-
2017 оны 1 сарын 10
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-
2017 оны 1 сарын 10
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж 75.34 хувьд хүрсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/106 дугаар тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
· Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
· Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.
· Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 1 сарын 10
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш сэтгүүлчидтэй ”Зангиагүй уулзалт” хийхээр болжээ. Ерөнхийлөгч энэ удаад Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах тухай сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх юм байна.
“Зангиагүй уулзалт” маргааш Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д маргааш өглөө 10 цагаас эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 10
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна гэдгийг онцолж байлаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ. Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн, санхүүжилтийг хэт бага хүүгээр олгох нь урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг сул талууд ажиглагдсанаас гадна чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байв.
Харин Зүүн Азийн орнуудын Хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байлгаж, санхүүжүүлж буй төсөл бүрийг бодитойгоор үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хөгжилд зориулсан бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлж чадсан байжээ.
Иймд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор, эдгээр туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ. Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Уг байнгын хорооны хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд цаг үеэ олсон, өмнө нь гарсан алдаануудаа зассан хуулийн төсөл болсныг онцлохын зэрэгцээ Засгийн газар хяналт тавихаар болсон нь эргээд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэт оролцсон, дээрээс чиглэл өгсөн хандлага гаргах вий гэдгийг тодруулж байлаа.
Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан гэж хариулав.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэж байлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд
нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Төв банкны тухай хуульд Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав.
Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.
Харин Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшсэн юм.
Хяналтын зөвлөлийн дарга, зургаан гишүүнд нэр дэвшигчдэд хандаж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жавхлан, З.Нарантуяа нар санал хэлэв. Гишүүдийн хувьд банкны салбар хүнд хэцүү байгаа энэ цаг үед Монголбанкны үйл ажиллагааг сайжруулахын тулд шударга, сайн ажиллаж, олон нийтийн дуу хоолойг хүргэх үүргийг хангаж ажиллаарай гэж байлаа. Уг асуудлын талаархи санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 10
Казиногийн тухай хуулийн Ажлын хэсгийг байгууллаа
-
2017 оны 1 сарын 10
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.
Хотын дарга энэхүү захирамжийнхаа талаар өнөөдөр Үнэдэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас уг захирамжийг дэмжсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжлээ. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.
Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид /hybrid/ буюу хосломол хөдөлгүүр болон гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай байгаа. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина. Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно. Бид бүгдэд тулгарсан аюул учраас бүгдээрээ хамтарч ажиллая.
Бидний зүгээс иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Мөрийн хөтөлбөр дээр агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс түгээж байхын оронд сайжруулсан түлш өгнө. Нүүрс түлэхээ больвол агаарын бохирдол буурна. Орон нутгаас ирсэн иргэдийг орон нутагтаа буцан очих хүсэлтэй байгаа эсэхийг асуун, хэрэв нутагтаа очин ажиллаж, амьдарна гэвэл тэндээ очиж, ажиллаж, амьдрах боломжоор хангах тал дээр Аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана. Иргэд энэ агаарын бохирдол ихтэй байгаа, аюултай бүсээс гарах хэрэгтэй.
Иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдраасай гэсэндээ энэ хязгаарлалтыг тавьж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Бидний судалгаагаар томуугийн тархалт буурч байгаа. 13 хувиас 10 хувьд хүрсэн. Өдрийн дуудлага 2,500 байснаас 1,500 болж буурсан. Өмнө нь бид нийт 200 ангид агаар шүүгч суурилуулсан. Энэ ондоо багтаагаад нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулна” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 10
”Авьяаслаг азичууд 2015” тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг энэ нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна. Мөн сарын 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
-
2017 оны 1 сарын 10
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.
-
2017 оны 1 сарын 10
Өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын 3-р багт суух Т /эм.36н/, Бугат сумын харьят Ж /эр.16н/ нар угаартсан байдалтай нас барсан байжээ.
-
2017 оны 1 сарын 10
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.
ДАН НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ /Үнэ-төгрөгөөр/
Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Савлалтын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөлтийн хэмжээ
1. Ампициллин
1 1 Ампициллин (Х) Ampicillinum 125мг/5мл 1 2,000 2,000
2 250мг 10 550-800 550-800
2. Амоксациллин
3 2 Амоксициллин (Х) Amoxicillinum 125мг 20 12,280 12,280
4 250мг 20 580-14,920 580-14,920
5 125мг/5мл -60мл 1 4,550-6,750 4,550-6,750
6 125мг/5мл -12доз 1 9,500 9,500
7 125мг/5мл -100мл 1 4,940 4,940
8 250мг/5мл -100мл 1 8,800 8,800
9 250мг/5мл -60мл 1 3,550 3,550
10 250мг/5мл -12доз 1 10,500 10,500
3. Тетрациклин
11 3 Тетрациклин Tetracyclinum 1% 1 3,500 3,500
12 10 мг/г 5г 1 3,450 3,450
4.Сальбутамол
13 4 Сальбутамол Salbutamolum 100мкг/доз-200доз 1 7,750 7,750
14 100мкг 1 7,500 7,500
15 4мг № 100 10 570 570
16 4мг №200 10 700 700
5. Ибупрофен
17 5 Ибупрофен ibuprofenum 200 мг шах № 24 10 3,340 3,340
18 100мг/5мл, 60-100 мл сироп 1 9,000 9,000
6.Парацетамол
19 6 Парацетамол Paracetamolum 125 мг/5мл-60мл сироп 1 8,500 8,500
20 1 3,300 3,300
21 125 мг лаа 10 6,500 6,500
22 250 мг лаа 10 7,000 7,000
7.Азитромицин
23 7 Азитромицин Azithromycinium 250 мг шахмал, капсул 6 6,000-24,000 6000-24,000
24 100мг/5мл, 20 мл сироп 1 24,000 24,000
25 200мг/5мл, 20 мл сироп 1 26,300 26,300
8. Цэр ховхлох эм
26 8 Амброксол Ambroхolum 30 мг шах №100 10 900 900
27 15 мг/5 мл-100 мл 1 12,500 12,500
28 9 Ацетилцистейн Acetylcysteinum 100 мг нунтаг, шахмал №20 10 4,750 4,750
НИЙЛМЭЛ НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ: /Үнэ-төгрөгөөр/
Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Худалдааны нэршил Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл
29 10 Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum 11,95 г Хоросол - 50УС 1 350 350
30 157 мкг Оралит 1 300 300
-
2017 оны 1 сарын 10
“Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болох юм.
Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.
-
2017 оны 1 сарын 10
Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр болсон байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болж маргааныг хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 10
Төрийн ордны А танхимд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн агаарын болон орчны бохирдол, утаатай тэмцэх нь сэдвийг хөндөн хэлэлцэж байгаа аж.
-
2017 оны 1 сарын 10
“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?
-Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.
-Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.
-Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.
-Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.
-Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.
-Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?
-Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.
-Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?
-Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.
-“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай...?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.
-Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.
-Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.
-Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?
-Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.
-Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?
-За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.
-Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.
-Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.
-
2017 оны 1 сарын 10
Өнөөдөр буюу Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах товтой байсан ч лавтай 7 хоногоор хоногоор хойшилсон байна. Улсын комисс өөрсдийнх нь хэлсэнээр арав хоног “өдөр шөнөгүй ажилласан” ч энэ нүсэр барилга байгууламжийг хүлээж авах нь тийм ч амар хялбар биш юм.
-
2017 оны 1 сарын 10
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
-
2017 оны 1 сарын 10
Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлжээ.
Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Нэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Налайх дүүргийн нэг дүгээр хороонд тавьсан хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 1 сарын 10
Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болсон байна.
-
2017 оны 1 сарын 10
Цагдаагийн байгууллагын алба хаагчид “Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ. “Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт өнгөрөгч оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж танхайрсан үйлдэлд тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.
-
2017 оны 1 сарын 10
2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байна.
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2017 оны 1 дүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2016 оны 12 дугаар сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон болно.
(ам.доллар/тн)
Цайр 2,671.34 https://www.lme.com/
Зэс 5,665.83
Хар тугалга 2,230.30
Цагаан тугалга 21,274.13
Хөнгөн цагаан 1,730.26
Молибдени 15,000.00
(төгрөг/грамм)
Алт 91,725.94 http://www.mongolbank.mn/
Мөнгө 1,227.06
(ам.доллар/тн)
Жонш Жоншны баяжмал /флотацийн баяжмал/
ФФ-97
260.00 http://www.indmin.com
Жоншны баяжмал /флотацийн баяжмал/
ФФ-95
254.64
Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-92 270.59
Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-85 250.00
Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-80 210.00
Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-75 196.88
Төмөр
Төмрийн хүдэр (56%-ийн агуулга) 61.68 /www.umetal.com/
Төмрийн баяжмал (60%-ийн агуулга) 62.27
Гянтболдын хүдэр (65%-ийн агуулга) 10,436.80 www.asianmetal.com
Манганы хүдэр (36%-ийн агуулга) 308.10 www.asianmetal.com
Нүүрс
Төрөл Нэр Чанарын үзүүлэлт Үнэ http://en.sxcoal.com/
Боловсруулаагүй нүүрс Антрацит Дэгдэмхий: V<8%, Үнслэг: A<25%, Илчлэг Q>5500 91.39
Коксжих Барьцалдах чанар: G>=50, Дэгдэмхий: V=<28%, Үнслэг: A<12.5%, 12.5%<15%, >15% 135.85
Сул коксжих Барьцалдах чанар: G>=50, Дэгдэмхий: V>28%, Үнслэг: A<12.5%, 12.5%<15%, >15% 59.28
Коксжих чанаргүй нүүрс Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: V= 28%-37%, >37% Үнслэг: A<=25%, >=25%
Илчлэг: Q>5500, >=4500
49.40
Хүрэн нүүрс Илчлэг: Q<4500, Чийг: W<45%, V>40% Үнслэг: A<20% 24.56
Баяжуулсан нүүрс Антрацит Дэгдэмхий: V<8%, Үнслэг: A<12%, Илчлэг Q>7000 104.98
Коксжих нүүрс Барьцалдах чанар: G>=60, Дэгдэмхий: V<28%, Үнслэг: A=<10.5%, 10.5%<12%, >=12% 146.13
Сул коксжих нүүрс Барьцалдах чанар: G>=60, Дэгдэмхий: V>28%, Үнслэг: A=<10.5%, 10.5%<12%, >=12% 102.70
Коксжих чанаргүй нүүрс Барьцалдах чанар: G<60, Чийг: W<12, Үнслэг: A<=20%, >=20%
Илчлэг: Q>5000, >=4500
50.36