Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5237 5238 5239 5240 5241 5242 5243
  • Сэрэмжлүүлэг: Буугаар оролдож байгаад сум алдан дүү нь энджээ
    2016 оны 7 сарын 19
    Хөвсгөл аймагт бага насны хүүхэд буун суманд оногдож амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Түнэл сумын Ёлгос гэх газарт зургаан настай хүү буугаар оролдож байгаад сум алдсан байна. Энэ үед ойролцоо байсан гурван настай эмэгтэй дүү М нь тухайн суманд оногдож амиа алджээ.
  • АН-ын ҮЗХ-ны өнөөдрийн хурал цуцлагджээ
    2016 оны 7 сарын 19
    Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг өнөөдөр 11.40 цагт үргэлжлүүлэхээр болсон ч цуцлагдсан байна. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдаан өчигдөр 19 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд ҮЗХ-ны хуралдаан 139 гишүүний ирцтэйгээр хуралдаанаа нээсэн юм. Ардчилсан намын ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй. Иймээс өнөөдрийн хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 50 гаруй хувьтай байна гэсэн үг юм.


    ҮЗХ энэ удаагийн хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.


    2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
    Ардчилсан намын даргыг томилох тухай,
    Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
    Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,
    Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
    Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах

    Харин Намын Их хурал 12 дугаар сарын 05-06 болохоор боллоо.
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг ирэх баасан гарагт шүүнэ
    2016 оны 7 сарын 19
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.


    Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

    Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 22-нд буюу ирэх баасан гарагийн 13.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

    Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.
  • Наадмын өдрүүдээр ЯТТ-ийн төвд 12 000 гаруй дуудлага иржээ
    2016 оны 7 сарын 19
    Наадмын өдрүүдээр Яаралтай түргэн тусламжийн төвд 12 000 гаруй дуудлага иржээ
  • “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно
    2016 оны 7 сарын 19
    Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт болно.
  • Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 19
    Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар гарын үсэг зурлаа.
    Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үргэлжлэл болгон гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

    2013 онд хэрэгжүүлж дууссан “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн газар хөдлөлтийн эрсдэлийн нэгдсэн зураглал гаргах, гамшгаас хамгаалах удирдлагын төлөвлөлтийг сайжруулах, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга, байгууламжийн технологи боловсруулах, холбогдох байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах дадлага сургуулилтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

    Харин уг төслийн үргэлжлэл болсон “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах засаглалыг бэхжүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлэх, иргэдэд гамшгаас хамгаалах боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх юм.

    Төслийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцаж, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхэд голд живж энджээ
    2016 оны 7 сарын 19
    Туул голд хүн живсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ
  • Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт чуулна
    2016 оны 7 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулж форумаас хамтарсан илтгээлт гарган, НҮБ-ийн нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэвдийн дор 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд Чингисийн талбайд 2016 оны 8 дугаар сарын 3, 4-ий өдрүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийг Нийслэлийн Агаарын чанарын албанд бүртгэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 200 саяын хахууль авсан Н.Батсүхэд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлжээ
    2016 оны 7 сарын 19
    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томиллоо
    2016 оны 7 сарын 19
    ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.

  • “Төрийн цагдаа” дууны шинэ клип цацагдлаа
    2016 оны 7 сарын 19
    Энэ жил Монголын Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаа билээ.

  • Танилц: Аймгуудын Засаг дарга нар тодорч эхэллээ
    2016 оны 7 сарын 19
    МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж аймгуудын засаг дарга нарыг урьдчилсан байдлаар тодруулжээ. Тодруулбал,


  • Арслангууд өнөөдөр өөрийн эсрэг зогсож байгаа бүх хүнийг ялан дийлнэ
    2016 оны 7 сарын 19
    Хонь - (3/21-4/19)
    Амралтанд явах боломжийг бүү алд. Хонь амралтаа гайхалтай өнгөрүүлэхийг мөрөөдөх бөгөөд хүслээ биелүүлэхэд өнөөдөр тохиромжтой. Санхүүгийн боломж хүрэлцэхгүй байсан ч шаардлагатай мөнгийг олж чадна. Ганц бие Хонь гэр бүл зохиохыг хүсэх байх. Зарим нь хүүхэддээ санаа зовж, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдвөл шийдэл олж чадна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Үхэр - (4/20-5/20)
    Биеэ тоох, хэдэр зан гаргах нь Үхрийн ордныхны хүмүүст дараагийн өдрүүдэд сөргөөр нөлөхөөс зайсхий. Халамжтай зан ааштай бай. Магадгүй чиний уурлаж бухимдах нь ихэснэ. Хайртай хүмүүсээ гомдоохоос сэргийл. Гэр бүл тань таны амьдралын утга учир болохыг сана. Ирэх амралтын өдрөөр гэртээ өөрийн гарын хоолоо хийж бусдыг дайлаарай.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Ихэр - (5/21-6/21)
    Өдрөөс өдөрт хуримтлагдсаар байсан жижиг асуудлууд арилж, хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Жижигхэн бэлэг ч гэсэн маш их зүйлийг өгүүлдэг гэдгийг сана. Чухал ажил хэргийн уулзалт замын түгжрээнээс болж саатах бөгөөд утсаар ярьж өөрийгөө ойлгуулахыг хичээ. Энэ жил сурч боловсроход их таатай жил тул богино хугацааны сургалтанд суух эсвэл ажилдаа саад бололгүйгээр алсын зайн сургалтанд хамрагдах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Мэлхий - (6/22-7/22)
    Өнөөдөр шинэ cap таны тэмдэг Мэлхийн ордыг хөндлөн огтолж гарна. Энэ нь танд тулгарах хамгийн том сорилт болно. Цочмог зан чинь танд асуудал авчирч болох тул маш анхааралтай байхыг хичээх хэрэгтэй. Хувийн хэрэгцээ ба бизнесийн шаардлага, харьцаа хоорондын тэнцвэрийг барьж байхын тулд илүү шургуу ажиллах хэрэгтэй. Үйлчлүүлэгчидтэйгээ харьцах харьцаа бас асуудалтай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Арслан - (7/23-8/22)
    Өнөөдөр өөрийн эсрэг зогсож байгаа бүх хүнийг ялан дийлэх болно. Чухал төслийн ажилдаа ахиц гаргах тул үйлдэлдээ итгэлтэй бай. Маш нууцлагдмал нэгэн таны ертөнцөд гэнэт орж ирнэ. Та өмнө нь мэддэг байсан мэт сонин сэтгэгдэл төрөх ч үнэн хэрэг дээрээ анзаардаггүй байсан байх. Өөрийнхөө зөн совинд итгэ, баяр хөөрийг эргэлзээгээр битгий бүүдийлгээрэй. Та өрсөлдөгч нараа хол хаяж бүтээлч, шинэ санаагаараа бат бөх суурь тавих болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр санхүүгийн харилцаанд урьдчилан тааварлаагүй олон зүйл тохиолдож, танаас илүү их хариуцлагатай байхыг шаардана. Харамсалтай нь таны эрч хүч маш доогуур түвшинд байгаа тул ажилдаа түүртэж, дарамтанд орох болно. Бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэх хэрэггүй. Аливаад хүлээцтэй байж чадвал та ямар ч асуудлыг тайван даван гарах болно. Бусдад тусалснаар сэтгэл хангалуун болно. Ойр дотны хүмүүстэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрөө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Жинлүүр - (9/23-10/22)
    Таны идэвх, санаачлага тань гэр бүлийн тохь тухь, сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болж өгнө. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу сорилт тулгарч байна. Сарын дунд үед санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч хүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө. Зорилго руугаа зоригтой алх. Удахгүй албан тушаал ахина. Гэхдээ чадахгүй ажил, туршилтаас зайлсхийж шалгарсан аргаараа л урагшил.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр Арслангийн ордод орших бүтэн cap Хилэнцүүдийг жаахан болгоомжлуулна. Энэ нь багаар ажилладаг хүмүүст ч хамаатай. Түншүүд, худаддан авагчидтай тохиролцохдоо илүү анхаарал сэрэмжтэй бай. Буурь суурьтай Санчир гараг одоо ганцаардлыг илтгэдэг 12-р гэр болох Жинлүүр рүү ухарч байна. Эрх мэдэлтэй Хилэнцүүдийн асуудлууд, хүндрэл бэрхшээл нь Санчир ухарч дуусах хүртэл үргэлжилнэ.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Нум - (11/22-12/21)
    Таны хэрхэн биеэ авч явж байгаагаас шалтгаалан өнөөдрийн ажлын эхний санал ирэх бололтой. Үүнийг та эерэгээр хүлээн авч өөрийн бодолдоо тунгаан боловсруулах хэрэгтэй. Од эрхэсийн таагүй байрлал харилцаанд төвөгтэй байдал үүсэхийг сануулж байна. Харин нөхцөл байдлыг бодитоор хардаг нумуудад боломж байна. Учир нь тэд хөл дээрээ бат зогсч, аливаад бодитойгоор хандаж чаддаг.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Матар - (12/22-1/19)
    Гараг эрхсийн нөлөөгөөр санаа сэтгэл тоггворгүй хувирамтгай байх нь. Та хязгаарлагдмал байдалд дургүй ч ажил дээрээ ямар нэг зүйлийг хийх эрх мэдэл дутах нь. Эерэг өөрчлөлт гарах ч хэцүү алхам хийхээс өмнө боломжийн сонголт гарч ирнэ гэдэгт итгэ. Уур уцаар намжих үед хийсэн үйлдэлдээ харамсах сэтгэл төрнө. Сэтгэл ханамжгүй харилцааг дуусгахдаа сайн бодож үз. Аливааг саруул ухаанаар, бодитойгоор бодож үзэх хүртлээ өөрийн мэдрэмж бодлыг хяна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Бумба - (1/20-2/18)
    Хайртай хүндээ учирсан саад тотгорыг давахад тусал. Эхлээд яриаг нь анхааралтай сонсч, нөхцөл байдлыг дүгнэн шинж. Түүний амьдрал таныхаас ялгаатайг бүү март, иймээс таны авах арга хэмжээ хайртад тань таалагдахгүй байж мэднэ. Өнөөдөр өөрийн хүсэл сонирхлын дагуу ямар нэгэн бүлэг, нийгэмлэгт нэгдэж болно. Зөвхөн өөрийн төлөө бус бусдын төлөө ажиллах нь танд гарцаагүй таалагдана.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 07 сарын 19
    Загас - (2/19-3/20)
    Уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнхи зүйлс тань амжилттай бүтэж, шинэ боломж гарч ирэх болно. Таны ярианы чадвар тань танийг багийхан дотроосоо илтгэгчээр шалгаруулна. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Иогийн дасгал, баясалгал хийн бие, сэтгэлээ ариусгах нь танд шинэ эрч хүч өгөх болно.
  • Азийн хуульчид Улаанбаатарт чуулна
    2016 оны 7 сарын 19


    Азийн 23 орны хуульчдын 30 холбооны тэргүүнүүдийг оролцуулсан бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний уулзалт буюу Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн 27-р дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 20-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Өнгөрсөн 2015 онд Энэтхэгийн Гао хотод болсон хуралдаанаас дараагийн буюу 2016 оны 27-р хуралдааныг эх орондоо зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын холбоо /МХХ/ авчээ.

    Энэхүү уулзалтыг Монголын хуульчид эх орондоо анх удаа зохион байгуулах эрхтэй болсон нь байгуулагдаад гуравхан жил болж байгаа манай холбооны хувьд дараах ач холбогдолтой. Үүнд:

    Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулсанаар Холбооны нэр хүнд бүсийн хэмжээнд өсөн бэхжиж, бүсийн Хуульчдын Холбоодын илүү хүчирхэг холбоог бий болгоход идэвхитэй хувь нэмэр оруулж, гадаад хамтын ажиллагаа өргөжих;

    Олон улсын хэмжээний хурал, хуралдааныг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж, бүсийн төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах чадвартай болох;

    Бүсийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өөрийн улсын хууль тогтоомжийг сурталчлах, санал солилцох;

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хууль зүйн зөвлөгөө өгдөг компаниуд болон нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай;

    Өөрийн орны түүх, зан заншил, соёл урлагаа олон улсад сурталчлах зэрэг болно.

    ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
  • Ерөнхийлөгчийн хөзөр задарлаа
    2016 оны 7 сарын 19
    Улсын баяр, АСЕМ зэрэг олон үйл явдлын үүд хаагдангууд Монголын улс төр бужигнаж эхэллээ. Тодруулбал өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бол УИХ-ын сонгуульд арайхийж бүлэг байгуулах хэмжээний санал авсан АН-ын ҮЗХ мөн хурдалдаж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 19
    11:00 цагт: МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 оны эхний хагас жилийн байдлаарх мэдээллийг Засгийн Газрын III байрны 320 тоотод хийнэ.

    11:00 цагт: ”Монгол ньюс”-ийн хэвлэлийн хурлын танхимд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийнэ. Тэрээр УИХ-ын нэр бүхий гишүүнийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөн албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн, АТГ-т давхар шалгуулах болсон талаар мэдээлэл хийх юм байна.

    12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдын TEAM MONGOLIA брэнд хувцсыг олимпийн баг тамирчдад гардуулах хэвлэлийн бага хурал болно.
  • АН-ын гал ҮЗХ дээр дүрэлзэж байна
    2016 оны 7 сарын 19
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр товлосон цагаасаа хоёр цаг орчмын дараа эхэлж, шүрүүхэн өрнөсөн бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ.
  • Үс засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 7 сарын 19
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Таван шар мэнгэтэй хар бар өдөр
  • Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна
    2016 оны 7 сарын 19
    өдөртөө 28-30 градус дулаан байна
  • АН-ын ҮЗХ маргааш 11:40 цагт үргэлжилнэ
    2016 оны 7 сарын 19
    АН-ын ҮЗХ маргааш 11:40 цагт үргэлжилнэ

    Намын Их хурал 12.05-12.06 болохоор боллоо. Харин ҮЗХ -ны хурал маргааш 11:40 цаг хүртэл завсарлав.
5237 5238 5239 5240 5241 5242 5243
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    12 цаг 40 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    14 цаг 51 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 54 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    21 цаг 3 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    21 цаг 12 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    21 цаг 23 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК