-
2016 оны 9 сарын 28
Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдана. Монгол улсын шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна.
Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 28
Хонь - (3/21-4/19)
Өдөр тутмын ажлын хэмнэл таалагдана. Гэвч бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Бясалгал хийж, стрессээ тайлах хэрэгтэйг одод анхааруулж байна. Бодитой харагдах буруу зүйлээс болж айдас төрөх бөгөөд өчигдөр эсвэл маргаашдаа хэт санаа зовсноос болж байгаа байх. Одоо бүх зүйл хэвийн тул тайвшир.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр төвөгтэй өдөр байх нь. Гэсэн ч зөв юм хийснээ мэдрээд баярлах болно. Таны үзэл бодол, санал санаачилгыг бусад тань эсэргүүцнэ. Сайн дурын ажилтан хайж байгаа бол аюул гамшигтай бүсэд тусламж үзүүлэх хүмүүнлэг үзэлтэнг танд санал болгоно. Ирээдүйгээ төлөвлөж цаг зав гарга. Найз эсвэл түнш тань хүндхэн асуудал түлхэж магдагүй тул болгоомжтой байгаарай. Хэрүүл маргаанаас хол бай.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Ихэр - (5/21-6/21)
Өөрийн дураар байх нь өнөөдөр бага зэрэг хэцүү байх бололтой. Тиймээс аливаа зүйлд наанатай цаанатай хандаж, ямар нэг зүйл эхлэхдээ хэзээ яаж эхлэх вэ гэдгээ сайтар бодолц. Гэхдээ бүх хүний сэтгэл санаанд тохируулах гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Өөртөө итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж чадвал та тун удахгүй тушаал ахих болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр од гарагсийн хувьд холимог өдөр. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломжууд сэтгэлийг чинь хямраана. Хэн нэгэнд амласан хариулт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хов живээс хол бай. Хэрэв танд хэн нэгэн нууцаа хадгалахыг гуйсан бол та түүнийг нь хадгапах хэрэгтэй. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, үүрэг хүлээх болно. Хэдийгээр энэ нь таны нийгмийн арга хэмжээний цагийг хязгаарлах авч туршлага болж үр дүнгээ өгнө.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Арслан - (7/23-8/22)
Санхүү мөнгөний хувьд зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичихож болохгүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатнуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлс тодорхой болно. Хүсэл зорилгоо биелүүлэх тохиромжтой үе ирсэн байна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Таны машин тэрэг эвдэрснээс болж шаардлагатай сэлбэг хэрэгсэл хайж нэлээд цагийг барах бололтой. Хэрвээ ямар нэг чухал уулзалт байгаа бол аль болох эртхэн гэрээсээ гарахгүй бол ямар нэг байдлаар хоцрох шалтгаан мундахгүй л болов уу. Өнөөдөр танаас мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр мөнгөө олж авах хүнд байх болно. Арга хэмжээнд оролцохдоо жижиг сажиг зүйлд хэт их мөнгө үрэхээс сэргийл.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Жинлүүр - (9/23-10/22)
Ашигтай ажил хэрэгч санал хүлээн авч магадгүй. Далайцтай эрч хүчтэй ажиллахыг од эрхэс сануулж байна. Гараа гаргаж гэр бүлдээ хоол хийж өгөх нь таныг хүндлэх хүндлэл нэмэгдэнэ. Төрлөхийн хичээнгүй чадвар тань орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөлнө. Эмэгтэй жинлүүрүүд шинэ танилынхаа зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэх бололтой.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Хилэнц - (10/23-11/21)
Хайр, хүсэл, дур сонирхлоо дага. Хайрын энэ холбоо сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн бас санхүүгийн асуудлаас болоод та хайртаасаа түр холдож мэднэ. Ихрийн ордонд орших тэргэл cap хамтын мөнгөний асуудлаа дуусгах цаг ирснийг илтгэнэ. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Нум - (11/22-12/21)
Хэн нэгэнд хууртагдаж болзошгүй байгаа тул өнөөдөр хүнтэй танилцахдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ өдөр танилцсан хүмүүс таны амьдралд багагүй төвөг удах бололтой. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Энэ үед та амьдралын эрч хүчээ хэрхэн зөв залахаа мэдэх болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр одод олон төлөв харуулахгүй. Матрынхан ажилдаа өөрсдийгөө зориулан завгүй байх нь. Олон төвөгтэй асуудал гарна. Хэрэв ийм хэмнэл хэт ихэдвэл ажлынхаа өрөөний хаалгыг хааж амралтаа ав. Тэгвэл дахин сэргэж үүргээ гүйцэтгэж чадахаар болно. Ойр зуурын зайлшгүй хийх ажлаа машинаараа амжуул. Залуус бүтээлч зохиолд суралцах, шинэ хэл судлах, хөгжмийн зэмсрэр тоглох зэргээр шинэ зүйлс сонирхож хүчээ сорино.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Бумба - (1/20-2/18)
Шийдвэр гаргахад хүнд санагдаж байвал ямар хандлагаар ажилдаа хандахаа тодруул. Асуулт болгон цорын ганц хариулттай байдаг. Зүрх сэтгэлээ дагавал буруу шийдвэр гаргахгүй. Ажил дээрээ болон бүлэгтээ манлайлагч болоорой. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлө. Хэт их стресстэй байгаа бол бясалгал хий.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 09 сарын 28
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг маш олон од гарагийн хүчийг удирдах болно. Тиймээс ямар ч байсан хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг, сайн байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Тайван бус байх хэдий ч хурц оюун санаа таны сонирхолтой төлөвлөгөөнүүд болон эцэст нь үргэлжлүүлж чадах их ирээдүйтэй өргөн хэмжээний судалгаа шинжилгээний сэтгэл хөдөлгөм санаануудаар цэнэглэгдэх болно.
-
2016 оны 9 сарын 28
Засгийн газрын 48-р хуралдаан маргааш буюу есдүгээр сарын 28-ны 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэцэж, хоёр танилцуулгыг сонсохоор төлөвлөжээ. Хэлэлцэх болон танилцуулах асуудлыг хүснэгтээр хүргэж байна.
-
2016 оны 9 сарын 28
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
09:30 цагт: “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.
10:00 цагт: Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.
11:30 цагт:Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.
12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэд залуусыг хог цэвэрлэхээр ирэхдээ номтой ирэхийг уриалж байгаа аж.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн холбооноос дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ
-
2016 оны 9 сарын 28
Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
Сүхбаатар дүүрэг
11:00-17:30 цагт: 18-р хороо Шарга морьтын эцсийн буудал орчим, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон заводын зуслан
-
2016 оны 9 сарын 28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2016 оны 9 сарын 28
Улаанбаатарт өдөртөө 12 хэмийн дулаан байна
-
2016 оны 9 сарын 27
Засгийн газрын 48-р хуралдаан маргааш буюу есдүгээр сарын 27-ны 15:00 цагт болно.
-
2016 оны 9 сарын 27
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
-
2016 оны 9 сарын 27
НИТХ-ын хороод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна
-
2016 оны 9 сарын 27
“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 11-14-нийн өдрүүдэд болох гэж байна.
Наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.
Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровицын “Зуд” киногоор нээлтээ хийнэ.
Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг 10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах юм.
Олон улсын кино хөтөлбөр ирэх сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус зургаан бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.
Тус наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой аж.
-
2016 оны 9 сарын 27
“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр” үргэлжилнэ
-
2016 оны 9 сарын 27
С.Бямбацогт: Татвар төлөгчдөд хууль бусаар дарамт үзүүлдэг байдлыг судалж, шийдвэрлэнэ
-
2016 оны 9 сарын 27
“Хотын засаглалыг сайжруулах” төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ
-
2016 оны 9 сарын 27
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 22,23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажилласан. Энэ үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаар орж үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн ажилчид үйл ажиллагаа танилцуулахын зэрэгцээ цаг ухрах, урагшлуулах шийдвэртэй холбоотой Хятадын талтай харьцахад хүндрэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Ерөнхий сайд цаг ухрах, урагшлуулах Засгийн газрын шийдвэрийг цуцлахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Тэрбээр “Дэлхийн аль ч улсад цагаа өөрчилдөг жишиг байхгүй. Монгол Улсад л ганц байна. Уг шийдвэртэй холбоотойгоор олон улстай харьцахад хүндрэл гардаг. Тиймээс үүнийг эргэж харна” гэлээ.
-
2016 оны 9 сарын 27
Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм байна.
-
2016 оны 9 сарын 27
Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв
-
2016 оны 9 сарын 27
Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр буюу маргааш хуралдана.
-
2016 оны 9 сарын 27
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2267.20-2278.10 төгрөгийн ханшаар 47.25 сая ам.доллар худалдан авах, 338.39-340.76 төгрөгийн ханшаар 86.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк 2276.00 төгрөгийн нэг ханшаар 13.8 сая ам.доллар, 340.63 төгрөгийн ханшаар 8.0 сая юанийг тус тус нийлүүллээ. Мөн банкууд 7.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
-
2016 оны 9 сарын 27
Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ