит болон
  • Төрийн албан хаагчдад нэг удаа 300 000 төгрөг олгоно
    2017 оны 10 сарын 24
    УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох
  • Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ
    2017 оны 10 сарын 24
    Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос руу өгч байгаа нь буруу” гэх мэтээр шүүмжлэгчид ч энэ өдрүүдэд гарч ирэв. Өнгөцхөн харахад, тэдний зөв. Гэвч яг энэ сэдвийг хөндөх гэж “Имарт”-ын Гүйцэтгэх захирал Л.Жавзмаатай ярилцсаны дараа миний бодол лав өөрчлөгд­сөн. Бизнесийн салбар тэр дундаа сүлжээ дэлгүүрийн зах зээлд өөрчлөлт авч ирсэн хөдөлмөрч хамт олны удирдаж буй бүсгүйтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

    -III, IV хорооллын эцэст “Имарт” сүлжээ дэлгүүрийн хоёр дахь салбар нээгдээд сар ч болоогүй байгаа. Гэвч төлөвлөж байсан орлогоо 100 гаруй хувиар давуулан биелүүлсэн гэх мэдээлэл Солонгосын зарим хэвлэлээр гарсан. Үнэхээр ийм амжилт гаргачихав уу, эсвэл бүтэн жилийн орлоготой нь хольж солиод байна уу?

    -Тийм ээ, бид дэлгүүрийнхээ хоёр дахь салбарыг нээгээд 20 хонож байна. Тэр мэдээллийг зөвхөн нээлтийн хоёр өдрийн орлогоор л бэлтгэсэн байсан. Тухайн үед хүн бүхэнд сонин байсан учраас манай дэлгүүрийг зорьж ирсэн хэрэг. Дэлгүүрт орсон хүн гар хоосон гарахгүй, багадаа л 1-2 төрлийн бараа худалдаж аваад гардаг. Мөн худалдан авалтад бэлэг өгч байсан нь нөлөөлсөн байх. Харин одоо тухайн бүс нутагт амьдардаг иргэд байнга үйлчлүүлж байна. Тэр хоёр хоногийн прогнозоор бүхэл бүтэн дэлгүүрийн үйл ажиллагааг дүгнэж болохгүй юм. Энд нэг тайлбар хийхэд, тэр материалыг бид албан ёсоор бэлтгэж өгөөгүй. Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ирж зураг авч, мэдээ мэдээлэл бэлтгэсэн байсан. Сүүлд тодруулахад, нээлтийн үеэр манай дэлгүүрийн менежерүүдээс яриа авсан гэнэ билээ.


    Имарт Чингис салбар

    Имарт Хороолол салбар
    -Өмнө нь бас Солонгосын сүлжээ дэлгүүр Монголд нээгдсэнээр мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг мэдээлэл гарч байсан. Дэлгүүрт ажиллаж байгаа хэдхэн хүнийг урдаа барьчихаад “Бид ажлын байр нэмэгдүүлсэн. Энэ нь Монголын эдийн засагт нэмэртэй” гэж тархи угаагаад байх юм. Ашиг, орлого нь Солонгос руу явж байгаа гэдэг ойлголт нийгэмд байдаг юм билээ?

    -Энэ хэтэрхий өрөөсгөл ойлголт л доо. “Номин”, “Оргил”, “Миний дэлгүүр” гээд жижиглэн худалдаа эрхэлж буй бүх сүлжээ дэлгүүрүүд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ гурван янзаар л хийдэг. Нэгдүгээрт, бүг­дээ­рээ импортлогч. Хоёр­дугаарт, дотоодын импорт­логч болон янз бүрийн худал­дааны компаниудаас бараа бүтээгдэхүүнээ авдаг. Гуравдугаарт, Монголын үйлдвэрлэгчдээс бараа бүтээг­дэхүүнээ авч байгаа. Монгол өөрөө тэр чигээрээ импортлогч улс. Энэ нь жижиглэн худалдаа эрхэлж буй бидний буруу биш. Улсын хэмжээний асуудал болчихоод байгаа юм. Хүн болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе, та нар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруул гэдэг асуудлыг хөнддөг. Гэтэл бодит байдал дээр гадаадын улс оронд үйлдвэрлэсэн, импортын барааг шүтэж, худалдан авдаг нь худал биш. Ам, ажил хоёр нь зөрдөг гэх үү дээ. Дахин хэлье, бид бүгдээрээ адилхан импортлогч. “Номин”, “Оргил”, “Миний дэлгүүр” гээд бүгд импортлогчид. Монгол Улс, Европ, АНУ, Солонгос, Хятад гээд л дэлхийн олон орноос барааг импортолж худалдаалдаг. Харин ч манай дэлгүүрийн худалдан авагчид “Солонгос бараа бага байна шүү дээ” гэж гомдоллодог юм. Нөгөөтэйгүүр, компанийн хөрөнгө оруулагчдын бүтцийн хувьд манай компанийн 90 хувь нь Монголын үндэсний компани болох “Алтай Холдинг” ХХК-ийн эзэмшилд байгаа бол 10 хувийг Солонгосын тал буюу “И-Март” эзэмшдэг.

    -Таны хэлсэнчлэн солонгос бараа байхгүй байгаа нь шүүмжлэх шалтгаан болоод байх шиг. Манай иргэдийн цөөнгүй нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Тэд энд ирээд “Имарт” сүлжээ дэлгүүрээс тэнд хэрэглэж байсан бараагаа хүсдэг?

    -Манай “Имарт” монгол­чууддаа зориулсан дэлгүүр учраас монгол хүний амьд­ралын хэв маяг, аж төрөх бай­дал, эдэлж хэрэглэдэг зүйлс, өмсч зүйх байдал, хоол хүнс­ний хэрэглээ гээд бүхий л та­лаараа солонгосуудаас өөр тул Солонгосын “Имарт”-ыг тэр чигээр нь хуулбарлаж авчрах нь утгагүй л дээ. Бид бизнесийн зарчмаараа л ажиллаж байна. Бусад сүлжээ дэлгүүрүүд ч яг адилхан ийм зарчмаар ажилладаг. Бид Европын хэд хэдэн орон болон Солонгосоос бараа импортолж байгаа. БНСУ-аас оруулж ирдэг бараа дотоодын импортлогч компаниудын оруулж ирж буй бараануудаас хамаагүй бага байгаа л даа. Бид одоо 500 орчим дотоодын харилцагчтай. Дотоодын импортлогч компани, хувь хүн, аж ахуйн нэгж гээд янз бүр. Бид “Оргил”-оос чихэр, “Everyday”, “Наран”-гаас ч бараа авч байгаа. Жижиглэн худалдааны компаниуд хоорондоо бараагаа солилцдог. Манай шинээр хийж буй зүйл бол үндэсний үйлдвэрлэгчидтэй шинэ төвшинд харилцаж, хамтарч ажиллах явдал. Өмнө нь бүх дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад үнийг нь бичээд дэлгүүртээ тавьдаг байлаа. Харин одоо шал өөр стандартыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, солонгосуудаас олж авсан ноу хау. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, мах, сүү, жимс, хүнсний ногоо гээд бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнс хамгийн аюулгүй, эрүүл, шинэ байх ёстой. Мөн дэлгүүртээ зарж буй бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, тээвэрлэлтийн горим, бодит өртөг нь ямар байна, үнэ өртгийг яаж бууруулах, хэрхэн амжилттай худалдаалах вэ гэдэгт олон талын судалгаа хийн гаргалгаа гаргаж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрүүдтэйгээ маш сайн хамтарч ажилладаг.

    Мах бэлтгэн нийлүүлэхийг “Дэнжийн мянга”-аар төсөөлдөг

    -Хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн зардаг гэж үү. Гэхдээ манай нөхцөлд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ямар билээ дээ. Сонгодог жишээ нь мах байна. Харин танайх махны үнийг унагаж чадсаныг хэрэглэгчид мартаагүй байгаа?

    -Анх “Имарт” Монголд нээгдэхдээ хамгийн хямд үнээр эрүүл, аюулгүй мах зарна гэж амласан. Түүндээ ч хүрсэн. Манай улс 61 сая толгой малтай, гуравхан сая хүнтэй байж, дэлхийн өндөр өртөгтэй хотуудын хэмжээнд өндөр үнэтэй мах идэж байна гэж шүүмжилдэг. Энэ худал биш. Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнд хямд үнэ тогтооход тийм ч амархан байгаагүй. “Имарт”-аа нээхээс өмнө гурван жил гаруйн хугацаанд 40 гаруй залууг жижиглэн худалдааны салбар, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрүүдийн судалгааны ажилд суулгаж, тэднийг сурган ажиллуулсан. Жижиглэн худалдааны ямар ч компани дэлгүүр, хайпермаркетаа нээхдээ ингэж ажилладаггүй. Барилгаа барьж байна гээд 2-3 сар бужигнуулчихаад дуусангуут нь шууд дэлгүүрээ нээгээд орчихдог. Гэтэл манай ажилтнууд махны үйлдвэр бүрээр орж, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай газар дээр нь танилцсан. Хаанаас яаж бэлтгэдэг, зах зээл, гадаад, дотоод үнэ чанар гээд бүх талаас нь судалсан юм. Хоёрдугаарт, малчид, малын тооллого, баруун, зүүн, говийн аймгийн махны онцлог, малын өвчин хаана гардаг юм бэ гээд бүр нарийвчилсан судалгаа хүртэл хийсэн байдаг. Түүнчлэн, бүх нядалгааны газраар явж үзсэн. Манай нөхцөлд саравчинд гялгар уут дэвсээд нядалгаа хийдэг, махаа газар дэвссэн шуудайн дээрээ дэлгэж тавьдаг гээд ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй газар олон байдаг юм билээ. Наад зах нь гадуур өмсч явсан гутлаараа махныхаа хажуугаар гишгээд л өнгөрч байгаа юм. Энэ бүхнийг харж судалж яваад “Манайх ерөөсөө болохгүй юм байна” гэдгийг ойлгосон. Махны үйлдвэрүүд болохоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зардаг. Гэтэл бидэнд шинэ, цэвэр мах хэрэгтэй. Манай нөхцөлд шинэ мах, махан бүтээгдэхүүнийг ченжээс эсвэл захаас авна. Энэ нь Солонгосын “Имарт”-ын тавьж буй шаардлага, стандарттай огт нийцэхгүй байсан юм. Манай улсад өнөөдөр мах нийлүүлэлтийн суваг малчдаас малын ченж, малын ченжээс махны ченж, бөөний төв, худалдан авагч гэсэн дамжлагаар явж байгаа. Бид үүнийг багасгах үүднээс “Тогостойн” үхрийн хагас эрчимжүүлсэн фермтэй хамтран ажиллаж байна. Фермийн ойролцоо жилийн дөрвөн улирлын турш ажиллах мах эхлэн боловсруулах үйлдвэрийг “Баяндэлгэр хүнс” компанитай хамтран 2016 онд ашиглалтад оруулсан. Малын махыг ариун цэврийн шаардлага хангасан орчинд бэлтгэж, зохих горимын дагуу хөргөлт, сэрвээлтийг хийн нийслэлийн хэрэглэгчдээ өдөр бүр шинэ, баталгаатай махаар хангаж байгаа. Бид ашиг олоход бус урт хугацаандаа зөв бодлого, системтэй үйл ажиллагаа явуулж, цаашдын хөгжил дэвшилдээ илүүтэйгээр анхаарч байгаа юм.




    Имарт-ын Мах эхлэн боловсруулах гэрээт үйлдвэр. “Баяндэлгэр Хүнс” ХХК-ийн Монголын анхны жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой мах эхлэн боловсруулах үйлдвэр. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудаас нийлүүлэгдсэн махыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг Имартын хэрэглэгчдийн гарт хүргэдэг.

    Эрүүл баталгаат махны тасаг
    -Гэхдээ та нар мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжээ яаж олсон юм бэ. Цонжинболдог явах замд танайд махаа нийлүүлдэг үйлдвэр байдаг юм билээ. Үүнээс өөр “Имарт”-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дотоодын ямар аж ахуйн нэгж, компани байна вэ?

    -Тэр манай үйлдвэр биш. Би сая Цонжинболдогт байдаг үйлдвэр, фермийнхээ талаар ярьсан юм. Бид эхлээд үхрийн аж ахуйтай хүмүүст хамтран ажиллах санал тавьж үзсэн. Тэр үед бидэнд итгээгүй л дээ. Хаанаас хэн орж ирээд юу яриад байна гэсэн үл итгэх байдлаар хандсан. Яагаад гэвэл, өмнө нь худалдааны ямар ч компани ийм үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тэд гайхахаас ч аргагүй. Ингээд судлаад үзтэл монгол болон барууны аргыг хослуулсан жижиг фермер байсныг олж уулзан зөвлөгөө өгч, бүр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мах бэлтгэлийн өрөөний стандартыг сайжруулж шинээр барьж өгч байлаа. Явган хүний зам, хашаа хороог тохижуулж янзлах гээд нэлээд ажил болсон. Одоо тэр аж ахуйгаас өглөө болгон шинэ мах авч байна. Бид тэр махны үйлдвэрт ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Зүгээр л дэмжиж ажилласан. Одоо тэд малынхаа чанар, эрүүл аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Фермер болон махны үйлдвэр маань бас олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байгаа. “Хүчит шонхор”-оос, эсвэл хэн нэгний танил малчнаас авна гэсэн ойлголт байхгүй. Зарчим бол зарчим. Гэрээ бол гэрээ. Тухайн аж ахуй нэгж ч “Маргааш махаа яаж борлуулах билээ”, “Хэн нэг нь урдуур орж махаа өгчих болов уу” гэх айдасгүйгээр өмнөх ажлаа л хийнэ. Бид ч тэднийг “Өнөөдөр өөр хүнд өгчих вий дээ” гэж сандрахгүйгээр өглөө бүхэн махаа тэндээс авна. Ойлгомжтой, цэгцтэй, төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу л явж байгаа. Энэ чинь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж буй хэрэг. Үр дүнд нь манай дэлгүүрийн нээлтээр махны үнэ 7000-9000 төгрөг болж буурсан түүхтэй. Ер нь үүнийг дагаад бусад дэлгүүрт ч махны үнэ буурсан. Тухайн үед нэг кг үхрийн мах ангиллаараа 11000-14000 төгрөгийн үнэтэй байсан юм. Та мах гэж асуусан учраас мах л яриад байна. Махнаас гадна сүү, жимс, хүнсний ногоо гээд манай дэлгүүрээр зарагдаж буй бүхий л бараанд “Имарт”-ын стандартыг мөрддөг. Тухайлбал, навчит ногоо тариалдаг дотоодын фермерүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Ногоон сор”, “Мөнх ногоон тэнгэр”, “Мөнх ногоон тал” зэрэг хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эх орныхоо шим тэжээлд хөрсөнд ургуулсан нарийн ногоог тариаланчдаас хэрэглэгчдийн гарт хүргэх нь бидний зорилго. БНСУ-ын хөдөө аж ахуйн туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран зөвлөгөө аван Солонгосын ногооны үрийг тэдний технологи, аргачлалын дагуу тариулж байгаа. Харин сүүний тухайд уламжлалт аргаар гар дээрээс худалдаалдаг байсан түүхий сүүг орчин үеийн стандартад нийцүүлэн, бэлтгэн нийлүүлэлтийн сувгийг хөгжүүлэн “Хишигтэн нүүдэлчин” фермтэй хамтран ажиллаж, өглөө бүр үнээний түүхий сүүг зориулалтын танк ашиглан тээвэрлэн авчирч, автомат төхөөрөмжөөр савлан хэрэглэгчдэд хүргэж байгаа.



    Мөнх ногоон тэнгэр ХХК-ийн 4 улирлын хүлэмж
    Мөнх ногоон тэнгэр ХХК-ийн 4 улирлын хүлэмж

    Шинэ жимс ногооны тасаг

    Шинэхэн сүүний байшин
    -Зах зээлээ сайн судалдаг гэдгийг чинь таны ярианаас ойлголоо. Тэгвэл эрүүл, аюулгүй стандартыг бий болгосон монгол малын махыг гадагш экспортох талаар та бүхэн судалж үзэв үү?

    -Байнга л бид энэ талаар хөндөж ярьдаг. Энэ нь ганц компанийн биш улсын хэмжээнд ярьж буй бодлогын асуудал юм. Гадаадынхан мах авъя гээд судалгаа хийхээр ирдэг. Ингэхдээ миний дээр хэлсэнчлэн хэдэн махны үйлдвэр, мах нядалгааны газар, малчид, “Хүчит шонхор”-оор ороод л зорилгоосоо ухардаг. Нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь малын өвчин. Гэтэл бид дэргэдээ байгаа сайн сайхан зүйлийг анзаарах ч үгүй, мэдэх ч үгүй байна шүү дээ. Үүний нэг жишээ нь шүлхий. Хөвсгөл аймаг болон Булганы зарим суманд энэ өвчин хэзээ ч гардаггүй. Өөрөөр хэлбэл, ийм өвчний голомт байдаггүй гэсэн үг. Ургамал, усандаа байдаг юм уу, нарийн учрыг нь өнөөдрийг хүртэл мэдэхгүй сууж байна шүү дээ. Гэтэл үүнийг гадныхан судалж мэдээд ирж байх жишээний. Манайх саяхан хэсэг хүмүүсээ Казахстан улс руу явуулж малын ферм, махны үйлдвэртэй танилцуулсан. Ингэж хүмүүсээ хөгжүүлэхгүй бол махны бэлтгэн нийлүүлэгч гэдэг нь Дэнжийн мянга гэсэн сэтгэхүйгээр яваад байвал хөгжихгүй шүү дээ.

    Хямралын эсрэг үнэ унагахаас өөр арга байхгүй

    -Стандарт гэж та маш их ярьж байна. Энэ нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд хамаатай байна уу. Эсвэл “Имарт” барилга байгууламж, зогсоол, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүх зүйлдээ энэ стандартаа мөрдөж байна уу?

    -Нүдэнд харагдаж, гарт баригддаг бүх зүйл стандарттай. Заримыг нь хэрэглэгчид өөрийн биеэр мэдэрдэг л байх. Манай дэлгүүрийн лангуу хоорондын зай, барааны өрөлт, гэрэл гээд бүгд өөрийн гэсэн стандарттай. Барааны өнгийг хувиргадаг, бүтээгдэхүүний чанарыг муутгадаг гэрлийг огт хэрэглэдэггүй. Барилга байшин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, аюулгүй ажиллагаа гээд бүгд заавал мөрдөх ёстой дүрэм горим, стандарттай. Тиймээс стандартыг бүхий л зүйл, бүх шат дамжлага дээрээ мөрддөг юм. Барилгын дотоод засал харахад цэвэр, өнгө үзэмжтэй, гоё гэхээсээ илүү ашиглахад тохиромжтой, цэвэрлэхэд хялбар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, материал нь байгаль, хүнд, цаашлаад хажууд нь байгаа бараа бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх жишээтэй. Үүнийг л олон улсын стандарт гээд байгаа юм.

    -Тэр хэрээрээ жижиглэн худалдааны зах зээлд ширүүн өрсөлдөөн болж байгаа юм шиг байна. Тухайлбал, зарим сүлжээ дэлгүүрийн салбар татан буугдчихлаа. Энэ нь “Имарт”-тай холбоотой гэх мэтээр тайлбарлаж, дотоодын сүлжээ дэлгүүрүүд ч өөр хоорондоо өрсөлдөөд эхэллээ?

    -Манайх “Имарт”-аа нээхээс өмнө 15 жил “Sky” их дэлгүүр ажиллуулж байсан туршлагатай. Ашигтай ч ажиллаж байсан үе бий. Алдагдалтай ч ажиллаж байсан. Бусдын байрыг түрээсэлж хачин сайхан засвар хийж хоёр дахь салбараа III хороололд нээсэн ч амжилтгүй болж байсан түүхтэй. Дараа нь Хан-Уул дүүрэгт бас л адилхан агуулахын зориулалтаар ашиглаж байсан обьектыг маш сайн засч янзлан өнгө үзэмжтэй, зогсоолтой болгож хэрэглэгчиддээ ая тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байсан. Бидэнд ч бас асуудал байсан. Аливаа зүйлийг уг үндсээр нь стандартын дагуу бэлтгэж хийвэл болохгүй зүйл байхгүй юм байна. Өнгөцхөн хараад, таван цаасаа хэмнээд хийхэд бас болдоггүй. Бид чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгээд сайхан дэлгүүр ажиллуулах гэж хичээсэн. Гэсэн ч бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, эсвэл өөр зүйлд стандарт алдсан учраас амжилтгүй болсон хэрэг. Энэ дашрамд хэлэхэд бид, ганцхан “Имарт”-тай харьцаагүй. Европын хэд хэдэн компанид, тухайлбал, “Walmart”, ”Aldi”-д хандаж үзсэн. Орос руу явж, “Титан”-ыг манайд орж ирээч. Бидэнтэй хамтарч ажиллаач, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хамтаръя гэдэг хүсэлт тавьж байлаа. Тэд “Уучлаарай, Монгол гуравхан сая хүнтэй. Бид сонирхохгүй байна” гэсэн хариулт өгсөн. Ямартай ч энэ янзаараа цааш явбал болохгүй юм байна гэдгийг ойлгож мэдэрчихсэн, дүгнэлтээ ч хийчихсэн байлаа. Тийм учраас ноу хау-тай, олон улсын стандартын шаардлага хангасан мэргэжлийн компани оруулж ирэхээр шийдсэн хэрэг. Харин азаар Солонгосын “Имарт” бидэнд нааштай хариу өгсөн юм.

    -Амжилтын цаана зөндөө олон амжилтгүй алхам байдаг гэдэг. Шантралгүй урагшилж чадсан нь чухал юм даа?

    -Үнэхээр тийм шүү. Бидэнд ч бас хүнд үе байсан. Гэхдээ хэзээ ч зүгээр суугаагүй. “Имарт” бидэнтэй хамтарч ажиллаж байгаад талархаж байгаа. Тэднээс маш их зүйлийг сурч ажиллаж байна. Үүнийхээ хүчинд 15 жилийн дараа буюу 2016 онд Монголын жижиглэн худалдааны салбарын хөгжлийг шинэ төвшинд гаргалаа. Шударгаар хэлэхэд, манай худалдааны салбарынхан бид бусдын юмыг өнгөцхөн харж, гаднаас нь дуурайхыг оролдож байсан үе бий. Бүгд гадагшаа явсан уу, явсан. Юм үзэж, нүд тайлсан уу, тайлсан. Тэгээд л хүний юмыг гаднаас нь харж дуурайх гэж оролдож байсан хэрэг. Бид бусдаас суралцаж, түүнийгээ ном ёсны дагуу шийдэж хийдэг болох ёстой.

    -Бусдын сайн туршлага, мэдлэгээс суралцаж, ноу хау импортолсны нэг жишээ нь танай дэлгүүрийн барилга байгууламжийн стандарт, машины зогсоол байх. Мөн дэлгүүр дотроо ч үйлчлүүлэгчид бие биенийхээ урсгал хөдөлгөөнд саад болохгүйгээр тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм билээ?

    -Бид өнөөдөр нэг ам.метр талбайд бараа тавихын тулд 3-4 дахин үржүүлж барилга байгууламжаа барьсан. Нэгдүгээрх нь гэвэл, хоёр давхар граш, хоёр давхар дэлгүүр байгаа. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжаа 100 хувь дэлгүүр болгочихоогүй. 50 хувьд нь дэлгүүр, 50 хувьд нь хэрэглэгчийн машины зогсоолыг гаргаж өгсөн. Нөгөө 50 хувьд нь байгаа дэлгүүрт маань янз бүрээр урсдаг шат, цахилгаан шат болон үйлчлүүлэгчид чөлөөтэй зорчих нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн ОО, хүүхэд хуурайлах өрөөтэй. Дэлгүүрийн ард олон янзын градуссаар ажилладаг хөргөлтийн өрөөнүүд, агуулах, бараа бэлтгэлийн өрөөнүүд байдаг. Мөн ажилчдын хувцас солих болон амрах, усанд орох өрөө, хоолны заал, сургалтын анги танхимуудтай. Монголчууд маань олон улсын стандартын шаардлагыг хангасан, соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлдэг дэлгүүр байхгүй байсан учраас бид зориг гарган, эрсдэлээ үүрч, банкнаас өндөр хэмжээний зээл авч байгаад энэ ажлыг эхлүүлсэн. Хоёр дахь салбараа нээхдээ ч энэ стандарт, мөрдөх ёстой дүрэм журмынхаа дагуу л бүгдийг нь хийсэн. Манай дэлгүүрийн ажилтан, албан хаагчид, удирдлагууд хэзээ ч хэрэглэгчийн зогсоолд машинаа тавьдаггүй.


    Имарт Чингис болон Имарт Хороолол салбар нь тус бүр 2 давхар авто машины зогсоолтой.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

    Дэлгүүр бүрт хүүхэд хуурайлах, хооллох зориулалтын өрөөтэй
    -Үнэ унагалаа гэдэг асуудлыг өрсөлдөгчид чинь хөнддөг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэлд тань дургүй байдаг?

    -Энэ чинь эх орон ч бус сэтгэлгээний илрэл. Хямралын эсрэг үнэ унагахаас өөр аргагүй. Бид гоё, зогсоолтой байшин барьсан, эсвэл цахилгаан, дулааны үнэ өндөр байна гээд барааныхаа үнийг нэмж болохгүй шүү дээ. Манайх сар бүр үл хөдлөх хөрөнгийн татварт 41 сая төгрөг төлдөг. Энэ мэтээр бүх зардлаа тооцоолж үзвэл зардал өндөр байгаа. Гэхдээ тэгэх тусмаа хямралын эсрэг хямд үнийг санал болгодог. Эх оронч үзэл гэж үүнийг л хэлдэг байх. Нөгөөтэйгүүр, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулахын төлөө ажиллаж байна. Мөн зарим бараа тэг ашигтай, зарим нь бүр алдагдалтай ч байдаг. Заримд нь 1-2-хон хувийн ашиг нэмэх жишээний. Тухайлбал, 310 төгрөгөөр авсан өндгөө 290 төгрөгөөр зардаг.

    -Ямар ч ашиггүйгээр бизнес хийж болдог юм уу?

    -Хэрэглэгчээ бодоод л ингэж зарж байгаа юм. Ийм бараа манайд маш олон бий. Тухайлбал, сүү бараг ашиггүй. Мах, өндөг, сүү, гурил, талх, ногоо чинь үндсэн хэрэглээ шүү дээ. Ер нь гол нэрийн бараа олон улсын стандартаараа ингэж л худалдаалагддаг. Алдагдалтай зарж, эрсдэлээ үүрэх, эсэх нь тухайн компанийн л хэрэг. Ашиг авчирдаг бараа, ашиг авчирдаггүй бараа гэж байдаг. Бид хэрэглэгчиддээ нэн тэргүүнд шим тэжээлтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэх үүрэгтэй. Тийм учраас ашигтай, алдагдалтай байсан ч үндсэн хэрэглээний барааг дэлгүүртээ заавал байлгах хэрэгтэй байдаг юм. Ийм нөхцөлд бид үйлдвэрлэгчээс бараагаа шууд авдаг, дундын зуучлагчгүй, олон ченжгүй байх шаардлагатай.


    14 хоног бүр 300 орчим нэр төрлийн барааг хямдралтай үнээр хэрэглэгчдэдээ хүргэдэг. Хямдрал гэхээр чанаргүй, хугацааг нь дуусах дөхсөн бараа байна гэсэн ойлголтыг халсан.
    -Энэ жилийн хувьд цоо шинээр ямар бараа, бүтээгдэхүүн орж ирсэн бэ?

    -Барааны судалгааг олон янзаар хийж байгаа. Монголд ямар бараа дутагдалтай, юу хэрэгцээтэй байна, хямралын үед амин чухал хэрэгцээгээ хангахын тулд юу хийх ёстой вэ гэсэн судалгааг хийж байна. Өөрөөр хэлбэл, бараагаа зах зээлдээ тохируулж судлаад, тэр бараагаа үйлдвэрлэгчдэд санал болгодог. Бид өргөн хэрэглээний хямд үнийн дэлгүүр. Бид хэрэглэгчийн хүсч байгаа барааг тавихын төлөө ажилладаг. Манай дэлгүүр 30 мянган нэр төрлийн барааг худалдан авагчиддаа санал болгож байна. Үүн дотор олон цоо шинэ бараа байгаа. Тухайлбал, III, IV хороолол дахь салбартаа хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй нэг бараа авчирч тавьсан. III, IV, I хороолол, төмөр зам гээд тэр хавийн орон сууцны суултуурууд бүгд ардаа дөрвөлжин почкитой. Түүний дээд талын зайг бараг ашигладаггүй. Үүнийг судалгааны явцад манай менежер соргогоор мэдэрч шинэ дэлгүүртээ тэр зайд багтах тавиурыг авчирч тавьсан чинь хамгийн эрэлттэй, сайн зарагддаг бараа болсон. Орчин тойрныхоо оршин суугчдын нөхцөл байдал, амьдарч буй хэв маяг, тэдний орлогын эх үүсвэрийг судлах хэрэгтэй. Дээрээс нь манай мэргэжилтнүүдийн мэдрэмжээр боломжийн үнэтэй, эдэлгээ даах чанартай, шинэ бараа сонгогдож ирдэг.

    -Манайханд бас нэг дутагдал бий. Энэ нь бизнесийн салбарт ч ажиглагддаг. Тухайлбал, нэгийгээ талх барихаар бүгдээрээ талхны цех нээгээд зэрэг дампуурдаг?

    -Яг үнэн. Борооны дараах мөөг шиг л яг ижилхэн бараа зах зээлд дүүрчихдэг. Тэгээд бие биеэ татаж унагадаг. Энэ сэдвээр яривал ярих зүйл их бий. Наад зах нь мэргэжлийн хэмжээнд судлахгүй, бусдыг дуурайж бизнес хийнэ гэдэг бол байж болшгүй зүйл. Уг нь Монгол Улсын гуравхан сая хүнд бүх юм тоотой байх ёстой байсан юм. Бүх бизнес хэмжээ хязгаартай, зах зээлийнхээ багтаамждаа тохирсон, шударга өрсөлдөөнийг хангахуйц баймаар байна.

    -Гадаадын зарим улс оронд ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллагууд өөр хоорондоо тэдэн метрийн зайд байрлана гэдэг журам байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлдөж, тайван ажиллах нөхцлийг бүрдүүлсэн хамгаалалт нь юм уу даа. Манайд иймэрхүү зохицуулалт байдаггүй байх?

    -Болж өгвөл бие биенээ татаж унагахгүй байх зарчим хамгийн зөв. Би өмнө нь ноолуурын үйлдвэр, үнэт цаасны компанид олон жил ажилласан хүн. Өмч хувьчлалаар буюу 1990 онд 33 брокерийн пүүс байгуулж байлаа. Энэ тоо чинь их судалгаатай гарч ирсэн байхгүй юу. Аймаг болгонд нэг компани, Дархан, Эрдэнэт хотод нэг, Улаанбаатарт дүүрэг болгонд нэг гээд 33 гэдэг тоог гаргаж ирсэн юм. Одоо 100 гаруй брокерийн компани байна. Энэ олон компани жижиг зах зээл дээр юу хийх юм бэ. Өнөөдөр ч ноолуурын салбарт маш олон жижиг үйлдвэр байна. Их олон жижиг , чадвар муутай үйлдвэр өсч, хөгжих боломжгүй. Ингэхээр чинь өрсөлдөх чадвар муутай яг адилхан үйлдвэрүүдтэй болчихдог. Иймэрхүү үзэгдэл худалдаа үйлчилгээ, барилга гээд бүхий л салбарт яг адилхан байна. Одоо энэ алдаагаа засах цаг нь болсон. Жижиглэн худалдааны салбарт бол тухайн байршил, зах зээлээ судлаад дараа нь эрсдэлээ тооцоолдог. Ер нь өрх болгон долоо хоногт 1-1.5 удаа дэлгүүрээр үйлчлүүлдэг гэдэг судалгаа бий. Иймэрхүү багтаамж, хүний орж гарах давтамжаа даах уу, манай өрсөлдөгч хэн байна вэ гээд бүгдийг нь судалж үзнэ. Тэгээд бидэнд орон зай байна уу гэдгийг судална. Түүнээс биш өрсөлдөгчийнхөө үүд болгон дээр байшин бариад байвал манайд ч хохиролтой.

    -Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Бизнест тань амжилт хүсье!

    -Баярлалаа, биднийг сайхнаар итгэж хүлээж авсан худалдан авагчид, монголчууддаа байнга чанартай бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэж, тухтай орчинд соёлтой үйлчилгээг үзүүлсээр байхын төлөө хичээн ажиллана. Мөн тасралтгүй гэнэтийн бэлэг барьсаар байх болно.




    Имарт Чингис болон Имарт Хороолол салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг БЗД, БГД-ийн ХХҮХ-тэй хамтра зохион байгуулж нийт 700 орчим ажил горилогчийн анкет хүлээн авсан.
    Г.ГАНЧИМЭГ
  • Шүүгч Г.Буяннэмэхийн захирамжаар ялыг хүндрүүлжээ
    2017 оны 10 сарын 24
    Шүүгч Г.Буяннэмэхийн захирамжаар ялыг хүндрүүлжээ
  • Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
    2017 оны 10 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Солонгосын Ерөнхий Сайдын ажлын албаны Олон Улсын туслалцаа хөгжлийн бодлогын газрын Парк Жин Хо тэргүүлэгчтэй төлөөлөгчид, KOICA Mongolia office-КОЙКА ОУБ-ын Mr.Dongwan Woo тэргүүлэгчтэй төлөөлөгчид ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр зочилж тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү уулзалтаар хоёр тал ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн үйл ажиллагаан дээр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
  • Ц.Цогзолмаа: Багшийн үндсэн цалинг 30 хувиар нэмэх байр суурьтай байгаа
    2017 оны 10 сарын 24
    “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа.
  • Улаанбаатар хот руу шууд нислэг хийдэг “Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо
    2017 оны 10 сарын 24
    БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ эхэллээ
    2017 оны 10 сарын 24
    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.

    Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Түүнчлэн Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газарт асуудал оруулж нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болж нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг батлуулсан.

    Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар гишүүнээр оролцож байна. Нэмэлт хэлэлцээ хийхэд Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурийг баримтлах юм.

    МҮЭ-ийн төлөөллийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцох бүрэлдэхүүнийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тэргүүлж байна.

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь энэ хэлэлцээний гол зорилго хэмээн онцлоод Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсонтой холбогдуулан цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэл барьж ажиллана гэдгийг танилцуулсан.

    Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд 15-20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд сарын дундаж цалин 758,9 мянган төгрөг байгаа бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966,6 мянган төгрөг байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 28.4.5-д заасан хувь хэмжээнээс 27,3 хувиар бага байгаа гэсэн үг юм байна.

    Түүнээс гадна нэмэлт хэлэлцээ эхэлснээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2-т “Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно” гэж заасныг биелүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
  • Лиценз олголтыг зогсоох тушаал гаргажээ
    2017 оны 10 сарын 24
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзжээ.
  • Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа
    2017 оны 10 сарын 24
    Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа.

    77 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр Монгол Улс 2014 онд элссэн. Бразилийн Сан Паоло хотод 2015 онд зохион байгуулагдсан 43 дэх удаагийн тэмцээнд манай улс анх удаа есөн мэргэжлээр оролцоход гагнуурын оролцогч 463 оноо хүртэж, 36 орноос 33 дугаар байр, цахилгааны оролцогч 450 оноо хүртэж, 37 орноос 33 дугаар байр, өрөг угсралтын оролцогч 448 оноо хүртэж, 26 орноос 25 дугаар байр, тогоочийн оролцогч 379 оноо хүртэж, 35 орноос 26 дугаар байр эзэлж байсан бол мужааны оролцогч хамгийн өндөр буюу 480 оноо хүртэж, тус төрөлд өрсөлдсөн 23 орноос 18 дугаар байр эзэлж байсан юм. Иймд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээнээс Монгол улс өмнөх тэмцээний амжилтаа ахиулах зорилттой оролцсон юм. Энэхүү зорилт биеллээ олон, гагнуурын оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноо хүртэж, Тусгай байрын шагнал, Үндэсний шилдэг оролцогчийн хос медалийг эх орондоо авчирлаа.

    Гагнуурын төрөлд 34 орон оролцсоноор Ж.Жанлав-Ойдов 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Тайванийн оролцогч 730 оноогоор хүрэл медаль, Япон болон Солонгосын оролцогчид 731-733 оноогоор мөнгөн медаль, Хятад улсын оролцогч 737 оноогоор алтан медаль хүртсэн нь энэхүү төрөлд оролцогчдын ур чадвар өндөр, бэлтгэл чамбай, өрсөлдөөн ширүүн байсныг харуулж байна. Монголын бусад таван оролцогчийн хувьд 2015 оны оноог мэргэжил тус бүрт ахиулсан нь энэ удаагийн тэмцээний гол амжилтын нэг юм.

    Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ”Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилласан юм.

    Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдана. Монгол улсын хувьд энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд “Монгол ур чадвар”-ын тэмцээнийг даруй зохион байгуулж, оролцогчдын бэлтгэлийг эртнээс хангах нь чухал байна. Монгол улсын хэтийн зорилго бол Дэлхийн ур чадварын байгууллагын стандарт, үнэлгээний системийг Монголын мэргэжлийн байгууллагад нэвтрүүлэх юм. Монголын оролцогчид дэлхийд ур чадвараар илүүрхэх цагийг ойртуулцгаая.























  • Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 10 сарын 24
    УИХ дахь Төсвийн байнгын хороо хуралдаж, энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
4083 4084 4085 4086 4087 4088 4089
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    39 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    50 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    1 цаг 5 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    1 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    1 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    23 цаг 4 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК