-
2016 оны 7 сарын 25
Бээжин жил бүр 11 см-ээр ”сууж” байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.
Хот бүхэлдээ “живж” байгаа ч Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Бээжингийн хөрс хуурайн дээр олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой аж. БНХАУ-ын нийслэл даяар олон мянган худаг, гүний усны ашиглалтыг хянах журамтай ч бараг мөрддөггүй хэмээн тус улсын байгаль орчин хамгаалагчид “The Guardian”-д илгээсэн захидалдаа онцлов. Гэхдээ энэ чиглэлээр ажил хийхгүй байгаа юм биш. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэх юм. Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцлов.
Мексик, Жакарта жилд 28 см-аар ”живж” байгаа бол Бангкок 12 см-ийн “амжилт”-аар удаалдаг.
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана.
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ
“Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ,
Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.
Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны үзэсгэлэн төгс байгалийн үлэмж чанарыг шингээсэн Сутай хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг гурав дахь удаагаа хийж, уулынхаа эзэн тэнгэр, лус савдгийг урин залж, аргадан тахиж байна. Бид өнөөдөр хайрхандаа өчлөө өчиж, сацлаа цацаж, хүсэл эгээрлээ бас даатгаж байна.
Монгол түмний эртнээс үйлдэж ирсэн уулын тэнгэр тайх ёслол нь манай ард түмний орчлон ертөнцийн гүнзгий, далд чанадын зүй тогтол, жам ёсыг танин барьж, ухааран ойлгож, улмаар түүнд аж амьдрал, ахуй нөхцөлөө зохицуулж ирсэн гүн ухаан, ёс жудаг, заншил бэлгэдлийн цогц үйлдэл билээ.
Байгалийн жам хатуу гэж бидний өвөг дээдэс ярьдаг, хэлцдэг. Үнэхээрч тийм. Байгалийн шалгалт шүүлт хэцүү. Авахаа авдаг, өгөхөө өгдөг, ивээхээ ивээдэг, шийтгэхээ шийтгэдэг. Байгалийн хууль бас шударгуу. Үүнийг манай ард иргэд, малчин түмэн сайн мэднэ.
Иймээс байгаль бол хамгийн шударга шүүгч мөн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Уулын тэнгэрт хүндэтгэл үзүүлж буй энэ ёслол бол цаад утгаараа байгаль хэмээх шударга шүүгчид хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа.
Иймийн учир урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ариун номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.
Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.
Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зүрх зоригийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу.
Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй байлгаж, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг эгээрч буйг минь таалалдаа авна уу.
Эрхэм хүндэт иргэдээ,
Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.
Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн.
Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой.
Өргөн уудам нутагтаа өнө эртнээс аж төрж ирсэн нүүдэлч удмын Монгол түмний ахуй амьдрал, аж төрөх ёс бол байгаль орчинд хамгийн ээлтэй амьдралын хэв маяг билээ. Монгол түмэн маань олон зууны турш байгальтайгаа зохицож, уул ус, газар нутгаа хамгийн ихээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай, бахархал гавьяатай хүмүүс.
Чухамдаа бол манай ухаант өвөг дээдэс маань байгаль орчноо хамгаалах, түүнтэй зүй зохистой харилцах соёлоороо эх дэлхийн манлайлагчид байж ирсэн юм. Өнөөдөр энэ үүрэг Та бидэнд оногдож байна.
Өдгөө дэлхий дахинаа төдийгүй Монгол дахь уул уурхайн хөгжлийг дагаад байгальд ээлтэй манай уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа.
Иймд байгаль орчны талаарх бодлого Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. Бодлого, хууль, журам боловсруулж мөрдөх нэг хэрэг. Хамгийн гол нь энд төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хэн боловч бодит хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийдээ буянт үйлийг санаачлан хийх нь чухал юм. Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал мөн.
Бодолгүй, болгоомжгүй хийгээд байгальд хэт шуналын үүднээс хандвал эцэг тэнгэр, этүгэн эх биднийг өршөөхгүй. Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэнэ. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс аньс нь энэ билээ. Үүнийг одоо л ухаарч сэхээрч, засч залруулах, буруу бусчир үйлдлийг таслан зогсоох учиртай.
Алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартаарай. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байвал зүгээр. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.
Төрийн тэргүүн миний хувьд мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргаж, байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлах санаачлага гарган, Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байгаа.
Байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах соёл, хүрээлэн буй орчны талаарх уламжлалт болон орчин үеийн мэдлэг боловсролыг хүүхэд залуус, хүн ардад хүргэх иргэний боловсролын иж бүрэн тогтолцоог бий болгохыг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэ дашрамд хэлэхэд тахилгын ёслолтой холбогдуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү. Залуучууд минь хичээгээрэй.
Энд хуран цугласан ахан дүүс ээ,
Уламжлал ёсоороо Та бид өнөөдөр уул усны эзэд, хайрханы тэнгэрт адислаж, ариусган бэлтгэсэн идээ тахил, бясалгаж бүтээсэн ном тарни, ариун цагаан сүү, айраг тараг, амтат идээ, зоог шүүс, цайны дээжээ сүслэн өргөе. Сайн хүсэл, сайн үйлсээ шившин даатгая. Жудаг ёсоо дагаж тахилга, тайлгаа журамтай сайхан үйлдэн ёслоцгооё.
Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг. Өвөг дээдэс маань хүмүүн төрөлхтөнийг хүрээлэн буй далд ертөнцийн нөлөөллийг мэддэг байжээ.
Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгшрээд Алтай нутагт сайхан зун болж байна. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол 200 улстай нөхөр байх учиртай. Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно.
Тэнгэр биднийг ивээж байнаа. Байгаль дэлхийтэйгээ хамт ард олны сэтгэл тэнүүн, хүсэл өөдрөг, бүтээл арвин байна.
Алтайчууд Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээд хэмжээгээр өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.
Монгол хүн бүр ханагар сүрлэг Алтайн уулс адил орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.
Сутай хайрхан минь аху төр, ард олноо үеийн үед ивээх болтугай.
Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.
Хурай, Хурай, Хурай” хэмээв.
-
2016 оны 7 сарын 25
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо
Гомбожав овогтой Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.
Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм.
Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд “Балдорж” шагналт нийтлэлч юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Б.Цээпил, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд нар ажиллаж байсан юм.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, зорилго нэг учраас нэг алба болгон даргаар нь нийтлэлч Г.Отгонбаярыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 25
Зуны XXXI олимпийн наадам ирэх сарын 5-нд эхэлнэ. Олимпийн наадмын боксын төрөлд хүч үзэх манай баг тамирчид өнөөдөр Бразил улсыг зорив.
-
2016 оны 7 сарын 25
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр тайлангийн хурлаа хийлээ. 2016 оны УИХ болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн маргаан өмнөх сонгуулиудаас өссөн үзүүлэлттэй гарсан талаар хурлын үеэр танилцуулсан.
-
2016 оны 7 сарын 25
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр 7 дугаар сарын 25-нд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Мөн энэ сарын 28-наас эхлээд нийт нутгаар халах төлөвтэй байна. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 25
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Хятадын хамгийн баян хүн юм. Тэгвэл Жек Ма“Форбс” сэтгүүл 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэж байна.
-
2016 оны 7 сарын 25
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 25-нд болж, хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн /7 дугаар сарын 10-25/ нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өглөө.
-
2016 оны 7 сарын 25
“Сондор хилэн” төвийн багш, захирал С.Төмөрбат: Монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэл зүй хэл сурахад их дөхөмтэй байдаг
Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх яриа итгэмээргүй “даажигнал” ч юм шиг санагдаж болох. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад эрхгүй сониучирхлаа. Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу. Хэвлэл мэдээллээр төдий л сурталчилгаа хийдэггүй тэдний хувьд төгсөгчдийн сэтгэгдэл, аман яриа хамгийн хүчтэй “PR”. Харин сайн сургаж чаддагийнх нь баталгаа нь хэд хэдэн зузаан хавтас дүүрэн төгсөгчдийн талархсан, санаанд оромгүйгээр англи хэл сурсан тухай гараар бичсэн сэтгэгдлүүд аж.
-Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?
-Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа. ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.
Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг. Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.
-Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...
-Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.
Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.
Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.
-Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?
-Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог. Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.
Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.
-Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?
-Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.
- Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.
-Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.
Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.
-Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.
–Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
- Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.
Ирэх сарын сургалтууд 08 сарын 01 -нд эхлэнэ.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИУД
1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
ДУНД ШАТНЫ АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
-
2016 оны 7 сарын 25
Микро автобусыг ирэх сарын 1-нээс үйлчилгээнээс халахаар болсон. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.
-
2016 оны 7 сарын 25
Улаанбаатар хотыг сүүлийн хоёр өдөр бүрхээд байгаа утаа нь ОХУ-ын Сибирьт дэгдсэн түймрийн утаа аж.
-
2016 оны 7 сарын 25
“Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат:
“ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ 5 ТӨРЛИЙН СУРГАЛТААС СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖ БИЙ”
Хүүхдийн зуны амралт болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.
-Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна.Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?
“Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.
1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги
2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги
3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги
4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
анхан шат
5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги
-Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги болманай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно.Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна.Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг.
- Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан.Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг.Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг.Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.
-Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?
-Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшүүлнэ.
-Хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?
-Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор англи хэл сурчихна гэж найдаад яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж чадахгүй, энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг. Анги даасанбагш нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:
1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас) АНХАН ШАТНЫ АНГИ
2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас)ДУНД ШАТНЫ АНГИ
гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.
-Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
- Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн.Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.
-Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
-Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг англи хэл дээр үздэг.
Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд монгол багш орж байхад, зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж байгаа хэрнээ хоцрогдолтой явж байгаа хүүхдүүдийн хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.
-Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?
-Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны үндсэнд хөтөлбөрөө гаргана.Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийгсудалж, өөрийн аргачлалд оруулаад хөтөлбөрөөболовсруулсан.
2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИУД
1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
ДУНД ШАТНЫ АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
-
2016 оны 7 сарын 25
2016 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа.
Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй) аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн Ланд Круйзер 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэв.
Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
-
2016 оны 7 сарын 25
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас томоохон голууд үеэрлэсэн байна.
-
2016 оны 7 сарын 25
Өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө “Дархан-2” өртөөнд ачааны галт тэрэг онхолдсон хэрэг гарчээ.
-
2016 оны 7 сарын 25
Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байгаа. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаан өчигдөр хуралдаж ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргалаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэхдээ ”Цэвэр” тамирчдад шудрагаар хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм.” хэмээжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ.
-
2016 оны 7 сарын 25
Хонь - (3/21-4/19)
Энэ өглөө амаа нээхээс өмнө дахин бод. Бусад хүн өөрсдийн хийх ажлын төлөвлөгөөг гаргасан тул та өөрийнхийг нэмэрлэ. Аливаа ажлыг хийхдээ анхааралтай бай. Хуулийн холбогдолтой асуудлыг шийдвэрлэтэл тэвчээртэй хүлээ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хайртдаа ямар нэгэн онцгой зүйл хийж, хайраа илэрхийл.
Үхэр - (4/20-5/20)
Маш олон санаанууд эргэлдэх болно. Бас зарим санаа бодлууд чинь үнэ цэнэтэй байх болно. Өөрийн ажил үүргийн талаар дүгнэлт хий. Үхрийн ордныхны сонирхол нь шинжлэх ухаан руу чиглэнэ. Хувийн амьдралдаа санаа тавь. Гэр бүлийнхний хувьд орон сууц эсвэл бусад өмчөө зарахаас сэрэмжил. Үр дүнд хүрэхгүй.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр та аль болох тайван байж, саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ. Тэдэнд өөртөө зарцуулах цаг хэрэгтэй байгаагаа ойлгуул. Урт хугацааны хайр дурлалын харилцаа тодорхой түвшинд хүрэх бөгөөд хоорондоо сайн ярилцаж чадвал хамтын хүчин чармайлт зорилгодоо илүү хурдан хүрэхэд нөлөөлнө.
Мэлхий - (6/22-7/22)
Өөрийн энерги, хүчин зүтгэлээ дэмий сарниахгүй л бол энэ өглөөг эхлэх гараа чинь маш сайхан байх болно. Гэхдээ будлиантай хандлага хэвээр байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Тайван бус зан чинь асуудал үүсгэж болзошгүй ч энэ энергийг худалдаа наймааны үйл ажилагаа юм уу, ажил хөдөлмөртөө эерэгээр зар цуулж болох юм. Шинэ бизнес, эсвэл орлого олох ажил эхлүүлэх санаа орж ирэх болно.
Арслан - (7/23-8/22)
Ёс суртахууны үүрэг хариуцлагад хавчигдсаны улмаас сэтгэл санаа тань тогтворгүйтэж эхэлнэ. Ямар ч зүйл хийхийг хүссэн түүнээ хойш тавиад хамгийн чухал ажлаа л хий. Харин өдөр тийшээ ажил явдал цэгцрэх бололтой. Чөлөөт цагаараа хувийн асуудлаа хөөцөлдөж амжуул. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардлага гарвал мэргэжлийн хүн рүү утасд.
Охин - (8/23-9/22)
Завгүй ажил ихтэй байх ч маш сайхан өдөр болно. Таны оюун ухаан сэргэг, бие махбод хүчтэй байгаа тул ажил тань маш амархан санагдах болно. Тиймээс одоогийн хийж буй ажил тань танд сонирхолгүй санагдаж эхэлнэ. Гэхдээ та хэчнээн сонирхолгүй байсан ч өөрийн хийх ёстой зүйлээ хийж, ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Шинэ санаагаа бусадтай хуваалц. Ингэснээр таны ажил шинэ шатанд урагшлах болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Амрахаасаа өмнө төлөвлөсөн бүх ажлаа дуусгаарай. Сайн харилцаа сайхан бүхнийг авчирна. Өөрийн сонирхдог зүйлээ хийж шинэ сонирхолдоо хөтлөгд. Ажилдаа анхаарлаа хандуулж сэтгэлийн хөөрөлд автахгүй байх хэрэгтэй. Хүүхдээ сургах шинэ арга барил олж вакумжуулсан сургалтанд суулгаарай. Ямар нэгэн зүйлийг шинээр эхлэхээ түр хойшлуулах нь зүйтэй.
Хилэнц - (10/23-11/21)
Ажил алба төлөвлөснөөс хазайх хандлагатай болно. Гол нь та өөрөө тайван байж, бүтцийн тодорхой асуудал, бэлтгэл, гэрээ хэлэлцээрээ хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй шинэ долоо хоног ирлээ. Хилэнцүүд эрүүл мэнддээ анхааралтай ханд, ялангуяа амралтын өдрүүдээр хэтрүүлсэн хүмүүст энэ хамаатай.
Нум - (11/22-12/21)
Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаварыг авч ирэх төлөвтэй. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадпалтай. Өнөөдөр сарны нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ.
Матар - (12/22-1/19)
Од гарагийн тохиол зөрчилтэй, эсрэг тэсрэг хандлагыг илэрхийлж байна. Юмсын тэнцвэр бага зэрэг алдагдахад та тайван бус болно. Уян хатан байж танд болон бусдад сайн зүйл авчрах аливаа үйлдэлд болгоомжтой ханд. Матрынхны хувьд бодож сэтгэх, урт хугацааны төлөвлөлт нь зөв стратеги байна. Бодит байдалд үндэслэж шийдвэр гаргадаг чадварт тань тэнцвэрт байдал дутагдана. Тиймээс чухал ажил хэргийг хойшлуулахыг зөвлөж байна. Найзуудтайгаа туршлагаа хуваалц.
Бумба - (1/20-2/18)
Нөхцөл байдлаа эргэцүүлэн тунгааж, өөрийн чадах арга хэмжээгээ авах өдөр. Мэдрэмжиндээ хэт их найдсанаас бодит төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нь дээр. Зарим Хумх хэсэг хугацаагаар нам гүм, чимээгүй газарт байх буюу аяллаар явахаар шийдэх бололтой. Гэрээ түр хугацаагаар орхиж орчноо өөрчлөх нь танд таатай санагдана.
Загас - (2/19-3/20)
Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Энэ үед таны анхаарал болгоомж сулрах тул өдрийн тэмдэглэл хөтөлж хийж болох болохгүй зүйлийн жагсаалтыг гарган байнга харж байхыг зөвлөж байна. Багш, зохиолч, редактор хийдэг Загаснууд өөрийн хийж чадахгүй зүйлээ чадна гэж авсаар засаж болохгүй алдаа эндэгдэл гаргаж болзошгүйг анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 25
Ж.Эрдэнэбатын толгойлох “эрэмдэг” Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдэв. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын сайд нарын нэрс тодорсон ч улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таалалт нийцэлгүй нэлээд хэл ам дагуулсан. Гэвч УИХ-ын чуулган шөнөжин хуралдан байж, МАН олонхоороо түрэмгийлэн шинэ засгийн газрын сайд нарыг баталжээ. Тэгвэл МАН-ын “эрэмдэг” Засгийн сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 25
5/VII
Сүхбаатар
10.30-17.30
7, 8-р хороо 11-р хорооллын 3А, 4, 5, 5А, 6, 11, 21, Эрхүүгийн 2, 6, 36/1-р байр, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар, Чингис хаан, Хэл иргэншил, Сувилахуйн ДС-ууд, 2-р сургууль
Хан-Уул
11.00-18.00
УСУГ-ын худагууд
Төв аймаг
10.30-17.30
Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор