Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дуулалтай дүйцэх “Ариун дайн”

2017-5-08
0
ЖИРГЭХ

Удахгүй Агуу Их Ялалтын ой болох гэж байна. Улаан талбайн яруу алдарт парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Энэ агуу дууг оросууд голдуу босч сонсдог заншилтай. Иймээс түүнийг Төрийн дуулалтай дүйцэх дуу гэдэг. Энэ дуу үүссэн товч түүхийг өгүүлсү…

 


Эх Орны Их дайн эхлээд ердөө л 2 хоносны дараа “Известия”, “Красная звёзда” сонинд В.И.Лебедев-Кумач-йин шүлэг хэвлэгджээ. Яруу найрагч шүлгээ цонхны тавцан дээрээ лааны гэрэлд ганцхан шөнийн дотор бичжээ. Тэрээр архаг тамхичин байсан бөгөөд шүлгийнхээ эхний 7 мөрийг бичихийн тулд 3 хайрцаг тамхи татсан гэдэг. Ингээд онгод шингэсэн шүлгээ 2 сонинд зэрэг явуулжээ.


“Үлэмж Эх орон минь эрслэн бос, Үхлийн тулалдаанд хөвчлөн ор” буюу оросоороо “Вставай, огромная страна, вставай на смертный бой” гэсэн түүний эхлэл гайхамшигтай байлаа. 


Энэ шүлгийг Улаан армийн дуу бүжгийн Улаан тугт ансамблийн удирдагч алдарт А.В.Александров олж үзжээ. Тэр шүлгийг уншсан дороо шууд төгөлдөр хуурынхаа ард суужээ. Маргааш нь А.В.Александров дасгал хийж байсан дуучдад: “Одоо бид “Ариун дайн” гэдэг шинэ дуу сурна” хэмээн хэлжээ.


Уг нь ном ёсоор бол шинэ дууны нотыг олон хувь хэвлэж, дуучдад тараах ёстой байлаа. Гэвч ингэх зав байсангүй. Энэ удаа хөгжмийн зохиолч нотоо самбар дээр шохойгоор бичиж, дуучид нь олдсон цаас, дэвтэр дээрээ бичиж аваад шууд дуулжээ. Маргааш нь оркестртой давтаж үзээд, нөгөөдөр нь дайчдыг фронт руу илгээх цэргийн цуваадын гол сүлжээ болсон Белоруссын вокзал дээр дуулж туршихаар шийджээ.


Хоёрхон өдөр шаргуу давтлага хийсэн Александровын чуулгын нэг хэсэг Белоруссын вокзал руу очжээ. Чуулгын “нэгэн хэсэг” гэснийг манай уншигчид анзаарна байх. Учир нь Александровын чуулгын бүрэн бүрэлдэхүүн тэр үед байгаагүй юм. Тус чуулгын 3 бүрэлдэхүүн аль хэдийн фронтод явж, зөвхөн Александровын удирдсан багахан хэсэг Москвад түр үлдээд байв. Тэд цэргийн анги, эмнэлэг, радиод зориулан тоглож байлаа.


Тэр үед Белоруссын вокзалаас фронтын тэргүүн эгнээнд очих цэргийн цуваад хөдөлдөг байсан юм. Иймээс вокзалын бүх өрөө пиг дүүрч алим ч унах зайгүй байсан гэдэг. Тэнд байсан бүх хүн биендээ хэвшиж амжаагүй цэрэг хувцас өмсч, винтов, пулёмет, саперын хүрз, хорт хийн багаа дөнгөж хүлээн аваад байжээ.


Хүлээлгийн танхимын гол дунд модон тавцан маягийн зүйл зассан байжээ. Дуучид түүн дээр гарч зогсчээ. Хожим нэг дуучны дурссанаар: “Ийм байдалд дуу дуулж болно гэдэгт эргэлзэж байсан” гэдэг. Танхимд дуу шуугиан, цэргийн команд, радио бүгд холилджээ. Хөтлөгч: “Одоо “Ариун дайн” дууг анх удаа дуулна” гэж зарласан боловч энэ нь тэр их шуугиан дунд замхран алга болжээ.


Гэтэл А.В.Александров гараа өргөмөгц дуу чимээ бага зэрэг багасав. Ингээд гайхамшигт дуу эхэллээ…


“Үлэмж Эх орон минь эрслэн бос, Үхлийн тулалдаанд хөвчлөн ор” гэсэн хоёрхон мөрийн дараа том танхим чив чимээгүй болж, тэнд байсан бүх хүн босч гайхамшигт дууг Төрийн дуулал мэт хүлээн авчээ. Олон дайчдын хүрэлгэр нүүрэнд нулимс хурж байсан нь дуучдад хүртэл нөлөөлж тэд ч гэсэн нүдэндээ нулимстай дуулсан гэдэг. Дуу эхлэхдээ зүгээр л дуу байсан бол дуусахдаа Эх оронч хатан зоригийн их нүргээн болжээ. Ингээд “Ариун дайн”-ыг дахиулав, ахиад дахиулав, нийтдээ 5 дахин дуулуулжээ.


Ийнхүү “Ариун дайн” бүх ард түмэн, нийт армийн зэвсэглэлд орж, Агуу Их Эх Орны дайны хөгжмийн эмблем болсон юм. Тэр дороо л энэ гайхамшигт дууг фронтын тэргүүн эгнээ, партизаны отряд, ард талд дуулдаг болжээ. Асар удалгүй Кремлийн хонхны дараа өглөө бүр радиогоор дуурсах болов. Дайн дуустал Оросын өглөө бүр “Ариун дайн”-аар эхэлж байжээ.


Гэтэл хэт эмгэнэлт өнгө аястай, “бага цусаар” хурдан ялах тухай биш, үхлийн хүнд тулалдааныг өгүүлсэн гэх шүүмжлэл гарчээ. Ингээд бүрэн хориогүй боловч өргөн хэмжээнд хэрэглэхгүй болгожээ.


Харин дайсан Калуга, Ржев, Калинин-ыг эзэлсний дараа дайн үнэхээр үхэх сэхэхийн дайн гэдэг нь хэн бүхэнд тодорхой болов. Ингээд 1941 оны 10 дугаар сарын 15-аас “Ариун дайн”-ыг өргөн хэмжээнд дуулах болжээ.


Энэ дуутай холбоотой олон баатарлаг үйлс буй. 1942 оны хавар Севастополийн хамгаалалтын хэсэг дайчид уулан дахь агуйд хамгаалалт барьж байлдаж байжээ. Дайсан өдөр шөнөгүй довтолж, дайчдын эгнээ цөөрсөөр. Гэтэл хамгаалалтын гүн газар дороос “Ариун дайн” дуурсаж эхлэв. Севаспотолийг хамгаалагч тэдгээр дайчид “Ариун дайн” дуугаа дуулсаар хамгаалалтаа өөрсдийн хамт дэлбэлжээ.


Хөгжмийн зохиолч А.В.Александров “Би хэзээ ч цэргийн мэргэжилтэн байгаагүй, гэхдээ л миний мэдэлд дуу гэсэн хүчирхэг зэвсэг байсан юм. Дуу ч гэсэн дурын зэвсгийн адил дайсныг сөнөөж чадна” гэж дайны үеэр бичиж байжээ.


“Ариун дайн” үнэхээр ид шидтэй дуу байлаа. Дээр дурдсан эхний хоёр мөр бүх хүний сэтгэлийг хөвчлөн дайчилдаг бол “Ардын дайн эхэлж байна, Ариун дайн нүргэлж байна” гэсэн дахилт үхлийн тулалдаанд уриалан дуудаж, бүх нийтийн энэрэлгүй тэмцлийг яруу тод харуулсан Эх орны сүлд дуу болж чадсан юм.


Одоо ч гэсэн Ялалтын парад “Ариун дайн”-аар эхэлж, Александровын чуулга энэ дуугаар тоглолтоо эхлэх буюу дуусгадаг. Гадаадад маш их нэрд гарч НАТО-гийн Төв байранд хүртэл эгшиглэж байлаа.


Хятадууд энэ дууг маш их хүндэтгэх бөгөөд маш олон хүн мэддэг. Харин Оросууд бол заавал босож сонсдог, хамт дуулдаг сайхан уламжлалтай. Энэ бол Эх орноо, Эх оронч хөвгүүд охидоо гүн хүндэтгэж буйн илрэл буй заа…


Ингээд энэ гайхамшигт дууг алдарт Александровын чуулгын шинээр найруулан тавьж бодит байдалд тун их дөхүүлсэн тоглолтоос үзэхийг хүсч байна.

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 05 дугаар сарын 07.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • zochin (66.181.177.20)
    naad duu chin dainii umnu bichigdsen baisan um xudai unen um bichihee bolimoor um suuliin ueiiin tuuhiin um unshij bai
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Ариун дайн гэж монголоор огт буухгүй бна
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Дэлхийн 2-р дайнд Оросын олон аав,ээжийн хөвгүүд,охидууд амь насаараа эх орноо энэ дэлхийд энх тайваныг тогтоож өгсөн юм. 20 сая Орос хөвгүүд,охидын амь нас үрэгдсэн юм шүү дээ. Зовох цагт нь бидний өвөг дээдэс тусламжийн гараа сунгаж Монгол гэдэг улсыг дэлхийд таниулсан юм. Орос улс байгаагүй бол өдийд Монгол гэдэг улс байхгүй. Газрын хөрснөөс арчигдсан байгаа. 1945 оны 8-р сард Орос улс Японд дайн зарлаж эцсийн цэгийн Монгол,Орос цэргүүд тавьж эх орны дайн дууссан. Оросын ард түмнийг бид хэзээч мартаж болохгүй...Энэ бол түүхийн үнэн.
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Маш зөв оросын ард түмэн бол агуу шүү
      2017 оны 05 сарын 12
  • Зочин (99.117.41.82)
    Энэ Japan-д дагаар орох байсан юм гэж бичээд байгаа мулгууд хэлэхэд Чи энд ингээд эргvv юм бичээд сууж байхгvй байсан юм. Хэрэв Japan тэр vед Монголыг эзэлсэн бол бvгдий нь химийн хороор хордуулж Монгол гэдэг vндэстэнг ор vндэсгvй vгvй хийх байсан юм. Чам шиг новшийн амьнаас болж Монгол-Оросын хэдэн зуун эрчvvд энэ дайнд амь vрэгдсэн юм шvv. Эх орон ч сэтгэлгvй хогийн новшнууд их болж дээ.
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.84)
    Аугаа эх орон минь босцгоо! Амиа хайрлалгуй тэмцэж босцгоо!
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • AAGII (66.181.178.81)
    hen neg n vnen setgeleesee uym bichheer doromjlood baih uym.Vneheer ouyn yhaanii hotsrogdol gej ene baih.VNEHEER SAIHAN DUU.HELEH CH YG BAIHGYI.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.154)
    Ялалтын ачаар монгол тусгаар улс болсон гэдгийг мэддэггуй юм уу.Туунээс омно дэлхий монголыг хулээн зовшоордоггуй байлаа
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Haha (66.181.188.40)
    Ter ued zugeer l buugaad ugsun bol bid unuudur japan shig hugjsun bh bsan um. Teneg orosuudaas athi yyhiigl syrakh shiv
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • гавьяа (66.181.188.241)
    одоо цагийн хүмүүс энэ дайны хор уршиг ач гавьяа түүхэнд үнэлэгдэх бодит байдлыг ухаж ойлгож чадахгүй малууд шүү дээ.энэ дайн дууссны ач тусаар өнөөдөр өдий зэрэгтээ явж бна гэж ойлгодог болов уу.үеийн үед мартаж болохгүй гавьяа даа.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ нөхөр хужаа цустайгаа нуух гэж мөн ч их хичээх юм гээч. өвгөрөх тутам түүний харь шинж илэрмой
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.42.153)
    Улаан цэрэгт баярлалаа.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Ура ура ура
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (66.181.160.67)
    Монголчууд тэмдэглэх хэрэгтэй хувь нэмрээ оруулсан улс шүү дээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (68.33.77.64)
    Aimhai mongolchuudiin ugiig mongolchuudaas oor hen ch tooj sonsohgui
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.25.18)
    Аугаа их Оросын Ард түмэндээ Ялалтын баярын мэнд хүргэе Юу ч гэж муу хэлээд яаж ч гэсэн түүхийг мушгин гуйвуулах гээд чадахгүйгээс хойш яая гэхэв дээ юмыг дандаа буруу талаас нь харж юм болгоныг үгүйсгэж муу хэлж байдаг нөхдүүд та нар Оросын Ард түмэн яалт ч үгүй ЯЛСАН нь үнэн юм чинь яалтай вэ тэгээд ААН
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.183.141)
    КРЫМ ЧИН ПУ ТАМРУУГАА ТОНИЛ!!!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.183.141)
    ТЭД ТЭР ДАЙНЫГ ЭХЛҮҮЛЖ СҮЙРЭХИЙН ДАВААН ДЭЭР АРАЙ ХИЙН ЗОГСООСОН ЮМ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭХЭ (66.181.183.141)
    ХАРААЛ ИДСЭН ОРОСУУД ТЭР БАЯРАА ӨӨРСНӨӨ ТЭМДЭГЛЭ ХАРААЛ ИДМЭРҮҮД
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • zochin
      buudchmaar lalaruu gui yu
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Нөгөөх Баабарын Интернетийг боловсролтой хүмүүс ашигладаг гэж хэлсэнчлэн тэдгээр ухаантнуудын нэг нь чи байх нь.
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      монголчууд тэмдэглэх ёстой баяр
      2017 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 27 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    1 цаг 42 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    4 цаг 44 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 6 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    5 цаг 23 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    5 цаг 26 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    5 цаг 41 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 50 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 1 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    6 цаг 30 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    6 цаг 42 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 50 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 1 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    22 цаг 34 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    22 цаг 42 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 47 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    23 цаг 25 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК