-
2016 оны 9 сарын 27
“Шинжлэх ухааны парк” байгуулах асуудлаар санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 27
БНХАУ-д зорчих иргэд онцгойлон анхаарах зөвлөмжийг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргажээ.
-
2016 оны 9 сарын 27
Өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн автобусны жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг дахин гарсан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны буудал дээр ”Тэнүүн огоо” ХХК-ийн ”H.Aero City” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 43 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээсэн хэрэг тус тус гарсан байна.
-
2016 оны 9 сарын 27
Аки башёд бэртлийн улмаас оролцож чадахгүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болжээ.
-
2016 оны 9 сарын 27
“D.Vision Mongolia 2016” дрифтийн тэмцээн ирэх сарын 1-ний өдөр Авто худалдааны төвийн талбайд болно.
-
2016 оны 9 сарын 27
Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ.
-
2016 оны 9 сарын 27
Цахиагийн Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу
-
2016 оны 9 сарын 27
“ЧИНГИС ХААН, ТҮҮНИЙ ӨВ УЛАМЖЛАЛ БОЛОН ЭНЭТХЭГИЙН СОЁЛ” СЭДВЭЭР МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭРДЭМТЭД ЧУУЛНА
[img_1251]
-
2016 оны 9 сарын 27
“Америкийн өдрүүд 2016”-д 100 гаруй компани оролцов
-
2016 оны 9 сарын 27
“Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 311 дугаар анги тэргүүлжээ
-
2016 оны 9 сарын 27
БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 27
Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн жигшүүрт хэрэг гарчээ.
-
2016 оны 9 сарын 27
“Монголын барилгын үндэсний ассоциаци”-аас 2016 онд орон сууцны худалдан авах хэрэгцээтэй өрхийн тоо өмнөх оноос бараг хоёр дахин буурхаар байгаа талаарх мэдээллийг судалгаагаар гаргажээ.
Ингэхдээ 2017 он гэхэд 7.8 мянган өрх буюу энэ оны таамаглалаас тав дахин буурна гэж үзсэн байна. Харин 2018 онд энэ хэмжээ 12.5 мянган өрх болж бага зэрэг өснө гэсэн таамаглалыг гаргасан байгаа юм. Гэхдээ орон сууц худалдан авах чадвартай өрхийн тоо 2017-2018 онд ердөө 2.3-2.7 мянгаар хэмжигдэж магадгүй гэдгийн судалгааны дүн харуулж байна.
-
2016 оны 9 сарын 27
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өчигдөр болсон Ноён уулын лицензийг хүчингүй болгох тухай шүүх хурал хойшилжээ.
-
2016 оны 9 сарын 27
”Dolce & Gabbana” 2017 оны хавар, зуны загварын хувцаснуудаа Миланы загварын долоо хоногт танилцууллаа. Тэрбээр, Италийн бэлгэ тэмдэг болсон эд зүйлс цуглуулгын хувцаснууд дээр хээ болон бууж, гялалзсан ширхэгтэй хатгамлууд зөвхөн хувцас гэлтгүй, мөн аксесуаруудыг чимжээ.
Ингээд дэрвэгэр даашинз болон жимс ба цэцгэн хээтэй хослолоос бүрдсэн ”Dolce & Gabbana”-гийн цуглуулгыг танилцуулж байна.
-
2016 оны 9 сарын 27
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 27
Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн пүрэв гаригт 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Хагалгааг зөвлөх их эмч Л.Жамбалжав, зөвлөх эмч Д.Нямсүрэн, анагаах ухааны доктор, бөөрний мэс засалч Д.Баян-Өндөр, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, судасны мэс засалч Б.Төмөрбаатар, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний их эмч н.Баялагмаа, Нойрсуулагч, эрчимт эмчилгээний эмч Д.Чулуунбаатар, нойрсуулагч эмч н.Базаррагчаа нарын эмч сувилагч гардан хийлээ.
Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь олон төрөлт эмч мэргэжилтнүүдийн хамтын хөдөлмөр төдийгүй багаар ажиллах чадварыг илтгэсэн чухал эмчилгээний арга аж. Өөрөөр хэлбэл хагалгааны үед нэг биш хоёр хүний амь нас яригддаг тул эмч сувилагчдаас мэргэжлийн өндөр чадварыг шаарддаг байна.
Манай улсын эмч мэргэжилтнүүд 1996 онд анх бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан. Эдүгээ 20 дахь жилийн ой дээр 125 дахь хагалгаагаа хийж, олон арван өвчтөн, тэдгээрийн ар гэрийнхэнд баяр баясал авчирсны зэрэгцээ санхүүгийн хүндрэл бэрхшээлээс ангижруулж чаджээ.
-
2016 оны 9 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженковаг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 9 сарын 27
Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний наадмын хоёрдахь өдрийн тэмцээнээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
-
2016 оны 9 сарын 27
Д.Жигжиднямаа