Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5124 5125 5126 5127 5128 5129 5130
  • Энэтхэгийн элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 20
    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.20/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Суреш Бабутай уулзаж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзлэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

    Мөн тэрбээр, өнгөрөгч 4 дүгээр сард БНЭУ-ын Лок Сабхагийн дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын парламент хоорондын харилцааны хөгжилд чухал ач холбогдол үзүүлсний зэрэгцээ АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад БНЭУ өндөр ач холбогдол өгч оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн УИХ дахь Монгол -Энэтхэгийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа сонгогдсоныг дуулгав.

    Эрхэмсэг ноён Элчин сайд Суреш Бабу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд нь талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөн хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент, Засгийн газартай нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

    Тэрбээр, Хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, парламентуудын найрамдлын бүлгийн гишүүдийг уулзуулж, танилцуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа сонордуулав. Мөн хатагтай Сумитра Махажаны айлчлалын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд, эдгээрийн Тамгын газрууд хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь талуудын цаашид хамтран ажиллах эрх зүйн үндсийг бататгасан чухал барим болсныг тэмдэглээд уг санамж бичигт тусгагсан ажлуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

    Түүнчлэн БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөл, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургуультай хамтран энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Чингис хаан, түүний өв уламжлал ба Энэтхэгийн соёл” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын гишүүдийг оролцохыг урив.

    Үргэлжлүүлэн талууд парламентын Тамгын гакрууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд болон Энэтхэгийн Лок Сабхагийн Тамгын газраас зохион байгуулах сургалтуудын талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Доллар 2249 төгрөгтэй тэнцэв
    2016 оны 9 сарын 20
    Доллар 2,246 2,249

    Евро 2,500 2,515

    Фунт 2,900 2,990

    Юань 338.00 339.00

    Вон 1.96 1.98

    Рубль 34.70 35.20

    Иень 21.95 22.15

    Гонконг доллар 280 295

    Австрал доллар 1650 1700

    Сингапур доллар 1625 1670
  • Хойд Солонгос сансарт хиймэл дагуул хөөргөнө
    2016 оны 9 сарын 20
    Хойд Солонгос улс сансарт хиймэл дагуул хөөргөхөөр болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Удирдагч Ким Чен Ун өчигдөр эрдэмтдийг хүлээн авч уулзах үеэрээ “Бид тун удахгүй хиймэл дагуул хөөргөх болно. Аль болох хурдан хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Тиймээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.

    Пхеньян хэзээ хиймэл дагуул хөөргөх нь тодорхойгүй байгаа юм. Өмнөд Солонгос “Пхеньян хиймэл дагуул хөөргөх нэрээр пуужингийн туршилт хийхийг санаархаж байна” гэж мэдэгджээ.

    Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр БНХАУ, Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдлагууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрхэн царцаах асуудлаар хэлэлцжээ.
  • ГХЯ: Нью-Йорк хотын дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй
    2016 оны 9 сарын 20


    Энэ оны 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

    Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

    Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.
  • Хөшигийн хөндий хүртэлх хурдны замыг 2018 онд хүлээлгэж өгнө
    2016 оны 9 сарын 20
    Улаанбаатар болон Хөшигийн хөндий хүртэл БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монголын анхны хурдны авто замыг барьж байна.

    Тус авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.

    Харин газар чөлөөлөлт удааширсанаас зарим ажил саатаж буйг албаныхан онцолж байна. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагджээ.
  • Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно
    2016 оны 9 сарын 20
    Энэ сарын 21, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.

    Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
  • Хуурамч хаягаар иргэдийг залилдаг бүлгийг илрүүлжээ
    2016 оны 9 сарын 20
    Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлж байсан бүлгийг илрүүлжээ.
  • “Торгоны зам”-ын тэргүүн туршлагаас танилцуулна
    2016 оны 9 сарын 20
    “Торгоны зам”-ын тэргүүн туршлагаас танилцуулна
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ
    2016 оны 9 сарын 20
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр энэ сарын 19-ний өдөр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
  • Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
    2016 оны 9 сарын 20
    Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
  • Хөрөнгийн биржийн захирлаар Х.Алтайг томиллоо
    2016 оны 9 сарын 20
    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иийн ТУЗ-ийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томилжээ.

  • ”Emmy Awards” 2016 улаан хивсний ёслолын зургууд
    2016 оны 9 сарын 20
    АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 68 дах удаагийн ”Emmy Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Ингээд улаан хивсний ёслолын арга хэмжээн дээрх ододын гоёмсог даашинзыг сонирхоё.
  • Зэвсэгт хүчний 014-р анги ”Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа
    2016 оны 9 сарын 20
    Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, тод мөрөө үлдээж инженерийн цэргээр овоглосон Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний 014-р анги 72 жилийн ойн босгон дээрээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал ”Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа.
  • Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа
    2016 оны 9 сарын 20
    Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.

  • Нэхий, арьс, ширний үнэ өсчээ
    2016 оны 9 сарын 20
    Нэхий, арьс ширний үнэ өсчээ
  • Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ирэх сарын 21-нд эхэлнэ
    2016 оны 9 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа.
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авна
    2016 оны 9 сарын 20
    http://zasag.mn/m/ulaanbaatar/view/14901
  • ”Анод”-ыг дампууруулсан гэгдэх Д.Баярсайхан ”Төрийн банк”-ыг толгойлох боллоо
    2016 оны 9 сарын 20
    Төрийн албаны томилгоо ид явагдаж, МАН-ын тодотголтой бүхэн бялуу хүртсээр байна. Тухайлбал төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилжээ. Тэрбээр МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртсээр ирсэн нэгэн бөгөөд энэ удаад ч нэлээд хариуцлагатай албан тушаалд заларч дөнгөв. Тэгвэл Төрийн банкийг толгойлох үүрэг хүлээсэн Д.Баярсайхан гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.
  • Ш.Анхмаа: 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
    2016 оны 9 сарын 20
    Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
  • Нумынхан өнөөдөр шинэ ажил эхлүүлэхэд тааламжтай
    2016 оны 9 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Энэ өдөр санаандгүй хэн нэгэнтэй таарч өдөржингөө зүрх тань хүчтэй цохилж, түүний тухай бодох байх. Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, байдаг төсвөө шавхах боловч ах эгч, хамаатнаас зээл авч болно. Шинжлэх ухаан, философи, метафизикийг сонирхдог бол дахин сургуульд сурч магадгүй. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөө төлөвлөөгүй зөвлөгөө санал болгож байна. Амралтын нэгэн хэвийн өдрийн дэглэмээ өөрчилөх хэрэгтэй. Болчимгүй үйл ажиллагаанд оролцож хуумгай сонголтоос зайлсхий. Гэр бүлийн гишүүдтэйгээ амраптанд явах нь дурсамжтай аялал болно. Ганц бие Үхрүүдэд аялах зуураа хайр дурлалын завсарлага авахад таатай байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагаа сайн байж, хайртай хүнийхээ дэмжлэгийг авах хэдий ч та илүү шинэлэг харилцааг эрхэмлэх бололтой. Эхэндээ энэхүү өөрчлөлт таныг нэлээд айлгах хэдий ч энэ бүхэнд дасан зохицох цаг гаргаснаар үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ хүчтэй татагдах болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл ч байж болох юм.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэлхийн ордод төрсөн хүмүүст яг одоогийн хувьд уйдах гэсэн асуудал гарах ёсгүй. Од гарагуудын хүчин зүйл таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Ирж буй 2 долоо хоногийин турш та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх бололтой. Үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө зогс, тэгээд дахин дахин нягтлан бодож үз.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Өглөө гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлээ унтраасан эсэх, мартсан зүйл байгаа эсэхээ шалга. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлно. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавина. Хайрт тань танд гэнэтийн бэлэг барьж, таныг гайхшруулна. Хүсэл зорилго нэгтэй, санаа нийлдэг хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Жолооч нарыг зам дээр болгоомжтой явахыг сануулж байна. Хэчнээн их яарч байсан ч хурд хэтрүүлэх хэрэггүй. Хэт их яарснаас болж хожим нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орох болно. Хайрын нууцхан болзоо таатай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй, өөрт хэрэггүй зүйлээс болж илүү дарамт авах хэрэггүй. Гэр бүлийн тэмцлээс болоод та өөрийн амар тайван байдлаа алдах нь. Орой тийшээ та хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах болно. Та бүх зүйлсээ амжуулахын тулд хэн нэгэнтэй ярих шаардлагатай. Хэн нэгэнтэй зөвлөлдсөнөөр асуудал сайжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Их тогтворгүй өдөр болох төлөвтэй. Учир нь cap танай ордыг орхиж Нумын ордод шилжин очсон тул сансар огторгуйд таагүй хандлага бий болжээ. Хэдий тийм ч танд сайхан аз, ховор боломжийг авч ирнэ. Урамшуулал, шан харамж өсөх төлөвтэй. Таны мэддэг нэгэн элдэв маргаан хэлэлцүүлэгт татан оруулахыг хүснэ. Гэхдээ түүнд татгалзсан нь хамаагүй дээр. Ганц бие Хилэнцийн цэцэглэж буй хайрын харилцаа даамжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх, төслийн шийдэгдээгүй асуудлыг зохицуулахад тааламжтай өдөр. Энэ өдөр та өөдрөг, аливаа ажил үйл бүтэмжтэй байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг чиглэлээ тодорхойлохыг зөвлөж байна. Хамт олонтойгоо санал зөрөлдөх хандлага ажиглагдаж байна. Юутай ч та төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчлөх, хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо эргэн харах хэрэгтэй болох байх.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр төвөгтэй өдөр болно. Учир нь хэд хэдэн гараг эрхсийн холимог нөлөөгөөр ийм байдал үүснэ. Сайн мэдээ гэвэл танд гайхалтай амжилт ирнэ. Мөрөөдөл биелэх ч, шинэ санаануудаа ажил хэрэг болгох, томоохон төлөвлөлт хийх цаг биш. Албаны хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалт болон албан ёсны харилцаанд болгоомжтой, хашир бай. Санал зөрелдөөн таагүй байдал үүсгэнэ. Хувирамтгай хүмүүсээс зайлсхий. Өөрийн оюун ухааныг сэргээхийн тулд амарч тоглоом тогло.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Жижиг сажиг маргаанд бүү оролц, өөрийнхөөрөө амьдар. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөх болно. Бие биеэ буруугаар ойлгосон байж болох тул асуудлыг шийдвэрлэх анхны алхмыг та хий. Энэ нөхцөл байдлаас гарах хамгийн гол арга нь хүн бүр үнэнч, нээлттэй, нөхөрсөг байх боломжийг бүрдүүлж өгөх. Мөн энэ нь та хоёрын ирээдүйд ямар их хэрэгтэй болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Энэ өглөө нар Хумхын ордонд ирсэнэээр бодол бясалгал, эргэцүүллийн цаг тань дуусгавар болно. Дараагийн долоо хоногийн турш энэрэнгүй загасныхан олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн агентлагт сайн дураараа оролцоно. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болио гэж найдахад гэмгүй.
5124 5125 5126 5127 5128 5129 5130
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    4 цаг 13 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    4 цаг 16 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    9 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    12 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    13 цаг 7 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    13 цаг 18 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    17 цаг 20 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    17 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 48 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    17 цаг 55 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    17 цаг 56 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    18 цаг 3 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК