Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5154 5155 5156 5157 5158 5159 5160
  • Speak out: Намын дарга нь ЗГ-ын тэргүүн байсан бол огцруулах тухай чимээ ч гарахгүй
    2016 оны 9 сарын 07
    Засгийн газрыг огцруулахаар парламентын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ. Энэхүү мэдээлэл ойрын өдрүүдэд шаргал ордон болоод цахим ертөнцөд газар авав. Засгийн газрын тэргүүн оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж хүндхэн байдалд орж байгаа нь энд дурьдагдсан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг татвар нэмэх тогтоолын төслөө эргүүлэн татуулахаар болсон.
  • ”Олон улсын археологичдын форум” болно
    2016 оны 9 сарын 07
    09:00 цагт: ШУТИС-ийн Нэгдсэн номын санд ”Олон улсын археологичдын форум” болно.

    09:00 цагт: Азийн 60 гаруй эрдэмтэд Ногоон хөгжлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд чуулна.

    19:00 цагт: ”Чингис Хаан Кап-2016” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Хаана: Спортын төв ордон
  • Цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 9 сарын 07
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг

    10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 11, 4-р хороо Хувьсгалчдын Д-Д 1-3-р гудамж, Хүүхдийг ивээх сан, Ханамшигугул, Чулуун-Эрдэнэ /хүнсний дэлгүүр/, 10-р хороолол 18-2, 108, 301, 68-р байр, Адвентист чуулган, Бамаш, Венс, Дашваанжил, Их харанга, Мөнгөн гэрэгэ, Номин говь, Номт улс, Строй трейд, Цэцүүх трейд, Грийн эмералд ХХК-ууд, АОС-ууд, Голден парк хотхон болон эдгээрийн ойр орчмоор

    11:30-12:00 цагт: 20-р хороо Монгол түлхүүр ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    12:00-12:30 цагт: 20-р хороо Гацуурт ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 3-р хороо Бага Нарангийн 34-44-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
  • Паралимп өнөөдөр эхэлнэ
    2016 оны 9 сарын 07
    Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

  • Б.Чойжилсүрэн: Засгийн газар болон Сангийн яам дахин хүнд байдалд орлоо
    2016 оны 9 сарын 07
    Өчигдөр үдээс хойш МАН-ын бүлгийн хуралдаанаар найман төрлийн татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар уг төслөө татахаар болсон. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн билээ. МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголын асуудлаар тэр дундаа татварын нэмэгдэл, цалин, халамжийн мөнгөний таналт зэргийг эсэргүүцсэнээс үүдэн Засгийн газартай түнжин муутай байгаа гэж хэлж болно. Харин удаан муудалцсаны эцэст бүлгийн гишүүд нь дийлсэн бололтой. Ямартай ч цалинг танаж, татвар нэмэх саналыг эгүүлэн татууллаа. Хэрвээ Засгийн газар боловсруулсан төсвийн тодотголоо батлуулсан бол ирэх сард болох орон нутгийн сонгуульд унах эрсдэлтэй гэж үзсэн байж болох.

    Ингээл татварын нэмэх асуудлын буцаан татах болсон асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
    2016 оны 9 сарын 07
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна
    2016 оны 9 сарын 07
    Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна
  • Дорнодод малын гоц халдварт өвчин гарлаа
    2016 оны 9 сарын 06
    Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Э-гийн бог малд боомын шинж тэмдэг илэрснээр өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогджээ.
  • Ж.Энхбаяр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав
    2016 оны 9 сарын 06
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар өнөөдөр /2016.09.06/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам олонхи болж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулсныг дурдаад БНСУ-тай харилцах манай гадаад бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт гарахгүй тууштай үргэлжлэнэ гэдгээ илэрхийлэв.

    Мөн тэрээр, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.

    Парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Энэхүү харилцааг бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, төлөөлөгчдөө харилцан айлчлуулах, тодорхой асуудлаар мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ онцолсон. Түүнчлэн УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлэг шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, дэд даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нар сонгогдон ажиллаж байгааг дурдлаа.

    Өнгөрөгч 7 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон нь АСЕМ-ын арга хэмжээний ач холбогдолыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулахаар яриа эхэлж тохиролцсон бөгөөд ойрын хугацаанд ажлын хэсгийг байгуулж, судалгааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэв.

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд 9 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох БНСУ-ын соёлын 7 хоногийн арга хэмжээнд оролцох, мөн УИХ-ын гишүүдтэй хоёр орны улс төр, эдийн засаг, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох зорилгоор ирснээ дуулгав.

    Тэрээр, “Манай хоёр улс эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Цаашдаа эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө ажиллах нь зүйтэй. Монгол Улс, Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд байр сууриа илэрхийлсэнд талархалтай байгаа бөгөөд цаашид нь эсрэг байр сууриа хадгална гэдэгт итгэлтэй байна. Манай улсад 4 дүгээр сард парламентын сонгууль болж, үйл ажиллагаа эхэлсэн ч бид найрамдлын бүлгүүдээ байгуулж чадаагүй байна. Ойрын хугацаанд байгуулж, хоёр парламентын харилцааг идэвхжүүлэхийн төлөө нягт хамртран ажиллана гэж найдаж байна” гэв.

    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хоёр улс НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, олон талт яриа х‎элэлц‎ээний үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжиж ирсэнд баяртай байдгаа дурдаад Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, тухайлбал АПЕК-ийн гишүүн орон болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолтой байдгийг илэрхийлж, БНСУ-ын зүгээс энэ талаар дэмжиж хамтран ажиллана г‎эж найдаж байна гэв.

    УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 20 гаруй жил болж байгаа боловч энэ хугацаанд худалдаа, эдийн засгийн төдийгүй иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж ирснийг онцлов. Тухайлбал, 2015 онд 80 гаруй мянган иргэн БНСУ руу зорчсон бол түр болон урт хугацаагаар 30 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. 5000 гаруй иргэн БНСУ-д суралцаж байгаа бол тус улсын 3000 гаруй иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа нь хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илтгэж байна гэж үзэж болохоор байгааг хэлэв.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс монгол иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах талаар анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ж.Мөнхбат: МАН улс төрийн шийдвэр гаргаж татвар нэмэх асуудлыг эгүүлэн татлаа
    2016 оны 9 сарын 06
    Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэгдүүлэх төслийг төсвийн тодотголд тусгасан. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дээрх татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Засгийн газар уг төслөө татахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр ”Татвар нэмэх санал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид бүлгээрээ хэлэлцээд дээрх улс төрийн шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ Монгол улс төсвийн хатуу сахилга баттай байх шаардлагатай” гэлээ.
  • Паралимпийн XV наадам маргааш эхэлнэ
    2016 оны 9 сарын 06
    Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам энэ сарын 07-ны өдөр буюу маргааш эхлэх бөгөөд манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.

    Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

    Ингээд тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

    Есдүгээр сарын 10-нд

    Байт харваа - Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

    Есдүгээр сарын 8-нд

    Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

    Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү

    Есдүгээр сарын 9-нд

    Буудлага – З.Ганбаатар

    Есдүгээр сарын 13-нд

    Пауэрлифтинг – Э.Содномпилжээ

  • МАН: Татвар нэмэх саналаа эргүүлэн татахаар боллоо
    2016 оны 9 сарын 06
    Татвар нэмэхээр оруулж ирсэн төсөл нь иргэдийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулж байгаа учраас ийм шийдвэр гаргажээ. МАН-ынхан бүлгийн хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэж байсан больжээ. Засгийн газрын зүгээс төсвийн хэмнэлт хийхийн тулд зардлаа бууруулах шийдэл нь зүйтэй гэж үзсэн аж.
  • Улаанбаатар, Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана
    2016 оны 9 сарын 06
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө нар өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд санамж бичиг гарын үсэг зурснаар талууд эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргах боломжтой болж байна.

    Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхөг Монгол Улсын нийслэлд тавтай морилохыг хүсээд “Улаанбаатар, Хөх хотын харилцаа 1991 оноос хойш шинэ шатанд гарсан. Түүнээс хойш хотууд олон салбарт амжилттай хамтарч байгаад сэтгэл хангалуун байна. Саяхан “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д Хөх хотын дарга ирсэн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ онд Хөх хотод айлчлахаар төлөвлөж байгаа” гэлээ.

    Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө НИТХ-ын дарга Ц.Сандуйд талархал илэрхийлээд хоёр хот олон жилийн турш сайхан харилцаатай явж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Би 2007 онд Улаанбаатар хотод ирж байсан. Энэ удаад Хөх хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо танай хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ирлээ. Цаашдаа соёл урлаг, эрүүл мэндийн салбарт илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна.” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төсөл хэрэгжинэ
    2016 оны 9 сарын 06
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хараат бус судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийг дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон албаны бусад хүмүүс үзэглэсэн бөгөөд төсөл 1,5 жилийн хугацаатай хэрэгжих юм.

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн зорилго нь нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг цаашид хөгжих боломж бололцоогоор хангахад оршиж байна.
    Дашрамд мэдээлэхэд, эхний ээлжинд дүүргээс сонгогдсон зорилтот хороо, сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд төслийг хэрэгжүүлэхээр болжээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • МАН-ын бүлэг хуралдлаа
    2016 оны 9 сарын 06
    МАН-ын бүлэг
  • Монголбанк 5 сая юан нийлүүлэв
    2016 оны 9 сарын 06
    юан
  • Өвөлд бэлэн үү
    2016 оны 9 сарын 06
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийн хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

    Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

    Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна. Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэлтэй үед олон улс болон улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах “Шуурхай ажлын хэсэг”, “Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол, гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, учирсан хор аюулыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах Ажлын хэсэг” байгуулжээ.

    Холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өглөө.

    Өвөлжилтийн бэлтгэл хангах талаархи Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов. Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлж байхыг үүрэг болголоо.

    Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.

    Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөхзэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болголоо.

    Шүлхий, цэцэг зэрэг хүнд халдварладаггүй өвчний зэрэглэлийг бууруулах асуудлыг судлаж танилцуулах, мал сүргээ угаалга, тарилга, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаагүй малчид, иргэдэд тооцох хариуцлагыг чангатгах санал боловсруулах, отроор өвөлжих, хаваржих өрх, малчид, малын тоо толгойг бодитой гаргаж, бэлчээрийн даацад тулгуурлан тогтоох зэрэг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.

    Зам, давааг цасанд боогдохоос сэргийлэх, улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад, зарим аймагт үүссэн эрчим хүчний санхүүжилт, өр, авлагыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад, отроор өвөлжих малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн судалгааг гаргах, эмч, сувилагч, ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, түргэн тусламжийн машин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн шуурхай албаны нэг автомашин хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад, гол салбаруудад нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад, Дүнжингарав орон сууцны хорооллын дундуур дайран өнгөрдөг Ф500 мм-ийн голчтой 150 м урт хэсгийн барилга угсралтын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Алтны татварыг нэмэх саналыг байнгын хороогоор дэмжлээ
    2016 оны 9 сарын 06
    Одоогийн шинээр өргөн баригдсан хуулиар-алтны татварыг өсгөснөөр компаниуд Монголбанкинд тушаах нь эрс багасч, тэр хэмжээгээр худалдаа далд хэлбэрт шилжиж, улсын нөөцөд орох алтны хэмжээ буурах бодитой эрсдэл байгааг
  • Б.Чойжилсүрэн: Хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал ирсэн
    2016 оны 9 сарын 06
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/4TDFqL96gwo” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • ”Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа гарлаа
    2016 оны 9 сарын 06
    Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа гарлаа.

    Энэ дууны үгийг яруу найрагч МУСГЗ Ү.Хүрэлбаатар зохиосон бол хөгжмийн зохиолчоор Д.Өлзий-Орших ажиллажээ. 20 жилийн өмнө зохиогдсон ”Хайрын бурхан” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Харин 20 жилийн дараа сонсогч фэнүүдэд хүрч байгаа ”Хайрын бурхан-2” хамтарсан уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна.
5154 5155 5156 5157 5158 5159 5160
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    2 цаг 4 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    2 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 32 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    2 цаг 39 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    2 цаг 40 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    2 цаг 47 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 цаг 29 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    15 цаг 30 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    17 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    17 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    18 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    19 цаг 37 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    19 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 51 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    20 цаг 9 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    21 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    21 цаг 40 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    22 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    22 цаг 18 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    22 цаг 57 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК