-
2016 оны 3 сарын 28
Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 16.00 цагт товложээ.
-
2016 оны 3 сарын 28
Өчигдөр Тайваний Гоминдан намын даргыг сонгох ээлжит сонгууль явагдлаа. Сонгуульд оролцогсдын нийт саналын 56,16 хувийн саналаар Хунг Шиу Чу тус намын шинэ даргаар сонгогдсон байна. Хунг Шиу Чу гурван нэр дэвшигчтэй өрсөлдөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ийнхүү тэрээр тус намын түүхэн дэх анхны эмэгтэй дарга болж байна. Түүний өрсөлдөгчдийн дунд Гоминдан намын удирдах зөвлөлийн гишүүн Хуанг Минь Хуй байсан юм. Түүнийг тус намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх гэж байсан ч рейтинг багатай байсан тул намын гишүүдийн саналаар цуцлаж байжээ.
-
2016 оны 3 сарын 28
цахилгаан
-
2016 оны 3 сарын 28
Өнөөдөр
-
2016 оны 3 сарын 28
зурхай
-
2016 оны 3 сарын 28
Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
-
2016 оны 3 сарын 28
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
-
2016 оны 3 сарын 27
Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ.
-
2016 оны 3 сарын 27
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай, цагаан зудтай байна.
-
2016 оны 3 сарын 27
Малчдын ноосны урамшууллыг дөрөвдүгээр сард олгохоор болжээ.
-
2016 оны 3 сарын 27
Хөвсгөл аймагт хувийн болон улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 10 хоногийн турш зогсоогоод байна.
-
2016 оны 3 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.
-
2016 оны 3 сарын 27
Таргалалт нь бие махбодын эд эрхтэн, арьсан дор өөхөн эд хуралдаж, биеийн жин нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм.
-
2016 оны 3 сарын 27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.
-
2016 оны 3 сарын 27
”Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 25-нд дуусгавар болсон. Тэгвэл уг хөтөлбөрт хамрагдагсдын хичээл ирэх дөрөвдүгээр сарын нгэгнээс эхлэх аж. Харин оюутнуудын хичээл хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдах юм байна.
-
2016 оны 3 сарын 27
Арилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар Монголбанкнаас мэдээллээ.
-
2016 оны 3 сарын 27
Хэд хоногийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух дөрвөн настай хүү хажуу айлынхаа дундад ази үүлдрийн нохойд уруулж харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан.
-
2016 оны 3 сарын 27
“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулган-2016 энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Төрийн ордноо хуралдана.
-
2016 оны 3 сарын 27
Вьетнам. Авлигын асуудлыг мэдээлэх 3 шугам ажиллаж буй 25 хоногийн дотор 330 гаруй дуудлага хүлээн аваад байна хэмээн Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчооны дарга Пам Тронг Дат мэдэгдэв. Эдгээр дуудлагын зонхилох хувийг газар эзэмших, ашигт малтмал, татвар, нийгмийн халамж, үйлчилгээ болон эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой мэдээлэл эзэлж байна гэжээ.
-
2016 оны 3 сарын 27
Амьтантай тэр дундаа арслантай ажиллах хэцүү. Өдөр болгон бэлтгэл хийж, хажууд нь байж хоолыг нь өгдөг. Хүн биш учраас зан ааш нь хувьсах магадлал өндөр. Одоо ч гэсэн та бүхэн анзаарч байгаа болов уу. Олон хүн ойртоод байхаар уурлаад архирч байна. Тийм учраас сургагчаас өөр хүмүүс хол байх нь зөв. Зарим арслан үзүүлбэрийг их хурдан сурдаг байхад зарим нь сургахад нэлээдгүй цаг хэрэгтэй болдог. Тиймээс хөнгөхөн ажил гэж хэлж чадахгүй.