11:00 цагт: МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 оны эхний хагас жилийн байдлаарх мэдээллийг Засгийн Газрын III байрны 320 тоотод хийнэ.
11:00 цагт: "Монгол ньюс"-ийн хэвлэлийн хурлын танхимд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийнэ. Тэрээр УИХ-ын нэр бүхий гишүүнийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөн албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн, АТГ-т давхар шалгуулах болсон талаар мэдээлэл хийх юм байна.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдын TEAM MONGOLIA брэнд хувцсыг олимпийн баг тамирчдад гардуулах хэвлэлийн бага хурал болно.