зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4731 4732 4733 4734 4735 4736 4737
  • Төрийн тэргүүн дээд зэргийн ”Чингис хаан” одонг гардуулан өглөө
    2016 оны 10 сарын 31
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

    Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарыг хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

    Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

    Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, соёл урлдагийн зүтгэлтнүүд, Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн наадам, паралимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

  • ААНОАТ-ын тухай хууль ”зүсээ” хувиргачихлаа
    2016 оны 10 сарын 31
    Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аж ахуй нэгжийн хуулийн төсөл “зүсээ хувиргачих”-лаа. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анх өргөн баригдсан хэлбэрээсээ тэс өөр хувилбарт шилжчихээд байна. Тодруулах юм бол хөнгөлөлтөд хамрагдахаар хуульчлагдсан дөрвөн чиглэлийг нэгтгэх ба шууд нэмэгдэх байдлаар долоогоор өсөв. Мөн 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр орж ирэх жишээтэй.
    Уг нь энэ хуулийг бага орлогтой жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тухайлсан чиглэлээр дэмжихээр зорьж боловсруулсан. Харин өнөөгийн боловсруулагдаж буй хэлбэрийг тэр чигт нь эрх баригч нам олонхоор шийдэх аваас эдийн засагт тооцоолсноос эсрэг үр дүн авчирах юм. Эхний хувилбараар 4678 ААН татварын хөнгөлөлтөд хамрагдахаар байсан. Харин эцсийн хэлэлцүүлэг дээрээ жижиг ААН-ээс томоохон компаниуд хүртэл энэ хөнгөлөлтөд хамрагдахаар болчихжээ.
    Манай улс төсвийн орлогынхоо 80 гаруй хувийг цэвэр татвараас бүрдүүлдэг. Иймд их багагүй хөнгөлөлтөд хамрагдахад улсын данс улайх аюул ч нүүрлэх өндөр эрсдэлтэй билээ. Тиймээс ч сошиалаар “Энэ хуулийн төслөөр бол татвар төлөх ААН үлдэхгүй юм байна. Ингэж улс орноо хорлож байхаар хуулийн төслөө засгийн газар татаж авах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл хүртэл өрнөсөн юм.
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганы эхнээс хамгийн эерэг байдлаар яригдсаар ирсэн ч эцсийн шийдвэр дээрээ Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэгдэхээр болж, буцах дээрээ тулав. Учир нь, анхлан боловсруулагдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр болж хувирлаа. УИХ-ын чуулганы үеэр “Борлуулалтын орлого” гэсэн үгийг хэн хэзээ “Ашигт ногдох татвар” болгон өөрчилсөн нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Уг хуулийн төслийг Аж ахуй нэгжийг биш Том үйлдвэрлэлийг дэмжих бодлого болсон” хэмээн онцолсон нь дээрх хуулийн төсөл “зүсээ хувиргасан”-ыг баталчих шиг.
    “Борлуулалтын орлого” гэдэг үгийг “Татварт ногдох орлого” болгон өөрчлөх үү гэдэг асуудал эрх баригч намын бүлгийн хуралдаан дээр давхар яригдаж, асуудалд нухацтай хандах шаардлага үүсээд байна.
    Уг нь Хуулийн төсөл батлагдсанаар 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас, болон нэхмэл барилгын материал газар тариалан зэрэг зорилтот бүлгүүд хөнгөлөлт эдлэхээр заасан. Тиймээс ч дээрх салбаруудад нэлээд хүлээлт үүсгэчихээд буй юм.

  • Өнөөдөр ”Чингис хаан” одонг гардуулна
    2016 оны 10 сарын 31
    Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил ”Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээх юм.
  • Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 31
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-ЭЭС 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаа ”Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан ”Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
    11 дүгээр сарын 02-ны Лхагва гарагт:

    1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 03, 04-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
  • “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх болсны учир
    2016 оны 10 сарын 31
    “Монгол бахархалын өдөр” хэмээн тэмдэглэх болсоны учир
  • Энэ өдөр: Шинэ гэр, байр авахад сайн
    2016 оны 10 сарын 31
    Намрын адаг шар нохой сар
    Нэг цагаан мэнгэтэй Хөхөгчин тахиа өдөр

    Аргын тооллын: 2016.10.30, Ням гараг
    Наран ургах шингэх: 07.34-17.37
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Сэрэхүй

    Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2016 оны 10 сарын 30
    Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс
    2016 оны 10 сарын 30
    Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд, харамсалтай нь тэрээр тун өртөмтгий бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлтөөс үдсэн жам ёсны зүйл гэж үздэг боловч, үнэндээ нүдээ илүү урт удаан эрүүл байдлыг нь хангаж, хамгаалах хангалттай олон арга зам бий.
    Жишээлбэл, тамхи татахаа болих, комьпютерийн дэлгэцээс аль болох хол суух эсвэл зориулалтын нүдний шил хэрэглэх нь бидний Нүдний аюулгүй, аз жаргалтай байдалд хувь нэмэрээ оруулна. Гэсэн хэдий ч бидэнд нүдээ эрүүл байлгаж, өвчлөлөөс сэргийлэхэд шаардлагатай зарим төрлийн уургаар хангах эрүүл дэглэм гэж байдгийг та мэдэх үү? Доорх жагсаалтаас нүдэнд хэрэгтэй эрүүл хүнсийг мэдэж авч, өөрийн хооллолттойгоо харьцуулаарай.
    1. Өндөгний шар
    Та өндөгний шарыг холестролын хэмжээг ихэсгэнэ гэж үздэгээсээ болоод байнга цагаанаас нь ялгаж хэрэглэдэг бол энэ удаад дахиад нэг бодоод үзээрэй: Лос Анжелесын “Dougherty Laser Vision” нүдний эмнэлгийн захирал Paul Dougherty-ийн хэлснээр, өндөгний шар бол “lutein” хэмээх нүдэнд нэн чухал шаардлагатай шар пигмент антиоксидантийн гол эх үүсвэр юм. Мөн өндөгний шаранд цайр агуулагддаг бөгөөд эдгээр 2 нэгдлүүд нь хөгшрөлтөөс үүсэх нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлт болон 65 наснаас эхлэн хүмүүсийн нүдний хараа муудалтын шалтгааныг удаашруулахад тусална. Өндөгний шарыг идэх хамгийн сайн арга нь юу вэ? Түүхийгээр нь! Гэдэс тань өвдөх болов уу хэмээн санаа зовох хэрэггүй: түүхий өндгөнд чанаснаас илүү lutein агуулагддаг. Мөн бидний бие ногоон навч гэх мэт өөр бусад хүнснээс антиоксидант олж авах бүрэн боломжтой. Мөн олив болон кокосын тос lutein-аар баялаг байдаг.

    2. Бууцай (мөн навчит хүнсний ногоо)
    Та юу ч хийдэг байлаа, ногоон ургамал идэхээ мартаж болохгүй. Чанасан бууцай, буржгар байцай, манжин гэх мэт навчит ургамлуудад нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин, нүдэнд цагаа унах гэх мэт нүдний архаг өвчний эрсдлийг бууруулдаг болох нь нотлогдсон lutein болон zeaxanthin-ыг туйлын их хэмжээний агуулагддаг байна. Хольсон ногоонуудаас хэрэгтэй зүйлээ олж авахад өндөгний шараас илүү хялбар байхгүй хэдий ч, тэдгээр хүнсний ногоонууд таны нүдний эрүүл мэндэд шаардлагатай antioxidant олж авах хамгийн сайн сонголт болж чадна.

    3. Яргай загас (ба бусад тослог загас)
    Яргай загас, хар амар загас, туна загас, хар хайган загаснууд нь зөвхөн амттай биш, тэдгээрт бидний нүдний торлог бүрхэвч болон бүтцийг, нүд хуурайших хам шинж, ялангуяа хөгшрөлтөөс үүдэлтэй нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнөөс сэргийлэхэд тусалдаг омега-3 өөхний хүчил DHA-ээр нэн баялаг байдаг. Эдгээр тослог загасны 2-оос 4 хэрчим нь нүдний эрүүл мэндийг бүрэн хангаж чадна. Гэвч хэрэв та далайн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бол загасны тос юм уу, маалингны үрний тос болон үхрийн нүд жимсний үрний тос агуулсан хүнсний ногооноос шаардлагатай DHA-ээ нөхөж болох юм.

    Хэрэгтэй үр дүнгээ хүртэхийн тулд хүнсний ногоогоо хамгийн сайн чанарын олив болон кокосын тосоор болгохоо мартуузай.

    4. Berry ба цитрус жимс
    Berry – ялангуяа алирс, нэрс жимснүүд нь таны нүдэнд зориулагдсан хамгийн эрүүл хүнснүүдийн нэг бөгөөд тэдгээр нь витамин A, C, E болон цайрын өндөр агууламжтай. Илүү дэлгэрэнгүй авч үзье: Витамин А бол нүдний үрэвслээс сэргийлдэг хүчирхэг антиоксидант. Витамин С нь АНУ-д хараагүйдлийн хоёрдох ерөнхий шалтгаан болоод байгаа нүдний даралтын (энэ нь нүдэнд байдаг даралт бөгөөд хэрэв үүнд хайхрамжгүй хандвал ихэсч, таны нүдний хараанд заналхийлнэ) эсрэг үйлчлэл үзүүлдэг байна. Витамин E танд нүдэнд цагаа унах өвчнөөс сэргийлэхэд тусална. Харин цайр нь танд шөнөөр юм харахгүй байх өвчнөөс нүдийг хамгаалахад тусалдаг хүчирхэг минерал юм. Товчхондоо, энгийн нэг blueberry нь таны нүдний ертөнцийг хамгийн сайн байлгах хоол тэжээлийн томоохон нийлүүлэгч болдог.

    Цитрус жимс нь танд нүдний өвчний эсрэг тэмцэлд зориулагдсан өөр нэгэн туслагч бөгөөд тэд мөн л витамин С их хэмжээгээр агуулдаг.

    5. Лууван (болон бусад улбар шар өнгөтэй ногоонууд)
    Лууван болон хулуу, амтат төмс, манго гэх мэт бусад улбар шар өнгийн бүтээгдэхүүн нь муудсан харааг сайжруулж ид шид бүтээхгүй ч гэсэн, тэд таны нүдний ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тус болно. Үнэндээ, эдгээр жимс хүнсний ногоонд, өндөгний шар, навчит ургамалтай адил lutein агуулагддаг бөгөөд мөн хүний бие шингээж аваад витамин А болгон хувиргадаг beta-carotene–ий агууламжтай. Бидний үзэж байгаагаар, витамин А бол нүдний эрүүл мэндэд туйлын ач тустай, тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ лууван болон А витамин агуулсан хүнсний ногоо ашиглах хэрэгтэй.

    Бүх шаардлагатай эрдэс бодисыг авахын тулд олон төрлийн berry болон цитрус жимсийг ээлжлэн хэрэглэхийг танд санал болгож байна.

    6. Бүйлс
    Бүйлс – бидний мэдэж байгаагаар нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлтийг удаашруулж, нүдэнд цагаа уналтаас хамгаалдаг витамин Е ээр баялаг маш олон төрлийн самарнууд байдаг. Өдөрт шаардлагатай тунгийнхаа ядаж хагасыг хүртэхийн тулд атга бүйлс болон витамин E-ээр баялаг хүнс , berry жимс идэхийг санал болгож байна.

    Бид эрүүл мэнддээ тогтмол хяналт тавьж, өдөр тутам шаардлагатай эрдэс бодисоор хангах нь бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр 6 зүйлийг өдөр тутмыг хоол хүнсэндээ ашиглахыг хичээгээрэй.
  • Толгойтын замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өнөөдөр дуусна
    2016 оны 10 сарын 30
    Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний засварын ажлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх тул нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчиллөө.
    Дээрх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”, Ч57 “Улаан чулуут-Их наран-Вокзал”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүдийн замнал зураглалын дагуу өөрчлөгдөнө.
  • Ирэх долоо хоногт ихэнхи нутгаар дулаарна
    2016 оны 10 сарын 30
    Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.

    Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.
  • Фото: ”Halloween”-ы баярын оройн зоог
    2016 оны 10 сарын 30
    Фото: ”Halloween”-ы баярын оройн зоог
  • Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…
    2016 оны 10 сарын 30
    Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал:

    Хийжүүлсэн хүйтэн ундаа:
    Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.

    Давсалсан самар:

    Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.

    Улаан лооль:
    Өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.

    Гурилан бүтээгдэхүүн:
    Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.

    Улаан вино:
    Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.

    Цэцэгт байцаа:
    Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.

    Үзэм
    К витаминаар баялаг, зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.
  • Маргааш 128 бөхийн барилдаантай
    2016 оны 10 сарын 30
    зориулсан үндэсний бөхийн барилдаан
  • Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 30
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-ЭЭС 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.
    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаа ”Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан ”Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
    11 дүгээр сарын 02-ны Лхагва гарагт:

    1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 03, 04-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 10 сарын 30
    10 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 1-5 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.

    Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.

    Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.

    Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэнд үзүүлэв.
  • Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй
    2016 оны 10 сарын 30
    Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.

    Эл өдрөөр бүх нийтээр амарна. Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Иймд энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Өвлийн хувцасны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа маргааш дуусна
    2016 оны 10 сарын 30
    ”Grand event” компаниас зохион байгуулж буй өвлийн хувцасны маш том хямдралтай үзэсэгэлэн худалдаа энэ сарын 28,29,30-ны өдрүүдэд болох гэж байна. Үзэсгэлэн Мишээл экспо төвд зохион байгуулагдах бөгөөд брэнд бараа болон үндэсний үйлдвэрийн өвлийн хувцаснууд итгэмээргүй хямд үнээр худаалагдахаас гадна хүнсний өргөн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд гээд таны хэрэгцээтэй бүхэн нэг дор төвлөрөх юм. Та өөртөө, хүүхдэдээ, гэр бүлийн гишүүддээ хямд чанартай бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эндээс хийгээрэй.
  • Загасны ордныхон удахгүй болзоонд уригдах болно
    2016 оны 10 сарын 30
    Оюун санааны тогтвортой байдал, сэрэглэн овсгоотой шийдвэр та нарын хувьд ядаргаатай байж мэдэх юм. Ихэнхи нь ажлын нөхцөл байдлаа дээшлүүлэх эсвэл албан тушаал дэвших, ажлаасаа илүү их сэтгэл ханамж авахыг хүсэх бол бусад Загаснууд нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийг удирдахыг хүснэ. Энэ таатай нөхцөл байдал хүсэл зоригыг тань урагшлуулж өгнө. Та удахгүй хурим, болзоо уулзалтанд уригдах болно.
  • Маргааш бүх нийтээрээ амарна
    2016 оны 10 сарын 30
    Энэ сарын 31-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, эл өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа билээ.

    Уг өдрийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Барилдаан энэ сарын 31-нд 14.00 цагт эхлэх аж.

    Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
  • Өөр өнцгөөс харуулсан өвөрмөц 10 хөшөө
    2016 оны 10 сарын 30
    Хүний төсөөлөл хязгааргүй гэдэг шиг урлагийн бүтээлийн хэв загвар, агуулга ч маш өргөн хүрээтэй. Тиймээс өвөрмөц, сонин барималуудын тоо өдөр бүр нэмэгдсээр. Түүх өгүүлсэн, гүнзгийн утга агуулгатай эсвэл зүгээр л зугаатай. 24tsag.mn дэлхийн олон оронд байдаг 10 өвөрмөц хөшөөг сонирхуулж байна.
4731 4732 4733 4734 4735 4736 4737
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    2 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    47 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    1 цаг 12 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    1 цаг 40 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    1 цаг 41 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    1 цаг 52 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    2 цаг 0 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    2 цаг 33 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    2 цаг 44 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 33 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    3 цаг 45 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    4 цаг 14 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    4 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    5 цаг 16 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    6 цаг 24 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    6 цаг 24 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    6 цаг 31 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    6 цаг 33 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    7 цаг 29 мин
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    7 цаг 57 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК