-
2017 оны 2 сарын 21
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 2-р сарын 20-нд Хятадад айлчилж буй Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилтай хэлэлцээ хийсэн бөгөөд хамт сэтгүүлчидтэй уулзсан байна.
Ван И хэлэхдээ: Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай хамт дээд давхаргын харилцаагаа сайн төлөвлөж, хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон салбарын харилцаа холбоог эрчимжүүлэн, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Монголын харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд оруулах ёстой гэжээ.
Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил 19-нд Хятадад хүрэлцэн ирж, ГХЯ-ны сайд болсны дараах Хятадад хийх анхны айлчлалаа эхлүүлжээ.
Ноднин жилийн 11-р сард, Далай лам Монголд айлчилсан нь Хятад, Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм. Үүний дараа, Монголын тал гүнээ бодолцсоны дараа Далай ламыг дахин айлчлуулахгүй байх зэрэг асуудлаар ил тод амлалт өгсөн юм. Ц.Мөнх-Оргилын энэ удаагийн айлчлалыг хоёр орны харилцааг сайжруулахын төлөө авсан үнэн бодит арга хэмжээ гэж үзэж байгаа тул уг айлчлалд хүмүүс анхаарлаа хандуулж байна.
20-ны үдээс өмнө, Хятад, Монголын ГХЯ-ны сайд нар хоёр цаг хэлэлцээ хийжээ. Үүний дараа хамтдаа сэтгүүлчтэй уулзах үедээ Ван И: ”Хятад Монголын харилцааны шинэ гарааг дахин эхлүүлье” гэж шууд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ноднин жил Хятад Монголын харилцаанд ээдрээ гарсан. Үүний дараа Монголын тал цаг тухайд нь нааштай, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын талд хариу өгсөн юм. Саяын хэлэлцээнд, Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотолсон юм. Хятад Монголын харилцааны шинэ гараа дахин эхэлж байна. Бид үүнд баяртай байна гэжээ.
Хятад улстай урт хугацаанд тогтвортой, эрх тэгш харилцан ашигтай хөгжлийг баримтлах нь Монголын гадаад бодолгын гол зорилт гэж Ц.Мөнх-Оргил онцлов.
Тэрээр: ”Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний чиглэл бол Хятад улстай урт хугацаанд тогтвортой найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бодлого юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд гарсан амжилтыг Монгол улс сайшааж байна. Хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэгязгуур эрх ашгийг хүндэтгэж, хоёр орны ард түмний өөрөө сонгосон хөгжлийг замыг хүндэтгэж ирсэн юм. Монгол улс ”Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, хойшид ч энэ бодлогыг баримтална” гэжээ.
Монгол улсад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлтэй холбогдуулан Хятад улс чадлын хирээр туслалцаа үзүүлнэ гэдгээ Ван И илэрхийлэв. Тэрээр хоёр тал хэлэлцээгээр дамжин хоёр орны дээд хэмжээний солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн үйл хэргээр хамтран ажиллах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрснийг танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, ”Монгол улсад одоо тулгарч буй эдийн засгийн хүндрэлд туслалцаа үзүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улсад туслалцаа үзүүлэхийг дэмжихийн зэрэгцээ валютын своп гэрээг сунгах, Монгол улс уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорлох зэрэгт туслалцаа үзүүлэн, буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх болно. Хятад улс үргэлжлэн транзит тээвэр, далайн гарц зэрэг салбарт Монгол улсад шаардлагатай тусламж үзүүлэх болно. Хоёр тал хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны тохижуулалт, мал аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг ардын амьжиргааг сайжруулах шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна” гэжээ.
Хятадын ”Нэг бүс нэг зам” санаачилга нь бүс нутгийг дэд бүтцээр холбох, Монголын эдийн засгийн хөгжилд чухал боломжийг хангаж байна хэмээн Ц.Мөнх-Оргил онцлов. Тэрээр: Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5-р сард Хятадад айлчлан ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцон, Монголын ”Талын зам” хөгжлийн стратегийг ”Нэг бүс нэг зам” санаачилгатай холбохыг хүсэн хүлээж байна гэлээ.
Өдгөө Хятад, Монгол хоёр тал нийтлэг ойлголтод хүрч, ”Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг Монголын ”Талын зам” хөгжлийн стратегитай холбох тухай Засгийн газар хоорондын баримт бичигт эртхэн гарын үсэг зурах болно. Сайд Ван И: ”’Нэг бүс нэг зам’ санаачилга нь өдгөө дэлхий дахинд хамгийн их сайшаагдаж буй олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлал болж, нухацтай ахиж байна. Хятадын талын Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлэхийн чухал нэгэн зам шугам бол олон улсын хөгжлийн стратеги хоорондын холболтыг ахиулж, түүнээс хамтын ажиллагааны шинэ салбарыг тэлж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэх явдал юм. Хятад, Монголын хувьд энэхүү гэрээнд гарын үсэг зурах нь хоёр тал болон тус бүс нутагт идэвхтэй эерэг дохио өгч, Монгол улс ’Нэг бүс нэг зам’-ын бүтээн байгуулалтын ахиц дахь хамтын ажиллагааны чухал түнш болохыг харуулах юм” гэлээ.
Ц.Мөнх-Оргил Монголын тал болон ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон анхны тусламжийн хэлэлцээрүүдийг танилцуулсан бөгөөд Монголын талд урт хугацааны турш дэмжлэг үзүүлж, энэ удаа мөн зохих арга хэмжээ авахаар зэхэж буйд талархал илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, ”Энэ айлчлалын үр дүнд би сэтгэл ханхлуун байна. Бид ирээдүйд Хятадын талтай хамт тохиролцсон идэвхтэй нийтлэг ойлголтуудаа хэрэгжүүлнэ. Хэд хоногийн дараа, Монгол улсын иргэд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Сар шинэ ирж буй энэ үед Хятадын ард түмэнд өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье” гэжээ.
Мөн өдрийн хэлэлцээний явцад хоёр орны ГХЯ-ны сайд нар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцож, уг хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлэх нь тус хонгилыг найрамдлын, хамтын ажиллагааны, хамтдаа ашиг хүртэх холбоос болгож, 3 орны ард иргэдэд үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлийг ахиулах болно гэжээ.
-
2017 оны 2 сарын 21
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж, УИХ-ын байнгын хороод намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж байгаа билээ
-
2017 оны 2 сарын 21
Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 оны есдүгээр сард алсан ёсоор салсан. Тэд 12 жил хамт амьдарсан ч гэр бүлээ батлуулаад ердөө хоёр жил болсон юм.
-
2017 оны 2 сарын 21
Нарантуул зах өнөөдөр ажиллаж байна
-
2017 оны 2 сарын 21
Дөрвөн настай төрсөн охиныхоо үхэлд буруутгагдсан Т.Цогтыг шүүхээс буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.
-
2017 оны 2 сарын 21
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан О.Магнай Ардчилсан намын хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргын албанд томилогджээ.
-
2017 оны 2 сарын 21
УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш өргөтгөсөн худалдаан хийхээр товложээ.
-
2017 оны 2 сарын 21
Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.
-
2017 оны 2 сарын 21
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист өчигдөр нэгжлэг хийжээ.
-
2017 оны 2 сарын 21
СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас хэлтсийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, тийм болохоор танай хэлтэс ачаалал ихтэй ажилладаг байх.
-СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 32 хорооны 312 мянган иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. 36 мянган тэтгэвэр авагчтай, 2600 гаруй ажил олгогч байгууллага, 145,000 гаруй иргэн эрүүл мэндийн даатгалд, сайн дурын даатгалд 19 мянган гаруй иргэн хамрагддаг. Манай хэлтэс 63 хүний орон тоотой, 5 тасаг төрийн үйлчилгээг дүүргийн иргэддээ хүргэж байна.
-Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа товч танилцуулбал.
-2017 оныг ЭМНДЕГ-аас Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Мөн Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйт шинэтгэл”-ийн жил болгон зарласантай төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд дүүргийн 32 хорооны иргэддээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулахыг зорьж олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Юуны өмнө хороодын хэсгийн ахлагч нартаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг эхлүүлж, тэтгэврийн байцаагчид хороодод хуваарилагдан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг сонсох ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаар сарыг тэтгэвэр, сайн дурын даатгалын мэдээ мэдээллийг түлхүү өгөх чиглэлийн дагуу СХД-ийн 7,8,21 дугаар хороодын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Иргэд ч их идэвхтэй оролцож байна. Мөн хэлтэс дээрээ хөтөч байцаагч ажиллуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, иргэддээ хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг л хичээж ажиллаж байна. Мөн энэ жил нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа 75 хоногийн аян зарлагдсан. Энэ аяны хүрээнд байцаагчдын харилцааны соёл, үйлчилгээг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, байцаагч бүрийг дүгнэх ажлыг хийж байна. Иргэд даатгуулагчдын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах хайрцаг байршуулж, шуурхай шийдвэрлэхэд анхаарч байна. Мөн аж ахуй нэгж байгууллагын мэдээллийн баазыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлээд явж байна.
-Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа аяны хүрээнд байцаагчтай холбоотой гомдол санал хэр ирж байна вэ?
- Байцаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх, дүрэм журмаа барьж ажиллах тал дээр анхаарч байгаа учраас гомдол санал гаргахгүйг хичээн ажиллаж байна. Зөвхөн энэ аяны хүрээнд ч биш байнга, тогтмол чанартай үйлчилгээг үзүүлж, иргэд даатгуулагчтай зөв боловсон харилцах талаар дээр анхаарч байна. Гэхдээ харилцаа, ёс зүйтэй холбоотой гомдол санал ирээгүй биш ирж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн хувьд ачаалал ихтэй байна. Үйлчлүүлж байгаа цаг хугацааны хувьд удаан үйлчилж байна. Оочер дугаар их байна гэсэн гомдол нилээд ирдэг. Ялангуяа сарын эцэс, сарын эхэнд сайн дур, эрүүл мэндийн даатгуулагч гэрээгээ хийж, мөнгөө төлөх гэж бараг бүгд ирдэг учраас бухимдал үүсдэг. Тэтгэвэр тогтоолт, олголт дээр харьцангуй гомдол санал бага гардаг. Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд тэтгэврээ шалгуулчихаад тэтгэврийн хувь хэмжээ нь нэмэгдэхгүй байгаа тохиолдолд дээд газар нь дахин шалгуулна гэж бухимдах тохиолдол гарч байгаа. Гэвч хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байгаа болохоор өөрчлөлт тэр бүр гардаггүй. Үүнд сэтгэл дундуур байх нь элбэг.
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Драгон салбарт танайхаас хичнээн байцаагч ажилладаг вэ?
-Өдөрт 100 гаруй иргэн даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Мөн хууль тогтоомжтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл авахаар иргэд маш их ирдэг. Орон тоогоор нэг л байцаагч ажилладаг.
-Өнгөрсөн жил Баянхошуунд эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг шинээр нээгдсэн. Энэ тасгаар хичнээн иргэн даатгуулагч үйлчлүүлж байна вэ?
-Баянхошуу тасаг 2016 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. СХД-ийн Баянхошуу орчмын 8-н хорооны 92,500 иргэн, даатгуулагчид үйлчилж байна. 8 хорооны 10,200 тэтгэвэр авагчтай, 302 байгууллага тайлан тооцоогоо өгч байна. 4000 гаруй сайн дурын даатгуулагчид үйлчилгээ үзүүлж байна. Тасаг дээр 4 хүний оронтоотой ч ачаалал их тул орлого, тэтгэмж, тэтгэвэр, тэтгэврийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн байцаагч хэлтсээсээ нэмж ажиллуулж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг энэ тасгаас авч байна.
Төрийн үйлчилгээ иргэд, даатгуулагчдадаа ойртсонд бүгд талархаж байна.
-Хороод дээр ажиллахад хүндрэлтэй асуудал тулгардаг уу?
-Хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор сурталчилгааны материал хуучирсан, шинэчлэх шаардлагатай байна. Бид хүн бүрт тохируулж зөвлөгөө өгдөг ч ойлгохгүй сурталчилгааны материал нэхэх тохиолдол их гарч байна. Мөн 1990-2000 онд нөхөн даатгалд хамрагдсан иргэд батламжийн хуудсаа аваагүй иргэд олон байна. Бид хороодын хэсгийн ахлагч нартай хамтран батламжийн хуудсыг эзэнд нь өгөх ажил давхар хийгдэж байна. Ялангуяа 8, 21 дугаар хорооны иргэдэд бүрэн тарааж дууссан, хаяг дээрээ байхгүй шилжсэн иргэдийн хувьд манай хэлтсээс ирээд авах боломжтой.
-Баталгаажилтын хуудсаа аваагүй тохиолдолд иргэдэд сөрөг үр дагавар гарах уу?
-Тэтгэвэр дээрээ нөхөн даатгалд хамрагдсан жилээ өнөөдрийг болтол оруулаагүй иргэд цөөнгүй байна. Энэ хууль тогтоомжийн талаарх мэдээлэл муу байгаатай холбоотой. Тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах аяны хүрээнд нөхөн даатгалаа оруулах боломжийн талаар бид мэдээлэх хийж байна. Тэгэхээр аль 2015, 2016 онд баталгаажсан нөхөн даатгалаа тэтгэвэр дээрээ оруулаагүй явж байна. Мөн 1990-1995 оныг улсад ажилласан жилд тооцуулж байгаатай холбоотойгоор амралтын хоног дээрээ нэмж тооцуулах боломжтойг иргэд тэр бүр мэддэггүй.
-Аж ахуй нэгж байгууллагын хувьд өр их үүсэх тохиолдол байдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Бид оны эхнээс энэ асуудалд анхаарлаа хандуулан төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна. ЭМНДЕГ болон НЭМНДГ-тай хамтран өндөр өр авлагатай 6 байгууллагыг сонгон өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх, хэрхэн барагдуулах талаар харилцан ярилцаж, төлүүлэх график гарган ажиллаж байна.
- Дүүргийн иргэд, даатгуулагчдад хандаж юу хэлэх вэ?
-Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэхэд бид анхааран ажиллах болно. Иргэд та бүхэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг анхааран судалж өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, насан туршийн нийгмийн батлагаагаа хангуулах боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Амьдрах насны урсгал дунд танд учирч болохүйц нийгмийн эрсдлээс даатгал таны хамгаална.
-
2017 оны 2 сарын 21
Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61 насандаа хорвоог орхидог гэдэг хоосон хошигнол биш. Үнэхээр ч 20-30 жил нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарснаасаа хойш жил ч бололгүй өөд болох тохиолдол олон байна. Уг нь тэтгэврийг ирээдүйдээ зориулж хадгалсан хадгаламж гэдэг. Улс ингэж хадгалуулсны төлөө эрүүл мэнд болон бусад нийгмийн салбаруудад хөнгөлөлт үзүүлдэг.
-
2017 оны 2 сарын 21
Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд ”Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой” гэж заасан байдаг билээ. Тэгвэл эх хэлний өдрийг ЮНЕСКО болон бусад хамтрагч байгууллагууд
-
2017 оны 2 сарын 21
Нэг. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам орчуулагч, нарийн бичиг, ёслолын ажилтан, консулын ажилтан, захиргааны ажилтан зэрэг ажлын байранд зургаан гэрээт ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
1. Их, дээд сургуулаас төгссөн байх;
2. 22-35 насны Монгол Улсын иргэн болон Хятадын цагаач иргэн;
3. Хятад хэлний HSK шалгалтын 6 дугаар тэнцсэн зэрэгтэй /Монгол Улсын иргэн/, Хятад-Монгол, Монгол-Хятад хэлний бичиг болон ярианы орчуулга гүйцэтгэх чадвартай, англи хэл сайн эзэмшсэн бол давуу тал болно;
4. Компьютер болон компьютерийн хэрэглээний программ сайтар эзэмшсэн болон ажлын туршлагатай бол давуу тал болно;
5. Эрүүл чийрэг, зан чанар сайтай, багаар ажиллах чадвартай, өндөр хариуцлагатай.
Хоёр. Бүртгүүлэх хугацаа, хэлбэр
Бүртгэл авах хугацаа 2017 оны 3-р сарын 15-ны өдөр дуустал. БНХАУ-ын ЭСЯ-ны албан ёсны вэб сайт (http://mn.china-embassy.org/chn/)-аас бүртгүүлэх хүснэгтийг татан авч компьютерт бөглөн цагдаагийн газрын тодорхойлолт, их дээд сургуулийн дипломын хуулбар, Хятад хэлний төвшин тогтох шалгалтын сертификат /HSK 6-р зэрэг/-ны хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбарын хамт БНХАУ-ын ЭСЯ-ны жижүүрийн байранд ирж бүртгүүлнэ үү.
Гурав. Бичгийн шалгаруулалт авах хугацаа, газар:
2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт БНХАУ-ын ЭСЯ-нд болно.
Дөрөв. Бичгийн шалгаруулалтын дүнгийн дагуу ярилцлагын хугацааг жич мэдэгдэнэ.
БНХАУ-ын Элчин Сайдын Яам
-
2017 оны 2 сарын 21
машин
-
2017 оны 2 сарын 21
УДБЭТ-ын тайзнаа
II.23 - 19.00 “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам
II.25 - 17.00 “Хүндлэн золгоё” концерт
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
II.22-25 ”Монгол ухаан-Модоор урлахуй” үзэсгэлэнд XIX-XX зууны үед монгол хүний ур, ухаан шингээж урласан модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Монголын Үндэсний музей
II.20-24- 10.00-17.00 “Шинэ бүтээлийн дээжис” үзэсгэлэн Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, цэргийн дээл, Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа агсны хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрийг дэлгэн олны хүртээл болгож байна.
Монголын Театрын музей
II.20-23 - 09.00-17.00 Нэмэндэйн Янжмаагийн амьдралын замналыг харуулсан “Эгшигт эх” үзэсгэлэн. “Удмаа дээдлэе” ТББ, Монголын театрын музейтэй хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус холбооны даргаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралын замналыг харуулсан цуврал үзэсгэлэнг гаргажээ.
Тэнгис кино театрын тайзнаа
II.24 Найруулагч Д.Энхбаатарын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт болно.
-
2017 оны 2 сарын 21
09:00 цагт: Шинэ батлагдсан Арбитрын хуулийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах олон улсын бага хурал болно. Хуралд УИХ-ын гишүүд, ХЗДХЯ, МҮХАҮТ, хуульч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
09:00 цагт: Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн Мэдээлэл технологийн үндэсний паркт болно. Харилцаа холбооны салбарын байгууллагуудын төв болон орон нутгийн нэгжийн удирдах ажилтнууд оролцоно.
09:30 цагт: ХДХВ-ын халдвартай хүмүүс болон бэлгийн цөөнхийн хүний эрхтэй холбоотой зөрчлөөс хамгаалахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын асуудлаарх мэдээллээр хангах, халдвартай хүмүүсийг ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг бууруулахад тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой хаалттай уулзалт болно.
09:30 цагт: Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг нээх ёслол Туушин зочид буудалд болно. Ёслолд ХЗДХЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагууд оролцоно.
10:00 цагт: ДЭМБ-аас гаргасан “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж” гэсэн 7 бүлэг номыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагууд хамтран орчуулж хэвлэснийг олон нийтэд танилцуулах уулзалт ярилцлага Чингис зочид буудлын 3-р давхарт болно. Энэ үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын байгууллагууд, яам, агентлагийн болон олон улсын болон төрийн байгууллагын төлөөлөгчид, ХБИ-ийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.
10:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Орон нутгийн 21 аймаг, 1 салбарын автотээврийн төв, хяналтын мэргэжилтнүүдтэй онлайнаар цахим хурал хийнэ. Хаана: ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -ын байранд
10:00 цагт: Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Хууль сахиулах их сургуулийн хурлын танхимд эхэлнэ.
10:00 цагт: Улсын дээд шүүхээс Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарын уулзалтыг энэ сарын 20-21-ны өдөр зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд болно.
11:00 цагт: ”Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга, удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. Хаана: Нийслэлийн хэвлэл мэдэллийн төв
11:40 цагт: Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан П.Цагаан санаачилж, эмхлэн хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт МУИС-ийн дугуй зааланд болно.
12:00 цагт: Хангарди ордны 14 давхарт хотын дарга НЗДТГ-т ажиллаж байсан үе үеийн ахмадуудтай уулзана. Хотын цаашдын бодлогод ахмадуудын саналыг сонсоно.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Түц эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Зудын нөхцөл байдалд буй малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд цагаан сарын өмнө тусламжаа хүргэх гэж байна. Малчин өрх бүр Хаан банкаар дамжуулан бэлэн мөнгөний болон хүнс, малын тэжээлийн тусламжийг хүртэх юм. Энэ талаархи хэвлэлийн бага хурал МУЗН-ийн төв байранд болно.
13:00 цагт: Эдийн Засгийн Түншлэлийн тухай Монгол-Япон Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТанхим, Япон улсын Эдийн Засаг, Аж Үйлдвэрийн Яам, Япон Улсын элчин сайдын яамтай хамтран “Монгол-Япон улс хоорондын гадаад худалдааг өргөжүүлэх нь” сэдэвт семинарыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна.
16:00 цагт: Puma Imperial зочид буудлын 2 давхарт Нийслэлийн Хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаан болно.
-
2017 оны 2 сарын 21
...Хувьсгал ба хувьслыг ийм л хүмүүс хийдэг болохоос буу барьсан залуу, цэцэн үгтэй илтгэгч,сайхан амалсан популист, мэргэн түргэн хүмүүс хийхгүй. Зөвлөлдөх зөвлөлд үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, спикер, төрийн сайдууд, эрдэмтэн мэргэд байж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН дэргэд байвал зүгээр...
-
2017 оны 2 сарын 21
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
-
2017 оны 2 сарын 21
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна .
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 20
”Дэлхийн Манжуур” төсөл хэрэгжинэ
CRI (GMT+08:00) 2017-02-20 16:54:10
2017 оны 2-р сарын 13-15-нд БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монгол улсын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Юй Цун-И захиралтай Жями компаний төлөөлөгчид гурав хоног хуралдсаны эцэст нийтлэг ойлголтод хүрч, ”Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улс хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, олон үндэстний өлгий болсон, эртний түүхт үзэсгэлэн төгөлдөр тал нутаг юм. Манжуур хотод зуны гурван сардаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд Манжуур хотын захиргаа тэдгээр жуулчдад мартагдашгүй сайхан дурсамж үлдээх урлагийн шоу тоглолт хийх замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
Ч.Найдандорж найруулагч Монгол улсын 20 гаруй уран бүтээлчид болон Манжуурын театрын туслах жүжигчдээс бүрдсэн урлагийн цогц тоглолтыг өндөр хэмжээнд найруулан бэлдэж, тус тоглолтын хөгжмийг БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч Энхбаяр бичиж, Шанхай хотын Жями компанийнхан театрын тайз гэрлийн шийдлийг хамгийн орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглон, Манжуур хотын захиргаа аялал жуулчлал эрхэлдэг компаниудаараа дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээлээ.
Төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Манжуур хотод аялал жуулчлалын оргил үе болох зуны гурван сард шоу тоглолт хийх бөгөөд цаашдаа бусад улиралд Шанхай, Ханжөү, Гүйжөү, Сүжөү, Гуанжөү, Нанжин зэрэг БНХАУ-ын өмнөд нутгийн том хотуудад аялан тоглолт хийх юм байна. ”Дэлхийн Манжуур” төслийн Хятадын талын төслийн удирдагчаар БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, продюссер Энхбаяр, Монголын талын удирдагчаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж нар ажиллаж байна.
До.Болдхуяг