зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: З.Энхболд “Тавантолгойн гэрээг Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн бантангаас ч дор хувилбараар хийх гээд байна”

2016-12-30
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, "МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэдгийг хэлсэн. Түүний энэхүү мэдээлэл нь Ардчилсан намын байр суурь гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолж байсан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа, З.Энхболд энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

Баримт 1. Тэрбээр “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойн гэрээг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар шийдэх гэж байна.

 

Баримт 2. 2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан.

 

Баримт 3. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргаад дүгнэлт гаргасан байдаг.  Үнэхээр Тавантолгойн гэрээг шийдэх гэж байгаа бол эдгээр дүгнэлтийг зайлшгүй үзэх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд байгаа. Энэ бол түүх.

 

Баримт 4. Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүйн учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо хийх гэж байгаа гэрээ нь үүнээс долоон дор  байгаа юм.

 

Баримт 5. 2015 онд нэр бүхий 40 гишүүн мөн Тавантолгойн гэрээний шинэ төслийг оруулж ирсэн ч УИХ-аар хэлэлцэж амжилгүй тарсан. Уг нь дээрх гишүүдийн өргөн мэдүүлсэн хувилбар нь тухайн үеийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас тэс өөр, Монголын ард түмэнд ашигтай хувилбар байсан. Үүнийг УИХ дээр хэлэлцэж болох байсан.

 

Баримт 6. Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан.

 

Баримт 7. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна. 

 

Баримт 8. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS компани олон жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их буруу мэдээлэл явуулж, ард түмний тархийг угааж байсан.

 

Баримт 9. Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Энэ бол MCS-ийн бүтээсэн баялаг биш, ард түмний мэдэлд байх ёстой баялаг. 

 

Баримт 10. Засгийн газар Тавантолгой дээр ХК байгуулаад 80 хувийг нь Засгийн газрын мэдэлдээ 20 хувийг нь ард түмэндээ өгөхөөр шийдсэн. Гэтэл МАН-ынхан ард түмний өмчийг эздээс нь асуухгүйгээр шийдэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа. 

 

Баримт 11. Өнөөдөр Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь.

 

Баримт 12. Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам. Монголын тал ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр төмөр зам барих боломжгүй. Тиймээс хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтаа авдаг болохоос байгаа баялагаа хэн дуртайд нь өгчихдөг зүйл байж болохгүй.

 

Баримт 13. Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн гэрээ шиг зүйлийг одоо хийх гээд байгаа учраас энэ бүхнийг хэлээд байгаа юм. 

 

Баримт 14. Өнөөдөр ард түмэнд Тавантолгойн хувьцаа байгаа. Тиймээс Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух ёстой. Үүнийг ч хуульчлаад өгсөн.

 

Баримт 15. Хэрэв надаас асуухгүйгээр зарвал би шүүхдэнэ. Үүнийгээ ч би албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хувьцаатай олон хүн шүүхдэх байх гэж бодож байна.

 

Баримт 16. MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулсан. Энэ бол цаас бус үнэ цэнэтэй баялаг. 100 жил Монголыг тэжээх баялаг. Тавантолгойн орлогоор дөрөвхөн жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж болох тийм их хөрөнгө юм.

 

Баримт 17. Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч өрөө төлчих зорилготой MCS компанийн төлөөлөл олон байсан. Жишээ нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар байна. 

 

Баримт 18. 40 гишүүний санаачилсан Тавантолгойн гэрээний ашигтай хувилбарыг Ардчилсан нам болон Ардын нам дотор эсэргүүцэгчид олон байсан учраас явуулж чадаагүй юм. Одоо энэ УИХ-д 40 гишүүний боловсруулсан хувилбарыг хэлэлцэх боломжтой.

 

Баримт 19. Таалагдахгүй өөрсдөө өөр хувилбар оруулаад ир гэж байгаа юм. Ардын намын бүлэг дээр Тавантолгойн төслийг хэлэлцсэн. Ардын намын бүлгийн гишүүд над руу яриад “Хуучин хувилбараас дордуулсан хувилбарыг оруулаад ирлээ. Бид бүлгийн хурал дээр яриад Засгийн газар руу буцаачихлаа.

 

Баримт 20. Тавантолгойн гэрээг эсэргүүцсэн гишүүд олон байгаа юм байна. Хоёр хувилбартай төсөл оруулж ир. Шинэ жилийн дараа хэлэлцье гэж ярьсан” гэсэн. Хуучин гишүүд над руу яриад байгаа. Шинэ гишүүд бол Тавантолгойн гэрээг харьцуулж мэдэхгүй шүү дээ.

 

Баримт 21. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.Гэрээг нууцлаад бидэнд өгдөггүй байлаа. Монголын байгалийн баялагийг хувьчлах гэж байгаа бол бүх зүйл ил тод байх ёстой.

 

Баримт 22. Гэрээн дээрх нууцын тэмдэгүүдийг бүгдийг нь би авахуулсан. Учир нь миний, чиний хөрөнгийг зарах гэж байна. Хонио 10 мянга эвсэл 100 мянгын алинаар нь зарах гэж байгааг бид мэдэх эрхтэй.

 

Баримт 23. Шиньхуатай уулзсан хэлэлцээрийн ширээний ард Д.Оюунхорол, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар суучихсан байсан. Нөгөө талд нь Шиньхуа компанийн хэддүгээр захирал нь юм бүү мэд, ямартай ч тус компанийн шийдвэр гаргадаг эхний хүмүүс нь биш байна лээ. Шиньхуа компанийнхантай хэлэлцээр хийх гэж байгаа бол манай Эрдэнэс Тавантолгой зиндаагаараа таарах ёстой. Манай сайд нар Хятадын сайд нартай хэлэлцээр хийх ёстой. Сайд нар нь юугаа ч мэдэхгүй байж хэлэлцээр хийнэ гээд наймаа яриад сууж байна. Энэ өөрөө төрийн албаны хуулиар хориотой. Харгалзах түвшиндээ харьцахгүй болохоор нөгөө тал нь гайхаад байна. Бид нар нүүрс авах гэж ирсэн чинь сайд нар нь уулзаад байна гэж

 

Баримт 24. Тавантолгойн асуудлыг МАН олонхиороо шийдэж болно. Гэхдээ энэ хүмүүс сонгогчидтойгоо уулзана. Тэр үед сонгогчид нь “Миний хувьцааг яасан бэ” гээд асуухад “Шиньхуа гуйгаад байхаар нь зарчихсан юм аа” гэж хэлж болохгүй шүү дээ.

 

Б.Энхжин 

 

image

Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, ”МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэдгийг хэлсэн. Түүний энэхүү мэдээлэл нь Ардчилсан намын байр суурь гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолж байсан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа, З.Энхболд энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (202.126.91.172)
    Баримт 21. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.Гэрээг нууцлаад бидэнд өгдөггүй байлаа. Монголын байгалийн баялагийг хувьчлах гэж байгаа бол бүх зүйл ил тод байх ёстой.........Ийм байх боломжтой юу. УИХ-ын дарга гэрээг үзэх эрхгүй гээд бод. зүүдлээд үз
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • ДДД (202.126.91.172)
    таван толгойг гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлъе. Олны олон таван цэн гэдэггүй билүү Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг хь хаяад болохгүй юм юу байна. ИХ-ын 76 өөр өөрсдөө баатар болох гээд уралцаж ухаантай гэж олонд харагдахаар тэмцэлдэж байхаар
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.149.98.114)
    yu huwitsaa hezee buthiin ter chin 90 eed onii huwtsaa yalaa 2016 UIH.n songuuliin omno ogch bsan mongoo guitseej avwiy
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Абрамович гэж нэг нөхөр байх.хувьчлалын үеэр элдэв аргаар Оросын түүхий эдийн том ордуудын хувьцааг эзэмшсэн гэх, одоо Англи д амьдарч тэр их мөнгө тийшээ гол мэт урсаж байдаг. Дэлхийнхамгийн тансаг усан онгоцтой ,гэх мэт одоо эхнэртээ саран дээр газар авахаар ххөөцөлдөж буй,гэтэл оросын ард түмний амьдрал ямар билээ
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.31.54)
    Оюунхорол л таван толгойг яах талаар уулүаж гэрээ хийж байнадөа.
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Японд хөрөнгөтэй хүмүүс хирээс хэтэрсэн тансаглахыг хуулиар хориглодог ялангуяа олон нийтэд харагдахаар... бидэнд үлгэр авах улсууд байна
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Монголын,ард түмний баялгаар хөлжинө тэгээд зогсохгүй дэлхийд байхгүй тансаглаж ядарсан ард түмнээ доромжлоно хөдөлмөрөөр хөрөнгөтэй болсон хүмүүс даруу байдаг Билл Гетсийг хар л даа
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Үнэгүй олдсон хөрөнгө маш аюултай үр дагавар дагуулдгийг бид харж байна ..хар тамхи.. мурийтэй тоглоом..хээл хахуул..аллага хүчирхийлэл..энэбүгд өнөөдрийн манай олигархуудийн хүүхдүүдийн дүр төрхи
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ашгийн 10 ийг аваад ажиллавал ажилла гээд л орхи бид турж үхэх болоогүй одоо энэ нөхдөд өгвөл удахгүй улс орон олон олон НОмтойбаярын гарт орно бидний үр хүүхэд ач зээ нар яах болж байна
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.1.210)
    Оюун хорлоо ..... нар Таван Толгойн гэрээг хийх гэнэ үү? Хөөрхий дөө, МАНгар
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (166.170.14.115)
    Z.Enkhbold ig demjij bn ! Сарвайсан болгоно авдаг МSC одоо цусалж ханаж цаддагуй бэрд ээ Та нар болиоч ээ! Монголчууд зовж ядраж багаа шуу дээ !!
    2017 оны 01 сарын 01 | Хариулах
  • үнэн юм (203.91.117.8)
    тэр уул уурхайн сайд гэж харагдах байдлаасаа утсан хүүхэлдэй шиг санжиганасан нөхөр яриа нь ч саажилттай юм шиг нөхөр яаж сайн юм хийж чадах вэ? гадныхний ярьж хэлж байгааг ч ойлгох чадваргүй шинжтэй нөхөр байна лээ. ардын намд аятайхан цэгцтэй төрийн алба хашчихаар хүн байдаггүй бололтой. тэр хаянхярваа гэж годгоносон хүнээс чихэр идээд сурчихсан ишиг юм хятадуудаас бас чихэр идээд сурчихсан юм бишүү. 12 оны сонгуулиас өмнө тавантолгойг барьцаалж чалкогоос зээл авсан нэртэй одоо хэр нь барагдахгүй өрөнд унагасан өөрийн толгойгүй нөхөр байна. төрд нэг ч хонуулж болохгүй хог шаарнуудаар дүүрэн байна дөө
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.55)
    Enhbold oo holoo ochij huts.MAN iihan chamaar zaalgalaa uy.Chi Jenkodoo uguulii gej bodoj baigaa baih.Jenko ta 2 ene ulsiig 4 jil horloloo odoo boloo uym bish uu.Tegeed uuriinhuu namiin lideruudiig ner tsohoj muulaad l hogiin er hun dee chi.ANiin yalagdaliin hamgiin gol buruutan n ZI,JENKO 2 SHUNA
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
    • Эсэргүүцэгч
      Энэ зочин өөрийнхөө хөсөр даасан хоосон толгойг цэцнэглэх хэрэгтэй. Хэрүүлээс өөр юм мэдэхгүй МАН гар
      2016 оны 12 сарын 31
  • Зочин (73.75.14.37)
    Enehund itgedeg teneg baihuu
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.216.223)
    ЗИКА ЖЭНКО-2
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.25.84)
    анх хувьчлал гэж хамаг үйлдвэр өөдтэй болгоныг устгасан новш доо энэ өөрөө
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Цогнаран (202.179.24.153)
    Үргэлжлэл Цааш нь нүүрс баяжуулах, термохимийн боловсруулалтад оруулах, экологид ямарч хоргүй ДЦСтанц байгуулах гээд үй түмэн ажил байна.Бид Хойт солонгосын Чучкайн номнолоор л явах гээгүй бол бидэнд хамтрагч хэрэгтэй, бүрэлдэхүүнд нь 1.Нүүрс олборлох, боловсруулах, зах зээлд гарах туршлага хуримтлуулсан толгой компанитай-Үндэсний компаниудын нэгдэл. 2.Бүтээгдэхүүн худалдан авах,хөрөнгө оруулах БНХАУ, 3.Технологийн инновацийн хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн худалдах жуучлах, 90-ээд оноос хойших шилжилтын хүнд жилүүдэд монголчуудад 2 тэрбум долларын буцалтгүй тусламж өгсөн ачтан ЯПОН улсыг оруулах ёстой гэж боддог. Бид дайсныг бус нөхөрийг эрж хайх ёстой, Ухаантайй хүн нэг хүнтэй уулзаад нэг найзтай болдог бол мулгуу хүн нэг дайсантай болдог.
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Цогнаран (202.179.24.153)
    ТТ-д одоо хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг Зика-гийн үг чинь ШААЛ ХУДЛАА. Монголчууд ТТ-н коксжсон болон энергийн нүүрсийг альч тохиолдолд олборлох л болно, аль болохоор үнэ хүргэж зарах л болно. Гэтэл хатуухан хэлэхэд 19-р зууны Хүрзийг-эксковатороор, Илжиг тэргийг-самосвалаар сольсноос өөр олигтой техникийн дэвшил явагдаагүй. Наад зах нь олборлолтоос эхлээд дотоод гадаад бүх зөөвөр тээвэрийг цахилгаанжуулах шаардлагатай. Үр дүнд нь 1.Нүүрсний өөрийн өртөг хямдарч ашиг эрс нэмэгдэнэ. 2.Ажилын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, өвчлөл эрс багасна. 3.Хүнд даацын олон техник шаардлагагүй болно, тэр хэмжээгээр асар их хөрөнгө мөнгө, шатахуун хэмнэгдэнэ.4.Уурхай болон орчмын тоосжилт үгүй болж, байгаль орчин хүн амьтаны эрүүл нөлөөлдөг сөрөг нөлөөлөл үгүй болно. 5.Том даацын тэрэгнүүдийн тоосыг дарах гэж зам чийгэлдэг байсан асар их хэмжээний ус хэмнэгэдэнэ, Энэ бол ТТ-д нэвтрүүлэх ёстой олон шинэчлэлүүдийн ганц жишээ гээд боддоо. Цааш нь нүүрс баяжуулах, термохимийн боловсруулалтад оруула
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      За чи битгий солиор ! Чи хар мал улаан адгуус технологий асуудал яриж худлаа Будлих зам руу оруулаад байгарай ! Чи Монголын нийтиййн омчийг ганцхан МCS гэдэг хэсэг гэр булийн мэдэлд огч ард тумнээ боол болгох гээ юу ?
      2016 оны 12 сарын 30
  • Зочин (139.5.216.243)
    Ene muu Beltreg uuruu odoo hen bolchihood yu gej yriad baigaa ym be . manai namiig ylagdald hurgesen baij
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Нам чинь харин даргынхаа угэнд орохгуй дураараа авирлаж байгаад унасан юм биш уу ??? Айн ?
      2016 оны 12 сарын 30
  • Зочин (202.179.24.153)
    Энэ З.Энхболд гэгч этгээд хэн бэ? Эргэн нэг санацгаая. М.Энхсайханы бөгсийг долоох шахан гүйж байж ТӨХ-ны анхны дарга болж Монголын ард түмний 70 жилд бүтээн буй болгосон өнгөтэй өөдтэй бүхнийг хувьчлал нэрээ устгаж өөрөө хагартлаа баяжсан төрөөс төрсөн ТЭРБУМТАН. УИХ, АН-ын дарга болонгуутаа шууд ХААН болж, ЕНБД Оюундарийгаа зайлуулж, муу М.Энхсайханыгаа үзэхээ больж, Эба, Женко нартай нийлж хор найруулан Алтанхуягийгаа замаас зайлуулж АТГ- шоронруу илгээгээд төрийн хөрөнгийг идэх мэрэгшсэн ажилруу орж М.Энхсайханы удирдан боловсруулсан Алтанхуягийн ЗГ-ын ТТолгойн ТЭЗҮ-г зогсоосон, ТЭЗҮ-г хэн шалгасан нь бүр инээдэмтэй. Техник,ЭЗ-ийн талаар А-ч байхгүй, гартаа инженерийн шугам ганц удаач барьж үзээгүй нөгөө “Эр хүнийг архи, тамхи,секс гураваар үнэлдэг” муужгай Эрдэнэчимэг. ТЭЗҮ тиймч муу байгаагүй MSC тэргүүтэй үндэсний компани, ХО хийх-нүүрсийг худалдан авах гол орон Хятад, ОХ хийх, техник технологи нийлүүлэх, бүтээгдэхүүнээ 3-ч зах зээлд гаргах Японы компаниуд оролцсон бүрэлдэхүүнт
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      З.Энхболд шавилхан биендээ баймгуй зориг ухаан тээсэн Сайн Монгол удирдагч залуу ! Чи битгий баячуудад долигнож Монголоо зарах талд ажиллад бай ! З.Энхболдыг дэмжиж байна !
      2016 оны 12 сарын 30
  • Зочин (202.9.43.251)
    худалч
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.63)
    tavantolgoig Enkhbold avarch avch uldseniig meddeggui durakuud umuu ta nar
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.31.250)
    Муу маанаг ац аа, чиний удирдаж байсан нам удс орныг минь юу болгосныг хардаа, одоо дампуурдын ирмэгт байна, Дуугүй зайлаач муу өмхий зика , ард түмнийг та нар граммын эдийн засагт ортол нь буруу бодлого явуулж, хулгай хийгээ биз дээ, ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу, мал аа
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Чи муу илжиг намын асуудлыг Улс эх орны асуудалтай хутгаад байгаарай !!! Сонгууль туслдаа асуудал ! 5Толгой газар шорообид нийтийн юм шуу ! З.Энхболдыг дэмжээрэй !
      2016 оны 12 сарын 30
  • Зочин (202.72.242.5)
    худлаа ярьж монголыг элгээрээ нь хэвтүүлчихээд чи одоо юу ярина вэ монголыг сая хэн өмхүүлсэн билээ одоо зүгээр дуугай сууж бай
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (185.64.197.33)
    TT gereeni bantang il bolgoson hun bol 3.Enhbold .Bi bas hubitsaa emezemshigch hun.demjij bn demjij bn
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      ok
      2016 оны 12 сарын 30
  • Зочин (202.179.25.84)
    чи цуг ажиллаж байсан шт Сайханбилэгтэй,16-онд сонгуулиар гарсан бол чи ингэж дуугарах уу бэлтрэг ээ
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.25)
    ene ue ee ongorooson nohduud odoo bolimoor um aa
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.31.47)
    Өөрсдөө 4 жил бантангийн хутгаж хаячихаа юу яриад байгаа юм бэ Төрд гарсан намыг ажлыг нь хийлгээ үз болохгүй бол ард түм дараагийн сонгуульд тэс өөр намыг сонгоно
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • иргэн (49.0.187.152)
    4 жил байсан биздээ,тийм сайн юм бол хийхгүй яасан юм бэ? Худлаа бураад л, бас нам чинь салаад ойч лоо, удирдагч болов оо
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • irgen (202.9.41.230)
    Z.Enhbold dald oroogui yumuu hunii uuduus egtselj harj chaddaggui mal
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • dorj (202.9.40.167)
    Bi ch shuudeltsene
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      ok
      2016 оны 12 сарын 30
  • Tujiin narsnii ulaan niva mashintai zaluu (202.70.46.221)
    medej b.san yum bol tor barij shiidver gargaj b.h daa xiichihgvi yasan yum be Odoo bolxoor adilxan xvnii ul shagaigaad l suuj b.na shvv dee Bodit toosoogargaad iree Bas nogoo Bayartsogtiin yaridag shig 2000 xuvisagchtai getee xiichix yum bish biz Er ni anx garch irexdee toriin tusgai xangamjiig ustgana gej Uls toriin tovchoonii 9xon gishvvdiig ungaasan Odoo 762 bas tsaana ni xedench darga b.gaan bvv med bvgd toriin xangamjtai Dargiin avgai xvvxed ni xvrtel albanii madhintai delgvvr xesej Toriiin zardalaar tomilolt nereer gadaad aylaj b.dag shvv dee Yadaj 1xan jil xvleej b.gaad ajiliix ni tailang xaraach dee Ternii daraa ni naad ilvv vgnvvdee shidee Xotiin darga bolj ireed dvv nar chin selengees palk xotruu asuudalgvi l oruulj zardag b.ssn biz dee
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • хэхэ (139.5.219.12)
    ХЯТАДУУДАД БАРЬЦААЛАГДАЖ БОЛОХГҮЙ
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    22 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    49 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    51 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    1 цаг 35 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    2 цаг 57 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    3 цаг 9 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 31 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    5 цаг 16 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    6 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    6 цаг 14 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    6 цаг 18 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 20 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    6 цаг 39 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    6 цаг 51 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    7 цаг 4 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    7 цаг 52 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    8 цаг 15 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    8 цаг 30 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    9 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    9 цаг 13 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК