-
2016 оны 12 сарын 30
Өнгөрөгч шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс нийт 2394 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 57, зөрчлийн 1372, согтуугийн 540, зам тээврийн ослын 371, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох цагдаагийн нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 12 сарын 30
инэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Эдгээр баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд доорхи цагийн хуваарь дагуу ажиллах юм байна.
-
2016 оны 12 сарын 30
Одоогоос 105 жилийн өмнө Манжийн дарлалыг халж Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
-
2016 оны 12 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болж Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
-
2016 оны 12 сарын 30
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
-
2016 оны 12 сарын 30
Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, ”МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэдгийг хэлсэн. Түүний энэхүү мэдээлэл нь Ардчилсан намын байр суурь гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолж байсан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа, З.Энхболд энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 30
Үс засуулбал: Нас ахар болно
-
2016 оны 12 сарын 30
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойдноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 29
Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний аса циркээс шинэ оныг угтан олон улсын циркийг маргааш толилуулах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлаган дор дэлхийн өнцөг булан бүрээс орон орны жүжигчид цуглажээ. Тэд нэн ховордсон цагаан арслан , бар мөн шар бартай хамт сонирхолтой үзүүлбэр үзүүлхээс гадна ”үхлийн тойрог”-ийг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэ нь зургаан мотоцикльтой залуус зэрэг бөмбөрцөг дотор эргэлдэх бөгөөд бодитоор айдас, сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ гэдгийг тжүжигчин Марио Себаллос хэллээ.
-
2016 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт бөх сонирхогчид оо, энд хүрэлцэн ирсэн хүчит бөхчүүд, хүчит бөхчүүдээ дэмжигч цөстэй, золбоотой, хийморьтой монгол ах дүү нар аа,
Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам сэргээн бадруулсны 105 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг 5 жилийн өмнө өргөн дэлгэр тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүхэн энэ сайхан ойгоороо монгол түмэн баярлаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо бахархаж тэмдэглэдэг ийм сайхан уламжлал тогтсон.
Энэ өдрөөр тухайн жилд хийморьтой сайхан барилдсан хүчит, шилдэг 128 бөхөө барилдуулж, монгол түмэн цэнгэн нааддаг сайхан уламжлалтай.
Хүчит бөхийн барилдааныг үзэхээр эх орон даяар тухлан суугаа болон энэ Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт бөхийн хорхойтнууд, хүчит бөхчүүддээ баярласнаа дахин илэрхийлье.
Энэ өдрүүдэд монгол түмэн шинэ оны баяраа тэмдэглэж байгаа. Миний хувьд шинэ оны баяраа тэмдэглэдэг хамгийн сайхан мөч бол энэ байгаа юм.
Ингээд та бүхэндээ та бүхний маань золбоо, хийморь үргэлж өөдөө өрнөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, хүчит бөхийн барилдаанаа нээж байна.
Баярлалаа. Баяр хүргэе, та бүхэндээ” гэлээ.
-
2016 оны 12 сарын 29
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
-
2016 оны 12 сарын 29
Замын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.
-
2016 оны 12 сарын 29
Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Эл өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Н.Батсуурь, улсын арлсан П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128 бөх барилдах юм байна.
-
2016 оны 12 сарын 29
1612/1482986212586492e4e1401.jpg
-
2016 оны 12 сарын 29
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Богд хааны ордон музейд болов.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, түүхч, судлаач эрдэмтдийн төлөөлөл, лам, хувраг, төр, шашны зүтгэлтнүүд оролцлоо.
Нээлтийн ёслолын өмнө Богд хаант Монгол Улсын сүлд дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар уртын дууч Х.Бямбасүрэн, морин хуурч, СТА Алтанбат нар ая дууны мялаалга өргөв. Үүний дараа Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд анхдугаар Богд Өндөр гэгээний “Жанлавцогзол” номыг айлтгалаа. Энэ нь Монголын ард түмний заяа буянг тэгшилж, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайтад хурдаг ном юм.
“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “VIII Богд Жавзандамба хааны тухай зарим сэдвүүд” сэдвээр үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “105 жилийн өмнөх энэ өдөр энэ ордонд монголчуудын тусгаар тогтнолын төлөөх 200 гаруй жилийн тэмцлийн үр дүнг дэлхийд зарласан гайхалтай түүхэн хүний тухай бид эргэн дурсаж байна.
Шашны нөлөө бүхий удирдагчаас Монголын сүүлчийн эзэн хаан болж, энэ ард түмний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их тэмцлийг манлайлсан тэр түүхт хүн бол ар халхын Жавзандамба хутагтын VIII дахь дүр Агваанлувсанчойжинямданзанванчүг хэмээх ер бусын урт нэртэй төвд эр юм. Халх монголчуудыг оюун санаааны хувьд нэгтгэх гол зорилгоор анх Жавзандамба хутагтын дүрийг Чингис хааны алтан ургаас тодруулсан боловч III Жавзандамба Ишдамбийнямаас эхлэн манжууд төвдөөс халхад залах болжээ.
Төвдөөс шашны тэргүүнээ залах нь халхын заншил болж тогтсон боловч III Богд Жавзандамба Ишдамбийням 15 настай, IV Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнванчүг 38 настай, V Богд Жавзандамба хутагт Лувсанцүлтимжигмэд 26 настай, VI Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнчойжижалцан 5, VII Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц дөнгөж 19 настайдаа Монголд жанч халсаныг харахад тэд Монголд идээшиж чадсан гэж хэлэхэд бэрх.
Харин VIII Богд Жавзандамбыг монголчууд багаас нь монгол багш нараар хүмүүжүүлж, монгол хэл, ахуй соёлд сургаж монгол хүн болгож өсгөжээ. Иймээс тэрээр төвд гаралтай монгол хүн болж төлөвшиж, сүүлчийн эзэн хааны сэнтийд заларсан байна.
Богд хаан бол амьддаа хамгийн их шүтүүлж түүх бичлэгт хамгийн их хэлмэгдсэн төрийн зүтгэлтэн юм. Living Budda буюу амьд бурхан хэмээн зөвхөн халх Монгол төдийгүй Буриад, Өвөрмонгол, Хөх нуур, Шинжааны монголчууд, тэр ч бүү хэл, хойд мөсөн далайн эрэгт ч түүний суу алдар түгж, шүтээн болж байсан тухай Оссендевскийн номд өгүүлсэн байдаг.
Тэрээр Монголын хамгийн нөлөө бүхий шашны удирдагч байх төдий бус Чингис хааны үндэслэсэн Монголын алтан ургийн ноёдын барих ёстой хаан сэнтийг ч хамтад нь авч хүлээн зөвшөөрүүлж чадсан хүчирхэг удирдагч юм.
Гэвч түүнийг 1924 онд нас барсных нь дараагаас эхлэн коммунист түүх бичлэг ёсоор шинэ домог зохиогдож 70 гаруй жил түүх бичлэгт хамгийн их хараагдаж, үгүйсгэгдсэн үндэсний удирдагч болсон юм.
Хоёр зуун жил газрын зураг дээр ор мөргүй байсны дараа дэлхийн улс төрийн газрын зурагт эргэн ирж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан гавьяа, агуу тэмцэл нь ХХ зууны монголчуудын хамтын хүчин зүтгэл, бүтээл юм.
1911 онд түүний удирдсан эрх чөлөөний төлөөх тэмцэл 1919 он гэхэд гадаадын цэргийн эрхтэнүүдэд дарагдаж, 1921 онд социалист хувьсгал болсны дараа ч албан ёсоор Монголын удирдагч, эзэн хаан хэвээр байсан, хувьсгалчдыг тэтгэн бойжуулж байсан удирдагч байв.
Дэлхийн коммунизмийн түүхэнд эзэн хаан нь хувьсгалчдаа тэтгэн бойжуулж, өөрийн дэглэмдээ социализм импортлохыг хүлээн зөвшөөрсөн албан тамга дарж суусан, социалист хувьсгал хийгдсэний дараа ч хааны ширээгээ нэр хүндтэй залгамжилж байсан өөр эзэн хаад бараг байхгүй болов уу.
Түүний хувьд Монгол засаглалын ямар хэлбэртэй, нийгмийн ямар байгууламжтай, өөрөө эрх мэдэлтэй байх эсэхээс үл хамааран тусгаар улс байх ёстой гэсэн зарчим барьж байсан түүхэн удирдагч байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Богд хаан бол ХХ зууны монголын түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байлаа.
VIII Богд Жавзандамба шашны хамгийн нөлөө бүхий удирдагч, хэмжээгүй эрхт эзэн хааны хувиар ч шашны шинэчлэлийг эхлүүлж, хоцрогдож мансуурсан, харанхуй мухар сүсэг, нийгмийн баялгийг сорогч шашны давхаргын эсрэг тэмцэх түүхэн боломжтой байсан хэдий ч тэрээр үүнийгээ ашиглахыг хүсээгүй юм. Тэр өөрөө хамгийн баян, хамгийн олон хамжлагатай, мухар сүсгийг хамгийн амжилттай ашиглаж олны сэтгэлийг булааж чаддаг лам хэвээр түүхэнд үлдсэн юм.
Богд хаан бол Нармай Монголын үзлийг дэмжигч төдийгүй түүний амьд билгэдэл, оройн дээд шүтээн нь байлаа.
1945 оны VIII сарын эхээр маршал Х.Чойбалсанг Кремльд Сталин дуудаж уулзав. Уулзалтад Сталин санамсаргүй маягаар Гадаад болон Дотоод Монголын удирдагч болох Х.Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японыг чөлөөлөх дайнд ЗХУ Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн учир тэрээр эх орондоо буцаж ирээд ”Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” Японд дайн зарласан байна.
Цагаан хэрэмнээс Сибирь хүртэл монгол овогтой, бурханы шашинтнуудыг нэгтгэж, Нармай Монгол Улсыг байгуулах стратеги нь чухамдаа Богдын үед үндэслэгдсэн бөгөөд хожмын Монголын үе үеийн удирдагчдын үзэл санаа, үйл хэргийн гол чиглэл болж явсаар ХХ зууны дунд үед дэлхийн II дайны дараа л мөхжээ.
Богд хааныг нийгмийн шинэчлэгч байсан эсэхтэй маргах нь утгагүй юм. Юуны өмнө түүний байгуулсан Засгийн газар Монголын түүхэнд орчин үеийн яамдын бүтэцтэй анхны Засгийн газар юм.
Өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гол яамдууд чухам Богдын Засгийн газарт л анх бий болж, өнөөдөр бид 105 жилийн ойг нь тэмдэглэж байна. Мөн түүний санаачилгаар анхны иргэний сургуулиуд байгуулагдаж, парламентын хоёр танхим маягийн бүтэц бий болох эхлэл тавигдаж, холбоо харилцаа, технологи чөлөөтэй нэвтэрч байв.
Түүхийн сонин холбогдлоор ХХ зууны эхэнд Монгол, Төвд хоёр тусгаар тогтнолоо зарлаж, удирдлагадаа шашны тэргүүнүүдээ залжээ.
Монголчууд Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан бол, төвдүүд Далай ламын инститүцээ хэвээр хадгалжээ.
Зуун жил өнгөрөхөд Монгол бүрэн эрхт тусгаар улс болон хөгжиж, Төвд дэлхийн газрын зургаас арчигдаж алга болсон байна. Богд хаан жижиг орны нээлттэй гадаад бодлогыг үндэслэж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс төрийн дэглэм үл харгалзан бүх орнуудтай харилцаа тогтоохоор түүний элч нар өдөр шөнөгүй сүлжилдэж, улс орондоо орчин үеийн холбоо харилцаа, технологи, төмөр зам нэвтрэхийг ч чөлөөтэй хүлээн зөвшөөрч байсан төдийгүй биечлэн үлгэрлэгч нэгэн байлаа. Зарим талаараа өнөөдрийн удирдагчдаас илүү эдийн засгийн нээлттэй бодлого явуулж байсны гэрч Ноён уул дахь “Монголор” алтны компанийн үйл ажиллагаа юм. Энэ бүхний үр дүнд Монголын тухай дэлхий мэдэж, судалж, хамтран ажиллаж энэ хэрээр хүлээн зөвшөөрөгдөж тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан байдаг.
Харин Төвдийн Далай ламын инститүц Богдын эсрэг бодлогыг баримталж, нээлттэй биш хаалттай улс байхаар шийдэж хилээ хааж, иргэншлээс зугтах оролдлого хийж нам жим суухаар шийдэв. Дэлхийн хувьд Төвд нь хүн нэвтрэх аргагүй нууцлаг орон, төвдүүд л амьдрах хаалттай газар болон хувирч технологи, харилцаа холбоо орчин үеийн юм бүхнээс зугтахаар шийдэв. Тэнд зөвхөн нэг амьд бурхан, түүний үнэнч шүтлэгтнүүд л байх бодлого явуулжээ.
Харамсалтай нь өнөөдөр Төвд улс гэж байхгүй, Далай ламын инститүц өөрөө дэлхийгээр нэг хэсэж явдаг цуваа болж хувирчээ. Жижиг улс хаалттай байх, нээлттэй байхын ялгааг Богд хаан харуулж бас нотолж чадсан юм” гэлээ.
“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.
Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.
Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.
Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.
Богд хаан, Эх дагинын түүхийг өгүүлэх үзэсгэлэн ийнхүү үйл ажиллагаагаа эхэллээ.
-
2016 оны 12 сарын 29
Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-ний өдөр болон 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.
Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Бусад өдрүүдэд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 12 сарын 29
Шинэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Тэгвэл баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 29
Улсын Их Хурал 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон. Харин тус хуульд заасны дагуу өнөөдөр бүх нийтээрээ амарна. Эл өдөр Төрийн банкны Улаанбаатар хотын дараах нэгжүүд ажиллана.