зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4656 4657 4658 4659 4660 4661 4662
  • Өнөөдрөөс эхлэн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
    2017 оны 1 сарын 02
    Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болсон.



    Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ.


  • 2017 оны ордуудын ерөнхий зурхай
    2017 оны 1 сарын 02
    2017 оны зурхайг хүргэе.

    ХОНЬ

    АЖИЛ ХЭРЭГ

    2017 он бүхий л талаар амжилттай байх болно. Танд олон боломж, сайхан ирээдүйг зөгнөж байна. Энэ нь та өөрчлөгдөж, илүү нээлттэй, илүү эрч хүчтэй болсонтой холбоотой. Магадгүй та амьдралыг үзэх үзлээ бүрэн өөрчилж магадгүй. Эргэн тойрноо харах өнцгөө өөрчилснөөр өмнө нь таныг илүү өндөр амжилтад хүрэхэд саад болж зүйлс аажмаар үгүй болно. Шинэ найз нөхдийн хүрээлэл бий болж, мөрөөдөлдөө хүрэхэд алхам ойртоно. Ажил хэрэг 2017 онд амжилттай байна. Оны эхнээс цаашдын амжилтын суурийг тавих өөрчлөлт гарна. Гэнэтийн өөрчлөлтөд сэтгэл зүйн хувьд бэлэн байж, шинэ нөхцөлд хурдан дасан зохицох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол самгардаж, боломжоо алдаж магадгүй. Өөрчлөлт бүхэн сайн сайхан руу хөтөлнө гэдгийг сана. Хаврын эхээр та гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун болно. Танд олон шинээ санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэх урам зориг дүүрэн байна. Хамтрагч болон түншүүдтэй хийх уулзалт, яриа хэлцэл дээр таны үндэслэл зөв байх тул компаниас тань таныг санхүүгийн хувьд урамшуулна. Шинэ санаагаа хавартаа багтаан зоримгоор эхлүүлэх хэрэгтэй.

    Зун дахиад л өөрчлөлт шинэчлэл таныг хүлээж байна. Магадгүй бизнесийн чиглэл чинь өөрчлөгдөх юм уу, эсвэл тушаал дэвшиж шинэ нөхцөл байдалд орсоноор олон шинэ асуудал үүсч, үүнээс үүдэн стресст орж болох юм. Зарим үед урагшаа нэг алхахын тулд ухрах шаардлага гардагыг сана. Сэтгэлээ хэт үймрүүлэх хэрэггүй, таны ажлын үр дүн шинэ жилээс өмнө мэдрэгдэж та өөртөө сэтгэл хангалуун байх нь.

    ХАЙР СЭТГЭЛ

    Хайр дурлалын гариг Хонины ордонд байрлаж байгаа нь хонинуудад боломжгүй гэж бодож байсан хайр сэтгэлийн бодлыг чинь биежүүлж өгнө. Ихэнх хонины хувьд хувийн амьдрал нь тэргүүн ээлжинд тавигдана. Ингэснээр явдал чирэгдэл ч ихэснэ. Өмнө нь үнэнч, найрвартай гэж бодож байсан зарим харилцаагаа эргэн харах шаардлага гарна. Гэрлэсэн хосуудын хувьд бүх зүйл сайхан байхгүй нь. Хамтын өмч, орон сууцны маргаан үүсч магадгүй Ирэх жил хонинууд гаднах байдлаараа бусдыг татах, дур булаам байдал нь нэмэгдэх тул хайр сэтгэлийн асуудал нь тэр чинээгээр арвин баялаг байх нь. Ганц бие хонинууд хэд хэдэн роман үүсгэх бололтой. Гэхдээ энэ адал явдал нь удаан хугацааны харилцаа чухал уу, секс чухал уу гэдэг асуултад гуравдугаар сард хариулт олсоны дараагаас дуусна. Намрын дунд сар хавьцаа хайр сэтгэлээ хуваалцах хүнээ олох бололтой.

    ҮХЭР

    АЖИЛ ХЭРЭГ

    Өнгөрч буй онд танд төрсөн шинэ санаа, төлөвлөгөө чинь ирэх 2017 онд биелнэ. Ертөнцийг үзэх үзлээ өөрчилнө. Ялангуяа оны эхний нэгдүгээр сард амжуулан санаж бодож төлөвлөсөн зүйлээс ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Учир нь хоёрдугаар сар танд илүү ээдрээтэй, сорилт ихтэй байх магадлалтай. Хавар гэхэд жаахан ядарч, хүч тэнхээгүй болсон мэт санагдаж магадгүй. Шинэ ажил эрхлэх, бизнесийн чиглэлээ өөрчлөх бодол төрж магадгүй. Үүнд болгоомжтой няхуур хандаарай. Тавдугаар сар өнгөрөөд та эргэн эрч хүчээр дүүрсэн мэт санагдана. 2017 он таны ажил хэрэгт толгой эргэм амжилттай байх нь. Гэхдээ оны эхний хагаст шургуу хөдөлмөрлөж байж үүнд хүрнэ. Хавар гэхэд шургуу хөдөлмөрийн үр дүн гарна. Та ямар ч ажлыг чадварлаг, хариуцлагатай гүйцэтгэнэ. Таны замд хөндөлсөх өрсөлдөгч ч гарч ирэхгүй. Гэхдээ өрсөлдөгч байхгүй гэж тайвширсаны хэрэггүй. Ер нь ямар ч ажилд сэтгэл хөдлөлөөр хандсаны хэрэггүй, бүх зүйлийг тооцоол.

    ХАЙР СЭТГЭЛ

    Шуудхан хэлэхэд хувийн амьдрал чинь тийм ч амар байхгүй нь. Бүх зүйл уур хүргэм ядаргаатай санагдаж эхэлнэ. Жилийн хоёрдугаар хагаст сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч дэлбэрэхэд бэлэн мэт санагдавч та ч, таны хамтрагч ч буулт хийхийг хүсэхгүй. Энэ харилцаа хэрхэн дуусах нь та хоёрын харилцаа ямархуу бат бөх байснаас хамаарна. Бат бөх харилцаа үлдэж, дэнжигнэж байсан бол тасарна. Тиймээс оны эхний хагаст харилцаа бататгаж, итгэлтэй болохыг чухалчил. Ялангуяа гэрлэсэн хосууд. Ганц бие үхрүүд өөрийг чинь үнэлдэг хэн нэгэнтэй учрах нь.

    ХАМТАТГАХ

    АЖИЛ ХЭРЭГ

    2017 он таны хувьд шинэ замын эхлэлийг тавьсан жил болно. Эерэг сэтгэгдлүүд, амжилттай төсөл, төлөвлөгөөний он байж, өмнөх онуудад байсан таагүй зүйлс, дурсамжууд ард хоцорно. Хоёрдугаар сард та шинэ эрч хүчийг мэдэрч, найз нөхдийн хүрээ тэлэгдэж, шинэ танилуудтай болно. Эдгээр өөрчлөлт таныг ирээдүйдээ илүү итгэлтэй болгож, амьдралын цаашдын замыг чинь цэлгэр болгоно. Дөрөвдүгээр сард шинэ авьяас чадвараа нээнэ. Тавдугаар сард шинэ төсөл, санаагаа эхлэх хэрэггүй. Харин тавдугаар сарын сүүлээс намар хүртэл таны эхэлсэн ажил бүтэмжтэй, үр дүнтэй байна. Тиймээс зуны амралтаа намар болгож хойшлуулах нь зөв.Ирэх 2017 онд хамтатгахын мэргэжлээ харах, үнэлэх байр суурь өөрчлөгдөнө. Ажилдаа илүү нухацтай хандаж эхэлнэ. Ингэснээр ажлын амжилт өсч, цаашдаа ч амжилтаа бататгана. Ялангуяа хавар эхлүүлсэн ажил, төсөл, санаа амжилттай хэрэгжинэ. Ажлын санал ирвэл болгоомжлох хэрэггүй, биеэ сориод үзэхэд гэмгүй.Харин оны сүүлд ажил дээр чинь таагүй явдал болж болзошгүй. Энэ нь бусад ажилтнуудтай харьцах харилцаанаас үүдэх бололтой. Өмнө нь харилцан ойлголцож байсан хамтрагч та хоёрын хооронд үл ойлшолцол үүсч, үүнээс болж томоохон ажил бүтэлгүйтэж магадгүй. Тиймээс хамтрагчидтайгаа аль болох нээлттэй байж, зөвлөлдөж ойлголцож чадвал үүнээс сэргийлж чадна.

    ХАЙР СЭТГЭЛ

    Эхлүүлсэн хайр сэтгэлийн харилцаа бат бөх байж, цаашаа хөвөрнө. Гэхдээ харилцааны явцад хосууд дотоод сэтгэл төдийгүй гадаад үзэмжийн хувьд ч өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлтийг хэн хэн нь тэсэж гарч, хувиа бодсон зангаа хаяж чадвал харилцаа гүнзгийрнэ. Чин сэтгэлээсээ байгаа харилцааг бурхан ивээнэ. Ганц бие хамтатгахынхан амьдралыг чинь чимэх сонирхолтой хүнтэй учрах бололтой. Гэхдээ энэ харилцаа тийм ч амар байхгүй. Ялангуяа гурав, дөрөвдүгээр сард энэ харилцааг сорьсон үйл явдлууд болно. Ер нь гэрлэсэн болон ганц бие хамтатгахын хувьд 2017 оны хавар төвөгтэй байх болно. Жирийн нөхөрлөл хайр сэтгэл болон хувирах магадлалтай.
    МЭЛХИЙ

    АЖИЛ ХЭРЭГ

    Энэ онд бүтэлгүйтэх, ажил бүтэхгүй байх тохиолдлууд гарч болзошгүй ч од эрхэс таныг буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ. 2017 онд та өөрт байгаа шинэ авьяас чадвраа нээж, амьдралыг үзэж үзлээ ч өөрчилнө. Таны зөн мэдрэмж хэзээ хэзээнээс илүү өндөр байж, таныг ямар ч таагүй нөхцөл байдлаас гаргана. Магадгүй зарим ийм таагүй нөхцөл байдлаас өөрт ашигтайгаар гарч чадна. Оны эхэнд эрч хүч буурсан юм шиг санагдах ч хавраас эрч хүч эргэн ирж байгааг мэдэрнэ. Ялангуяа намар таны идэвх дээд цэгтээ хзрэх учраас энэ үед төлөвлөсөн ажлаа эхэлж, санаагаа хэрэгжүүлээрэй. Оны эхнээс л өөрчлөлт гарна. Мэргэжилдээ ахиж, шинэ шатанд гарахын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Та энэ ажилд хэрэгтэй хүн гэдгээ харуулах цаг ирж байна. Ялангуяа хавар таниас илүү их зүтгэл, шургуу хөдөлмөр шаардаж байна. Хавар гараа хумхин суух хэрэггүй, тэгвэл хүрсэн байр сууриа алдах болно. Бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэсний хэрэггүй, найз нөхдийн тусламжийг ав. Их хөдөлмөрлөж байгаа учраас эрүүл мэндээ бодоорой. Оны эхнээс гаргасан зүтгэлийн үр дүн зун тийшээ гарч та тушаал ахих, эсвэл цалингаа нэмүүлнэ. Шинэ ажил хайж байгаа мэлхийнүүд сонирхолтой санал хүлээн авна.

    ХАЙР СЭТГЭЛ

    2017 онд хувийн амьдралд чинь өөрчлөлт гарна. Ойлголцол муутай байсан хосууд улам хөндийрч, харилцаандаа цэг тавих магадлалтай. Ийм байдалд хүргэхгүйн тулд харилцаанд асуудал үүсэх болгонд тэр дор нь ойлголцож, учраа олох хэрэгтэй. Нэгэнт салсан хосууд эргэж учраа ололцох, эргэн бие биенээ уучлах боломж бараг байхгүй.

    Ганц бие мэлхий өөрт таалагддаг эсрэг хүйстэнээ гайхашруулж, урвуулж чадна. Зуны эхэн сард төвөгтэй сонголт хийх хэрэг гарч магадгүй. Учир нь танд таалагддаг хүн эцэстээ суларч танд эргүүлэх боломж гарна. Гэхдээ яарах хэрэггүй. Энэ харилцаагаа намар гэхэд өөр нүдээр харж ч магадгүй. Та хоёрын харилцааг хамт өнгөрүүлсэн амралтын өдрүүд шалгаж сорино.

    АРСЛАН

    АЖИЛ ХЭРЭГ

    2017 онд та багаар ажиллах шаардлагатай. Найз нөхөд, ажлын хамт олон таны 2017 оны гол чиглүүлэгч байх болно. Ганцаараа энэ онд юунд ч хүрэхгүй. Тиймээс ажил дээрээ ахиц гаргая гэж байгаа бол найз нөхөд, хамт олондоо түшиглэ. Бусдын зөвлөгөөг анхааралтай сонсч, хэрэгжүүлээрэй. Битгий залхуур, залхуурсаны гор тэр дороо гарах болно. Долдугаар сар арслангуудын хувьд хамгийн таатай сар байх болно. Тиймээс шинэ ажил, төлөвлөгөөгөө энэ сард эхлээрэй. Намар танд аз тохионо.

    ХАЙР СЭТГЭЛ

    Оны эхний хагаст танилын хүрээ өргөжнө. Ганц бие арслангууд энэ хугацаанд сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харилцаа хөнгөн аальгүйтэх, эргүүлэх хэмжээнд л байна. Холоос ирсэн хүнтэй, эсвэл аян замд хүнтэй танилцах бололтой. Энэ хүн таны амьдралд гэнэтийн өөрчлөлт авчирна.Гэрлэсэн хосуудын хувьд оны сүүлийн хагас төвөгтэй байх нь. Удаан хугацаанд далд байсан сэтгэл хөдлөлүүд ил гарч, гэр бүл салах, өмч хөрөнгөө хуваах хэмжээнд очиж болзошгүй. Энгийн нөхөрлөж байсан харилцаа хайр сэтгэл болох магадлалтай.

    ОХИН

    АЖИЛ ХЭРЭГ

    Өмнөх жилүүдийн алдаа оноог дэнслэхээс ажлаа эхлээрэй. Энэ нь шинэ 2017 онд юу хийхээ төлөвлөхөд тустай. Алдаагаа ухаарч, үүн дээр үндэслэн шинэ төлөвлөгөө гаргаж чадвал таныг амжилт хүлээж байна.Та ажил дээрээ илүү нээлттэй болж, хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаа илүү таатай болно. Хариуцсан ажлыг цаг хугацаанд нь, үр дүнтэй хийж чадсанаар удирдах хүнээсээ магтаал сонсоно.

    Тавдугаар сараас наймдугаар сар хүртэл таны хийсэн бүхэн үр бүтээлтэй, амжилттай байна. Шинэ санаа, эрч хүч буцалж эхлэх нь. Удирдлагатай санал зөрөлдөх хэрэггүй. Хоорондоо холбоогүй хэд хэдэн таагүй үйл вадл гарч болзошгүй. Асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Асуудлыг шийдэж чадсанаар таны мэргэжлийн нэр хүнд өснө.

    ХАЙР СЭТГЭЛ

    Хувийн амьдрал сайнтай, муутай байх нь. Ялангуяа оны эхнээс хавар хүртэл хайр сэтгэлийн харилцаа төвөгтэй. Оны сүүлийн хагаст өмнө харилцаатай байсан хүн эргэн гарч ирнэ. Гэхдээ харилцаагаа эргэн сэргээх үү гэдгээ нухацтай бодоорой. Дөрөвдүгээр сард өөрийнхөө тухай сонин, сонирхолтой зүйлсийг мэдэх бололтой. Энэ олж мэдсэн зүйлс дотор аз жаргалд хүрэх түлхүүр байх магадлалтай.

    ЖИНЛҮҮР

    АЖИЛ ХЭРЭГ

    Та 2017 онд хэзээ хэзээнээс илүүтэй амжилтад хүрэх зорилго тавьжээ. Ингэснээр өмнө мэдээгүй шинэ эрч хүчийг олох болно. Бас 2017 онд мэргэжлийн харилцаа холбоо тэлнэ. Шинэ хамтрагчтай болж шинэ хамтын ажиллагааг эхэлнэ.

    Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаараарай. Олж авсан шинэ мэдлэг нийгэмд эзлэх таны байр суурийг өргөнө. Хавар таны шинэ авьяас чадвар нээгдэнэ. Жинлүүрийн хувьд дөрөвдүгээр сар бүхий л зүйлд, ажил, хайр сэтгэл, харилцаа гээд, таатай сар байх нь. Хавар ажлын идэвх сэргэх учраас төлөвлөсөн зүйлүүдээ хийгээрэй. Харин намраас хэт их идэвх гаргаж, удирдлагынхаа нүдэнд байн байн өртөх хэрэггүй. Харин оны сүүлээс өөрийгөө харуулахыг хичээгээрэй.

    ХАЙР СЭТГЭЛ

    Хувийн амьдралд гарсан хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайна. Зоримог шийдвэр гаргах шаардлагатай. Үүссэн нөхцөл байдал гурав, дөрөвдүгээр сард дээд цэгтээ хүрнэ. Энэ үед жинлүүрүүд эцсийн шийдвэрээ гаргах бололтой. Хайр бүх саадыг давж чадна гэж бодож байгаа бол харилцаагаа үргэлжлүүлээрэй, харин үгүй бол амьдралд олон жим бий гэдгийг санаарай. Магадгүй хуучин харилцаагаа дуусгаагүй байтал шинэ хайртай учирна. Энэ нь дуусгаж чадахгүй байсан харилцаанд бүрмөсөн цэг тавина. Хосууд салж, өмч хөрөнгийн маргаан үүсч болзошгүй. Ганц бие жинлүүрүүд оны эхээр, эсвэл намар хайсан хүнээ олно. Энэ нь жинхэнэ гал халуун хайр байж, хуримын ёслолоор төгсөнө. Гал халуун хайртайгаа аян замд танилцах магадлалтай.

    ХИЛЭНЦ

    АЖИЛ ХЭРЭГ

    2017 он тийм ч амар тайван байхгүй. Гэхдээ бүх зүйл бүтэлгүй байна гэсэн үг биш. Удаан хугацаанд таныг зовоосон асуудлыг шийдэх хэрэг гарна. Өмнөх онд эхэлсэн том төслөө дуусгана. Хамтрагчидтайгаа, ажиллагсадтайгаа харьцахдаа үгээ болгоомжтой сонгоорой, буруу хэрэглэсэн үг угаасаа аятайхан байгаа харилцаанд асуудал дагуулах бололтой. Зөвхөн өөртөө найдаж, зөн совиндоо итгэ. Зөн совин чинь таныг хэзээ ч хуурч байгаагүйг сана. Оны эхэнд худал амлалт, хялбар мөнгө олох аргад итгэсний хэрэггүй. Хууртагдах магадлал өндөр. Намар таны ажлын эрч хүч нэмэгдэнэ. Ялангуяа есдүгээр сард өдөр шөнөгүй ажиллана. Оны сүүлчээр сэтгэл санаагаа амрааж, амьдралаа бясалгаарай.

    ХАЙР СЭТГЭЛ

    Удаан хугацаанд харилцаа нь асуудалтай байсан хилэнцүүд энэ он хүнд байх болно. Нэгэнт үүссэн асуудал үргэлжилсээр, бүүр харилцаагаа таслахад хүргэж магадгүй. Хэн хэн нь буулт хийхийг хүсэхгүй учраас оны сүүл рүү зөрчил хурцадна. Өмнө нь нууж байсан зүйлс ил болж, энэ нь хилэнцийн нэр хүндэд засах аргагүй хор учруулж болзошгүй. Эргэн тойрныхон төдийгүй, хайртай хүн чинь ч энэ ил болсон нууцаас болж хөндийрч мэднэ. Тиймээс маш болгоомжтой, няхуур байх шаардлагатай. Эв найртай хосуудын харилцаа улам бэхжиж, орон гэрээ улам гоё болгохоор шийднэ. Шинэ байр авах, шинэ тавилга авах, эсвэл засвар хийнэ. Ганц бие хилэнцүүд сонирхолтой, адал явдалтай жилийг үднэ. Он гарангуут шинэ хайртай учирч, хавар гэхэд энэ харилцаа гүнзгийрнэ. Хайранд толгой эргэсэн үедээ ямар нэг шийдвэр гаргахаас зайлсхий. Намар гэрлэх санал хүлээж авна.

    НУМ

    АЖИЛ ХЭРЭГ

    Гарч буй 2017 он нумынхны хувьд үйл явдлаар арвин, маш үр бүтээлтэй байна. Сонирхох зүйлс чинь нэмэгдэж, шинэ танилуудтай болно. Энэ жил дотоод сэтгэлээ нээхийг од гаригс зөвлөж байна. Оны эхэнд бүтэн оноо даах санхүүгийн суурь бэлдэх бололтой. Хоёрдугаар сард та ажил мэргэжлийн хувиар олон хүнтэй уулзана. Дөрөвдүгээр сард шинэ төлөвлөгөө боловсруулж, хэрэгүүлж эхлээрэй. Зун дуусахын алдад хэрэгжүүлсэн төлөвлөгөө эхний үр дүнгээ өгнө. Мөнгө, үнэт цаастай болгоомжтой харьцаарай. Оны сүүлээр ажлын эрч хүч нэмэгдэнэ.

    ХАЙР СЭТГЭЛ

    Оны эхний хагаст олон шинэ хүнтэй танилцах бөгөөд эдэн дунд сэтгэлийг чинь татсан хүн байна. Энэ хүн амьдралд чинь ихээхэн өөрчлөлт авчирна. Ганц бие нумынхан амьдралыг чинь сонирхолтой болгох шинэ хүнтэй танилцана. Энэ шинэ хүн таниас хол өөр хотод, магадгүй өөр улсад амьдардаг хүн байх магадлал өндөр. Гэрлэсэн нумын хувьд хүнд жил байх бололтой. Хосуудын амьдралд ихээхэн өөрчлөлт гарна. Оны сүүлийн хагаст амьдралд гарсан өөрчлөлтөөс үүдэн харилцаа муудна. Харилцаа муудахад хов жив нөлөөлж магадгүй.

    МАТАР

    АЖИЛ ХЭРЭГ

    Мэргэжлээрээ ахих талаар нухацтай бодох хэрэгтэй. Орчин тойрны нөхцөл байдал ч энэ чиглэлд түлхэц өгнө. Гаднаас орж ирэх бүхий л мэдээллийг дээд зэргээр ашигла. Оны эхэнд таны хувьд өвөрмөц байж болох санал, төсөл хүлээн авах бололтой. Хавар ажлын ачааллаа тохируулахгүй бол эрүүл мэндэд асуудал гарна. Зун амрахаасаа өмнө хийж дуусгаагүй ажлаа дуусгаад амраарай. Оны сүүлээр ажлын эрч хүч нэмэгдэнэ.

    ХАЙР СЭТГЭЛ

    Амьдралд чинь аль хэдийнэ гарсан өөрчлөлт үргэлжилсээр байх нь. Тийм ч бат бөх харилцаагүй гэрлэсэн хосуудын харилцаа муудна. Эрс өөрчлөлт хийж гэрлэлтээ аврах, эсвэл салах гэсэн сонголтын өмнө ирнэ. Гэрлэсэн болон ганц бие матруудын хувьд хайр сэтгэлийн харилцаагаа илэн далангүй, чин сэтгэлээсээ байлгаж чадахгүй, харилцан буулт хийх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр шийдвэр гаргахдаа зүрхээ сонсоорой.

    Сонин санагдаж магадгүй ч эртний танилын харилцаа хайр сэтгэлийнх болон өөрчлөгдөх магадлалтай. Анх энэ харилцаа энгийн юм шиг санагдаж байсан ч эцэстээ бал сарын аяллаар өндөрлөнө.

    ХУМХ

    АЖИЛ ХЭРЭГ

    Шинэ санаа, шинэ боломж, шинэ үр дүнгээр дүүрэн он. Оны эхэнд жилийнхээ төлөвлөгөөг гаргаад хэрэгжүүлэх ажилдаа шамдан ороорой. Ажил амжилттай байхад ойр дотныхон, найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй. Хавар гэхэд ажлын хамтрагчтайгаа харилцаагаа цэгцэлж чадна. Өмнө байсан үл ойлголцлоо арилгаснаар цаашдаа зөрчил үүсэхгүй. Хавар таны ажлын эрч хүч нэмэгдэнэ. Ажил дээр гарсан аливаа асуудлыг хурцатгалгүй, эв зүй, зөвшилцлөөр шийдээрэй. Оны сүүлд танилын хүрээ тэлж, дараа жил хийх ажлын шинэ санаа төрнө.

    ХАЙР СЭТГЭЛ

    Хайр сэтгэлийн хувьд хумхууд ихээхэн өөрчлөлттэй байх нь. Ганц бие хумх шинэ танилынхаа дундаас хайр сэтгэлээ олно.Гэрлэсэн хумхынхны хувьд оны сүүлийн хагаст харилцаа муудаж магадгүй. Харилцаа хөндийрч, хүйтэн салхи үлээнэ. Тиймээс харилцаагаа авч үлдэхийн тулд зөв тактик боловсруулж, ухаалаг байх хэрэгтэй. Хувиа хэт бодсоны хэрэггүй. Чин сэтгэлээсээ байж чадвал харилцаагаа аварч чадна. Бат бөх харилцаатай хосууд орон байрны засвар хийх, эсвэл шинэ байр руу нүүх шийдвэр гаргана.

    ЗАГАС

    АЖИЛ ХЭРЭГ

    2017 онд таны хувьд хамгийн чухал зүйл гэр бүл. Ажил хэргийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй. Ирээдүйд хийх шинэ ажил, төлөвлөгөө боловсруулах ч хэрэгжүүлэх гэж яарсаны хэрэггүй. Яагаад гэвэл од гаригсийн эрхшээлээр энэ онд хийсэн буруу үйлдэл, буруу алхам цаашдаа залруулж болшгүй үр дагавартай байж мэднэ. Алдаа хийж магадгүй гээд бүх алхмаа тооцоолох хэрэггүй, зөн совингоо дага. Ажлын эрч хүч оны сүүлээс идэвхжиж, албан тушаал ахих зорилго руугаа тэмүүлээрэй.

    ХАЙР СЭТГЭЛ

    Энэ онд урьдчилан тааварлаагүй зүйлс тохиолдоно. Сэв суусан хайр сэтгэлийн харилцааг хадгалах гэж оролдох хэрэггүй. Энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил. Тиймээс хуучин харилцаагаа зоригтой орхиж, ирээдүй рүү өөр харилцааг хайгаарай. Энэ нь гэрлэсэн болон ганц бие загасын аль алинд хамаатай. Эв найртай хосуудын харилцаа улам бэхжиж, орон гэрээ улам гоё болгохоор шийднэ. Шинэ байр авах, шинэ тавилга авах, эсвэл засвар хийнэ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 02
    10.30 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар ”Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг болно.

    11.00 цагт НЗДТГ-ын А танхимд 2017 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар шинээр засаж, тохижуулсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн болно.
  • Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байна
    2017 оны 1 сарын 02
    ...Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм. Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ...
  • УИХ-ын байнгын хороодын хуралдааны тов: Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэнэ
    2017 оны 1 сарын 02
    УИХ-ын байнгын хороодын ирэх долоо хоногийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
    01 дүгээр сарын 03-ны Мягмар гарагт:

    1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл;

    Ажлын хэсэг байгуулах тухай.

    2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл.

    3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    01 дүгээр сарын 04-ний Лхагва гарагт:

    1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл.

    2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

    3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 1 сарын 02
    2017.01.02 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
    Өвлийн дунд цагаан хулгана сарын
    Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
  • Цаг агаар: Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна
    2017 оны 1 сарын 02
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 2-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
  • Та энэ жил юу хийхээ төлөвлөсөн үү
    2017 оны 1 сарын 01
    Та бүхэн одоогоос яг жилийн өмнө өөртөө зорилго, зорилт тавьсан уу? Тийм бол хэдэн хувь нь биелсэн бэ?
    Өнөөдөр мөн 2017 онд юу хийхээ төлөвлөж байна уу? Төлөвлөж байгаа бол танд зорьсондоо хүрэхийг ерөөе.
    Харин төлөвлөөгүй бол танд яг одоо бал, цаас аваад төлөвлөхийг зөвлөе. Хүн зорилго, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байх нь амжилтын эхлэл болдог.
    Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялж, Ардчилсан намын даргаар хэн сонгогдож, МАН сонгуулийн амлалтаа биелүүлэх эсэхээс ч илүүгээр улс орны хөгжилд оруулах бодит нэмэр бол хувь хүний зорилго, төлөвлөгөө, чармайлт юм. Ажилтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээ зориулж ажиллавал бид хөгжилд хүрэх нь зайлшгүй.
    Энэ 2017 он эдийн засгийн хувьд тийм ч таатай жил байхгүй. Гэхдээ...
    Танай компанийн ажил хэр ашиг орлоготой байх нь жирийн ажилтан танаас шалтгаална. Энэ төрийн ажил хэр урагштай байх нь албан хаагч танаас шалтгаална. Эргээд энэ бүхэн та бидний л амьдралд нөлөөлнө. Бид хамтдаа хичээж чадвал хүндхэн жилүүдийг ардаа орхих цаг ирэх л болно.
    Тавантолгой, Оюутолгой, тэр нам энэ нам, тэр хүүхэн энэ залуу... Нийгмийн сүлжээн дэх цуурай бүхнийг бүү давт, түүнд анхаарлаа бүү хандуул. Бусдад ашигтай танд ашиггүй атлаа таны эргэж олдохгүй алтан цагийг үрэх бүхнийг алгас. Ажилдаа шамдаж, амжилтын төлөө тэмүүл. Өөрийгөө хөгжүүл.
    Бидний өмнө 365 хоног буюу 52 долоо хоног байна. Үүний 104 нь бямба, ням гарагийн амралтын өдрүүд гэж үзвэл 261 хоног үлдэнэ. Үүнээс баярын өдрүүд болон өөрийн ээлжийн амралтаа тооцоод хасаарай. Ингээд үлдсэн цөөхөн хоногийнхоо өдрийн найман цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсье. Учир нь тэр өдрүүд танд дахиж хэзээ ч олдохгүй бөгөөд цаг хугацаа нисэх мэт хурдан.
    Энэ жил танд эрүүл мэнд, аз жаргалтай байж, зорьсноо бүтээж, төлөвлөснөө гүйцээхийг ерөөе.
  • Сантагийн хувцас өмссөн этгээд 35 хүний аминд хүрлээ
    2017 оны 1 сарын 01
    Истанбул хотын шөнийн клубт Сантангийн хувцас өмссөн зэвсэгт этгээд гал нээж, 35 хүний аминд хүрчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн алба хаагч байсан бөгөөд 40 гаруй хүн шархадсан байна.
    Ортакой дүүрэгт байрлах Reina шөнийн клубт орон нутгийн цагаар 01:30 цагийн үед халдлага болжээ. Халдлага болох үеэр шөнийн клубт байсан 700 гаруй хүний зарим нь амиа аврахын тулд ус руу үсэрсэн аж.
  • Адель хурималжээ
    2017 оны 1 сарын 01
    Британийн нэрт дуучин Адель нууцаар хуримласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Дуучин бүсгүй 2009 оноос бизнесмэн Симон Конеки гэгчтэй үерхэх болсон юм.

    Хос 2013 онд Ангело гэх хүүтэй болсон билээ. 2013 онд хосыг сүй тавьсан хэмээн хэвлэлийнхэн мэдээлсэн ч уг мэдээллийг хоёр тал батлаагүй юм.

    Тэгвэл хос нууцаар сүй тавьжээ. Учир нь Адель хүүгийнхээ хамтаар Лос Анжелес хотноо зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Тэр үед дуучин хуримын бөгж зүүсэн байжээ.

    Гэхдээ хос хэзээ, хаана гэрлэсэн нь нууц хэвээр байна.
  • Өдөр бүр телевиз үзвэл 0.1 сараар нас богиносно
    2017 оны 1 сарын 01
    Кембрижийн биологийн статистикч ашигтай болон хортой тодорхой зуршил бүхий хүмүүсийн сайн тал, эрсдэлийг тооцоолжээ. Тэр нийтлэгдсэн олон тооны судалгааг цуглуулаад, хүн өөрийн насыг хичнээн жилээр уртасгах юмуу богиносгож болохыг тодруулсан байна.

    Энэ тооцоо түгээмэл шинжтэй биш гэдгийг судлаач Дэвид Спингель хальтер урьдаас сануулж байна. Хүн бүр өөрийн гэсэн тодорхой онцлогтой бөгөөд энэ нь эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд харин эрдэмтдийн судалгаа, статистикийн тоо баримт нь бүх нарийн ширийн зүйлийг тэр бүр хамарч чаддаггүй. Өөр хоорондоо холбоотой үзүүлэлтүүд бие биедээ заавал шууд нөлөөлөх албагүй аж.

    Гэсэн ч өдөрт нэг хайрцаг янжуур татах нь яалт ч үгүй хамгийн хортой. Ингэснээр насаа 7,5 жилээс богиносгох магадлалтай. Тун бага буюу 10 грамм хэмжээний согтууруулах ундаа ашигтай нь сонин юм. Харин үүнээс хэтэрвэл хор хүргэдэг байна.

    Янжуур болон согтууруулах ундаанаас учирдаг хорыг биеийн дасгал болон фитнесийн тусламжтайгаар багасгахгүй. Гэхдээ биеийн идэвхитэй байдал нь илүүдэл жинг багасгаж, харин энэ нь мөн наслалттай холбоотой бөгөөд тодруулбал өндөртэй харьцуулж гаргадаг хэвийн хэмжээнээс жин 5 килограмм илүү байвал насыг нэг жилээр богиносгодог байна.

    Өдөр бүр телевизор үзэх нь чөлөөт цаг болон амьдралын тодорхой хэсгийг хумслана. Жишээ нь өдөрт 2 цаг телевизор үзэх нь насыг 0,1 сараар богиносгодог гэнэ.

    Кофег хэр тааруу уух нь бие махбодид тустай. Гэвч жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь кофеноос дөрөв дахин сайн нөлөөлдөг байна. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо ахиу хэрэглэх нь хүний насыг 4 жилээр уртасгадаг аж.

    Гэхдээ хүмүүс урт насладаг болж байгаа үед төрсөн бол та азтай хүн. 1910 онтой харьцуулбал одоо дэлхийд дундаж нас барагцаалбал 14 жилээр илүү байна. 1980 оноос энэ үзүүлэлт 6,4 жилээр нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн наслалт 100 жилд олон жилээр нэмэгдэж, харин сүүлийн гучин жилд эрчүүдийн биеийн байдал овоо дээрдсэн байна.
  • Дугуй унах нь эрүүл мэндэнд тусгүй
    2017 оны 1 сарын 01
    Унадаг дугуйгаар явах нь спортын хамгийн аюулгүй бөгөөд ашиг тустай төрлийн нэг гэж саяхан болтол үзэж ирсэн билээ. Гэвч саяхан Бельгийн эрдэмтэд унадаг дугуйгаар явахын ашиг тусын талаар хэд хэдэн судалгаа хийгээд, таагүй дүгнэлтэд хүрсэн байна.

    Хотын нөхцөлд унадаг дугуйгаар явах нь ашиггүй төдийгүй, тэр ч бүү хэл хортой гэдэг нь илэрчээ. Хотын хортой агаар бүхий гудамжаар унадаг дугуйгаар явахад эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй байдаг байна.

    Эрдэмтэдтуршилтад оролцсон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар явдаг хүмүүсийн амьсгалын давтамжийг судлажээ. Амьсгал хурдасахад дугуйчны цусанд аюултай бодисууд их хэмжээгээр орж, хор нь биеийн идэвхитэй байдлын ашиг тусаас давдагийг нотлосон байна. Түүгээр ч барахгүй, ийм нөхцөлд унадаг дугуйгаар явахад ядаргаанд ордог аж. Харин ядарч, суларсан бие махбодь олон өвчин, тухайлбал вирусийн өвчинд өртөмхий болдог байна.

    Хотод унадаг дугуйгаар явахаас, ялангуяа ажилдаа унадаг дугуйгаар явахаас татгалзахыг эрдэмтэд зөвлөжээ. Юу гэвэл явдаг чиглэл нь гол төлөв хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж байдаг байна. Харин ой мод, паркийн бүсэд л унадаг дугуйгаар зугаалах хэрэгтэй гэж шинжээчид хэлж байна
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 боллоо
    2017 оны 1 сарын 01
    Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй болох дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан бөгөөд төгрөгийн уналттай холбоотойгоор өсгөх шаардлагатайг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тууштай шаардсаар ирсэн юм.
  • Боомтууд маргаашнаас хэвийн ажиллана
    2017 оны 1 сарын 01
    Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй, амарч байна. Хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд амрахаар заасан байдаг юм.

    Маргааш өдрөөс хилийн боомт тогтсон хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
  • Утаан хөшигөө ярж чадсан Лондонгийн түүх
    2017 оны 1 сарын 01
    Лондон хотод ”Агаарын хяналтын бүс”-үүд бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулж, аажмаар арилгаж чаджээ.
  • Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
    2017 оны 1 сарын 01
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын нэгэн. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 3. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, булаагч одтой, шар хулгана өдөр.

    Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу.

    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
  • Улаанбаатарт өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
    2017 оны 1 сарын 01
    өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
  • Шинэ оны анхны нар 06.30 цагт мандлаа
    2017 оны 1 сарын 01
    Монголчууд шинэ оны анхны нарыг харах нь ажил үйлс бүтэж амьдрал ахуй нь өөдлөхийн бэлэгдэл хэмээн үздэг. Иймд энэ жилийн анхны нар 06.30 цагт мандлаа.
  • Ирэх сарын 2-ны хүртэл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана
    2016 оны 12 сарын 31
    Ирэх сарын 2-ны хүртэл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана
  • Баярын өдрүүдэд ажиллах хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалт
    2016 оны 12 сарын 31
    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

    Хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг доорхи утсанд хандан зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжтой.

    №




    Байгууллагын нэр


    Утасны дугаар


    1.
    Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

    362539


    2.
    Баянзүрх эрүүл мэндийн төв

    103


    3.
    Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

    70210846


    4.
    Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

    70491003


    5.
    Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

    70233464


    6.
    Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

    103


    7.
    Сүхбаатар Эрүүл мэндийн төв

    350793


    8.
    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

    103


    9.
    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

    70110716
4656 4657 4658 4659 4660 4661 4662
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    9 цаг 1 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    9 цаг 16 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    9 цаг 49 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    9 цаг 59 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    10 цаг 8 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    10 цаг 17 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    10 цаг 42 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    11 цаг 12 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    12 цаг 7 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 34 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    13 цаг 3 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    13 цаг 24 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    13 цаг 40 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    14 цаг 3 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    14 цаг 13 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    14 цаг 37 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    14 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    15 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    15 цаг 28 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    15 цаг 48 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК