-
2017 оны 1 сарын 19
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ны өдүүдэд хилийн боомтууд ажиллахгүй. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиох юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
2017 оны 1 сарын 19
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шийдвэр гаргажээ.
-
2017 оны 1 сарын 19
Энэ сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтөгс шуурхай илрүүллээ.
-
2017 оны 1 сарын 19
Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихэсч байгаа учир тус аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
-
2017 оны 1 сарын 19
Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарсан байна. БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн байна.
-
2017 оны 1 сарын 19
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний
эрч чанга хэвээр байна.
-
2017 оны 1 сарын 19
2017 оны 12-18-ны хооронд Казакстан улсын Алматы хотод зохиогдсон Жаутыковын нэрэмжит Олон улсын Математикийн 13-р олимпиадад Ulaanbaatar Empathy сургуулийн Математикийн багш Б.Ганбатын удирдсан сурагчид амжилттай оролцож 1, 3-р байр эзэлж алт, хүрэл медалийн эзэн болцгоолоо.
Тус сургуулийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш алтан медалийн эзэн болж энэ нэр хүндтэй олимпиадаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Баатарын Алтангэрэл хүрэл медаль хүртсэн байна.
-
2017 оны 1 сарын 19
МАН-ын бялуу хуваалт дуусаагүй, албан тушаалын төлөөх “зодоон” нам дотроо үргэлжилсээр байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон учраас түүний орны хүнийг томилох шаардлага МАН-д үүссэн. Тэгвэл уг суудлын төлөөх тэмцэл нам дотор хэдийнэ өрнөсөн ч өдгөө бүр шүрүүсч газар авчээ.
-
2017 оны 1 сарын 19
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 19
... 10 мянга гаруй төрийн албан хаагчийг ажилгүй болголоо. МАН гэдэг чинь ямар аймаар машин болчихсон юм бэ. 10 гаруй жилийн өмнө нас барсан аав нь АН-ын гишүүн байсны төлөө өнөөдөр охиныг нь ажлаас халж байна. Энэ дүр зургийг бид хүлээн зөвшөөрөөд суух юм уу?...
-
2017 оны 1 сарын 19
Монгол дахь Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ өнөөдөр эхэлнэ. “Хаврын баяр“-ын нээлт өнөөдөр орой 19:00 цагт ”Улаанбаатар” чуулгын байранд болох Шан Дун мужийн урлагийн хамтлагийн тоглолтоор эхлэх юм.
-
2017 оны 1 сарын 19
...Энэ нүүрсний утаа УБ-г бүхэлд нь бүрхэж хордуулна. УБ-нь агаарын бохирдолоороо дэлхийд бараг тэргүүлж явна гэнэ лээ. УБ-д бизнесс хийгчдийн ихэнх нь гадаадаас оруулж ирсэн барааны үнийг нэмж зарах ажээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд долларын ханш өссөнөөр гадаадын барааны үнэ дийлдэхээ больжээ...
-
2017 оны 1 сарын 19
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны багийн 5 дахь удаагийн УАШТ Спортын төв ордноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 8-н баг оролцлоо. Монголын Жүдо Бөхийн Холбоо 2013 оноос эхлэн багийн төрлөөр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Ингээд шагналт байранд шалгарсан баг, тамирчдыг танилцуулъя.
МЕДАЛЬТ БАЙРАНД ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙ БАГ:
1. Хан-Уул дүүрэг “Женко” +клуб
-52кг П. Буянхишиг
-52кг Б. Ойдовчимэд
-57кг М. Ичинхорлоо
-63кг Б. Мөнгөнчимэг
-63кг Ц. Сүнжидмаа
-70кг Б. Хулан
-70кг Ж. Ариунтуул
+70кг Ц. Наранжаргал
Дасгалжуулагч Ш. Цэвэлмаа, Г. Саранзаяа
2. Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хороо
-52кг Ч. Аззаяа
-52кг Э. Гэрэлмаа
-57кг А. Цолмон
-63кг Б. Баасанжаргал
-70кг Б. Хонгорзул
+70кг Б. Мөнхтуяа
+70кг Г. Сарангоо
Дасгалжуулагч Д. Пүрэвсүрэн
3. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
-52кг Г. Наранцэцэг
-57кг А. Цолмон
-57кг Б. Бүжидмаа
-63кг Б. Ганхайч
-70кг С. Адилцэцэг
-70кг А. Оюунгэрэл
+70кг Г. Гантогос
Дасгалжуулагч П. Нямлхагва, Д. Батсайхан
3. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сүлд” спорт хороо
-52кг М. Долгоржав
-57кг О. Лхагвахүү
-63кг Б. Долгорлхам
-63кг С. Лхагвадулам
-70кг Н. Нямтуяа
+70кг О. Мөнхцэцэг
+70кг Б. Золжаргал
Дасгалжуулагч Ц. Шийрэв
МЕДАЛЬТ БАЙРАНД ШАЛГАРСАН ЭРЭГТЭЙ БАГ:
1. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сүлд” спорт хороо
-66кг Г. Хэрлэн
-66кг Б. Мягмардорж
-73кг Ц. Цогтбаатар
-81кг О. Ууганбаатар
-90кг Э. Мөнхжаргал
+90кг Б. Серик
+90кг Б. Тэмүүлэн
+90кг А. Давааням
Дасгалжуулагч Ц. Шийрэв
2. Баянзүрх дүүрэг “Женко” клуб
-66кг Ё. Басхүү
-66кг М. Ганболд
-73кг Б. Батцэцэг
-81кг Г. Одбаяр
-81кг Б. Гаажадамба
-90кг О. Цэцэнцэнгэл
+90кг Н. Түвшинбаяр
+90кг Д. Сугаржаргал
Дасгалжуулагч Г. Энхбаяр
3. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
-66кг А. Батсуурь
-66кг Д. Баярмагнай
-73кг Э. Түмэннасан
-81кг Д. Сандуйжав
-90кг Г. Алтанбагана
+90кг Ө. Дүүрэнбаяр
+90кг Б. Лхагвадорж
Дасгалжуулагч Д. Батсайхан
3. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн “Хангарьд” спорт клуб
-66кг Д. Алтансүх
-66кг Н. Сэр-Од
-73кг Г. Балсанлхүндэв
-73кг Б. Батболд
-81кг Н. Дагвасүрэн
-90кг Ч. Баярмагнай
+90кг Б. Мөнх-Эрдэнэ
+90кг Т. Бат-Ирээдүй
Дасгалжуулагч Ж. Нямдорж
-
2017 оны 1 сарын 19
09:30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Утас: 99027444
-
2017 оны 1 сарын 19
Таеквондогийн УАШТ өнөөдөр эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
-
2017 оны 1 сарын 19
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
-
2017 оны 1 сарын 19
Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн хүйтэн байна.
-
2017 оны 1 сарын 18
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас ”Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.
-
2017 оны 1 сарын 18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.