зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4909 4910 4911 4912 4913 4914 4915
  • Цагдаагийн алба хаагчид зургаан иргэний амийг аварчээ
    2016 оны 9 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн алба хаагчид Цонжинболдог орчмын Туул голд машинтайгаа осолдсон зургаан иргэний амь насыг аварчээ.

  • Б.Батзориг гишүүнд “дээрэмдүүлсэн” гэх иргэд УИХ-ын даргад хандахаар болжээ
    2016 оны 9 сарын 05
    Баянзүрх дүүргийн хэсэг иргэд өнөөдөр 11.00 цагт УИХ-ын даргад хандсан бичгээ хүргүүлэх юм байна.
  • Уртын дууны олон улсын уралдааны бүртгэл өнөөдөр дуусна
    2016 оны 9 сарын 05
    Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

    Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон 2016 оны намрын дунд улаагчин тахиа сарын долооноос есний өдрүүдэд үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж буй дор Норовбанзад гуайнхаа нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж байна. Багшийнхаа ойд зориулж энэ үеэр уртын дууны баярт монголын болоод олон улсын нутаг нутгийн авьяастан, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчид нь чинхүү сэтгэлээр баяр талархалтай идэвх санаачилгатай оролцож байна.

    Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл 2016 оны 9 дүгээр сарын 5-ны 14:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн 211 тоотод явагдана.
  • Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч ноцтой осол гаргажээ
    2016 оны 9 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт автын ноцтой хоёр осол гарчээ.
  • Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн үү
    2016 оны 9 сарын 05
    Оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүндхэн байдалд орж мэдэх нь. Тодруулбал, түүнийг огцруулах саналыг АН-ын бус өөрийнх нь намынх гишүүд гаргаж гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдээлэл Төрийн ордонд сонсогдож эхэллээ. Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Аргагүй юм. Тус гишүүд сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг илтэд шүүмжилж байгааг бид бүхэн харж байгаа. Халамжийн мөнгийг танаж, мөнгөний бодлогыг нэмж, төрийн албан хаагчдыг ажилгүй болгох гэх мэт үйл ажиллагааг явуулахаар бэлтгэж буй нь дээрх гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Намын мөрийн хөтөлбөрөөс эсрэг үйл ажиллагаа явуулах гэж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж боломжгүй гэх байр, суурийг МАН-ын нэр бүхий гишүүд мэдэгдсэн билээ.

    Холбогдох хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Огцруулах саналыг энэ сарын 20-ны хавьцаа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Учир нь, уг хугацаа хүртэл яамдын ТНБД нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлэх аж. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой.
  • Жолооч нарыг авто машинаа халдваргүйжүүлэх шаардлагатайг санууллаа
    2016 оны 9 сарын 05
    Тарваган тахал гарах эрсдэл болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн 24 цагийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
  • Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлын байдлаа урьдчилан мэдүүлэх үүрэгтэй
    2016 оны 9 сарын 05
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
  • Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ
    2016 оны 9 сарын 05
    Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.
  • Энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ
    2016 оны 9 сарын 05
    БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна.

  • ”100 яруу найрагч-100 эх орны шүлэг” өдөрлөг боллоо
    2016 оны 9 сарын 05
    Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, ”Хязгааргүй дуулал” ТББ-аас хамтран ”100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. ”100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.

    Өдөрлөгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ”Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар хөтлөн явуулсан юм.

    Тус яруу найргийн өдөрлөгт Увертюра хамтлаг, МУГЖ Ч.Баярмаа, МУГЖ Б.Дашдондог, МУСТА Т. Дэлгэрмөрөн (Номин талст), МУСТА С.Амармандах (Хар сарнай) МУСТА Б.Батболд, МУСТА Я.Гэрэлчулуун, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, БХИС, Цэргийн хөгжмийн сургууль үлээвэр найрал хөгжимчид оролцсон юм.
  • П.Сэргэлэн сайд лус аргадаж 1500 гаруй ламаар ном айлдуулжээ
    2016 оны 9 сарын 05
    Гандантэгчинлэн хийд
  • Ханбогдоос Оюу толгой чиглэлийн автозамын ажил эхэлжээ
    2016 оны 9 сарын 05
    Ханбогд сумаас Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ.

    Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар ”Оч-Наран” ХХК энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаастай. Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг хэмээн ТУЗ-ын дарга Г.Батсүх онцоллоо.
  • ”Монгол-Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалт” өнөөдөр эхэлнэ
    2016 оны 9 сарын 05
    “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” энэ сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалт Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд уулзалтаар Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар болжээ.

    Хурал өнөөдөр эрдэм шинжилгээний хурлын нээлт 14.00 цагт ХААИС дээр болох бөгөөд техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.
  • “Баянзүрх”-ийн товчоог нүүлгэн шилжүүлнэ
    2016 оны 9 сарын 05
    Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Баянзүрхийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа. “Баянзүрх”-ийн товчоо нь сууршлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд өглөө. Тэрээр “Мэргэжлийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог хангаж, энэхүү үйл ажиллагааг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Малын гоц халдварт өвчин ойр ойрхон гарч байгаа энэ үед халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх нь маш чухал асуудал юм. Засгийн газрын тогтоол гарсан тул тогтоолын хэрэгжилтийг хангаж Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргжлийн хяналт, Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана” гэлээ.

    Тус товчоог татан буулгаж үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу “Налайхын 4-р зөрлөг”, налайх, тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дугуйгүй тэргээр ачаа зөөж болохгүй, попуудаа
    2016 оны 9 сарын 05
    ”Поп”-уудын нэг ид шид нь зүгээр л шүүмжлэхээс бус гарц хэлж өгдөггүйгээрээ гайхамшигтай. Тэдний үгэнд итгэж, нээрээн тийм шүү гэж бодож байгаа хүмүүсийг ч буруутгаж болохгүй. Учир нь хүн бүр мэргэжлийн мэдлэгтэй байх албагүй. Гэр бүлийн хүчирхийлэгч зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялаар шийтгүүлжээ.
  • Энэ долоо УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 9 сарын 05
    УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна. Хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар саналаа нэгтгэх юм. Мөн байнгын хороод хуралдана.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 05
    10:00 цагт: Удирдлагын академийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ТАЗ-ийн дарга Б.Цогоо нар оролцоно.

    12:00 цагт: Сагсан бөмбөгийн Олон улсын ”Чингис хаан кап” тэмцээний хэвлэлийн бага хурал Шонхор tower-ын 12 давхарт болно. Хэвлэлийн бага хуралд Хойд Солонгос, Монгол улсын vндэсний шигшээ багийн тамирчид оролцоно.

    14:00 цагт: Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ыг есдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлын нээлт ХААИС дээр болно.
  • 24 баримт: Тагнуулын хаалга татсан мэдээлэлд хэн юу ярив
    2016 оны 9 сарын 05
    Энэ сарын нэгний өдөр МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдсан. Энэхүү хуралдааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсонд тус намын бүлэг ихэд ундууцаж, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ингэхдээ ”Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь тус хаалттай хуралдааны үеэр төрийн нууцлал гэхээр зүйл төдийлөн яриагүй байсан бөгөөд МАН-ын нүүр царайг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд ”будаггүй” хүргэсний төлөө ийнхүү сүрийг үзүүлэв. Тэгвэл тус хаалттай хуралдааны үеэр хэн юу ярьсныг 24 баримтаар хүргэж байна.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь
    2016 оны 9 сарын 05
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
    ХАН-УУЛ ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 7-р хороо Яармагийн 7-12-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор,
    13:00-14:30 цагт: 1-р хороо 1-4-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    15:00-17:30 цагт: 15-р хороо Грийн хаус хотхон А/1, D байрууд,
    БАЯНГОЛ ДҮҮРЭГ

    11:00-12:30 цагт: 3-р хороо Уран ган, Тэгш уян, Эй Эн Эф, Котежд ХХК-ууд, Дунд голын 34-р байр,
    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

    11:00-18:00 цагт: 22, 32-р хороо Товчоо Т-1-1, Товчооны зүүн талаар, задгай, Товчоо Т-58 гудамж, , МТ маркет, Велл март ХХК, Жи энд Пи Бойс трейд, СО-42, НАЗГ, /ЗЦГ/, НМХГ /товчоо/ болон эдгээрийн ойр орчмоор.

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Зурхай: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
    2016 оны 9 сарын 05
    Намрын дунд улаагчин тахиа сарын Хоёр хар мэнгэтэй Цагаан бар өдөр. Сумъяа гараг

    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

    Малын үс ноос авахад: Зүс сайжирч тамир тэнхээ нэмэгдэнэ.

    Суудал: Мод

    Барилдлага: Үл зохилдох

    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

    Од: Тэргүүн дагуул

    Наран ургах, шингэх: 06:19 - 19:27

    Өдрийн өнгө: Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
4909 4910 4911 4912 4913 4914 4915
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    7 цаг 11 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    8 цаг 26 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    9 цаг 18 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    9 цаг 24 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    10 цаг 24 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    10 цаг 36 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    10 цаг 48 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    11 цаг 7 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    11 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    11 цаг 42 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    11 цаг 54 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    12 цаг 20 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    12 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 39 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    12 цаг 42 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 45 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    12 цаг 49 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    13 цаг 13 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК