Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5153 5154 5155 5156 5157 5158 5159
  • Ам.долларын ханш 2212 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 9 сарын 07
    Монголбанкнаас зарласнаар, ам.долларын ханш 2212 төгрөг, 61 мөнгөтэй тэнцэж байна.

  • Шүүмжлэл их, оролцогч цөөн ”Инвест Монголиа”
    2016 оны 9 сарын 07
    ”Шангри ла” зочид буудлын хурлын танхимд хоёр өдрийн турш хөл хөдөлгөөн тасарсангүй. Энд ”Инвест Монголиа 2016” эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулга уулзалт боллоо. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид, эдийн засагчид, бизнес, санхүүгийн салбарын тэргүүлэгчид болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн компаниудын захирлууд цуглаад байв. Өнгөрсөн жилийн чуулга уулзалттай харьцуулбал энэ удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, орлоцогчдын тоо тодорхой хэмжээгээр багассан байсан юм. Гэхдээ засгийн эрх солигдсон мөчлөгт зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.



    Эхний өдөр: Банкирууд ба хөрөнгө оруулалт
    Шинэ хөрөнгө оруулалтын чимээ, мөнгөн урсгалын хоржигоноон, эдийн засгийн өөдрөг төсөөлөл яригдахгүй гэсэн судлаачдын таамаг чуулга уулзалтын эхний өдрөөс л харагдаж байсан юм. Эсрэгээрээ харин санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний Moody’s фирмийн гаргасан муу мэдээг нэг бус эдийн засагч онцолж байлаа. Moody’s-ээс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-В3 болгон бууруулсан бөгөөд ирээдүйн төлвийг ”сөрөг” хэмээн үнэлжээ.
    Түүнээс гадна Moody’s инвесторс сервисийн захирал Ник Эдвардс болон чуулга уулзалтад оролцсон зарим банкирууд Монголбанк бодлогын хүүг өсгөснийг өөр өөр өнцгөөс талбайрласан юм. Энэ тухай Ник Эдвардс ”Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь чуулга уулзалтыг улам сонирхолтой болгож байна. Бодлогын хүүгээ өсгөсөн нь богино хугацаандаа эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Харин урт хугацаанд муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ Монгол Улс ам.доллараар зээлждэг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш чухал учраас ханштай холбоотойгоор ийм бодлого хэрэгжүүлсэн байх. Энэ нь төгрөгийн ханшаа чангаруулах боловч банкууд өндөр хүүтэй зээл өгнө” гэв. Харин ”Хас банк”-ны ерөнхий захирал М.Болд бодлогын хүүг 15 хувьд хүрсэн нь шинэ зүйл биш гэдгийг хэлээд ”2009 онд буюу дэлхийн эдийн засгийн хямралын өмнө бодлогын хүү 15 хувь байсан. Монголын эдийн засгийн цикл дээшээ доошоо хэлбэлздэг учраас дотоодын банкууд үүнд дасан зохицсон байгаа. Мөн хөрш орнуудтай харьцуулахад манай улсын банкуудын эргэлтийн хөрөнгө боломжийн байгаа” гэсэн юм. ”Голомт” банкны ерөнхий захирал Ө.Ганзориг мөн өөрийн байрь суурийг илэрхийлсэн бөгөөд тэрээр ”Монголбанк бодлогын хүүгээ үлэмж хэмжээгээр нэмлээ. Уг нь жилийн эхнээс зээлийн хүү буурах дүр зурагтай байсан юм. Энэ бол сайн мэдээ. Харин бодлогын хүү нэмэгдсэнээр зээлийн хүү буурах асуудал гацаанд орлоо. Гэхдээ энэ шийдвэр нь үндэсний валют болох төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ байх” гэлээ.


    Зээлжих зэрэглэл, бодлогын хүүтэй холбоотой дээрх хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн Л.Болд өөр нэг чухал сэдэв болох хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьсан юм.



    Тэрээр илтгэлдээ ”Манай улсын эдийн засаг хүнд байгаа гэсэн мэдээлэл тархсан байгаа. Гэхдээ буцаад хэвийн байдалдаа орсон гэдгийг нотлох нь чухал байна. Бид өөрийн зах зээлийг бие даан тодорхойлоод явж чаддаггүй. Гадагшаа тэр тусмаа Хятадын зах зээлийн өсөлт, бууралттай үргэлж холбогддог. Тиймээс одоо ийм эгзэгтэй үед Монгол Улс өөрийн зах зээлээ тодорхойлоод явах бололцоотой гэдгээ харуулах цаг болсон. Зөвхөн уул уурхайн үнийн өсөлт гэхээсээ илүүтэй эдийн засгийн өөр боломжуудыг нээж, хэрэгжүүлэх шаардлагатай. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болсон нь их чухал нөлөө үзүүлж байгаа” зэрэг зүйлсийг ярьсан юм. Мөн түүнээс Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын талаар тодруулахад ”Эрх баригчид эдийн засагт буруу онош тавьсан. Буруу оношилбол буруу эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Татвар нэмэх асуудлаар ард түмний халаасанд гар дүрж байгаа нь зөв зүйл биш. Улстөржсөн шийдвэр сайн зүйлд хүргэхгүй. Татвар нэмэх шийдвэрийг гадны хөрөнгө оруулагчид хараад гайхаж байна” гэв. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, санхүү, бодлогын хүү зэрэг асуудлуудыг тойрон хэлэлцсэнээр чуулганы эхний өдөр өндөрлөсөн юм.

    Хоёр дахь өдөр: Баабарын үг, Элчин сайд нарын зөвлөгөө
    ”Эдийн засгийн маш чухал асуудал хэлэлцэх гэж байхад хүлээлгэчих юм. Уг нь ингэж болохгүй л юмсан” хэмээн чуулга уулзалтад ирсэн хоёр оролцогч ярилцав. Индэрт Солонгос, Австрали, Герман, Япон, Канадын Элчин сайд нар суудлаа эзэлсэн байлаа. Харин хурлын модератороор нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дөрвөн минутын дараа хурлын танхимд яаран орж ирсэн юм. Монгол Улс хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ, гадаад орнуудаас ямар туслалцаа үзүүлэх боломжтой вэ, дэлхийн төвшинд гарахад ямар саад бэрхшээл байгаа вэ зэрэг маш чухал асуудлуудад Элчин сайд нар өөр өөрсдийн бодлыг хэлсэн юм.


    Австрали улсын Элчин сайд Жон Лангтри: -Ямар ч улс орон аль аль талдаа сайн орчинд, сайн хөрөнгө оруулалт хийхийг зорьж байдаг. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд ил тод, тунгалаг, хариуцлагатай байдал, хэлсэн, амалсандаа хүрдэг, тууштай байдал, бодлогын хувьд уялдаа холбоо, хуулийн зохицуулалт сайтай байх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг тусгаж хэрэгжүүлээд, өнгөрсөн алдаагаа засч чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна. Түүнээс гадна хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчныг маш чухалчилж үздэг. Өөрөөр хэлбэл хуулиар өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хамгаалагдсаныг хамгийн түрүүнд хардаг. Мөн хууль эрх зүй нь ирээдүйд тогтвортой байх асуудал нь хөрөнгө оруулагчдад чухал байдаг юм. Хөдөө аж ахуйг мартах ёсгүй. Гэхдээ экспортын асуудлыг бодохоосоо өмнө дотоодын үйлдвэрлэлээ харах ёстой. Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэл уул уурхайгаас олсон орлогоор хөдөлж болно. Гэхдээ хэт хамааралтай байлгаж болохгүй. Харин хөгжүүлэх ёстой.


    Канад улсын Элчин сайд Эд Жаггер: -АСЕМ-ийн уулзалт Канадад хамаагүй. Газар зүйн байршлын хувьд. Гэхдээ гаднаас нь дүгнэж хэлж болно. АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь маш том амжилт юм. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг 20, 30 жилийн хугацаанд харж ажиллах ёстой гэж бодож байна. Удаан хугацааны, тогтвортой, тасралтгүй хөрөнгө оруулалт улс орны эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлдэг. Уул уурхайн салбарын суурийг бүрдүүлдэг хайгуулын салбарыг мөн дэмжих хэрэгтэй. Одооноос хайгуул хийхгүй бол 20, 30 жилийн хөрөнгө оруулалт бий болохгүй. Ер нь уул уурхайн салбар цаашдаа ч Монголын эдийн засгийн гол тулгуур байсаар байх болов уу гэж харж байна. Ганцхан Оюутолгой биш цаана нь хэд хэдэн Оюутолгой байгаа шүү дээ. Одоо олж байгаа уул уурхайн экспортын орлого нь дараа дараагийн том төслүүдээ хөдөлгөхөд ашиглагдахгүй байгаа. Энэ тийм ч зөв зүйл биш. Тиймээс энэ чиглэлд бодитой судалгаа хийж ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна кадастрын төвшнөөс эхлээд лиценз олголт гээд бүх зүйл ил тод байх хэрэгтэй гэж боддог. Хайгуулын лиценз авлаа гэхэд цаашаа дамаар зарж байна уу, үгүй юу гэдгийг мөн хянаж байх шаардлагатай. Монгол Улсад мөн алтны салбарт ч гэсэн нэлээдгүй маргаан явагдаж байна. Монголбанкинд тушаадаг алтны 2.5 хувийн татварыг өсгөх тухай яригдаж байгаа. Хэрвээ өсгөвөл нэг ёсондоо энэ нь хөрөнгө оруулалтыг шууд алж байгаа хэлбэр болно. Нөгөөтэйгүүр, геологи, газар зүйн зураглал маш сайн хийдэг бааз суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Австрали байна. Австралийн бэлэн туршлагаас суралцах хэрэгтэй гэж хэлмээр байна. Маш чанартай хайгуулын элементүүд Монголд байдаг. Хууль эрх зүйн зохицуулалт хатуу байх нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд хайгуулын чиглэлээр ажилладаг Канадын 75 лиценз байдаг байсан. Харин өнөөдөр тоолох юм бол гарын 10 хуруунд л багтана. Энэ мэт тоо баримтуудыг үндэслэн зохицуулалтаа эргэн харж ажиллах нь чухал юм.


    Японы Элчин сайд Такэнори Шимизү: -Япон улс Монголд 55 сургууль, хөдөө орон нутагт 320 сургуульд засвар хийсэн байна. Мөн анагаахын чиглэлээр 1000 сурагч солилцооны шугамаар Японд сургаж байгаагаас гадна ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах тухай ярилцаж байгаа. Цаашид ч хамтран ажилласаар байх болно. Хөрөнгө оруулалтын хувьд хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төмөр зам барьсан ч, авто зам барьсан ч тухайн салбарт хэрэгжүүлэх төрийн бодлого л хамгийн чухал. Монгол Улсын хувьд нэгдсэн нэг Үндэсний цогц бодлого, стратегитай болоогүй л байна. Тархай, бутархай маш олон бодлоготой байна. Үүнийгээ нэгтгэн нэг бодлогод зангидах шаардлагатай байх. Энд тэнд маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж болно. Гэхдээ тэдгээр нь зангидсан гар шиг нэгдсэн нэг бодлогын хүрээнд явагдаж байх ёстой. Тэгж чадвал хэрэгжиж байгаа төслүүд нь ашигтай, зорилтот хэсэгтээ хүрч чадах юм. Хоёрдугаарт, Монгол Улс макро эдийн засгийн дээд зэргийн тууштай бодлоготой болмоор байна. Миний хувьд Монголын ардчиллыг их сайшаадаг. Дөрвөн жил болгон сонгууль явагдаж, засаг солигддог. Гэхдээ ямар ч үед бодлогын залгамж чанараа хадгалж явахгүй бол дараа нь маргаан, асуудал урган гарч ирдэг. Одоо ч харж байгаа байх. Залгамж чанаргүйгээс улс орноо хохироож байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын хувьд тууштай болдоготой байж цаашид хөрөнгө оруулалтыг татах боломжийг ашиглах ёстой. АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Кеннеди ”Улс орон миний төлөө юу хийж чадах вэ гэж асуухаасаа илүү, би улсынхаа төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу” гэж хэлсэн байдаг. Түүнтэй адилаар гадаадын компаниуд Монголын төлөө юу хийж чадах вэ гэхээсээ илүү Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Ингээд зөв тодорхойлоод, зөв бодлогоор явбал хөрөнгө оруулалтын үүд нээгдэнэ. ”Инвест Монголиа 2016”-д гадаадын хөрөнгө оруулагчид төдийлөн их оролцсонгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь авчирхад тэдгээрийн сонирхлыг юун түрүүнд сэргээх хэрэгтэй байх. Нэмж нэг зүйл монголчууддаа хандаж хэлэхэд, аливаа байгуулсан гэрээ, хэлэлцээгээ хүндэлж сурах хэрэгтэй. Худалдан авах гэрээ, тендерээ зарласны дараа түүнийхээ нөхцөлийг гэнэт хэт ихээр өөрчилж байна. Энэ байдал нь нэр хүндэд нөлөөлж байна. Мөн улстөрчдийн зүгээс ихээхэн дарамт орж ирдэг нь бизнес хийх орчныг улам бүр хүндрүүлдэг. Тэгэхээр аливаа зүйлд оролцох оролцоо, гар дүрдэг асуудлаа багасгах хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн албан тушаалтны тогтвортой байдал ч үүнд нөлөөлдөг байх. Япон улсаас ямар ч нөхцөлд туслалцаа үзүүлэх боломж байгаа. Гэхдээ нэг нөхцөлтэйгөөр. Монголчууд өөрсдөө чармайх хэрэгтэй байна.


    ХБНГУ-ын Элчин сайд Стефан Дуппель: -Монгол Улс эдийн засгийн болон өөр бусад салбарт хямрал, хүндрэлтэй байсан ч АСЕМ-ийг маш сайн зохион байгуулсан. АСЕМ бол тодорхой үр дүн гардаг арга хэмжээ биш. АСЕМ-ийг зохион байгуулснаараа монголчууд хүчээ нэгтгэж ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсан. Монгол Улсын хувьд богино хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулж авах нь маш чухал. Хөрөнгө оруулалтын хувьд урт удаан хугацаанд, тогтвортой байлгах нь чухал. Энэ чиглэлд ажиллах ёстой. Ойрын хэдэн сард хийх ёстой гол асуудал бол энэ. Ирэх арванхоёрдугаар сард хоёр талын эдийн засгийн комиссын хуралдаан болно. Энэ үеэр олон чухал асуудлуудыг дэвшүүлж, хөндөн ярилцана. Гэхдээ ид шид гэж байхгүй, харин ажил гэж байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж хэрэгжихгүй байгаа төслүүдийг ярих байх. Мөн дараа дараагийн хамтын ажиллагааны өмнө төлөгдөх өрийн асуудал хөндөгдөнө. Энэ бүх асуудал шийдэгдээд ирвэл Монголд хөрөнгө оруулахаар сонирхож буй Германы компаниуд олон байна.


    Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай асуудлаар гадаадын Элчин сайд нар өөр өөрсдийн байр сууринаас дээрх зөвлөгөө, гаргалгааг хэллээ. Харин түүний дараа нийтлэлч Баабар эдийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газар юу хийж чадах, юу хийх ёстой талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.


    Нийтлэлч Баабар: -Ардчилсан нам сүүлийн дөрвөн жил буруу бодлого явуулсан байж болох ч түүнийг нь засахын тулд улсаа хорлож болохгүй. Үлгэрлэвэл, гэрт байгаа жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй. Засгийн газраас цалин бууруулах, татвар нэмэх зэрэг арга хэмжээ авахаа зарласан. Тэртээ тэргүй биелэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хорлосон, галаар наадсан энэ цочмог арга хэмжээ нь нийгмийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэх ажилд зөв зүйтэй зүйл байна. Тэр нь дэлхийн дунджаас хоёр, гурав дахин их болоод буй утга учиргүй халамжийг танах, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний харангыг зогсоох, үнэгүй болсон хувьцааг үнэтэй болгож зарах зэрэг нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжилбэл хүмүүс үүнд дасч эхэлдэг. Харин үүнийг дагаад ашиг хонжоо унагах хүмүүс олширч, хямралаас гарах замыг боогдуулж эхэлдэг юм. Өөрөөр хэлбэл, хямралаас хурдан гаргана гэсэн нэрийдлээр дундаас нь ашиг унагаадаг бүлэглэл үүснэ. Тиймээс одоо байгаа эдийн засгаа хямралаас гаргахын тулд зөв бөгөөд зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Хямралыг даван туулахын тулд зөөлөн арга хэмжээ авна гэхээс биш ойрын хугацаанд хямралаас гарна гэж яривал хэтийдсэн мөрөөдөл болно. Зөөллөх арга хэмжээний тухай өөрийнхөө бодлыг хэлье. Сүүлийн 10 жилд ДНБ-ий хэмжээ өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн үнийн өсөлттэй холбоотой. Одоогийн хямрал ч мөн адил уул уурхайн үнийн уналттай холбоотой юм. Тэгэхээр хамгийн түрүүнд хөөж гаргасан гадаадын хөрөнгө оруулалтыг дахин урих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагаа шинэ Засгийн газар дангаараа гэлтгүй Монголын төр сурталчлах, нотлох хэрэгтэй байна. Оюутолгойн 34 хувийг найман жилийн өмнө УИХ-ын шийдвэрээр Монголын тал авсан. Түүнийгээ тэтгэж, бирж дээр гаргах, үнэ тогтоох болон бусад бөөцийлөх асуудлуудаа таг мартсан учраас одоо үхмэл болчихлоо. Одоо яаралтай олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын алтны ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа ч одоо болтол гацсаар байна. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал ”Хан ресурс”-ын нэгэн адил олон сая ам.доллараар торгуулах болно. Хийсэн гэрээгээ зөрчиж баймааргүй байна. Аливаа гадаадын компанитай хийсэн гэрээг дараагийн Засгийн газар нь зөрчихгүй, үргэлжлүүлж байна гэсэн хууль гаргамаар байна. Мөн гацаанд орчихоод байгаа гадаадын компаниудын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж Монголын тал гэрээ хэлэлцээр хийсэн үүргээ биелүүлдэг гэдгээ нотолно. Дэлхий өнөөдөр дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм үед улс орон болгон баялгаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Ингэвэл алтны үнэ өснө. Монгол Улсад жилд ямар хэмжээний алт олборлодогийг мэдэхгүй. Алтны гэнэтийн ашгийн татвар гарснаас хойш хүмүүс алтаа далд байдалд шилжүүлж, энэ нь хүний амь нас, цус, нулимс болсон. Нэгэнт далд болсон алтны салбарт ямар ч хөнгөлөлт амлаад тийм амархан ил болохгүй. Алтыг Төв банкаар дамжуулдаг урсгалыг сэргээвэл энэ нь валютын томоохон эх үүсвэр болох нигууртай. Хууль бусаар гадагшаа гардаг урсгалыг зогсоож, Төв банкаар дамжуулдаг болчихвол нинжа нар байхгүй болж, гэмт хэргийн томоохон уурхай үгүй болох юм. Геологийн хайгуул бол ямар ч улс орны далд баялгийг нээж, зах зээлд гарах бололцоог нэмэгдүүлдэг. Өнөөдөр Монгол орны ердөө 20 хувьд хайгуулын заримдаг ажил хийгдсэн. Тэгэхээр манай улс аль зэрэг баялагтай нь мэдэгдээгүй байгаа гэсэн үг. Францын ”Арева” компани Монголд ураны хайгуул хийгээд 20 жил болж байна. Монголын төр тэдний хөрөнгийг хамгаалах байтугай нийлээд дээрэмдэж байна. ”Арева” арбитрын шүүхэд хандвал тэрбумын торгуульд орно. Уг нь Монголд байгаа боломжит ашигт малтмалаас сүүлийн үед үнэд ороод байгаа нь ганцхан уран. Ганц жилийн дотор үнэ нь 30 хувь өсчихөөд байна. Дараа нь хувьчлалын асуудлыг хөндөх хэрэгтэй. Уул уурхай орж ирснээс төрийн өмчийн ДНБ-д эзлэх хэмжээ үлэмж нэмэгдсэн. Ашиггүй ажиллаж байгаа 80-ийг өмчлөх хэрэгтэй. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүд хувьд очиж ашигтай ажиллаж эхэлснээр татвар төлөгч нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн энгийн үзүүлэлт нь ”хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн логикт оршино. Жишээ нь, МИАТ. МИАТ нь энэ салбартаа монополь эрх тогтоож бусад өндийх гэсэн хувийн жижиг компаниудад үхлийн цохилт өгч, гаднын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болчихжээ. Татварын хувьд, ямар ч тэнэг татвар төлөгч, үргэлж төрөөс ухаантай байдаг. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй боловч тэднээс 10 мянга нь л татвар төлдөг. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч, ямар нэгэн урамшуулал өгдөг тогтолцоонд орох хэрэгтэй. Түүнээс гадна халамжийн тогтолцоог ярих хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна. Удаа дараа болсон сонгуулиар маш олон залуус групт орсон байх юм. Халамжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй. Түүнээс гадна авлига, халдлага, бусдын эд хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж, ил далд хөрөнгийг нь хурааж, нүцгэлэх шийтгэл оногдуулах хэрэгтэй.


    Ямартай ч ”Инвест Монголиа 2016” чуулга уулзалт ийн өндөрлөлөө. Өөдрөг, аз жаргалтай гэхээсээ илүү хатуу ширүүн шүүмжлэл дагуулсан ”халуун” үгийг оролцогчид ихээр дайв. Харин төр хэрхэн хүлээн авах бол.
  • Хуурамч юаниар гүйлгээ хийх гэж байсныг илрүүлжээ
    2016 оны 9 сарын 07
    Хуурамч юаниар гүйлгээ хийх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 47 настай иргэн Ө-ийн мөнгөн дэвсгэрт солиулах гүйлгээнээс BO5A398756 сери дугаартай 3 ш, R88Y463151 сери дугаартай 1ш, нийт 4ш 100-тын юань илэрсэн байна.
  • Б.Сарантуяаг эргүүлэн татахаар Ерөнхийлөгчид ханджээ
    2016 оны 9 сарын 07
    ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяаг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаагүй, дорвитой ажил хийгээгүй хэмээн үзэж, эргүүлэн татахаар болжээ. Энэ асуудлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсэлтээ хүргүүлсэн байна.
  • Сонирхолтой фото
    2016 оны 9 сарын 07
    Сонирхолтой фото
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2016 оны 9 сарын 07
    чуулган
  • Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
    2016 оны 9 сарын 07
    ”ХААН” банкнаас 20 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах “Хаан банк”-ны салбарт зэвсэглэсэн хоёр этгээд халдаж, 20 гаруй сая төгрөг болон ажилчдын гар утсыг дээрэмдсэн хэрэг гарсан.
  • Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Монгол улсад айлчилна
    2016 оны 9 сарын 07
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзана.

    Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

    Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм.

    Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ”Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.

    Энэхүү айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол, Канадын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
  • Нөөц нь дууссан галзуу өвчний вакцин арваннэгдүгээр сард ирнэ
    2016 оны 9 сарын 07
    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц арваннэгдүгээр сараас ирнэ гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарын тойм
    2016 оны 9 сарын 07
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 33 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
  • Ихэнхи нутгаар бороо орж, сэрүүснэ
    2016 оны 9 сарын 07
    Ихэнх нутгаар бороо орж, шөнөдөө хасах хэм хүрнэ. Тодруулбал, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

    Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ
    2016 оны 9 сарын 07
    Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна.

  • Г.Сэрээнэндорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
    2016 оны 9 сарын 07
    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.


  • Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна
    2016 оны 9 сарын 07
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх 10, 11-р сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулах, гэр хорооллын эзэнтэй нохойны үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал аван ажиллаж байна. Дээрх журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлжээ
    2016 оны 9 сарын 07
    С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж байсан Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлжээ.
  • Засгийн газрын хуралдаантай
    2016 оны 9 сарын 07
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Г.Угалзцэцэг, Г.Гансаруул нар Азийн аварга боллоо
    2016 оны 9 сарын 07
    Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ Бутан улсын Тимпу хотод үргэлжилж байна.

  • Ээлжит бус чуулган хуралдана
    2016 оны 9 сарын 07
    Ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


  • Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан гэв
    2016 оны 9 сарын 07
    Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан гэв
  • Татвар нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжлээ
    2016 оны 9 сарын 07
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.09.06/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хуралдаанаар эхлээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асуух болон зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.

    Дараа нь Засгийн газар санаачлан боловсруулж 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлээд байсан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн нэрийг Зарим бараанд ногдуулах экспортын татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай;Тогтоолд өөрчлөлт оруулах тухай; Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

    Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт гаргаагүй юм. Харин тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан болон Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцээд ирүүлсэн зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналуудаар санал хураах явцад ажлын хэсэг болон санал гаргасан гишүүдээс асуулт асууж, тодруулга авч байв.

    Ингээд байнгын хороо хэлэлцүүлгийн явцад санал гаргаагүй хуулийн төслүүдийг багцалж анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжиж, зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн хуулийн төслүүдийг санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

    Хуралдааны төгсгөлд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хууль санаачлагч болон Төсвийн байнгын хорооноос хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсгээс асуулт асуух гишүүн гараагүй тул ажлын хэсгээс гаргасан татвар нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо. Харин дээрх хуулийн төслүүдийн татвар нэмэхээс бусад хуулийн төслүүдийн тухайд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5153 5154 5155 5156 5157 5158 5159
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    2 цаг 4 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    2 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 32 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    2 цаг 39 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    2 цаг 40 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    2 цаг 47 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 цаг 29 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    15 цаг 30 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    17 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    17 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    18 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    19 цаг 37 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    19 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 51 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    20 цаг 9 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    21 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    21 цаг 40 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    22 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    22 цаг 18 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    22 цаг 57 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК