Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5033 5034 5035 5036 5037 5038 5039
  • ”Насны хишиг”-ийг 65 наснаас эхлэн олгохоор боллоо
    2016 оны 11 сарын 04
    Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.
  • Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
    2016 оны 11 сарын 04
    Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
  • Монгол Улс хөгжлийн индексээр 76-д жагсчээ
    2016 оны 11 сарын 04
    Лондонд төвлөрдөг Легатум судалгааны хүрээлэн жил бүр гаргадаг Дэлхийн Хөгжлийн Индексийг (Prosperity Index) өнөөдөр 10 дахь жилдээ гаргаснаа зарлалаа.
  • Ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 04
    Арваннэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.


  • Соёлын өв малтаж байсныг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 04
    Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иргэд түүх, соёлын өвийг малтаж байна гэх дуудлага иржээ.

  • 24 баримт: МАН-ын ураг төрлийн томилгооны мод мөчир, салаагаа хэрхэн нэмэв
    2016 оны 11 сарын 04
    МАН Засгийн эрхийг барьсан даруйдаа төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож байгааг ард түмэн харсаар байгаа. Эхний ээлжинд намын дарга М.Энхболд эрх, ямбаа эдэлж хүүгээсээ эхлээд ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө томилж болох бүхий л өндөр албан тушаалд томилсон. Харин одоо намынх нь гишүүд төрийн хариуцлагатай албан тушаалд ойр, дотны хүмүүсээ томилуулахаар орондоо орох завгүй гүйлдэж байна. МАН-ынханы ураг садны томилгооны “мод” өдрөөс өдөрт өргөжин илүү өргөн мөчиртэй болж өрсөлдөөн ч улам ширүүсэж байна гэж хэлж болохоор байна. Тэгвэл МАН-ын ураг төрлийн мод хэрхэн ургаж, мөчир салаа нь тэлж байгааг 24 баримтаар хүргэж байна.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 04
    09:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс НОМЫН САНГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулна. Хаяг: 13-р хороолол, Зүүн 4 зам, Автобусны буудлын чанх ард НЭМХ-ийн 2 давхарт,

    10:00 цагт: Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн архаг халдвартай Эрүүл мэндийн салбарын ажилчдыг эмчлэх аяны нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн 4 давхарт болно.

    12:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг спорт тэмцээн Хан-Уул дүүргийн спорт ордонд нээлтээ хийнэ.

    13:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал Танан төвийн Хурлын зааланд болно. Хуралд 21 аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгч нар төлөөлөгчөөр оролцоно.

    ”Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний түүхийн музейд болно.
  • Зарим загаснууд ажлын онцгой амжилтанд хүрнэ
    2016 оны 11 сарын 04
    Өнөөдөр өнгөрснөө эргэн дурссан бодол санаа, дурсамжаар дүүрэн байх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдаж ирсэн зүйлтэй холбоотой. Семинар, сургалт дамжаа эсвэл аялал зэрэг нь Загаснууд та нарын оюун ухааныг өргөсгөх болно. Зарим Загаснууд ажлын онцгой амжилтанд хүрнэ. Ингэснээр шинэ албан тушаал, тушаал дэвшилт, цалин нэмэгдэх зам тавигдах болно
  • Ялалтыг хүчээр булаах оролдлого буюу хүч түрэмгийлсэн сонгууль
    2016 оны 11 сарын 04
    ...Олонхи болж, дийлэнх сум, дүүрэгт ялалт байгуулсан МАН-ынханы шунал дарагдахгүй нь. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг энэ сонгуульд АН-ын ялалт байгуулсан гурван дүүрэг рүү дайрч эхэллээ...
  • Эзэнтэй малд чоно хаанаас халдах билээ...
    2016 оны 11 сарын 04
    Эдийн засгийн хувьд бид нэг л мэдэхэд өмнөд хөршийнхөө бүрэн мэдэлд ороход бэлэн болчихжээ. Хятад хэмээх нь сайнаар харвал аварга том эдийн засаг, муугаар харвал аймшигт мангас... Харамсалтай нь бид түүний аварга том хэмээх давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй, харин ч ашиглуулж, идүүлж, өөрсдийнхөө хувьд жинхнээс нь мангас болгож байна.
    Нэг л мэдэхэд монголын бүх өнгөт металь, нүүрс, нефть олзворлолт бүрэн, авто замын ажлын ихэнхийг хятадууд хяналтдаа авчээ. Барилгажилт ч мөн хятадаас ихээхэн хэмжээгээр хараат байдалтай. Барилгын материалынхаа үлэмжхэн хэсгийг өмнөөс татаж байна.
    Монголын үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босож чадахгүй мунгинасаар буйн нэг шалтгаан нь мөн л өмнөд хөрш. Монголд ямар нэгэн юм хийгээд эхлэнгүүт л яг адилхан зүйл урд хөршид олноор үйлдвэрлэгдэн Эрээнээр дамжин ирж, хямд үнээр монголын Үндэсний үйлдвэрлэгчийг нам цохин унагаж байна. Дороо нүх ухдаг ийм ажилд манайхан ч өөрсдөө их идэвхийлэн оролцоно, төр засаг нь ч хамгаалж, хянах нь үгүй.
    Бид хичнээн хичээсэн ч манай Эдийн засаг өмнөд хөршийнхөө түүхий эдийн бааз болох талруугаа. Манай томоохон ордуудаас гарч буй бүхнийг ганц худалдан авагч нь тэд. Нүүрсийг л гэхэд коксжуулаад гаргая гэхэд авахгүй гэдэг. Тэгээд тонныг нь 27 доллараар авдаг. (нүүрсний ОУ-ын зах зээлийн үнэ 100 доллар давсан) Хил давуулаад өөрсдөө коксжуулан дотоодынхоо зах зээлд 70-80 доллароор борлуулах. Заримыг нь шууд нөөцлөх.
    Манай 60 сая малаас гардаг асар их хэмжээний түүхий эд бүгд хятадуудын хяналтад байна. Жил бүр 10 сая гаруй арьс шир, 200 мянган тонн орчим ноос ноолуур... Яс, дайвар бүтээгдэхүүн... Тэд үнийг нь зохицуулж, унагах бол унагаж, хаягдал ч болгон чадаж байна. Манай ХАА-н болон Уул уурхайн бүтээгдхүүний нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагах, үнэгүйдүүлэхийг ч тэд чадаж байна. Оёдол, хөнгөн үйлдвэрүүдийн талыг нь тэд хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Нийтийн хоолны салбар ч мөн ихээхэн хамааралтай. Ингэхэд манай ЭЗ-т өмнөд хөршөөс хамааралгүй зүйл гэж бараг үгүй. Манай гадаад худалдаа, банк санхүүгийн хичнээн хувийг тэд хянадаг болохыг бид гадарлана. Монголын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа улам бүр өмнөд хөршөөс хамааралтай болсоор...
    Ийнхүү ЭЗ-аар дамжин, ходоод, хэтэвчээр нь дөрөөлөн манай улс төр, цаашлаад үндэсний оюун санаанд нөлөөгөө тэлж байгаа үзэгдэл бидний нүдэн дээр өрнөж байна. Монголын түүх соёлын арвин баялаг өвийг бид булш бунхан тонох, тэр бүү хэл сүм хийд, музейгээсээ хүртэл хулгайлан хэдэн халтар юаниар хятад руу хулгай авилгалаар дамжуулан зарцгааж байна. Ялангуяа монголчуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой эд зүйлс ихээр урагшаа урсаж, оронд нь сөрөг утга санаатай, хуурамч билгэдлийн шинжтэй зүйлс олноор орж ирэх болсон.
    ”Мөнгөтэй л байвал хаана ч амьдарна шүү дээ”, ”Зөвхөн өнөөдрөөрөө л амьдарцгаая” гэж ойлгосон залуу үетэй болов. ”Эх орон гэдэг бол их хийсвэр худлаа ойлголт байгаа юм шүү дээ” гэж номчирхдог сэхээтэн мэргэдтэй болов. Хэт ахуйч явцуу үзэлтэй оюун санааны удирдагчидтай болов. ”Монгол гэж юу байсан юм. Хэдэн зэрлэг нүүдэлчин малчид л байсан шүү дээ” гэж хэлдэг мэргэдтэй болов. Сэтгэл нь эмзэглээд үглэж, хэлсэн, шүүмжилснээ ”Муу Популист хорлон сүйтгэгч” хэмээн хараан зүхэж, буланд шахдаг болов.
    Байчихаад ”Өмнөговийг хятадад зарчихая, тэгээд өрнөөсөө салаад амар жаргана”, ”Дорнодыг Япон, эсвэл Солонгост зарчихая. Тэд баярлаад л мөнгөө бариад гүйгээд ирнэ. 3 сая монгол хүн бүрд зуун сая доллар ногдоно. Түүгээрээ бид хангалттай сайхан амьдарна” гэж тооцоо хийдэг эдийн засагчтай, эрх мэдэлтэнтэй ч болов. Түрүүчээс нь ил далдаар зараад ч эхлэв бололтой. Манай газар нутгийн ашиглалтын болон хайгуулын лицензийн 70 гаруй хувь нь мөн л өмнөд хөрш. Урдаас их хэмжээний хөрөнгө оруулалт орох ч ихэнхдээ монголд наалдац багатай, жишээлбэл хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, шинэ технологи ирэх нь үгүй, аар саархан, хадаас, зүү хийх хэмжээний зүйлс орж ирнэ.
    Хятад бараа л гэхээр хэврэг, хортой, хямдхан байдаг юм биш. Хятадууд үйлдвэрлэгч ард түмэн. АНУ, Австрали, Японд гаргаж буй бараануудын чанар өндөр. Гэтэл манайд ихэнхдээ хамгийн хэврэг, хамгийн хортой нь орж ирэх. Бүр бодлогоор мэт гэмээр... Төр засаг ч тэр бүх бараа бүтээгдхүүнүүдэд чанарын стандарт, шаардлага тавьж мэдэхгүй, тавьсан ч ор нэр төдий, авилгын сиймхийгээр гоожчихно. Манайх нэг л мэдэхэд хорт хавраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэв. Ялангуяа элэг.
    Газар тариаланд рапсаас өөр зүйл тариад ашиггүй нөхцөл байдлыг тулган хүлээлгэж байна. Рапс гэдэг энэ ургамлын хор хөнөөлийг бид бүгдээрээ л шогшрон гайхах атлаа жил бүр тариалалтын талбай нь нэмэгдсээр л байна.
    Урд хөршөөр даржин орж ирдэг хар тамхины хэрэглээ газар авч, манай тагнуул, хуулийнхан хүчирхээ байлаа.
    Манай эрх мэдэлтэн, ихэс дээдсүүд эд хөрөнгө, элдэв барьцаа, элгэн садан, эд эсээрээ хүртэл өмнө талаас улам бүр хамааралтай болж байна. Хаанаас санхүүждэг нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд элдэв сайхан нэр хаяг, шошгийн дор мөөг шиг олон болж байна. Эрх мэдэл, албан тушаал, одон тэмдэг, эд хөрөнгөнд дуртай хүмүүс гэнэтхэн ихээр баяжицгаагаад, их хөрөнгө мөнгөөр гуядаж төрийн сэнтий өөд зүтгэцгээх болов.
    Товчхондоо өмнөд хөршийн нөлөөлөл хэт давамгайлах болов.
    Барууны томоохон хөрөнгө оруулалтууд ээлж дараалан хятадуудад байраа тавьж өгсөөр байгаа. Угаасаа манайд гурав дахь хөршийн бодлого, ашиг сонирхол гэдэг зүйл хүчтэй, нөлөөтэй байх боломжгүй юм. Тэр бол зүгээр л хоосон яриа.
    Гэтэл Монгол Улс дахь хоёр хөршийн маань хүчний тэнцвэр хэт урагшаа хазайлаа. Хойт хөрш монгол дахь эрх ашгаа монголчууд биднээр өөрсдөөр маань дамжуулан хятадуудад найр тавин өгч байна. Тэр бүү хэл хойт хөршөө үзэн яддаг үзэл монголд гаарч, түүнийг нь санаатай болон санамсаргүйгээр улам дэвэргэн өөгшүүлэх болов. Тэр хэрээрээ бид хаашаа хальтарч буйгаа мэдэрдэггүй нь харамсалтай.
    Бид монголыг задалж буй хоёр дахь шатлалын хүйтэн дайн, барууны неолибералимзын түрэлт, дэлхийн дэг журмыг сахиулагч люциферүүдийг буруутгах боловч, үнэн хэрэг дээрээ тэдний үйл ажиллагааны сүүдэр дор өмнөд хөрш маань сэмхэн хийдгээ хийж, шургуулдгаа шургуулж амжсан байна. Африкийн Зимбабе улс хятадын юанийг үндэснийхээ валют болгосноо зарлахад дэлхий даяар Хятад африкт томоохон колонитой болов хэмээн шуугиж байна.
    Тив дамнаад сунаж чаддаг гар бидний өрцөн дор байгаа атал харин БИД ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ????
    Монгол үндэстний оюун санаа ардчилал нэрийн дор түмэн хэсэг сарниж, нэгдсэн итгэл үнэмшил, бишрэл, үнэт зүйл, эрхэмлэх юмгүй болж хаос байдалтай болчихсон. Зарим нь бүр ардчилал ийм л байх ёстой гэж онолдох. Бид түмэн үндэстэн, соёлын хольц болсон хүчирхэг америк биш. Үнэмлэхүй нэг үндэстнээс бүрдсэн, нэгдмэл соёл, түүх, уламжлал, үнэт зүйлтэй манай нөхцөл байдал огт өөр. Харамсалтай нь ийм хаос байх хэрээрээ бид хайлж, хүчээ барж, тарамдаж байна.
    Бид хөлгүй эдийн засагтай, нийгмийн баялгийн үнэмлэхүй их нь хүн амын хэт үнэмлэхүй цөөнхийн гарт орсон. Мөнгө санхүүгээр дамжиж, төрийн эрх мэдэлд хүрдэг олигархи буюу мафижсан системтэй болсон. Үүнийг дагаад манайд антигонист буюу зөрчилт ангит нийгэм бий болсон. Кастийн систем маягийн. Кастууд хэзээ ч нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй.
    Бид дотроо улаан цэнхэр намаараа солиортлоо талцан, эрх мэдлээ үхэн хатан булаалдан толхилцох зуур бидний тусгаар тогтнол бүхий л утгаараа хойт туйлын мөс шиг хайлж байна. Бидэнд санал нийлэх юм гэж өнөө бараг үгүй болсон. Түүхээрээ хүртэл хуваагдан талцаж, бие биеэ хараан зүхэцгээж байна. Бид энэ явцуурсан толхилцоондоо хэт автаад нийтээрээ хаашаа гулсаж буйгаа ч анзаарахгүй болчихжээ.
    Ингэхэд мэдээж буруутан нь хэн бэ гэдэг асуулт гарна. Бид бас ихэнхдээ буруутныг гаднаас хайдаг, энэ тохиолдолд шууд л хятад гэх байх. БУРУУТАН НЬ ХЯТАД БИШ ШҮҮ. Тэд хийх ёстойгоо л хийж байгаа. Харин жинхэнэ буруутан нь бид өөрсдөө. Бид хэт жижиг эрх ашгаа эрхэмлэж, талцаж, хэмлэлдэж, тэмцэлдсээр эв нэгдэлгүй болж, хүчээ барж байна. Бид үл ойлголцож байна. Бид ”Чи л буруутан нь” хэмээн нэгнийгээ чичилж байна. Бид хар хайрцагныхаа бодлогыг мартсан байна. Бид үндэсний хөгжлийн үзэл санаагүй, тэр үзэл санаагаа шингээсэн хөтөлбөргүй, стратеги зорилтгүй байна. Бид төрийн хуулиа бусдаар хийлгэж, төрийн бодлогоо, ялангуяа боловсролынхоо бодлогыг гаднаас заалгаж, зааварлуулж байна. Бидний лидерүүд зөвхөн өнөө маргаашийн л асуудал ярьдаг болж, улс төрийн хэмжээгүй эрх мэдэлд хүрч сонгогдохын тулд амаа ар дээрээ гартал нь амалж, дээд тал нь дөрөвхөн жилийн настай хэт явцуу улс төр, дэндүү харалган нийгэм эдийн засгийн бодлого явуудаг болж явцуурсан. Ард олноо зээлээс зээл, амлалтаас амлалт, амь зогоосон цалингаас цалин, нүд хуурсан халамжаас халамжийн хооронд амиа зогоодог, хүлээдэг тэжээврийн мэт сэтгэхүйтэй болгож байна.
    Бид охорхон бодолтнууд, ойворгон явдалтнуудаа орой дээрээ залдаг болжээ. Бид шударга ёс байдаг гэдэгт ихээхэн эргэлздэг, зарим тохиолдолд шударга ёс гэдэг бол мааз яриа, эсвэл хийрхүү солиотой хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх тунхаг хэмээн ойлгох хэмжээнд хүрэв.
    Бүхэлд нь харвал БИД зүгээр л зөнгөөрөө эзэнгүй бэлчиж яваа сүрэг хонь шиг байна. Эзэнгүй сүрэг хонинд чоно орох нь ойлгомжтой. Хэрвээ эзэнгүй хонинд чоно орвол хэний буруу вэ? Бидний буюу малаа эзэнгүй тавьж явуулсан алмай хоньчны буруу. Чоно бол хэзээ ч, хаана ч байна. Чоныг байхгүй гэж бодох нь их гэнэн, жинхэнэ тэнэг явдал. Тэгэхээр чоныг биш, бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Ингэхэд би өмнөд хөршөө харааж зүх гэж огт хэлээгүй шүү. Бүү мушгин гуйвуулаарай. Харин бид өөрсдийнхөө явдал үйлийг анхаарч цэнээсэй гэж хэлж байна. Өдөр өдрөөр хүчирхэгжин, ойрын ирээдүйд дэлхийн шинэ дэг журмыг сахиулагчийн байр суурь луу зүтгэж буй өмнөд хөршийгөө харааж зүхээд юу ч өөрчлөгдөхгүй. Их шуурганы өөдөөс нулимахтай адил. Тэр нулимадас бүхэн эргээд нүүрэн дээр чинь унах болно. Харин тэдний хүчирхэгжилтийг бид өөртөө мангас болгож бус эерэгээр ашигтайгаар ашиглах нь бидний ухаан, сэхээрлийн асуудал.
    Өөрөөр хэлбэл монгол түмэн Нам болоод бүлэглэлийнхээ эрх ашгийг биш, нийт Монголынхоо язгуур эрх ашгийг тууштай хамгаалж чаддаг ХҮЧИРХЭГ ТӨР-тэй болох хэрэгтэй байна. Бас бид эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн тунгааж, зөв зүйл дээрээ нам, хүчин, баруун - зүүн, увс- халх, ардчилсан - ардчилаагүй, баян - ядуу, бөө - лам гэж явцууралгүйгээр нэгдэж чаддаг болох хэрэгтэй байна.
    Бид манай нөхцөлд таарч тохирохгүй байгаа нь 20 гаран жилийн гашуун туршлагаар батлагдсаар байгаа Төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.
    Ингэхэд эзэнтэй малд чоно хаанаас орох билээ...
    Б.Номинчимэд
    .
    Харин Дэлхийн банкнаас бус харин өмнөдөөс 4 тэрбумыг зээлэх нь хэр оновчтой вэ гэдэг дээр би багаахан зэрэг эргэлзэж байгаа... Гол нь зээлийн нөхцөл юу вэ, түүний зарцуулалтыг бүрэн хянах, шилэн болгох боломж бий юу гэдэгт байна.
  • Д.Бямбасүрэн: Монгол улс хямраагүй. Оффшор данстанууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан
    2016 оны 11 сарын 04
    Монгол Улс хямраагүй.

    Харин оффшор данстанууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан.
  • Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 04
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 4-ний өдөр мэдээлэл хийнэ. Тэрээр ”Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх аж.
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2016 оны 11 сарын 04
    2016.11.4, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.4, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.42-17.29
    Үс засуулбал: Эд,мал арвижна
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт 6 хэмийн дулаан байна
    2016 оны 11 сарын 04
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг 7-12 градус, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
  • УИХ дахь АН бүлгийн дүгнэлт гарлаа
    2016 оны 11 сарын 03
    МАН бид зүтгэнэ хамтдаа хөгжинө уриатай ард түмны итгэлийг авсан. 3 сарын хугацаанд мөрийн хөтөлбөртэйгээ зөрчилдсөн. АН ард түмний амьдралыг бууруулаагүй. 2017 төсвийн тухай хууль нийгмийн судлан үзлээ. МАкро эдийн засгий Энхболд намрын чуулганы нээж хэлсэн үгэндээ “ цөөн

    Та бүхэн төсөв мөнгөний бодлогыг гарахдаа бидний бодлог 5 их наяд 978 сая 54 төгрөг ДНБ 22 хувь байхаар тооцосон байна. Мөнгөний хатуу бодлогын үед өндөр батлах нь эдийн засаг зогсох аюултай. ШЗГ татварын орлогын 8 хувиар нэмэгдүүлсэн нь иргэдэд дарамт болж байна. УИХ-аас баталс хууль тогтоомжийг хүчингүй болгож 159 сая төгрөг хассан нь иргэдийнхээ халаас руу гараа дүрж байна. Сөрөг хүчин байхдаа шаарддаг байсан зарчмын шаардлага мартаж байна. Бодлогуудын үр дагаварыг тооцоолоогүйгээр хааж байгаа нь туйлын хариуцлаггүй . Эдийн засгаа өсгөх нь бодлогын амин чухал. Дотоодын хэрэглээгээ дэмжсэн. Эдийн засгаа нэмсэн ажил хүлээсээр 100 хонож байна. Сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллавал эдийн засгийг нэмж чадна. Засгийн газрын ирэх онд 5.4 их наяд төвлөрүүлхээс төлөвлсөн нь их өрийн дарамтыг үүсгэхээр харагдаж байна. Төгрөгийн амдоллартай харьцах ханшийг 2300 төгрөг байна хэмээн тооцолсон нь амьдралаас тасарчээ
  • Л.Болд: МАН ахмадуудаа ялгаварлачихлаа, гэхдээ хүүхдүүдээ ялгаварлаж болохгүй
    2016 оны 11 сарын 03
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1229613867077489%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна
    2016 оны 11 сарын 03
    Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

  • С.Эрдэнэ: Урсгал зардлаа тана, эдийн засгийг шинэчлэх бодлого харагдахгүй байна
    2016 оны 11 сарын 03
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1229627363742806%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Киргиз Улс руу зорчиход бүртгүүлэх шаардлагатай болжээ
    2016 оны 11 сарын 03
    Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын 5 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.

  • Татварын 90 хувийн хөнгөлөлтийн хуулийн төсөл буцаагдлаа
    2016 оны 11 сарын 03
    Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болсноо УИХ-д албан бичгээр мэдэгдэх шийдвэр гаргасан байна. Учир нь, анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад дөрвөн чиглэл дахин долоогоор нэмэгдэж, ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд уг хуулийн төсөл үйлчлэхээр орж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм.

    Мөн 1.5 тэрбумаас доошгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд үйлчлэхээр байсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд 1.5 тэрбумаас доошгүй ашигт ногдох татвар бүхий хувийн хэвшлүүдэд хамрахаар өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд томооохон ААН-үүдэд үйлчлэх ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирлээ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шүүмжлэхэд хүрээд байсан билээ.

    Тиймээс засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг дахин авч хэлэлцсэнээр эргүүлэн татах шийдэлд хүрсэн нь энэ юм байна. Хуулийн төслийг дахин өргөн барих эсэх, хэрхэн боловсруулах асуудал одоогоор тодорхой байгаа талаар холбогдох албаныхан тодотголоо.
5033 5034 5035 5036 5037 5038 5039
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    6 цаг 52 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    6 цаг 57 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    7 цаг 2 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    7 цаг 38 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    7 цаг 59 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    8 цаг 31 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    8 цаг 38 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    8 цаг 58 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    9 цаг 2 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    9 цаг 19 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    9 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    9 цаг 24 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    9 цаг 28 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    9 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    11 цаг 44 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    11 цаг 59 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    12 цаг 49 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    12 цаг 59 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    13 цаг 9 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК