Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5358 5359 5360 5361 5362 5363 5364
  • Төрсөн эхийнхээ амь насыг бүрэлгэсэн этгээдэд 18 жилийн ял оноов
    2016 оны 5 сарын 24
    Б нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган, онц харгис хэрцгий аргаар алсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Б-г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Тайландад охидын сургуулийн дотуур байранд гал гарч, 18 охин амь үрэгджээ
    2016 оны 5 сарын 24
    Тайландад охидын сургуулийн дотуур байранд гал гарч, 18 охин амь үрэгджээ
  • Сэрэмжлүүлэг: Голууд үерлэх төлөвтэй байна
    2016 оны 5 сарын 24
    Том голууд үерлэх төлөвтэй байгааг анхаарууллаа
  • АТГ: 14 этгээд ашиг сонирхлын зөрчилтэй
    2016 оны 5 сарын 24
    АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуультай. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийт хүлээж авсан 10036 мэдүүлгийн 97.1 хувийг хянан үзэж, хариуг хүргүүлжээ.

    10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 553-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг тогтоож, анхааруулсан байна. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.
  • Өнөөдрийн хуралдааныг цуцлав
    2016 оны 5 сарын 24
    УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч цуцлав.

    Учир нь АН-ын бүлэг хуралдсан тул хуваарьт ийн өөрчлөлт орсон байна. Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх асуудлыг хурлаар ярилцан дэмжсэн аж.
  • Улаанбурханы вакцинжуулалтад 74.7 хувьтай байна
    2016 оны 5 сарын 24
    Өнөөдрийн байдлаар 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 74.7 хувьтай байна. Тодруулбал, энэ сарын 25-ныг буюу маргаашийг дуустал үргэлжлэх тус вакцинжуулалтад 624 мянган иргэн хамрагдах ёстой бөгөөд 466 350 нь хамрагджээ.
  • НИТХ-ын сонгуульд эвслийг оролцуулахаар болов
    2016 оны 5 сарын 24
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 05-р сарын 17-ны өдрийн хурлаар гаргаж, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн билээ. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

    Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 05 сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

    Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд дараах байдлаар шийдвэрлэлээ. Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулж, УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.

    Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3527, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

    Үүнд:
    № Эвсэл
    Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан
    1 Эх орончдын нэгдсэн эвсэл 5 4 1 С.Рэнчинпагма
    /нэр дэвшүүлсэн тогтоолд нэр байхгүй/
    2 Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл 32 27 5 Хуульд заасан насанд хүрээгүй 1 /Т.Нямбат/,
    Баримт бичгийн бүрдэл дутуу 2 /Ш.Цэцгээ, Б.Санжаажав/
    Баримт бичиг ирүүлээгүй 2 /М.Төрбаяр, О.Базарваань/
    Дүн 37 31 6

    Бие даан нэрээ дэвшүүлэгчдийн талаар:

    НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж гүйцэтгэв.

    Энэхүү ажлыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хангах, Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хуулийн 129.3-т заасны дагуу буюу “...заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг баримтлан нягтлан үзсэн болно.

    Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501 –ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/, Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв.

    Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх үндэслэлгүй байна. Тухайлбал:

    1. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгахад:
    Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй байх тул хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болсон.

    2. Дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангахгүй байх тул бүртгэх боломжгүй байна.

    Дүн мэдээг хавсаргав. Үүнд:

    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД
    БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ИРҮҮЛСЭН БАРИМТ БИЧГИЙГ НЯГТЛАН ШАЛГАСАН ДҮН


    Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр Нэр дэвшсэн тойрог Нийт цуглуулсан гарын үсэг Үүнээс гаргасан зөрчил Нийт зөрчилтэй Нийт зөрчилгүй дүн
    Тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан Гарын үсэг хуурамчаар үйлдсэн Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан Мэдээлэл дутуу
    Эцэг /эхийн/ болон өөрийн нэр дутуу эсхүл буруу Регистрийн нэр дутуу, эсвэл буруу Хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу
    1 Бүмүү Амарсайхан 13 БЗД 606 51 3 0 5 86 4 149 457
    2 Ганбаатар
    Батбаатар 13 БЗД 531 201 0 0 0 75 7 283 248
    3 Зуунай
    Жамъяандорж 9 БЗД 531 102 4 4 113 27 106 356 175
    4 Наранбадрах
    Энхболд 13 БЗД 824 1 0 0 544 34 284 863 182
    5 Ундрахбилэг
    Даваажав 10 БЗД 681 45 22 1 82 34 2 141 540
    6 Өөлд Мөнхбат 9 БЗД 675 109 19 0 168 63 43 170 505
    7 Даваа Басандорж 14 БЗД 531 56 68 1 42 137 69 373 158
    8 Энхтөр Зоригт 25 СБД 578 132 4 4 299 14 48 501 77
    9 Ишжамц
    Баярсайхан 28 СБД 522 58 3 7 168 17 214 467 55
    10 Март
    Даваадулам 41 ЧД 651 126 0 9 254 96 0 487 164
    11 Пилмаа
    Ганзориг 39 ЧД 531 27 70 0 0 59 0 203 328
    12 Солоон
    Энхбаяр 42 ЧД 712 143 0 1 197 515
    13 Совд Мөнхбат 33 ХУД 543 23 1 1 202 60 62 349 194
    14 Бямбажав
    Билгүүн 31 ХУД 604 37 0 0 17 65 87 206 398
    15 Адилбиш
    Туяабаатар 45 НД 671 10 4 2 47 34 2 99 572
    16 Пүрэвсүрэн
    Зориг 22 СХД 692 361 8 5 26 67 103 570 122
    17 Сайнжаргал
    Чинзориг 23 СХД 700 408 20 5 14 125 50 622 78
    18 Лодой Алтансүх 44 БХД 643 8 53 0 12 10 201 284 359
  • Монгол цэргийн сүр жавхааг 4 дэх жилдээ харуулна
    2016 оны 5 сарын 24
    Монгол цэргийн сүр жавхааг 4 дэх жилдээ харуулна
  • ЗГ: Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жижиг зээл олгоно
    2016 оны 5 сарын 24
    Засгийн газрын ээлжит хуралдаан 5 дугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Дарга нарыг ажлаас чөлөөллөө
    2016 оны 5 сарын 24


    Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байдаг.

    Энэ заалтын дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон нийслэлийн хэд хэдэн агентлаг, газрын дарга нарыг гаргасан өргөдөлийнх нь дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

    Тодруулбал,

    “Нийтийн үйлчигээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханг чөлөөлж түүний оронд Бат-Очирын Ганзоригийг,
    Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнг чөлөөлж түүний оронд Балжиннямын Батсүхийг,
    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг чөлөөлж түүний оронд Сандагдоржийн Цэдэнсодномыг,
    “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ш.Одонтунгалагыг чөлөөлж түүний оронд М.Цэндийг,
    “Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга Ч.Бямбажавыг чөлөөлж түүний оронд Дашнямын Энх-Амгаланг,
    “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Л.Сайнтөгсийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Цэндийн Баярсайханыг,
    “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Амарсанаагийн Буяндэлгэрийг,
    “Улаанбаатар хотын захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын алба” ОНӨҮГ-ын дарга А.Цэрэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Энхтайваны Доржрагчааг тус тус томиллоо.

    Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Н.Баярааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • СХД-ийн 6-р хорооны өрхийн эмнэлгийн засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ
    2016 оны 5 сарын 24
    Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны өрхийн эмнэлгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул тус өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. Өрхийн эмнэлгийн засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажиллана. .Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Billboard Music Awards 2016” улаан хивсний ёслолын зургууд
    2016 оны 5 сарын 24
    Америкийн энтертейнмент ертөнцийн томоохон бренд болох Биллбоардын зүгээс жил бүр зохион байгуулдаг Billboard Music Awards шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ням гаригт Лас Вегас хотын Т-Мобайл Арена хүрээлэнд болж өнгөрлөө. Хип хоп уран бүтээлч Лудакрис болон дуучин Сиара нарын хөтлөн явуулсан уг арга хэмжээг Америкийн Эй-Би-Си телевиз шууд дамжуулсан байна. Энэ жилийн шагналд r’n’b дуучин The Weeknd хамгийн их буюу 20 төрөлд нэр дэвшин, 8-д нь шагнал хүртсэн байна.
  • АН-ын бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжжээ
    2016 оны 5 сарын 24


    УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлтийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжжээ.

    Бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцсон гэдэг мэдээлэл байна.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналдаа Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

    Энэ өдрийн бүлгийн хуралдаанаар шинэ
  • Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рамон бүх насаараа төр барихаар боллоо
    2016 оны 5 сарын 24
    Тажикистан улсын ард түмэн ням гаригт тус улсын төр засгийг 1992 оноос хойш удирдсан Ерөнхийлөгч Эмомали Рамоныг бүх насаар нь төр барих асуудлыг үндсэн хуулинд тусгаж, өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгад оролцож, саналаа өглөө. Ням гаригийн өглөө эхэлсэн бүх нийтийн санал асуулгын дүн тухайн өдрийн үдээс хойш гарч, нийт ард түмний 80 орчим хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Эмамоли Рамон бүх насаараа тар барихаар болсон байна. Үндсэн хуулинд оруулж байгаа бас нэгэн өөрчлөлт нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн насны доод хэмжээг 35 байсныг 30 болгосон явдал юм. Ингэснээр энэ жил 29 настай Рамоны хүү 2020 онд явагдах дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж, нөхцлийг бүрдүүлж өгөөд байгаа юм байна.
  • Вакцинжуулалт маргааш дуусна
    2016 оны 5 сарын 24
    Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтын аян улс орон даяар өрнөж байгаа. Тэгвэл өчигдрийн байдлаар вакцинжуулалт 69 хувьтай байна.
  • Зайсангийн гудамжаас “Жапан таун” хүртэлх зам ашиглалтад орлоо
    2016 оны 5 сарын 24
    АСЕМ-ийн 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замыг өчигдөр байнгын ашиглалтад хүлээн авчээ. Уг авто замын барилгын ажлыг ”Наранбулаг Хан” ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн орууллаа. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш сар орчмын хугацаанд нээсэн юм. Үүнээс хойш явган зам болон гэрэлтүүлэг тавих ажлууд хийгдсэн байна.
  • Баримт: Х.Баттулга, Д.Зоригт нар оффшорт хөрөнгөө нуужээ
    2016 оны 5 сарын 24
    Бермудын арлын оффшор дансандаа
  • Хүнсний ногооны үрийг айл өрхүүдэд олгож байна
    2016 оны 5 сарын 24
    Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААЯ-наас 21 аймгийн есөн дүүргийн хүнсний ногоо тариалдаг иргэдэд ногооны үр олгожээ.
  • Р.Ононг яллагдагчаар татан шалгаж байна
    2016 оны 5 сарын 24
    Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Ононг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
  • Зам засварын улмаас нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ
    2016 оны 5 сарын 24
    Өнөөдрөөс зарим замуудыг хааж, зам засварын ажил хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох юм.
5358 5359 5360 5361 5362 5363 5364
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    5 цаг 41 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 50 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    6 цаг 4 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    6 цаг 50 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    6 цаг 52 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    7 цаг 20 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 28 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    8 цаг 31 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    8 цаг 55 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    9 цаг 49 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    9 цаг 49 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    10 цаг 22 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    10 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    10 цаг 33 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    10 цаг 38 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    10 цаг 44 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    10 цаг 52 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    10 цаг 54 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    10 цаг 58 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    10 цаг 59 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК