зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5152 5153 5154 5155 5156 5157 5158
  • Гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна
    2016 оны 7 сарын 04


    Ойрын өдрүүдэд бүгчим халуун байна. Иргэд халуунд сэрүүцэх зорилгоор гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.

    Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.25/ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2016.07.03-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багийн нутаг Орхон, Ерөө голын бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 235 км усаар эрлийн ажиллагаа явуулж байна.

    Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн Дөрөө нуурын усанд иргэн Л /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан цогцсыг гарган ажиллав.

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Сонсголон”-ийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Э /29 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг цогцсыг гарган ажиллав.

    Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн нутаг “Хайрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 8 км/ Монгол-Росцветмет уулын үйлдвэрийн талбайд жонш олборлолтын нүхэнд тогтсон тогтоол усанд иргэн Б /23 настай, эрэгтэй/ унаж осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, цогцсыг гарган ажиллав.

    2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 19 суманд 19 удаа, нийслэлийн 6 дүүрэгт 8 удаа тохиолдсон байна.

    Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 7 хүний амийг аварсан бол 34 хүн гол усанд осолдож нас барсан. /Хүүхэд 13, том хүн 21/. Сэлэнгэ аймагийн Орхонтуул суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймгийн Айраг сум, Увс аймгийн Баруунтуруун суманд усны 3 осол тохиолдол бүртгэгдээд байна.

    Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
  • АТГ эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
    2016 оны 7 сарын 04
    Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
  • Өдрийн халуунд наршихаас сэргийлэхийг анхаарууллаа
    2016 оны 7 сарын 04
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
  • “Олон улсын Хөөмийн IV” наадам энэ лхагва гарагт эхэлнэ
    2016 оны 7 сарын 04
    “Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөлөө.

    Мөн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аялалыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмыг гоцлол болон хамтлаг төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгалаа.
  • Шуурхай: НИТХ-ын анхдугаар хуралдаан хойшиллоо
    2016 оны 7 сарын 04
    НИТХ шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийх байсан ч хойшлогдлоо.

  • Засгийн газрын хуралдаантай
    2016 оны 7 сарын 04
    Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд болох уг хурлаар ямар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар сонгуулийн санал хураалтаас өмнө буюу зургадугаар сарын 27-нд ээлжит 36 дугаар хуралдаанаа хийснээс хойш хуралдаагүй байгаа.

    Сонгуулийн үр дүнд байгуулагдах УИХ анхдугаар чуулганаа хийж, Засгийн газрын тэргүүн, гишүүдийг эмхлэн томилох хүртэл Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм.
  • АСЕМ-ийн Ази, Европын түмний XI чуулган болж байна
    2016 оны 7 сарын 04
    АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс эхэлж байна. Уг чуулган энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

  • Тэрхийн төмөр бетон гүүрийг хаажээ
    2016 оны 7 сарын 04
    Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан.
  • Сураггүй болсон жуулчны цогцосыг олжээ
    2016 оны 7 сарын 04
    Завхан аймгийн Идэр сумаас Идэрийн голоор усан аялал хийхээр тавдугаар сарын 24-ний өдөр гарсан Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/-н цогцсыг олжээ. Түүнийг эрэн хайхад Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрынхан оролцсон юм.
  • “БЭСТ ОФ КЛАССИКС” сонгодог урлагийн үдэш чингисийн талбайд боллоо
    2016 оны 7 сарын 04
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Бямба гарагт Чингисийн талбайд гурав дахь жилдээ зохион байгууллаа.

  • Бурхан хулгайлсан бүлэг этгээдүүдэд 10 жилийн ял оноожээ
    2016 оны 7 сарын 04
    ”Эрдэнэзуу” музейгээс 7 ширхэг бурхан хулгайлсан бүлэг этгээдүүдэд 10 жилийн ял оноожээ.
  • Тохижилт, цэвэрлэгээний ажлыг хийж байна
    2016 оны 7 сарын 04
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна.
  • Баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно
    2016 оны 7 сарын 04
    Энэ сарын 5, 6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно.

    Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • Танилц: МАН-ын тэргүүлэх Засгийн газар 11 яамтай ажиллана
    2016 оны 7 сарын 04
    Маргааш анхдугаар чуулган хуралдана. МАН-ын “томчууд” энэ өдрүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон бусад албан тушаалд хэнийг томилох эсэхээ тодруулах гээд завгүй байна. Тус намын удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт Бага хурлаа зарлахаар болжээ. Гэхдээ Засгийн газар, УИХ-ыг хэн удирдах, сайд нарт хэнийг томилох, нийслэлийг хэнд даатгах зэргийг бараг тохирсон сурагтай.
  • Наадмын тасалбар 07 сарын 07-ноос эхлэн худалдаанд гарна
    2016 оны 7 сарын 04
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ.
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ
    2016 оны 7 сарын 04
    Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хөдөө орон нутагт 6, нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

  • УЛС ТӨРИЙН ИХ ЭВДРЭЛ
    2016 оны 7 сарын 04
    Хэрэв “хар машин”-ы программ хангамж АН-ын мэдлээс гарч МАН-ын мэдэлд орсон бол яахав ? Хэрэв “хар машин”-ы программ хангамж МАН-тай хамтран АН-ыг сүйрүүлж буй Ц.Элбэгдоржид байсан бол юу болохов ? Энэ сонгуулийг Монголд биш, гадаадад дэглэсэн байвал яахав ? Мэдээж хэрэг аймшигтай савалгаа болно.
  • Ө.Магсаржав: Тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал, тэнд л буян оршдог
    2016 оны 7 сарын 04
    Бүх нийтээрээ мод тарих “Үндэсний өдөр” болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш буюу 2010-2015 оны хооронд 12 удаагийн бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, үүний үр дүнд нийт 9,1 сая ширхэг мод тарьж суулгасан байна.
  • Охинуудыг өнөөдөр нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна
    2016 оны 7 сарын 04
    Хонь - (3/21-4/19)
    Гэрээс гарахаас өмнө уулзалт, ажлаа төлөвлөвөл толгой эргүүлсэн олон зүйлийн учрыг олж чадна. Хувийн асуудлаа зохицуулж, найздаа туслах байх. Үүний зэрэгцээ албан ажил дээр хэн нэгнийг орлож магадгүй. Ханцуй шамлан ажилдаа орж, ян тан хийхийг хичээ чухал үйл явдал уулзалт дээр үг хэлэх тул үнэн зөв баримтуудыг цуглуулах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Үхэр - (4/20-5/20)
    Өчигдрөөс илүү өнөөдөр сайхан байх болно. Саяхан боловсруулсан талөвлөгөө тань бусдад таалагдана. Ихэнх Үхрүүд бүтээлч байж ажил мэргэжлийнхээ цар хүрээг талэхэд тааламжтай. Гүн ухаан, сүсэг бишрэл таны анхаарлыг татах болно. Хэрвээ цаг зав байвал ямар нэг сонирхдог зүйлээ сурахыг хичээгээрэй. Итгэл үнэмшил тань гэгээлэг, шинэ санаа гаргаж чадна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Ихэр - (5/21-6/21)
    Хэрвээ хайртай хүнээсээ болж гуньж гутарч, сэтгэлээр унасан бол түүнийг уучил. Ажлын хамт олон болон найзууд тань өөрсдийн эрх ашгийн үүднээс асуудалд хандсанаар тэдэнтэй харилцах харилцаанд таагүй асуудал үүсэх болно. Тиймээс ахимаг насны ухаалаг хүмүүстэй ярилцвал тэд туршлагаа хуваалцах болно. Өнөөдөр маш олон төрлийн үйл явдал давхцсан өдөр байх нь. Танд бүгдийг амжуулах хангалттай цаг гарахгүй л болов уу. Гол шийдвэрээ гаргаж яг одооноос хийж эхэл.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Мэлхий - (6/22-7/22)
    Хэдийгээр сэтгэл санааны мэдрэмтгий байдал бага зэрэг тогтворгүй байгаа хэвээр боловч од гарагийн байршил энэ өдөрт тусгайлан ээлтэй байна. Аль ч талын харилцаандаа өөрчлөлт хийх шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй ба амралтаа таатай өнгөрөөх нь чухал. Өнөөдөр тогтоосон харилцаа холбоо ер бусын эсвэл гэнэтийн байж болох авч олонхи Мэлхийд таатай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Арслан - (7/23-8/22)
    Та одоо хэсэг хугацаанд өөртөө анхаарал тавих цаг иржээ. Бусдад зөвлөгөө өгч, тэдэнд хэрэгтэй хүн байх нь сайн хэрэг. Гэвч эцэстээ бусдад хамааралтай хүн болохоос сэргийл. Тиймээс хэтрүүлээд хэрэггүй. Бусдаас ангид байхыг хичээ. Гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөө. Индрээс үг хэлэх боломжоо бүү алдаарай.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр таныг нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Хайр дурлалыг ивээгч сугар гараг таны хайр дурлалд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Өөрийн сонирхлоос тэс өөр хүнд татагдаж түүний араас хөл алдан гүйх болно. Энэ сайхан боломжийг алдах хэрэггүй. Танд илгээж буй дохиог битгий алд. Гэхдээ өөрийн үзэл бодлыг бусдад тулгахаас зайлсхий. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол хайртай хүнтэйгээ хамт дуртай ресторандаа хоол идэж, тоглолт үзэхийг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Жинлүүр - (9/23-10/22)
    Хань тань танаас анхаарал халамж шаардаж гоморхоно. Та хичнээн их ажилтай байсан ч гэр бүлээ анхаар. Санхүүгийн гэрээ хэлэлцээр мөнгө зээлэх зэрэгт таатай. Бизнесийн түншлэл ашигтай шийдэгдэнэ. Амралтаа авахаар төлөвлөсөн бол амралтаа яаж өнгөрүүлэх талаар гэрийнхэнтэйгээ хамтран нарийн төлөвлөгөө гаргаарай.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр Буд гарагийн нөлөө сансар огторгуйд давамгайлах болно. Ширүүн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай, өөрийгөө хамгаал. Таны уран илтгэх чадвар дээшилж, хурц сэргэлэн үг хэллэгээр олныг өөртөө татна. Үүний ачаар амрагтайгаа төдийгүй удирдлага, бусад чухал түнштэйгээ харилцах гүүрийг барьж чадах байх.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Матар - (12/22-1/19)
    Гэнэтийн үйл явдал, жаргалтай мөч тохиох магадлалтай. Үүнд бэлэн бай. Буд гараг өнөөдөр сансар огторгуйн төвд байрлана. Өнөөдөр та амрах гэж байгаа бол хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх уу, эсвэл найз нөхөдтэйгөө хөгжилдөх үү гэдгээ шийд. Та суралцах, борлуулалт хийх, худалдаж авах зэрэг ойр зуурын ажилд дарагдан завгүй байх болно. Ганц бие матрынхны хувьд гэнэт ажлаас нь урамшуулал ирнэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Бумба - (1/20-2/18)
    Үүрийн гэгээтэй золгохоос эхлэн cap шинэ эрч хүч бэлэглэнэ. Хамтрагчийнхаа юу хэлэхийг сонс, дараа нь тэднийг хэрхэн ойлгож буйгаа хэл. Амрах цаг ба хайртдаа зориулах цагаа ялгаж салга. Амраг тань хүч сорьсон тоглоом тоглохыг хүсэх байх. Хов жив таны сэтгэлийг зовоохыг үл тоон хамт ажиллагсдаасаа өндөр үнэлгээ авна. Манлайлах байр суурийг тань хүлээн зөвшөөрч, та өөрийн авъяас чадварт гайхах болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 04
    Загас - (2/19-3/20)
    Найрсаг зан энэ өдрийн гол баатар байх болно. Загаснуудын хувьд өнөөдөр баярын өдөр таарсан бол та заавал тэмдэглэх хэрэггэй. Сансрын чиг хандлага танд хангалттай их баяр хөөр, сэтгэлийн хөөрлийг авчрах бөгөөд бусад хүмүүсийгтаныг дагахад хүргэх болно. Анхны харцаар дурласан ганц бие Загаснууд нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цугларах амар амгалан байх ба өдрийг сайхан өнгөрүүлэхэд тусална.
  • УИХ-ын анхдугаар чуулган маргааш хуралдана
    2016 оны 7 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
5152 5153 5154 5155 5156 5157 5158
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    8 цаг 19 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    11 цаг 20 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    11 цаг 27 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    11 цаг 34 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    11 цаг 37 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    11 цаг 43 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    12 цаг 5 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    14 цаг 22 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    14 цаг 28 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    15 цаг 5 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    15 цаг 34 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    16 цаг 24 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    16 цаг 27 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    17 цаг 7 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    19 цаг 16 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    19 цаг 30 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    19 цаг 43 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    19 цаг 45 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    20 цаг 1 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК