зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4620 4621 4622 4623 4624 4625 4626
  • Уран дархчуудын анхдугаар уралдаан болно
    2017 оны 1 сарын 19
    Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулах гэж байна.
  • Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцлээ
    2017 оны 1 сарын 19
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.19/ үдээс өмнөх хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.



    Хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Занданшатар танилцууллаа.

    Тэрбээр, Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл юм.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох”, 16 дахь заалтад “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ...” зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон иргэний суурь эрхийг баталгаажуулсан.



    Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр 30 орчим хууль, тогтоол баталсан байна.

    Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлаас батлан гаргасан Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд нь эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоол, хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулж, батлан гаргахдаа уг хууль, шийдвэрийн төслийн талаар ашиг сонирхлын бүлгүүд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл, холбоод болон иргэдийн саналыг авах нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байна. Эдгээр зохицуулалт нь иргэдээс төрийн үйл хэрэгт оролцох оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

    Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулийн төсөлд иргэд санал өгөх нь жил ирэх тусам нэмэгдэж, иргэдийн улс төрийн идэвх, соёл төлөвшиж байгаа хэдий ч иргэд бүх шатны төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан ёсны ажиллагаанд тэр бүр оролцож чадахгүй, гаргасан шийдвэр нь иргэдийн ашиг сонирхол, нийгмийн амьдралын бодит шаардлагад нийцэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа нь аливаа хууль, шийдвэрийн төслийг санаачлан боловсруулах ажиллагааны явцад иргэдтэй зөвлөлдөх үйл явцыг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байна гэлээ.

    Хууль, шийдвэрийн төслийн талаархи нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагаа зэрэг санал авах ажиллагааны дүнд иргэд, байгууллагуудаас гаргасан санал нь төрөөс зохицуулах нийгмийн харилцааны хүрээнд тэр бүр хамаарахгүй байх, амьдралын бодит шаардлагыг тусгасан саналыг хууль, шийдвэрийн төсөлд хэрхэн тусгах нь эрх бүхий байгууллагын үзэмжийн асуудал болох, эсхүл улс төрийн олонхийн байр сууринаас хандаж шийдвэрлэх нь зөвлөлдөх ардчиллын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн байр суурь, хүсэл эрмэлзлэл, саналыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар тодруулах эрх зүйн механизмыг бий болгож хуульчлах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан.

    Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж буй юм байна.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.



    Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, Ё.Баатарбилэг, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

    Дээрх хуулийн төсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан.

    Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулиудыг баталлаа.

    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

    Мөн өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.



    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгасан байна. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг арга, ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэж, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн тодорхойлж, цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг өөрчлөн томьёолж, эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид цол олгодог байхаар тусгажээ. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, холбогдох хуульд заасны дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчим зэрэг асуудлыг тусгасан байна.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.



    Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эргүүлийн алба гүйцэтгэж байгаа болон олон жил алба хааж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгасан талаар болон цагдаагийн цол олгох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цагдаагийн төв байгууллагын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх асуудал нь Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажилладаг байх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зөвшилцөн гэдэг нь томилох гэж байгаа албан тушаалтныхаа талаар дүүрэг, орон нутгийн удирдлагад урьдчилан мэдээлэл хүргүүлж, санал солилцож байгаа хэлбэр бөгөөд тус байгууллагын материаллаг бааз бэхжиж, харилцан ойлголцол бий болдог сайн талтай юм, мөн цагдаагийн байгууллагын тэргүүн дэд дарга, дэд дарга нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажпын дадлага туршлагатай гэсэн шаардлагад нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр гэдгийг нэмэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын чиг үүрэгт орон нутагт хэрэгжүүлэх хэд хэдэн үүргийг нэмж тусгаж, тухайн шатны Засаг даргатай харилцах харилцааг өргөжүүлэн тодотгох, УИХ-ын гишүүн Л.Энхболд сум, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.

    Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж байгаа боловч таних тэмдэг, тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон холбогдох зардлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлж байгаа ч олон нийтийн цагдаагийн эрх хэмжээ, оролцоог цаашдаа анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Цэрэнбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

    Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлэв

    Үдээс өмнөх хуралдаан Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоноор өндөрлөсөн юм.

    Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж иржээ. Дотоодын цэрэг нь НАХЯ-ны /хуучин нэрээр/ Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад чиг үүргээ хэрэгжүүлж байжээ.

    Монгол Улсын Их Хурлаас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгож дотоодын цэргийн чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

    Зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах нь зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг ашиглахын нэг хэлбэр бөгөөд энэ нь зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдлийг дагуулдаг төдийгүй зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцэлд ашиглах, хутган оролцуулах боломж нээгдэж олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алхам болдгийг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно.

    Түүнчлэн улсын онц чухал объектууд, тухайлбал, Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр, гүний худгууд, усан сангийн хамгаалалтад хоног тутам 1 ахлагчаар хамгаалалтыг зохион байгуулж байгаа нь объектын найдвартай хамгаалалт хангагдахгүйгээс гадна, харуулчны аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнөх хугацаанд хугацаат цэргийн алба хаагч нарыг хамгаалалтын ажиллагаанд татан оролцуулсанаар тэдгээрийг хүчийг объектуудад тараан байрлуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

    Тэрбээр, дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангах ажиллагааг уг ажиллагааны арга тактик бүхий тусгай бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуультай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх нь төрийн болон иргэд, нийгмийн эрх ашиг, сонирхолд нийцэхүйц алхам болох юм.

    Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ нь энэхүү хуулийн төслийг боловсруулах практик хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна гэлээ.

    Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тав хүртэлх насны 2525 хүүхэд түлэгдэж нас баржээ
    2017 оны 1 сарын 19
    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтлийн эмнэлэгт өнгөрсөн онд түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 5 хүртэлх насны хүүхдүүд байсан байна.
  • Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 1 сарын 19
    2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Элчин сайд Шин Хаймин нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаар тохиров.

    Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын мэндчилгээг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад уламжлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарт Хятадын уламжлалт баяр - Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг Элчин сайд Шин Хайминээс хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Налайхын уурхайд хүн дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
    2017 оны 1 сарын 19
    Налайхын уурхайн 70 метрийн гүнд нэг хүн дарагдлаа гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага өнөө өглөөний 06:25 минутын үед ирсэн аж.
  • Төрийн албан хаагчдын эмнэлгийн Б блокыг долдугаар сард ашиглалтад оруулна
    2017 оны 1 сарын 19
    Төрийн албан хаагчдын эмнэлгийн Б блокыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулна
  • НИТХ-ын тэргүүлэгчид утааны асуудлаар ээлжит бусаар хуралдахаар боллоо
    2017 оны 1 сарын 19
    Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс агаарын бохирдлын асуудлаар яаралтай ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд энэ сарын 9-ний өдөр хүргүүлсэн.
  • Ц.Шаравжамц хөгшин хүн зодож танхайрчээ
    2017 оны 1 сарын 19
    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хөгшин хүн зодож танхайрсан байна.
  • Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2017 оны 1 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.

    Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч “Өнөөдөр байгаль орчинд тулгамдсан гол асуудал бол агаарын бохирдол. Мөн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хөрсний бохирдол, доройтол ихэссэн. Дөрвөн уулын дунд монголчуудын тал нь ирж суурьшсантай холбоотойгоор усны бохирдол өндөр түвшинд хүрч, цэвэр усны нөөц багассан байгаа. Байгаль орчны энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Азийн сан хамтран ажиллана. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон хөгжилд түлхүү анхаарч төсөл хөтөлбөр олноор хэрэгжүүлнэ” гэв.

    Цаашид хэрэгжих ажлуудад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийг төлөөлөн нийслэлийн Байгаль орчны газар ажиллах бөгөөд тус газар нь Агаар, Ус, Хөрс гэсэн сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх нэн тэргүүний ач холбогдол бүхий үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, хамтран хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хальтиргаа, гулгаа үүссэн үед замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа
    2017 оны 1 сарын 19
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, зорчигч нар баталгаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хөдөө орон нутаг руу зорчих үед автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.
  • Өчигдөр 12 согтуу жолоочийг журамлав
    2017 оны 1 сарын 19
    Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 417 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 363 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 ирсэн бол дөрвөн хүнд хөнгөн гэмтсэн мэдээ байна.

    Тодруулбал, СБД-ийн нутаг Үйлдвэрлэл урлалын сургуулийн урд замд H.Elantra маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 20 настай, Э-г мөргөж гэмтээжээ.

    Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн гадна асфальтан замд S.Forester маркийн автомашины жолооч Г нь Соёлын төвийн гадна замд зогсож байсан 3 явган зорчигчийг мөргөж 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүнийг гэмтээсэн байна.

    Замын Цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн гэнэтийн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 12 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж журамласан байна.
  • Монгол улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа
    2017 оны 1 сарын 19
    Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор чуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

    -Монгол Улс Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад анх 1991 онд урилгаар оролцсоноос хойш Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ. Үүнээс сүүлийн найман жил Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна. Энэхүү чуулга уулзалтад хүссэн хүн болгон оролцоод байдаггүй. Харин Монгол улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа. Монголын оролцооны талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

    -Монгол бол боломж бага олддог улс гэж хэлж болно. Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалт бол хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим орны Ерөнхийлөгч ирчээд хашааных нь гаднаас буцсан тохиолдол зөндөө бий. Нэгэнт урилга ирж байгаа тохиолдолд заавал оролцох шаардлагатай гэж би хувьдаа боддог. Хэрвээ тэр урилгаар тухайн чуулга уулзалтад оролцохгүй бол дахиад урихгүй. Дахиад энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарна. Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай. Энэ чуулга уулзалтад Монгол улс оролцохдоо эхнээсээ барьсан бодлого бол зөв үнэлгээ авах ёстой гэсэн байр суурь. Монголоос ирсэн төлөөлөгчид манай энэ чуулга уулзалтад хувь нэмэртэй орох юм, хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож үг хэлдэг, санал дэвшүүлдэг, цаашдын хамтын ажиллагааны чигээ тогтоож чаддаг, түүнийгээ Монголдоо очоод үргэлжлүүлдэг, монголчууд харагдахуйц хэмжээнд оролцож байна гэсэн үнэлгээг эхний жилээсээ авах гэж оролдсон. Өнгөрсөн найман жилд Монгол улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний том ололт.

    -1971 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа энэ чуулга уулзалт бол тухайн жилийнхээ улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлдог гол арга хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. 2017 оны Давосын чуулга уулзалтын онцлог юу байна вэ? Өнөөг хүртэл явж ирсэн дэлхийн эдийн засгийн хөгжил буруу юм биш үү гэсэн шүүмж чуулга уулзалтын өмнө их гарч байсан. Энэ талаар чуулга уулзалтын үеэр төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлж байна вэ?

    -Давосын хэмжээний чуулга уулзалт хийе гэсэн саналыг улс орнууд, удирдагчид байнга гаргадаг. Давос бол өнгөрсөн хугацаанд хамгийн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ болж чадсан. Үүний нууц бол мэдээж байгаа. Дэлхийн эдийн засгийн форум бол хувийн санаачилгаар эхэлсэн. Үүсгэн байгуулсан хүн нь Клаус Шваб. Тэр хүний нэр, нөлөөгөөр ийм хэмжээнд цуглуулж чадсан. Давостой өрсөлдөх олон санаачилга гардаг ч энэ дайнд хүрч чадахгүй байгаа юм. Өнгөрсөн жил монголчууд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг нутагтаа зохион байгуулсан. АСЕМ бол 100 жилд Монголд нэг удаа болох арга хэмжээ байсан. Миний харж байгаагаар Давос бол дэлхийн АСЕМ. АСЕМ бол Ази-Европын уулзалт. Харин Давост АНУ болон Африк, Австрали тивээс төлөөлөл ирж оролцож байна. АСЕМ-ийн хэмжээний асуудлыг Давост цөөхөн хоногт ярилцдаг. Ярилцахдаа хамгийн гол нь өнгөрсөн жилээ дүгнэж ярьдаг. Давосын зохион байгуулалтын хүрээнд албан бус уулзалт гэж томъёологддог хэлбэр бий. Тэр уулзалтад оролцож байгаа хүмүүс чин сэтгэлээсээ, хэлье гэснээ хэлчихдэг, албан уулзалтууд дээр, мөн хэвлэлийнхний өмнө тэр болгон илэрхийлээд байдаггүй санаа, байр сууриа энэ албан бус уулзалтын үеэр илэрхийлдэг. Манай улс, манай байгууллага энэ асуудлыг ингэж харж байна гэдгээ ярьдаг. Тухайлбал, ОУВС ч юм уу, Дэлхийн банкны төлөөлөл байр сууриа илэрхийлдэг. Энэ жил тухайлбал, “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдвээр албан бус хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэгт АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трампын хамгийн ойрын гурван хүн ирж шинэ Ерөнхийлөгчийнхөө байр суурийг илэрхийллээ. Улс төр, хэвлэл мэдээлэл, бизнесийн чиглэлийг хариуцсан хүмүүс ирсэн. Бас Конгрессийн гишүүд ирсэн. Энэ уулзалтад 40 гаруй хүн уригдсан байсан. Энэ үеэр маш их мэдээлэл, тэр дундаа дотоод мэдээлэл гэж хэлж болохуйц, мэдээллийг сонсоно гэдэг бол эргээд бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол улсын олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно. Ийм уулзалтад Монголын Ерөнхийлөгч оролцож асуулт тавина гэдэг Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг.

    Энэ 2017 оны онцлог гэвэл манай урд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа оролцлоо. Си Жиньпин дарга том бодлогын шинжтэй илтгэл тавилаа. Энэ илтгэлийг “түүхэн илтгэл” гэж олон хүн ярьж байна. Өнөөдөр дэлхий нийтэд асар том өөрчлөлт гарч байна. Дэлхийн тогтсон системд өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлтөд хамгийн том үүрэгтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, улс орных нь удирдлагын хувьд өвөрмөц Хятад орны залуур дээр сууж байгаа хүн юу хэлэх бол гэдэг маш чухал, сонин байсан. Даяарчлалын тухай маш нээлттэй ярилаа. Дэлхийн хамтын ажиллагааны тухай ярилаа. Чөлөөт худалдааны тухай ярилаа. Одоо АНУ даяарчлалын тухай өөр ярьж, хөрөнгө оруулалт ашиггүй байна, буцааж татъя гэж байхад үүнээс тэс өөр өнгөөр Си Жиньпин дарга ярилаа.

    -Дэлхийн чуулга уулзалтад оролцох Монголын оролцооны нэг хэлбэр нь энэ үеэр зохиогддог “Монголын үдэш” арга хэмжээ байдаг. Энэ арга хэмжээний ач холбогдлыг юу гэж дүгнэдэг вэ?

    -Би олон газар, олон арга хэмжээнд оролцдог. Эдгээр арга хэмжээний үеэр Монголынхоо соёл, зан заншлыг тэр болгон сурталчлаад байж чаддаггүй. Ихэвчлэн тухайн очсон газрынхаа соёл, түүх, зан заншилтай танилцаад буцдаг. НҮБ-ын том хэмжээний хурлын үеэр ч ийм боломж байдаггүй. Давосын чуулга уулзалтын үеэр зөвхөн өдөр арга хэмжээ болдоггүй, 24 цагийн турш арга хэмжээ болж байдаг. Үүнийг ашиглая гэж бодсон. Бид ийм арга хэмжээ зохион байгуулъя,үүндээ зориулж ийм ийм зүйл авчиръя гэхэд холбогдох зөвшөөрлийг авах тийм амар биш. Энэ арга хэмжээг зохион байгуулах байгууллага нь ямар байх уу, эдний стандартад нийцсэн аж ахуйн нэгж үү үгүй юу гэдгийг хүртэл авч үздэг. Танай арга хэмжээг хүн тоож очих уу гэсэн асуулт хүртэл гардаг. Давосын чуулга уулзалтын үеэр 20-иод улс, 100 гаруй компани ижил төстэй арга хэмжээг Давост зохион байгуулдаг. Эхэн үедээ 100 гаруй хүн ирж байсан бол одоо 500 гаруй хүн манай “Монголын үдэш”-ийг сонирхон ирэх гэж байна. Монголын дуу хөгжмийг сонсч, бидний хувцсыг үзээд, идээ ундааг зооглосон хүмүүс бие биендээ хэлж түгээж байна. Үүгээр дамжуулаад бид Монголынхоо урлагийг, хувцсыг, түүхийг сурталчилж байна. Энэ жил бид 400 орчим хүн ирэх байх гэж тооцож байсан ч 500 хүнд урилга хүргүүллээ. “Монголын үдэш”-т форумыг санаачлагч Клаус Шваб гэр бүлийн хүний хамт ирж нээдэг. Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”. Үүнийг бид том амжилт гэж үзэж байгаа.

    -Энэ жилийн Давосын чуулга уулзалтын Ази, тэр дундаа Монгол руу чиглэсэн зүйл юу байна вэ?

    -Форумын үеэр маш өргөн сэдвээр хэдэн зуун хэлэлцүүлэг болдог. Эдгээрээс оролцох сэдвээ бид өөрсдөө сонгохыг хичээдэг. Бас зохион байгуулагчдын зүгээс бидэнд санал болгодог сэдэв байна. Монголчуудын байнга оролцдог нэг сэдэв бол мэдээж уул уурхай. Усны чиглэлээр монголчууд Давосын хүрээнд идэвхтэй ажиллаж байна. Энэ форумын Усны санаачилгын групп гэж бий. Энэ группт би хоёр гурван жил гишүүнээр байсан. Усны асуудлаар Монголд гурван ч удаа том хэмжээний хурал зохион байгууллаа. Энэ санаачилгаа бид алдахгүй байх хэрэгтэй. Энэ жилийн форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Торгоны замын хуралдаанд бид оролцох гэж байна. Мөн өнгөрсөн жил Монголд зохион байгуулсан АСЕМ-ийн талаар мэдээлэл хийх хүсэлт ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний сэдэв байна. Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, үүнийг ашиглах талаар ярилцаж байна. Монголын говийн эрчим хүчийг ашиглах асуудал эндээс гарсан санаа. Монгол, ОХУ, Өмнөд Солонгосыг оролцуулсан сэргээгдэх эрчим хүчний групп байгуулсан, одоо бизнесийн судалгаанууд хийгээд эхэлж байна. Байгаль орчны асуудал байна, утаа байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэн, гамшиг хэмээн тодорхойлж, шийдвэртэй арга хэмжээ авъя гэж байгаа гээд энд ярихад Монгол улс улс төрийн шийдвэрээ гаргасан юм байна, энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна гэж ойлгон хандлага нь өөр болдог. Ер Монголд хийгдсэн зүйлийн нэлээд нь Давост анхлан яригдсан байдаг.

    -Давос-2017 форумд дэлхийн технологийн чиглэлийн том компаниуд ирсэн байна. Өчигдөр гэхэд IBM-ийн захирал хиймэл оюун ухааны чиглэлээр том танилцуулга хийлээ. Ирэх гуравдугаар сард IPO хийхээр төлөвлөж байгаа Snapchat компанийнхан багаараа Давост ирчихсэн топ хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийн шинжээчдэд компаниа зөвөөр ойлгуулах гээд хичээж байх шиг байна. Хэвлэлийнхэн ч үүнийг анхааралтай ажиглаж байна. Та энд Давост Хятадын “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Матай уулзсан гэсэн. Хэвлэлийн төв дээр CNN, Ройтерс-ийн сэтгүүлч “танай Ерөнхийлөгч Жак Матай уулзсан гэж хэлж байхыг сонслоо. Энэ уулзалтынхаа талаар яриач?

    -Форумын эхний өдөр болсон албан бус уулзалтын үеэр IBM-ийн захирал яг миний хажууд сууж таарсан. Тэгээд Трампын бодлого, татварын асуудал, технологийн чиглэлээр сонин сонин зүйл ярьсан. Ийм маягаар бид хаана ч очоод уулзах бараг боломжгүй хүмүүстэй зэрэгцээд суудаг, зүс царайгаараа танигддаг нь их чухал. Форумын эхний өдөр Клаус Швабын зохион байгуулсан 400 гаруй хүн ирсэн хүлээн авалтын үеэр би Жак Матай уулзсан. Жак Ма Монголд хоёр удаа ирсэн. Монголын талаар эерэг, их сайн ойлголттой хүн байна лээ. Монголд дэлхийд танигдах бүтээгдэхүүнүүд хийж байна, үүнийгээ танай сүлжээгээр оруулъя, Монголд мэдээллийн технологийн олон компани гарч ирж байна, танай компанид ажиллах хүсэлтэй залуучууд байна, энэ чиглэлээр хамтарч ажиллая гэхэд маш дуртай хүлээж авсан. Иймэрхүү яриа энд Давост өрнөөд цаашаа ажил болж явдаг. Өнөөдрийн байдлаар би 10 гаруй орны төр засгийн тэргүүнтэй уулзчихаад байна. Энд ирсэн дэлхийн санхүүгийн том байгууллагын хүмүүстэй уулзлаа. Бизнесийнхэн байна. Эдгээр хүнтэй уулзаад санаа оноогоо ярилцаад, Монголын талаар мэдээлэл өгнө гэдэг бол том боломж.

    -Жак Ма бол Хятадын Билл Гэйтс, Хятадын Стив Жобс. Хятад бол манай хамгийн ойрын том зах зээл. Өнөөдөр хэвлэгдсэн Wall Street Journal-ийг харахад Жак Ма нэлээн олон онцлох эшлэл хэлсэн байна лээ. “Бид Азийн хөдөө аж ахжйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулна, Азийн контентийг дэлхийн түвшинд гаргана гэж хэлсэн байна. Дэлхийн том компаниуд, тэр дундаа АНУ төвтэй компаниуд Хятадын хөтөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн тэсрэлтүүдийг хүлээж байна. Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байна, хөрөнгө оруулалт дутаж байна гэдэг. Бид өөрсдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, контентоо “Алибаба” компанитай хамтраад бодитой ажил болгох боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу?

    -АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп Жак Маг уриад уулзсан. Хэдийгээр АНУ өөрөө технологийн чиглэлийн том компаниудтай ч АНУ-д хөрөнгө оруулалт хийгээч гэж Трамп хэлсэн байсан, тэр дагуу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байна лээ. “Алибаба” бол зөвхөн Хятадын биш дэлхийн хэмжээний сүлжээ боллоо. Ийм сүлжээтэй, асуудлаа өөрөө шийддэг ийм хүнтэй харилцаа тогтоогоод ажиллах бол Монголын хувьд чухал.

    -Давост ирсэн гадаадын олон сэтгүүлч “Монголын үдэш” болох уу, та нар Монголоос чулуу авч ирж хоол хийдэг гэж сонссон байсан. “Монголын үдэш” олон хүнд сэтгэгдэл үлдээсэн байсан. Та Жак Маг энэ үдэшт урьсан уу?

    -Би урилга өгсөн. Ирэх байх.

    -Энэ жилийн форумын топ сэдэв бол яах аргагүй Си Жиньпин даргын илтгэл байлаа. Илтгэлдээ Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын талаар бас дурдсан байсан. Торгоны замын чиглэлийн том амбицаа глобальчлал гэдгийн дор багтааж илэрхийллээ.

    -Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна. Хятадын имижийг дэлхий нийтэд эергээр гаргахад Си Жиньпин даргын үг нөлөөллөө. Си Жиньпин хэд хэдэн тоо хэлсэн нь их сонин сонсогдлоо. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг хөгжиж буй орнууд бүтээж байна. Энэ 80 хувийнхаа 30 хувийг Хятад дангаараа бүтээж байна гэж. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхөө удирдагчаар бахархаж суулаа.

    -Давосын хүрээнд болдог уулзалтуудын ач холбогдлыг та яаж харж байна вэ?

    -Өмнө нь бид уулзах хүмүүсийнхээ араас явдаг байсан. Харин одоо бидэнтэй уулзах гэж хүмүүс бидний араас явдаг болсон байна. Энэ бол Монголын нэр, Монголын имиж Давост сайн гарч чадсаны илэрхийлэл.

    -Давос анх үүсэхдээ төр болоод хувийн хэвшлийн хоорондын яриа хэлцээний түшиц бааз байсан. Зөвхөн эдийн засгийн асуудал хөндөгддөг байсан. Одоо харин өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн харилцаа ч өөрчлөгдсөн. Та сүүлийн найман жил энэ чуулга уулзалтад оролцсон. Анхны үетэйгээ харьцуулахад ямар өөрчлөлт байна вэ?

    -Жил болгон шинэ сэдэв гарч ирдэг. Монголд ч адилхан. Өдөр болгон дэлхийд том том уулзалт, хурлууд болж байна. Гэхдээ би Ерөнхийлөгчийн хувьд Монгол улс хоёр том арга хэмжээнд байнга идэвхтэй оролцож байя гэж боддог. Нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган. Нөгөөх нь Давосын Эдийн засгийн чуулга уулзалт. Мэдээж бид бүх арга хэмжээнд оролцож чадахгүй. Жишээ нь, энэ хавар Мюнхенд аюулгүй байдлын чиглэлийн хамгийн том хурал болно. Аюулгүй байдлын чиглэлээр болдог хамгийн том арга хэмжээ. Энэ хуралд оролцох урилга надад ирсэн. Азийг төлөөлөөд илтгэгчээр оролцооч гэсэн. Бид харж байна. Тэр хуралд оролцогч нь хэн байхав. Магадгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирнэ гэвэл тэр хуралд монголчууд оролцох хэрэгтэй. Сонголтоо хийх хэмжээнд Монгол очсон. Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.

    -Энэ удаагийн Давосын форум бол таны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн уулзалт. Тэгэхээр цаашид монголчууд энэ дэлхийн эдийн засгийн гэр бүлийн гишүүн болсон байр сууриа яаж хадгалах вэ? Залгамж халаа нь юу байх вэ?

    -Тийм. Энэ бол миний Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн чуулга уулзалт. Энэ тогтоосон сайхан харилцаагаа үргэлжлүүлж авч явна. Энд нэг нууц задалъя. Сая би Шваб гуайтай уулзаад ирэх долдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууна, өнгөрсөн найман жил намайг урьсанд баярлаж байгаагаа илэрхийлээд энэ байгууллагын зорилгын төлөө монголчууд боломжоороо хичээж оролцсоноо хэлсэн. Давосын үйл ажиллагаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэлдэг гэдгийг ноён Клаус Шваб хариуд нь хэлсэн. Шинэ нөхцөл байдал монголчуудтай яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцъя гэдгээ хэлсэн. Шваб гуай их сонин санал оруулаад сайхан юм хийх гэж оролдсон байна лээ. Үүнийг сонсоод надад их сайхан санагдсан. Гэхдээ тэр саналыг Дэлхийн эдийн засгийн форумын Удирдах зөвлөл шийднэ гэдгээ хэлсэн. Энэ Удирдах зөвлөл бол бодлого тодорхойлдог газар. Тийшээ орно гэдэг бол өндөр шалгууртай. Тийшээ орно гэдэг Монголчууд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг. Эдийн засаг хүнд байна гээд бид энэ удаад оролцохгүй байж ч болох байсан. Гэвч нэгэнт эхэлсэн ажлаа нэр төртэй дуусгаад, сүүлийн форумдаа бүр их ач холбогдол өгч оролцох учиртай. Тиймээс ч энэ удаа би хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өмнө нь Давосын форумын үеэр би сэтгүүлчдэд ийм ярилцлага өгч байгаагүй.

    -Танд баярлалаа.
  • ”People’s Choice Awards-2017” улаан хивсний ёслолын зургууд
    2017 оны 1 сарын 19
    People’s Choice Awards нь 1975 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд олон нийтийн санал асуулга асуулгаар оны шилдгүүдээ шалгаруулдаг Америкийн шоу юм. Энэ жилийн шоунд алдартнууд хэрхэн хувцасласныг сонирхоцгооё.
  • Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна
    2017 оны 1 сарын 19
    УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.



    -УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тоо­цох тухай хуулийн төслийн хэлэл­цүүлгийн үеэр та олон санал хэлж байсан. Олон улсын гэрээний тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?



    -Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг бат­алсан. Батлахдаа өмнөх хуулийг хүчингүйд тооцоогүй баталсан учраас энэ оны нэгдүгээр сараас эрх зүйн нэг харилцааг зохицуулж буй хоёр хууль хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл байдал үүссэн юм. Иймээс Олон улсын гэрээг хүчингүйд тооцох тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Нэгэнт процессын алдааг засч байгаа учраас гишүүний хувьд шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буй хуульд өөрийн зарчмын саналаа хэлсэн. Тухайлбал, Олон улсын гэрээний тухай хуулийг батлахдаа процессын алдаа гаргасан байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд харшилсан зохицуулалтуудыг баталсан байгааг өөрчлөлт, оруулаад засаад явах шаардлагатай байна. УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Гуравдугаарт, Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна гэсэн санал хэлсэн. УИХ-ын цөөн хуульч гишүүний хувьд процессын алдаа, болон төрийн эрх мэдлийн хуваа­рилалт, хяналт тэнцлийн зарчмыг сахин хамгаалах нь мэргэжлийн үүрэг шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын ит­гэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэд хэдэн удаа Үндсэн хуулийн Цэцийн хурал­даанд оролцсоны хувьд цаашлаад тэнд очоод унах, процессын алдааг хүлээн зөвшөөрч болмооргүй байгаа юм.



    -Үндсэн хуульд харшилсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт батлагдсан учраас засах шаардлага гарсан гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?



    -Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмын хувьд төрийн гадаад бодлогын үндсийг УИХ буюу парламент тодорхойлдог. Түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Гэвч УИХ-ын гадаад бодлогын үнд­сийг тодорхойлсон асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх нь төрийн эрх мэдэл хуваа­рилалтын зарчим, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэл­тэй. Парламент бол хууль тогтоох байгууллага. Тиймээс улсын гадаад бодлого, улс гүрний хамтын ажил­лагааны үндсийг тодорхойлж түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх явцад бодлогын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл сая өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн 21.4-т “Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 25.1.2 дахь заалттай харшилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, парламент нь олон улсын гэрээг соёрхон баталдаг, тайлбарладаг, гадаад бодлогын үндсийг тодорхойлдог байх нь парламентын засаглалтай улсад байдаг жишиг. Гэтэл парламентынхаа энэ эрхийг Засгийн газар нь эдэлчихээр хоёр улсын хооронд, олон улсын хоёр болон олон талт гэрээг Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд явах нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой.



    -Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж үзсэн байна. Яагаад?



    -Манай улсын хувьд олон улсын 200 гаруй олон талт гэрээ, 2000 гаруй хоёр талын хэлэлцээр байгуулаад байгаа. Эдгээрийг шүүх тайлбарлах нь онолын хувьд маргаантай. Нөгөө талаар судлаачийн байр сууриас харахад зохимжгүй. Ер нь олон улсын гэрээг хэрэгжүүлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд хэрэгжүүлэх буюу манай улсын Үндсэн хуулийн 10.3-т заасны дагуу дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэгдэх, хоёрдугаарт, нэгдэн орсон олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомждоо тусган замаар хэрэгжүүлдэг. Манай улс эдгээрийг аль алиныг нь хэрэг­жүүлж байгаа ч олон улсын гэрээг хууль, шүүхийн практикт хэрэглэж заншаагүй байна. Олон улсын гэрээг эх сурвалжийн хэмжээнд ашиглахад ямар онол, хандлагыг баримталж байгаа вэ гэдэг нь бас чухал юм. Үндсэн хуулиар хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд бий. Гэвч олон улсын гэрээ бол өөрөө их онцлогтой. Олон улсын гэрээнд оролцогч талууд гэрээг тайлбарладаг. Олон улсын гэрээний тухай венийн конвенцид тухайн улс орон нь “Pact suntservanda” зарчмыг дагаж мөрдөх ёстой. Дээрх зарчим олон улсын гэрээг зөрчиж буй аливаа үйлдлээ дотоод хууль тогтоомжоор зөвтгөж үл болно, олон улсын гэрээнд үнэнч байх тухай зарчим юм. Олон улсын гэрээг тайлбар (Reservation) хийхдээ гэрээний жинхэнэ утга санааг илэрхийлэхийг хэлнэ. Хэрэв гэрээний оролцогчид тухайн гэрээнд орсон нэр томъёо тусгай утга санаа илэрхийлж байна гэж үзвэл уг гэрээнд заасны дагуу тайлбар хийж болдог. Гэвч тэдгээр тайлбарлах эрх нь шүүхэд хадгалагдах нь өөрөө зохимж­гүй. Учир нь шүүх бол олон улсын гэрээний оролцогч биш. Шүүх хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад олон улсын гэрээг хэрэглэж байгаа. Манай улс монист чиг хандлагатай учраас дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрддөг. Гэхдээ шүүхэд зөвхөн өөрөө хэрэгжих эс хэрэгжих гэрээний хэм хэмжээнээс нь хамаарч хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрхийг олгох нь өөр асуудал. Иймээс шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж хэлээд байгаа хэрэг.



    -Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Оны өмнө хууль тогтоомжийн хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө гишүүд олон хуулийн төсөл өргөн барилаа. Үүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Энэ асуудлаар Та Байнгын хорооны хурал дээр намынхаа гишүүнээ шүүмжилсэн. Ямар учраас дэмжихгүй байх санал гаргасан бэ?



    -Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа илүү нухацтай хандаасай гэж үздэг учраас Байнгын хорооны хуралд Д.Дамба-Очир гишүүний өргөн барьсан хуулийг дэмжээгүй. Учир нь аливаа улсын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа ч 1999 онд хүний нөөцийн менежмент хөгжөөгүй, менежментийн тогтолцоо бий болоогүй үед баталсан шилжилтийн үеийн хууль. Тиймээс Хөдөлмөрийн хуульд концепцийн томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, манай улс уул уурхайн эдийн засгийн бүтэц давамгайлсан улс. Канад, Австрали мэтийн улстай адил хөдөлмөрийн хуулиар ростер менежментийг зохи­цуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн үг. Мөн хүний нөөцийн менежмент сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж ажилт­ны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, компа­нийн гүйцэтгэлийг үнэлэх хөгжүү­лэх гээд функциудыг бүхлээр хэрэгжүүлж байна. Гүйцэтгэл муутай ажилтныг ажлаас чөлөөлөх гэтэл өнөөгийн хуулиар аттестатчиллын шалгалт авах, нэг бол зөрчил гаргахыг нь хүлээх шаардлагатай болоод байна. Энэ нь Монгол Улсын хүний хөгжлийн өрсөл­дөх чадварыг бууруулж байгаа хэрэг. Бизнес эрхлэгчдэд ч чөдөр, тушаа болж байна шүү дээ. KPI, Balancescore card гэх мэт ажлын гүйцэтгэлийг илүү бодитой ажлын үр дүн, гарцтай холбоотойгоор объектив байдлаар үнэлж байхад түүнийг зохицуулж бай­гаа хуулиар ажлаас чөлөөлөх үндэслэл­гүй болохоор компаниудын хүний нөө­цийн чадавхи, competency буурч байна.



    -Тэгээд яагаад Д.Дамба-Очир ги­шүүний оруулж ирсэн төслийг дэмжээгүй юм бэ?



    -Нэгдүгээрт, өмнөх парламентын үед өргөн барьсан Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татахдаа дахин ажлын хэсэг байгуулж Засгийн газар, холбогдох яамд төсөл боловсруулаад явж байна. Тэгэхээр нэгмөсөн ярилцах нь илүү оновчтой. Хоёрдугаарт, өргөн барьсан нэмэлт, өөрчлөлт нь өнөөдрийн зохицуулалтаар зохицуулсан, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай асуудал биш гэж үзсэн учраас дэмжээгүй. Учир нь Д.Дамба-Очир гишүүний хувьд гурван асуудлыг дэвшүүлсэн байсан. Нэгд, Хөдөлмөрийн гэрээний хугацааг багасгах, хоёрт, цагийн ажилтан гэх ойлголтыг бий болгох, гуравт, хариуцлагын хэлбэрийг чангатгах. Энэ гурван санал нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төдийлөн тулгамдаад, өөрчлөх шаард­лага бий болоогүй байна.



    Жишээ нь, 2014 онд Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн яамнаас ажил олгогч, ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар ажил олгогчдын хувьд байнгын ажлын байранд хоёр хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн судалгаа гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан хохироод байгаа зүйл биш шүү дээ. Харин ч ажилтанд ашигтай. Учир нь Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй (ажил олгогч талдаа).Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж цалин хөлс, гэрээний баталгаагаар хангуулж байгаа шүү дээ. Үүнийг shuukh.mn сайтаас хөдөлмөрийн маргаа­наар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэ­рүүдийг татаж аваад судалгаа хийгээд үзэж болно шүү дээ. Өнөөдөр ажилтан нийгмийн даатгал төлөгдөхгүй, цалин хөлсөө авч чадахгүй байна гээд Д.Дамба-Очир гишүүн хэлээд байна лээ. Ажилтан шүүхэд хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 141-д зааснаар хоногийн 0,3 хувийн алданги бодуулаад, ажлаас халсан гээд хөөгөөд явуулбал ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж байгаа. Тэгэхээр яах ч аргагүй зөвлөж байгаа хүмүүс нь судалгаагүй, тодорхой баримтгүйгээр яаран төсөл өргөн барьсан гэж үзэхээр байгаа юм. Тухайлбал, цагийн ажилтан гэх ойлголтоо компанийн орон тоо бүтцэд хамаарахгүй, тухай бүр цалин хөлсөө авч ажиллаж байгаа ажилтан гэж үзсэн байна. Тэгэхээр иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаа­гаар хөлсөөр ажиллах гэрээний зохицуу­лалтыг яриад байгаа юм. Хөл­сөөр ажиллах гэрээнээс хэрхэн ялгах талаар бодолцоогүй, тэдгээрийг зохи­цуулс­наар Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд цагийн ажилт­ны хөдөлмөрийн гэрээг хэрхэн цуцлах вэ, 37, 38, 39, 40 дүгээр зүйлээ үндэс­лэвэл цагийн ажилтан гээд байгаа зохицуулалт өөр хэрэгжихгүй, хийсвэр зохицуулалт болно. Тиймээс л дэмжээгүй.



    -УИХ-ын чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүнтэй хэд хэдэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хатуухан үг хэлсэн. Тухайлбал, Арбит­рын тухай хууль байна.Үнэхээр О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг энэ хуулийг баталс­наар ОХУ, БНХАУ-ын аманд орчих гээд байгаа хэрэг үү?



    -Уг нь өмгөөлөгч хийж байсан хүн арбитр, шүүхийн ялгаагаа мэдэж л байх ёстой юм. Арбитр бол хөндлөнгийн шүүх. Шүүхийг бодвол талууд өөрийн арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитр­чид даргалагч арбитрчаа сонгоод явдаг онцлогтой. Нөгөө талаар хурдан шуурхай хэрэг маргаан шийдвэрлэдэг, зөвхөн иргэний эрх зүйн харилцаанд гэрээний эрх зүйн маргааныг шийддэг, тодорхой мэргэшсэн арбитрууд байдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад орвол манай улсын хууль тогтоомжийг шууд хэрэглэгдэх нөх­цөл бүрдэх гэх мэт онцлогтой. Би О.Баасанхүү гишүүнийг энэ бүхнийг мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Зориуд чуулганы хуралдаанд иргэдэд таалагдах гэдэг, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй байна гэж харж байна. Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан. Учир нь энэ хуулийг өргөн барьж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа манай улсад хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бага байсан үе шүү дээ. Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлаад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд 58 хэрэг маргаан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа урт, шүү­хийн оролцоо их, арбитрын шийд­вэ­рийг давж заалдах шатны шүүхэд даваад шүүх нь арбитрынхаа шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй тооцоод явж байгаа практик байгаа юм. Тэгэхээр арбитр өөрийн үндсэн онцлог, мөн чанараараа бий болж чадахгүй байгаа хэрэг юм. НҮБ-ын Олон улсын худалдаа, эрхзүйн комиссын олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин манай улсын хувьд 2007 оны нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулиндаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс энэ хуулийн шинэчлэл зайлш­гүй шаардлагатай байгаа юм.



    -Арбитрын хуулийг олон улсын хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл шаард­лага нь юу юм бэ. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр гарах үр дүн нь юу юм бэ?



    -Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг, нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт. Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ.



    -Таныг иргэний эрх зүйгээр мэргэшсэн гэж сонссон, Франчай­зингийн эрх зүйн зохицуулалтын чиглэлээр ном, гаргаж, Азийн франчайзингийн холбоотой хамтран ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүний хувиар иргэний эрх зүйн харилцаатай холбоотой хууль тогтоомж өргөн барих уу?



    -Их засаг их сургуульдаа Үндсэн хуу­лийн эрх зүй, иргэний эрх зүйн хичээлүүд ордог байсан. Цаа­шид судалгаа, шинжилгээний ажлаа зогсоох­гүй гэж бодож байгаа. 2009 оноос хойш Франчайзингийн чиглэ­лээр хэд хэдэн судалгаа бүтээл болон ном гаргалаа. Цаашид УИХ-д энэ чиглэлээр ажиллахаар бэлтгэж байна. Тиймээс холбогдох хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хуулийн төсөл дээр ажиллана гэдэг чинь тийм амархан эд биш шүү дээ. Хуулийн төсөл боловсрууллаа холбогдох, нийгэм эдийн засгийн үр нөлөөг судална, судалгаа хийнэ. Мөн инновацийн чиглэлээр ажиллах лобби бүлэг байгуулсан. Би өөрөө судлаач хүн. Өнөөдөр төр, бизнес, судлаач (Тинк Танк, Их сургууль, институтууд)-дыг холбох ажил маш дутмаг байна. Нэг иргэн нь маш том шинжлэх ухааны бүтээл гаргадаг. Өнөөх нь амьдралд хэрэгждэггүй, зөвхөн шинжлэх ухааны түвшинд л яригдаад байвал улс орон хөгжихгүй. Тиймээс гурвалсан холбоог бий болгох шаардлагатай байгаа юм. Тэр чиглэлээр ажиллана.



    С.Гандөл
  • Эрдэнэт хотод 5900 гаруй “Gold chinggis” архи битүүмжиллээ
    2017 оны 1 сарын 19
    Нийслэл хотод 5 иргэн архинд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Тухайн иргэдийн хордсон гэх газраас “Найрсаг”, “Gold Chinggis” нэрийн архины шил олдсон билээ. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилж буй цэгүүдэд яаралтай шалгалт хийсэн байна. Шалгалтад 354 цэгийг хамруулж “Gold Chinggis” нэрийн 5900 гаруй шил архийг битүүмжилсэн байна. Харин “Найрсаг” нэртэй архи шалгалтын үеэр илрээгүй талаар МХГ-ын улсын байцаагч хэллээ.
  • Авто замын зорчих хэсгийг цэвэрлэв
    2017 оны 1 сарын 19
    2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба нэг машин, 14 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замд 16 000 у/м авто замын зорчих хэсгийн нуухыг цэвэрлэлээ.

    Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны тус газрын Засвар ашиглалтын алба нэг машин, 13 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замын 52 800 у/м явган хүний замын цас цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт нэг тонн бодис цацлаа. Ингэснээр жолооч болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллав гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудаас шүүмжлэлтэй хандсан учраас хуулийн төслөө татлаа
    2017 оны 1 сарын 19
    Я.Содбаатар: Улс төрийн намуудаас шүүмжлэлтэй хандсан учраас хуулийн төслөө татлаа
  • Хүүхдийнхээ бие рүү зүү шивж хөнөөхийг оролдсон ээжийг саатуулжээ
    2017 оны 1 сарын 19
    Өнгөрсөн долоо хоногт төрөөд 10 хонож байсан үрийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан байна.
  • “Хархорин” захад махны үнэ хамгийн хямд байна
    2017 оны 1 сарын 19
    Махны дундаж үнэ

    2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.

    Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул мах 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.
  • Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийгдэж байна
    2017 оны 1 сарын 19
    Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийгдэж байна
4620 4621 4622 4623 4624 4625 4626
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    2 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 54 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    4 цаг 19 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    4 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    20 цаг 47 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    21 цаг 38 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    22 цаг 7 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    22 цаг 11 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    22 цаг 38 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    23 цаг 9 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    23 цаг 13 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК