Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотоллоо

2017-2-21
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр хоёр орны Гадаад харилцааны яамны сайдууд сэтгүүлчидтэй уулзалт хийжээ. Энэ үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

Хятадын ГХЯ-ны сайд Ван И: Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна.

 

Уулзалтын үеэр Ван И хэлэхдээ: Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай хамт дээд давхаргын харилцаагаа сайн төлөвлөж, хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон салбарын харилцаа холбоог эрчимжүүлэн, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Монголын харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд оруулах ёстой гэжээ.

 

Түүнчлэн 20-ны үдээс өмнө, Хятад, Монголын ГХЯ-ны сайд нар хоёр цаг хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчтэй уулзах үедээ Ван И: "Хятад Монголын харилцааны шинэ гарааг дахин эхлүүлье" гэж хэлсэн байна. Түүнчлэн Ноднин жил Хятад Монголын харилцаанд ээдрээ гарсан. Үүний дараа Монголын тал цаг тухайд нь нааштай, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын талд хариу өгсөн юм. Саяын хэлэлцээнд, Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотолсон юм. Хятад Монголын харилцааны шинэ гараа дахин эхэлж байна. Бид үүнд баяртай байна гэжээ.

 

Хятад улстай урт хугацаанд тогтвортой, эрх тэгш харилцан ашигтай хөгжлийг баримтлах нь Монголын гадаад бодолгын гол зорилт гэж Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил онцлов.

 

Тэрээр: "Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний чиглэл бол Хятад улстай урт хугацаанд тогтвортой найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бодлого юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд гарсан амжилтыг Монгол улс сайшааж байна. Хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэгязгуур эрх ашгийг хүндэтгэж, хоёр орны ард түмний өөрөө сонгосон хөгжлийг замыг хүндэтгэж ирсэн юм. Монгол улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, хойшид ч энэ бодлогыг баримтална" гэжээ.

 

Монгол улсад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлтэй холбогдуулан Хятад улс чадлын хирээр туслалцаа үзүүлнэ гэдгээ Ван И илэрхийлэв. Тэрээр хоёр тал хэлэлцээгээр дамжин хоёр орны дээд хэмжээний солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн үйл хэргээр хамтран ажиллах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрснийг танилцуулав.

 

Тэрээр хэлэхдээ, "Монгол улсад одоо тулгарч буй эдийн засгийн хүндрэлд туслалцаа үзүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улсад туслалцаа үзүүлэхийг дэмжихийн зэрэгцээ валютын своп гэрээг сунгах, Монгол улс уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорлох зэрэгт туслалцаа үзүүлэн, буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх болно. Хятад улс үргэлжлэн транзит тээвэр, далайн гарц зэрэг салбарт Монгол улсад шаардлагатай тусламж үзүүлэх болно. Хоёр тал хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны тохижуулалт, мал аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг ардын амьжиргааг сайжруулах шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна" гэжээ.

 

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил: Монгол улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, хойшид ч энэ бодлогыг баримтална

 

Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга нь бүс нутгийг дэд бүтцээр холбох, Монголын эдийн засгийн хөгжилд чухал боломжийг хангаж байна хэмээн Ц.Мөнх-Оргил онцлов. Тэрээр: Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5-р сард Хятадад айлчлан "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцон, Монголын "Талын зам" хөгжлийн стратегийг "Нэг бүс нэг зам" санаачилгатай холбохыг хүсэн хүлээж байна гэлээ.

 

Өдгөө Хятад, Монгол хоёр тал нийтлэг ойлголтод хүрч, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг Монголын "Талын зам" хөгжлийн стратегитай холбох тухай Засгийн газар хоорондын баримт бичигт эртхэн гарын үсэг зурах болно. Сайд Ван И: "'Нэг бүс нэг зам' санаачилга нь өдгөө дэлхий дахинд хамгийн их сайшаагдаж буй олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлал болж, нухацтай ахиж байна. Хятадын талын Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлэхийн чухал нэгэн зам шугам бол олон улсын хөгжлийн стратеги хоорондын холболтыг ахиулж, түүнээс хамтын ажиллагааны шинэ салбарыг тэлж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэх явдал юм. Хятад, Монголын хувьд энэхүү гэрээнд гарын үсэг зурах нь хоёр тал болон тус бүс нутагт идэвхтэй эерэг дохио өгч, Монгол улс 'Нэг бүс нэг зам'-ын бүтээн байгуулалтын ахиц дахь хамтын ажиллагааны чухал түнш болохыг харуулах юм" гэлээ.

 

Ц.Мөнх-Оргил Монголын тал болон ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон анхны тусламжийн хэлэлцээрүүдийг танилцуулсан бөгөөд Монголын талд урт хугацааны турш дэмжлэг үзүүлж, энэ удаа мөн зохих арга хэмжээ авахаар зэхэж буйд талархал илэрхийлэв.

 

Тэрээр хэлэхдээ, "Энэ айлчлалын үр дүнд би сэтгэл ханхлуун байна. Бид ирээдүйд Хятадын талтай хамт тохиролцсон идэвхтэй нийтлэг ойлголтуудаа хэрэгжүүлнэ. Хэд хоногийн дараа, Монгол улсын иргэд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Сар шинэ ирж буй энэ үед Хятадын ард түмэнд өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье" гэжээ.

 

Мөн өдрийн хэлэлцээний явцад хоёр орны ГХЯ-ны сайд нар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцож, уг хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлэх нь тус хонгилыг найрамдлын, хамтын ажиллагааны, хамтдаа ашиг хүртэх холбоос болгож, 3 орны ард иргэдэд үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлийг ахиулах болно гэжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • кинжал (203.91.115.43)
    Энэ лалрыг нэвт шаа!Урвагч учраас...СМЕРШ
    2017 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    Гадаад хэргийн сайдад баяр хүргэе Том гүрэнтэй том ярьж байж ажлаа бүтээлээ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    фцужэнгшүзкъйыбөахролдпячёсмитьвюб
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Мөөгий (202.21.106.121)
    Их гүрэнтэй ингэж харьцахаас өөр яах юм Ямар 13 р зууны үе
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.112.211)
    Хятадаас юу ч авдаггүй болчихоод томрох юмсан
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.179.119)
    Монгол Улсын гадаад харилцааны яамны сайд эрхийн дагуу гэрээ байгуулж байна. Чи хийх ёстой юм уу?
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.179.119)
    Юу нь буруутайг ойлгохгүй байна. Хөрш 2-том гүрэнтэй эвийг хичээх ёстой биздээ. Чи очоод тэр том гүрэнг эрхэндээ оруулж чадахгүй байж чамтай хэрэлдэхээс ичих Мөнхөргилрүү хуцаж хэрэггүй
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Bi (103.26.193.60)
    ene tom gurnii salan tusgaarlah bodlogotoi tuvdiig demjkui bhd l bolooshd.yundaa booj uhetsgeeh gd bgn.tuvd manid yamar padliitain.erh ashgaa negd tavij surtsgaa.
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • хэхэ (103.57.94.123)
    мөнхоргил гичий юу хийгээд явна даа гичий чинь
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Чи жингэр бол хүнийг ингэж доромжилж болно ш дээ.
      2017 оны 02 сарын 22
  • Зочин (103.229.121.74)
    buschilsen hogjil butehgui gedgiig onolchid batalsan
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.235.226)
    Энэ хулгайч чинь арай арай манийгаа эх нутагтай минь зарчихаад оффшорт байршуулах мөнгөө олоод ирж байгаа юм биш шүү. нэг хятад нэг бүс нэг зам ч гэхшиг.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.115.213)
    Монхоргил очоод мергеед, мелхеед, гутлыг нь долоогоод, монгол менхед хятадтай нэг, хил бол зугээр л нэг зураас, монголын нутаг бол хятадын нутаг гэж байж нэг зеелруулсэн бололтой
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Kkk (202.70.46.210)
    Hyatad bol manai etseg eh shig tiim sain hursh mine bilee. Odo dahij lam mam iruulehgui baih heregtei shuu manaihaan
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      bitii hutsaad bgarai ter etseg eh deeree amidrarai sda min
      2017 оны 02 сарын 21
  • зочин (202.9.42.80)
    Энэ сда очоод монголыг зарчихсан юм бишүү.нэг хятад ч гэх шиг.хятадын амин чухал үйлс ч гэх шиг юугаа хуцаад байгаа нохойн засаа вэ?
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (77.59.144.243)
    Хятадын амин чухал үйлс нь өөртөө нэгтгэх ашигт малтмалыг зүгээр шахуу авах.Ердөөл энэ шүү хүмүүсээ!!!!!
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
    • zochin
      Naad lalarin novsn chini yu huzaad yvaa yum bol mongoloo zarj b.ga yum bisnuu
      2017 оны 02 сарын 21
  • Unen (66.181.185.106)
    Ashguidee
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • ner (172.97.129.115)
    He he neg hyatad bodlogod ni bas mongol orchihson l yavaa daa.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Mongol bdag yum tenegee yum nom umsh ve
      2017 оны 02 сарын 21
    • Зочин
      neg hyatadiin bodlogod hyatad, tovd, taiwan, hong kong, makao ordog yumaa, medehgui baival nomoo sain umsh
      2017 оны 02 сарын 21
  • Зочин (202.179.29.5)
    мөнхоргил монголчуудын язгуур эрх ашигииг төлөөлөх хууль зүин эрх үндэслэл баихгүи
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 11 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 26 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 27 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 50 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 7 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 10 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 25 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 33 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 45 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 14 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 26 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 34 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 45 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 18 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 26 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 30 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК