зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4086 4087 4088 4089 4090 4091 4092
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 21 аймгийн БОАЖГ-ын дарга нарт үүрэг чиглэл өглөө
    2017 оны 10 сарын 23
    Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Ингэхдээ шударга ёсыг дээдэлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тиймээс та бүхэн хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхдээ эрчимжүүлж, чанаржуулах ёстой. Удахгүй байгаль орчныг хариуцсан бие даасан яам байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэхүү ойгоо та бүхэн амжилтаар угтна гэдэгт итгэлтэй байна. Уул уурхай, бусад салбарын асуудлыг манай салбартай хольж хутган асуудал л гарвал байгаль орчныхон гэдэг хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газруудтай хамтарч, байгаль орчны салбарт технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна. Үүний тулд та бүхний хүчин чармайлт хэрэгтэй.

    Д.Оюунхорол сайдын үед аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Оны эцэс гэхэд гэрээний биелэлтийг 100 хувьд хүргэж ажиллах үүрэг та бүхэнд оногдож байгаа. Үүний тулд та бүхэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг дарга нартайгаа нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц ашигласны төлбөрийг зориулалтынх нь дагуу ашигладаг байх ёстой гэдгийг удирдлагууддаа ойлгуулах томоохон үүрэг та бүхний нуруун дээр бий. Өнгөрсөн хугацаанд аймаг бүр харилцан адилгүй ажилласан байгаа нь хэн хэр сэтгэл гаргаж байгаа вэ гэдгийг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Тэр ч утгаараа та бүхний зовлонг ойлгож байна. Гэхдээ ажил хийх сэтгэл байгаад зүтгэл гаргаж чадвал болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Миний хувьд ажлаа сайн хийж чадаж байгаа хүмүүсийг урамшуулах, ажлаа хийж чадахгүй байгаачуудтай хариуцлага тооцох системээр ажиллана. Аймгийн БОАЖГ-ын дарга нарын олон улсын хүрээнд байгуулсан санамж бичгүүд зарим тохиолдолд асуудал үүсгэж байгаа учир иймэрхүү санамж бичиг байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаасаа болон Гадаад харилцааны яам зэрэг мэргэжлийн газраас санал авахыг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр, миний бие УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсад аялаж буй жуулчдын тоог жилийн 1 сая, орлогыг 1 тэрбум ам.доллар хүргэнэ гэж хэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ чиглэлийг барьж ажиллах учир үйлчилгээ утгаар нь хөгжүүлж, ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах тал дээр анхаарч ажиллана гэдгийг хэлэх байна. Ингээд та бүхэнтэйгээ гар нийлэн ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” хэмээлээ. Уулзалтад аймгийн БОАЖГ-ын дарга нараас гадна БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар хэлтсийн дарга нар байлцсан юм. Аймгуудын БОАЖГ-ын дарга нар гэрээгээр хүлээсэн үүргээ оны эцэс гэхэд 100 хувийн биелэлттэй хангахын төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдээд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүслээ.
  • Н.Цэрэнбат: Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвүүдийг байгуулж эхэллээ
    2017 оны 10 сарын 23
    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тавьсан илтгэл бүрэн эхээрээ

    Эрхэм Ерөнхийлөгч өө!

    Эрхэм Ерөнхий сайд аа!

    Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд, оролцогчид та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр иргэн бүрийн санааг зовоосон, цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих, тулгамдсан, агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулж буй эрхэм ерөнхийлөгч Танд талархлаа илэрхийлье.

    Эдүгээ агаарын бохирдлын байдлыг Улаанбаатар хотод 15, хөдөө орон нутагт 25 суурин харуул ажиллаж, агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, том болон нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг 6 хүртэлх бодисыг тодорхойлж байна. Агаарын чанарын суурин харуулын мэдээг 10 цэгт LED цахим дэлгэц болон агаар.мн сайт, гар утасны апликейшнээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. 2017 оны 1-3 дугаар саруудыг 2016 оны мөн үетэй харьцуулвал PM2.5, PM10 нь 1 сард 4-8%-иар их, 2 сард нь 4-8%-иар бага байсан бол 3 сард нь PM2.5, нь 18%-аар бага, PM10 нь 9%-аар их байсан байна. Мөн хугацааг 2016 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий 23-36%-иар буурч, азотын давхар исэл 15-25%-аар өссөн үзүүлэлттэй байна.

    Их Британи болон Финляндын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол хүн дэлхийн үндэстнүүд дундаас оюуны чадвараар 6-т эрэмбэлэгдэж, АНУ, Их Британи, Шведийн урд гишгэх атал Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй улс орнуудын 4-т жагсжээ. Биднийг хамгийн стресстэй улс болгосон хүчин зүйлийн 1 нь агаарын бохирдол юм. Нэгэн үе цагаан дагина гэгддэг байсан нийслэл хот маань агаарын бохирдол хамгийн өндөр 50 хотын нэг болчихоод байна.

    Бохирдлын эх үүсвэрийг ангилж үзвэл 80 хувь нь гэр хороолол болон бага дунд оврын нам даралтын зуухнаас, 10 хувь нь авто тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцаас, 4 хувь нь хог шороо, хөрсний бохирдлоос үүсч байна.

    Агаарын бохирдлын улмаас нийслэлийн хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн, мөн цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2005 онд 494 байсан бол 2014 онд 980 болж 2 дахин өссөн. Хог хаягдлын ил шаталтаас үүсдэг хамгийн хортой бохирдуулагч бол Диоксин/Фуран бөгөөд дархлаа сулруулах, мэдрэлийн системд нөлөөлөх, ургийн гажиг, хорт хавдар үүсгэж, уушиг ходоод, элэг, бөөрийг гэмтээдэг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны үйлчлэл нь хүний сэтгэн бодох чадварт нөлөөлж, хожим нь бидний үр хүүхдийн дэлхийд өрсөлдөх чадварыг бууруулж байна.

    Монгол Улсын Засгийн Газар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг чиглэлээр өнгөрөгч 8 жилийн хугацаанд улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, гадны хөрөнгөөр 60 сая ам долларыг өнөөдрийн байдлаар зарцуулсан байна.

    2011 оноос Олон Улсын төслүүдийн үнийн хөнгөлөлт, Цэвэр агаарын сангийн татаастай үнээр 168 мянган, Улсын төсвийн хөрөнгөөр 7500, нийтдээ 175 мянган сайжруулсан зуух тараасан нь нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувийг хамарсан байна. Үүнд нийтдээ 68 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

    Түүнчлэн, 20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга 5.1 мянган ширхэг гэрийн үүдний гонх, 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгоход нийт 12 тэрбум төгрөгийг, “ДЦС-2”-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

    2015 онд Цэвэр агаар сан татан буугдаж, хамаарах асуудал нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд шилжин ирснээс хойш 2016 онд-5 тэрбум, 2017 онд 4 тэрбум 950 сая төгрөг төсөвлөгджээ.





    Жилд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байсан нь сүүлийн 2 жилд 5 тэрбум болтлоо буурсан боловч үндэсний хороо нилээн ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж иржээ.

    БОАЖСайдын багцаас 4 тэрбум 260 сая төгрөгийг 2016 онд зарцуулснаас Цэвэр агаар сангийн 2015 оны өрийг барагдуулахад 2 тэрбум 40 сая төгрөгийг зарцуулж, үлдсэн 2 тэрбум 223 сая төгрөгийг,

    Нийслэлийн гэр хорооллын цахилгааны ачааллыг бууруулахад- 1 тэрбум 14 сая төгрөг,
    Нийслэлийн гэр хорооллын 6 цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих ажилд – 293 сая төгрөг,
    5 аймгийн агаарын чанарыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэхэд-363 сая төгрөг,
    Иргэдэд боловсруулсан түлш олгоход – 32 сая төгрөг тус тус зарцуулжээ.



    2017 онд төсөвлөсөн 4 тэрбум 950 сая төгрөгийг хуваарилахдаа үндэсний хорооны 2016 оны 12 сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлээд,

    Нийт санхүүжилтын 70 хувь буюу 3,5 тэрбум төгрөгийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд,
    400 сая төгрөгийг нийслэлийн гэр хорооллын зорилтот бүлэгт боловсруулсан түлш олгоход,
    900 сая төгрөгийг нийслэлийн гэр хороолын зарим цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах ажилд тус тус зарцуулахаар баталсан.

    Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд

    -“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан.

    – Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмж зэрэг бодлого, хууль тогтоомжид тусгаснаар агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Агаарын тухай хууль”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хурлаар дэмжигдэж, УИХ-д хүргүүлээд байна.

    -Ногоон зээлийн сан байгуулах ажлын хүрээнд 2016 онд БОАЖЯ, Монгол Банк, Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд зэрэг байгууллагууд багтсан ажлын хэсэг нь санг байгуулах ерөнхий судалгаа, дүгнэлт түүний зах зээл, эрэлт, хууль, эрх зүйн орчин, бизнес төлөвлөгөө, загвар боловсруулах зорилго бүхий холбогдох судалгаа, тооцооллыг мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран хийгээд байна.

    -Агаар, орчны бохирдлын салшгүй хүчин зүйлийн нэг хог хаягдлын асуудал бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлуулаад байна. Уг шинэчилсэн найруулганд нэр томъёог баяжуулан тайлбарлаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нарийвчлан, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, аюултай хог хаягдлын тухай нарийвчлан “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг багтаасан онцлогууд багтсан.

    -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан тушаал, захирамжаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, бүсэд мөрдөх журам”-ыг баталж, мөрдөн ажиллаж байна.

    -НҮБ, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын эвслээс санаачилсан “Цэвэр агаар-амьдралын үндэс” санаачилгад анхны улс болон нэгдэж, олон улсын хэмжээнд идэвхтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Уг аянд нэгдэснээр иргэд олон, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах давуу талууд бий болж байна.

    Шөнийн тариф, хөнгөлөлт олгох ажлын хүрээнд 2017 онд гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд 3 тэрбум 363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлснээс 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17% өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15,2% нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн урьдчилсан дүгнэлтэнд хүрээд байна.

    Боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах, агаарын чанарыг сайжруулах бүсэд орших цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих ажлын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах зорилгоор 1600 өрхийг сайжруулсан түлшээр хангахаар зорилтот бүлэг тодорхойлох судалгааг Нийслэлийн халамж үйлчилгээний газартай хамтран хийсэн ба түлшний тендер зарлагдаж, худалдан авалт эхэлсэн байна.

    Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуй нэгж, олон нийтийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал бөгөөд энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг сайжруулах ажлыг энэ жил түлхүү анхаарч байна. Нийтдээ 23 арга хэмжээ төлөвлөгдөн амжилттай хэрэгжиж, иргэд ТББ-ууд, орон нутгийн удирдлагуудын нягт хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч байна.

    Олон нийтэд байгальд ээлтэй техник технологийг таниулан сурталчлах, улмаар бүтээгдэхүүн, технологийг харьцуулан, худалдан авалт хийх боломжийг олгох зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төв” -г “Барилга мегастор” худалдааны төв дээр ажиллуулж эхлээд байна. Цаашид уг төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, 3-аас доошгүй байршилд ажиллуулах ба уг төв гагцхүү бүтээгдэхүүн, технологийг танилцуулахаас гадна иргэдэд агаар, орчны бохирдлыг бууруулах мэдээ, мэдээллийг хүргэх, холбогдох чиглэлийн судалгаа хийх, олон нийт, төрийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

    Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй ажлууд, оюутан залуус руу чиглэсэн компанит ажил, цэцэрлэгийн хүүхдүүд рүү хандсан комикс, ЕБС-иудын сурагчид руу чиглэсэн сургалт, уралдаанууд, ХМХ-үүдтэй хамтарсан нэврүүлэг, нийтлэлүүдийг хүргэж байна.

    Улс орчны эдийн засгийн боломж хүнд байгаа энэ үед олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад онцгой анхаарч, хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн газрын ОУ-ын Байгаль орчны технологийн төв, Азийн Технологийн Хүрээлэнгийн Ази Номхон далайн бүсийн Нөөцийн төвийн санхүүжилтээр нийтийн зориулалттай шаардлага хангасан хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламж бүхий нийтийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл, “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд гэр хорооллын амины сууцны дулаан алдагдлыг бууруулах “Дулаалгын аян” хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

    Бид агаарын бохирдлын өнөөдрийн ийм нөхцөлд дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах, хийх ажлаа зөв тодорхойлж, аль болох богино хугацаанд үр дүнтэй тодорхой алхам, бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

    Юуны өмнө ажлыг үр дүнд хүргэх үндсэн нөхцөл болсон үйл ажиллагааны санхүүгийн боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бидэнд байгаа дотоод боломжоо зөв ашиглах хэрэгтэй. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авч байгаа татварыг зориулалтын дагуу зарцуулах боломж бий болгох “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, Ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг үр дүнтэй эхлүүлэх нь зүйтэй. Харин агаар, орчны бохирдлын эсрэг зарцуулж байгаа хөрөнгө, төсвийг хяналттай, ил тод болгон харилцан мэдээллийг сайжруулах
    Нэгэнт тулгараад байгаа агаар, орчны бохирдол хэн нэгэн засгийн газрын, эсвэл хэн нэгэн даргад хамаарах асуудал биш юм. Энэ чиглэлээр төрийн бодлогын залгамж халаа, тогтвортой байдлыг ханган, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтдийн санал, хэлэлцүүлэгт тулгуурлан боловсруулж, 2017 оны 3 сарын 20-ны өдөр батлагдан гарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг амьдралд тууштай хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
    Агаар, орчны бохирдлын асуудлыг хариуцсан төрийн болон орон нутгийн байгууллагууд, ажилтнуудын хариуцлага, санаачлага, шийдэмгий үйл ажиллагаанд хатуу хяналт, шаардлага тавьж, бас туслан дэмжиж ажиллах
    Агаар, орчны бохирдолд санаа тавьж, тодорхой санаачлага, үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч, ТББ-ууд, иргэдэд дорвитойхон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь чухал байна.
    Агаар, орчны бохирдол нь ард иргэдийн ядуурал, орчны бохирдол, нийгмийн хариуцлага, иргэдийн ухамсартай салшгүй холбоотой асуудал. Хэрэглэсэн тос масло, гутал, дугуй, хог гээд шатаж болох бүх зүйлийг шатааснаар үл үзэгдэгч хөнөөгчөөр бид өдөр тутам амьсгалж байна. Иймд иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, олон нийтийн хяналт, оролцоог хангалттай сайн нэмэгдүүлж, хамтран ажиллах шаардлагатай байна.
    Хөрөнгө, хугацаа шаардах нь хамаагүй, гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажлуудыг хугацаа алдалгүй хийх нь чухал байна. Дагуул хотууд, аймгийн төвүүд, технологийн паркуудыг эрчимтэй хөгжүүлж, баригдаад эзэнгүй байгаа орон сууцнуудад гэр хорооллын иргэдээс оруулж, төлбөрт нь хашааны газрыг оролцуулах, ингэснээр утаа ялгаруулагч янданг бууруулах ажлыг нэг хөшүүрэг болгох
    Хот, суурин газрын дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, нүүрсний хэрэглээг хязгаарлаж, гэр хорооллын зарим айлуудын бохир, цэвэр, халаалтыг шийдэх бичил дэд төвүүдийг байгуулж эхлэх хэрэгтэй байна.
    Агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлж, аль 1970-аад оны гар ажиллагаатай суурин харуулуудаа шинэчилж, 2-6-хан бодис хэмждэг биш дэлхийн стандартаар агаарын бохирдлоо хянах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах
    Улаанбаатарын утаа бохирдуулагч эх үүсвэр янданг нэг бүрчлэн тооллого хийж, үе шаттайгаар цөөрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг юм.

    Ийнхүү гамшгийн байдалд хүрсэн агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхийн тулд хийх ажил маш их байна. Төр, иргэн байгууллага хамт олон бүх түвшинд тууштай хамтран ажиллаж, ирээдүй хойч үеийн сайн сайхны төлөө зориг, чармайлт гаргахыг уриалж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
  • ОБЕГ: 15 цагийн байдлаар 7 иргэнийг нас барсан байдалтайгаар олоод байна
    2017 оны 10 сарын 23
    Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа билээ. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Онцгой байдлын Ерөнхий газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө.
  • Я.Содбаатар: Дэд сайдын албан тушаалыг бүлгийн хурлаар ярихгүй, нам дээр хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо.
  • Онцгой байдлын Ерөнхий газар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа
    2017 оны 10 сарын 23
    Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд
  • “Отгонтэнгэр”-оос зургаан хүний цогцос олдсон талаар мэдээ ирүүлжээ
    2017 оны 10 сарын 23
    Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 1
  • ЭМЯ: Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна
    2017 оны 10 сарын 23
    Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас
  • УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дуусчээ. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын
  • Сургуулийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын Шадар сайдын Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Команд штабын сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд зохион байгуулна.

    Тус команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр сургалт явуулах, бэлтгэл бэлэн байдалтай танилцсан юм.



    Мөн аймгийн Онцгой комисс, бүх шатны засаг дарга нар, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн болон аймгийн ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар сургалт явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэ
  • Гурван уулчны цогцос олдсон уу
    2017 оны 10 сарын 23
    Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүнийг хайх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд,
  • “Эгч дүүсийн тосгон” байгуулна
    2017 оны 10 сарын 23
    БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Пусан хотын дарга Со Бёнсүтэй уулзаж, хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Энэ үеэр Пусан хотын дарга Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд Улаанбаатар хотын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Харин өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад гарын үсэг зурах гэж байна. Улаанбаатар хотын дарга С.Батболд болон НИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын нийслэл хотоос Пусаныг зорин энэхүү арга хэмжээнд оролцож байгаад талархсанаа дахин илэрхийлэе” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Пусан -Улаанбаатар хотын харилцаа түүхийн хувьд нас залуу ч эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Нэг жил хоёр сарын өмнө Пусан хотын дарга ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт ч нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах, газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг сургалт, олон улсын хуралд оролцуулсан юм. Үүний үр дүнд ч манай хоёр хотын харилцаа богинохон хугацаанд эрчимтэй хөгжиж, тэр бүү хэл байнгын шууд нислэгтэй болсон нь том ололт гэдгийг онцлон хэлэе. Холын Пусан Улаанбаатарт ойртож, манай хоёр хот бүхий л салбарт хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж, сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ. Уг төслийн санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Пусан хотын дарга Со Бёнсү нар гарын үсэг зурлаа.

    Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Пусан хотын соёл, аялал жуулчлалын газрын дарга И Бёнжи нар гарын үсэг зурлаа. Хоёр хотын дарга нарын уулзалт болон гарын үсэг зурах ёслолд НИТХ-ын Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл, О.Мөнгөншагай, Ц.Одонтунгалаг, Монгол Улсаас Пусан хотод суугаа консул Д.Бямбадорж нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
    2017 оны 10 сарын 23
    - Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье-
  • Биеийн жингээсээ болж ”Оюу Толгой”-д тэнцээгүй иргэн Ц.Чинбат шүүхдэнэ
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын иргэн Ц.Чинбат 2017 оны дөрөвдүгээр сард ”Оюу Толгой” компанид ажилд орох өргөдөл
  • У.Хүрэлсүх: Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчин олгохын төлөө хичээн зүтгэе
    2017 оны 10 сарын 23
    “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
  • Шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна
    2017 оны 10 сарын 23
    Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал
  • Ж.Жанлав-Ойдов: Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо
    2017 оны 10 сарын 23
    Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.

    Монголын оролцогчдоор гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай байрын шагнал хүртэж, Үндэсний ялагчаар шалгарсан нь Монгол улсын 2015 оны амжилтыг ахиулсан үйл явдал боллоо. 2015 онд мужааны оролцогч 480 оноо хүртэж (энэ жил 200 оноогоор нэмэгдэж 700 болсон) баг хамт олноо манлайлж байсан юм. Ж.Жанлав-Ойдов ийнхүү Тусгай байрын шагнал хүртсэнээр гагнуурын төрөлд оролцсон 34 орноос 18-д орлоо. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх 691, цахилгааны Л.Төгөлдөр 674, тогоочийн Б.Дагвасүрэн 673, сантехникийн Ц.Долгормаа 660, өрөг угсралтын Ц.Мягмарсүрэн 659 оноо тус тус хүртлээ. Чансаа өндөр энэхүү олон улсын тэмцээнд Монгол улс хоёр дахь удаагаа оролцохдоо 2015 оны амжилтаа ахиулна гэж зорилго тавьж байсан. Нийт зургаан оролцогч маань өмнөх тэмцээний амжилтуудаа төрөл бүр дээр ахиулсан амжилт гаргалаа.

    Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажилладаг бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Мэргэжлийн боловсрол, түншлэл ТББ, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Модны чадамжийн төв, Хүнс, технологийн политехник коллеж зэрэг олон байгууллага ажиллалаа.

    Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны тэмцээний эрхийг БНХАУ-ын Шанхай хот саяхан хүлээн авлаа. Иймээс дараа дараагийн тэмцээнд Монгол улс илүү олон мэргэжлээр оролцох бодлого барин ажиллаж байна.

    Тэмцээнд оролцсон хүүхдүүдээ тосох үеэр тэмцээнд амжилттай оролцсон Ж.Жанлав-Ойдовоос бид тэмцээнийх нь талаарх сэтгэгдлийг сонслоо
    -Тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Гаргасан амжилтынхаа талаар сонирхуулахгүй юу?
    -Гагнуурын төрөлд оролцож 700 хүртэж, медаль хүртсэндээ баяртай байна. Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо. Гагнуурын төрөлд 34 орон өрсөлдсөн. 2015 оны монголын оролцогчийн амжилтыг ахиулсандаа бас баяртай байна. Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцож шагналт байранд шалгарч, үндэсний ялагчаар тодорсон. Энэ удаагийн тэмцээний онооны босго өндөр болсон байсан. Би 700 оноо авч шагналт байранд орох болзол хангасан.
    -Тэмцээний даалгавар хэр хүнд байв. Бэлтгэл дээр хийж байсантайгаа харьцуулахад ямар байв?
    -Тэмцээний даалгавар нэлээд хүнд байсан. Мөн шүүлт өмнөх жилүүдээс чанга болсон байсан учраас нэлээд хэцүү байлаа.
    -Манай улс хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэ жил тавьсан зорилгоо багаараа биелүүлж чадсан уу?
    -Дэлхийн ур чадвар тэмцээнд бид хоёр дахь удаагаа л оролцож байгаа. Манай баг энэ жил өмнөх жил гаргаж байсан амжилтаа ахиулж, дотоодод гаргаж байсан амжилтуудаа ахиулах зорилт тавьж оролцсон. Бусад таван оролцогч маань тус бүртээ зорилгоо биелүүлж өмнөх жилийн хүүхдүүдийн гаргаж байсан амжилтыг ахиулсан
    -Энэ амжилтыг гаргахад тусалж дэмжсэн олон хүн байгаа байхаа. Тэр хүмүүстээ талархалаа илэрхийлэхгүй юу?
    -Биднийг амжилттай оролцоход тусласан бүх хүн, албан байгууллагууддаа баярлалаа. Мөн гэрийнхэндээ болон багшдаа баярлалаа.
  • Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө
    2017 оны 10 сарын 23
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь зөв хэмээн үзэж буй юм. Тэрбээр үүний тулд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээтэй холбоотой асуудлыг шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газрын хуралдаанаас нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг өнөөдөр эхлүүлэхээр боллоо.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

    Хэлэлцээр өнөөдөр /2017.10.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14.00 цагаас эхэлнэ.
  • Уулчдын талаар мэдээлэл авах тусгай утас ажиллуулж байна
    2017 оны 10 сарын 23
    Уулчдын талаар мэдээлэл авах тусгай утас ажиллуулж байна
  • Б.Гангаамаа: Яах гэж олуулаа нэг олсонд орж явав, яагаад яг ийм цаг агаартай үед авиралт хийв ээ
    2017 оны 10 сарын 23
    МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Улсын онцгой комиссын хуралд оролцсон бөгөөд хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
  • Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
    2017 оны 10 сарын 23
    Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
4086 4087 4088 4089 4090 4091 4092
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    2 цаг 16 мин
  • Үнэн хол биш
    3 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    3 цаг 55 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    6 цаг 47 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    6 цаг 58 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    7 цаг 12 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    7 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК