Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5971 5972 5973 5974 5975 5976 5977
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой
    2015 оны 8 сарын 29
    30, 9 дүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31, 9 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    Урьдчилсан мэдээ
    Орчны шинжилгээний мэдээ
    Ажиглалтын мэдээ
    Уур амьсгал
    Мэдлэгийн булан

    Улаанбаатар
    Дархан
    Эрдэнэт
    Улаанбаатар - 2015/08/28
    14 цаг
    20
    O
    C
    Дуу цахилгаан
    6 м/с
    ӨНӨӨДӨР
    26
    O
    C
    Түр зуурын бороо орно

    9 м/с
    Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг XML-ээр авах
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
    2015 оны 8 сарын 29
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
  • Улаанбаатарт 23 хэмийн дулаан байна
    2015 оны 8 сарын 29
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

  • Red Dance Friday 2015 ”Чингисийн өргөө”-д зохион байгуулагдана
    2015 оны 8 сарын 28
    2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай хобогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан ”Чингисийн өргөө”-д зохион байгуулах байна.

    Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болноо.

    Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж байна.
    -------------------------------------------------------
    To participate:
    - TATAR
    - PROJECT X
    - DYNAMIC
    - AMERCIAN INDIAN DANCE
    - FIRE DANCE
    - BODY ART

    Guest DJ:
    DJ AMARAA /DEEP HOUSE/
    DJ AARAN /PROGRESSIVE HOUSE/
    DJ BATJA /HIP HOP R&B/
    DJ 2MEE /ELECTO HOUSE/
    DJ CMD /LEADING ELECTRO MUSIC/
    DJ ZOLBOO /HIP HOP, TRAP, HOUSE/

    --------------------------------------------------------
    Энгийн Такс /бонус/: 20.000 төгрөгөөр 9 сарын 04 ны өдрөө шууд үүднээсээ борлуулна.

    Онцгой Такс: 30.000 төгрөгөөр 3 хүн орох боломжтой. Зарах хугацаа 8 сарын 31 ны Даваа гаригийн 09:00 цагаас эхлэн зарагдана.
    ----------------------------------------------------------------
    Сэт захиалга:

    file:///C:/Users/CGDesigner/Desktop/Red%20Dance%20Friday/Set.jpg

    ---------------------------------------------------------------
    Нас:
    ENTRY 18+, DRINK 21+

    Холбоо барих дугаар: 99215224, 88048616, 96596869
  • Онцгой байдлын тамирчид ДАШТ-д оролцоно
    2015 оны 8 сарын 28
    Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн тамирчид 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 4 удаагаа оролцохоор эх орноосоо мордлоо.

    Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 09-р сарын 10-ны өдрийг дуустал олон төрөлд зохиогдох юм.

    Монгол улсын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд тэдэнд амжилт гаргахыг хүсье. - See more at: http://www.wikimon.mn/content/63483.shtml#sthash.ohx1Z6yn.dpuf
  • ЗТЯ-наас 160 ам.долларын сэтгүүлийн талаар албан ёсны тайлбар хийв
    2015 оны 8 сарын 28
    Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн яамтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Тодруулбал, Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тараасан хэрэг илэрсэн. Тиймээс уг зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгсөн гэдэг мэдээлэл олон нийтэд тархсан юм.

    Өчигдөр хуралдсан хурлын үеэр ЧХОУНОБ-ын дарга М.Даваажав Ерөнхий сайдад “Тухайн сурталчилгааны сэтгүүлийг өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү Лорд” хэмээх хувийн компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд Чингис хаан нисэх буудлын даргад бичгээр ирүүлсэн” гэж мэдээлсэн.

    Тэгвэл өнөөдөр Зам тээврий яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн нар дээрх мэдээлэл худал болохыг баримттайгаар дэлгэн тавьсан юм.

    Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан “Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал Зам тээврийн яаманд хамааралгүй. Зам тээврийн яам Иргэний нисэхийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн заавар чиглэл, зөвшөөрөл олгодог байгууллага биш. Зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг. Гуравдугаар сарын 30-ны өдөр “Хүннү Лорд” компаниас Зам тээврийн сайдад хандан хилийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хариуг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өгч, ЗТЯ энэ асуудалд зохицуулалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-ны хариу албан бичгийн хуулбарыг “Чингис хаан” ОУНБ-ын захиргаанд мөн илгээсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэдээллийн чанартай албан бичиг байсан. Гэтэл энэ үйл явдлыг зориуд мушгин гуйвуулж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн” гэв. Тиймээс уг асуудалд Зам тээврийн яам болон тус яамны албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар оролцоогүй юм байна.

    Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс дээрх буруутай үйл ажиллагааны эзнийг олж асуудлыг түргэн хугацаанд шийдэх нь чухал болоод байна.
  • С.Мөнхнасан: “Аccess” сэтгүүлийн хэрэгт ЧХОУНОБ-ын дарга М.Даваажав манай яамыг гүтгэсэн
    2015 оны 8 сарын 28
    Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг гадны жуулчдад шахсан гэх асуудал шуугиан тариад байгаа. Үүнд Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд гар бие оролцсон гэж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын эзэн хийгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс үзээд байгаа. Тиймдээ ч өнөөдөр тус яамны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ авсан.
  • “KFC” ресторанд дээрэм хийсэн хүүхдүүдийг саатууллаа
    2015 оны 8 сарын 28
    Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах ”KFC” түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж байсан хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, эмэгтэйг хүүхдээ хооллоод сууж байхад IPHONE GOLD гар утсыг нь аван зугтсан юм. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байгаагаа эмэгтэй мэдэгдэж цагдаад хандсан. Улмаар цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан дээрэм хийсэн хүүхдүүдийг саатуулжээ. Тодруулбал, А гэх уг хүүхэд нь бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. А нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг, удаа дараа хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байсан боловч насанд хүрээгүй шалтгаанаар суллагддаг байсан хүүхдүүдийн нэг юм байна. Түүнийг саатуулан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

  • Шуурхай: 160 ам.долларын сэтгүүлийн хэрэг олон хүнийг хөлдөө чирж, албан тушаалаас нь салгав
    2015 оны 8 сарын 28
    Мөн уг хэрэгт холбогдсон Гаалийн хяналтын бүсийн дарга н.Дулаанжаргалд хүртэл хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлжээ. Цаашлаад Нисэх буудлын даргад хариуцлага тооцож магадгүй гэх мэдээлэл байна.

  • ”Парламентын Ассамблейн-2015” хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
    2015 оны 8 сарын 28
    ”Парламентын Ассамблейн-2015” хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
  • Хөтлөгч Б.Жаргалмаа 10 дугаар сард ажилдаа орно
    2015 оны 8 сарын 28
    Хөтлөгч Б.Жаргалмаа 10 дугаар сард ажилдаа орно
  • 160 ам.долларын сэтгүүлийн хэрэгт яам оролцоогүй гэв
    2015 оны 8 сарын 28
    160 ам.долларын сэтгүүлийн хэрэгт яам оролцоогүй гэв
  • Ирэх ням гарагт үндэсний брэнд тодорно
    2015 оны 8 сарын 28
    Ирэх ням гарагт үндэсний брэнд тодорно

    Хэвлэх
    И-мэйл

    Нэмэлт мэдээлэл
    Үүсгэсэн огноо 2015 оны 8 сарын 28, Баасан гариг, 15:17
    Үзсэн: 18

    Аж Үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 14-ний өдрийн дугаар 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2015.08.28/-нд нээлтээ хийлээ.

    Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм.

    Тухайлбал, энэхүү үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой.

    Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож,27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах юм.

    Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
  • Гэмт этгээдүүд Western Union, Moneygram үйлчилгээг ашиглах болжээ
    2015 оны 8 сарын 28
    Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн Фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.
    Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг ОУ-ын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.
    Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
  • Ц.Элбэгдорж: Хүний эрхийн асуудлаар Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ
    2015 оны 8 сарын 28
    Ц.Элбэгдорж: Хүний эрхийн асуудлаар Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ
  • Талийгаачийн нэрэмжит бөхийн барилдааныг жил бүр хийнэ
    2015 оны 8 сарын 28
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох энэ сарын 26-нд өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт байх үедээ өвчний улмаас таалал төгссөн байна. Өнөөдөр Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээний төлөөлөл мэдээлэл хийлээ.

    Аймгийн нутгийн зөвлөл болон ”Их Монголын хүчтэн” дэвжээ хамтран ”Цэрэнтогтох” санг байгуулахаар болсноо хурлын үеэр мэдэгдсэн юм. Уг сангийн эхний үйл ажиллагаа нь талийгаачийн хөшөөг төрсөн нутагт нь босгохоор шийдвэрлэсэн байна. Мөн аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

    Талийгаач өөрийн нутагтаа таалал төгссөн учраас гэр бүл, нутгийн зон олон төрсөн нутагт нь хөдөөлүүлэхээр болсон аж. Ирэх сарын 2-ны өдөр Д.Цэрэнтогтох аваргыг сүүлчийн замд нь үдэх юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн их аваргатай салах ёс хийх, эмгэнэл илэрхийлэх ажиллагааг UBH центрийн 14 давхарт зохион байгуулж байгаа аж.
  • ”Бодлын өнгө” үзэсгэлэн дэлгэгдэж байна
    2015 оны 8 сарын 28
    Уран зурагт хайртай, уран зургийг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан BlueMoon art gallery-н гишүүн уран бүтээлч О. Золбоотөгөлдөр, Э. Амарзаяа нар хамтарсан үзэсгэлэнгээ та бүхэнд дэлгэж байна. Үзэсгэлэн энэ сарын 20-нд нээлтээ хийж үзэгдийн хүртээл болжээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Монгол кинонд ”Азийн нэр хүндтэй жүжигчид” тоглолоо
    2015 оны 8 сарын 28
    ”ДОЗ ПЛАС” энтертаймэнтынхан ”Шилдэг продюсер” хийж чаддагаа батлав. Тэд энэ удаагийн ”Элэг нэгтэн” кинондоо 70 сая хүн амтай улс орны ”жинхэнэ од” болсон шилдгийн шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг тоглуулжээ.

    Гэвч Таиландын шилдэг жүжигчидтэй харилцаа холбоо тогтоох мөн тэдний цагийн хуваарьд захирагдаж зураг авалтаа хийнэ гээд нэлээдгүй олон бэрхшээлийг даван гарч чадсан байна. Тухайлбал, тэд тогтсон өдрөө зураг авалтаа дуусгаж чадахгүй бол жүжигчдийн мөнгө нь өдрөөр биш цагаар нэмэгддэг гэнэ.

    Ямартай ч ”ДОЗ ПЛАС”-ийнхан тэд хэцүү бүхнийг даван туулж зураг авалтаа амжилттай хийсэн дуусгажээ. Найруулагч Ш.Доржсүрэнгийн сонгосон жүжигчдийн нэг болох Kowit Wattanakul нь 100 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож Таиландын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг найман удаа хүртэж байсан билээ. Түүний хувьд Монголын ”Элэг нэгтэн” кино нь 25 дахь гадаадын кино нь аж.

    Харин өвөрмөц төрхтэй Saichia Wongwirot Таиландаас хамгийн олон удаа Холливудын кинонд тоглосон жүжигчин. Тэрбээр та бидний сайн мэдэх ”Tomb Raider”, ”Batman Begins”, ”Rambo 4”, ”Only God Forgives”, ”Trade of Innocents”, ”Ninja Shadav Оf Tear” зэрэг олон кинонуудад тоглосон. Энэ гайхалтай жүжигчинтэй найруулагч Доёогийн сонгосон 16 настай Монгол охин Тэргэл хамтран тоглосон юм байна.
  • Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв
    2015 оны 8 сарын 28


    yos zui bichigtei

    yos zui kod



    2015 surgaltiin tuluwluguu

    sanal asuulga
    Цаг үе үйл явдал
    Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв

    Нийтлэгдсэн y-m-d
    Үүсгэсэн огноо %28 %264 %2015

    Share this post
    FaceBook Twitter

    Пляжный отдых
    лучшие аудио книги

    DSC 4850 1200x797

    2015.08.28

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015.08.28-наас 2015.09.30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

    Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

    Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.

    Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

    Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

    Энэ он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар “Хүний төлөө-Зөв тус”, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”, Байгаль орчин, геологи, уул уурхай болон Цөмийн цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрүүл орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм.
  • Нийслэлд 14 сургууль, 47 цэцэрлэг, 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    2015 оны 8 сарын 28
    Нийслэлд 14 сургууль, 47 цэцэрлэг, 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
5971 5972 5973 5974 5975 5976 5977
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    12 цаг 11 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    12 цаг 13 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    13 цаг 47 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    13 цаг 54 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    15 цаг 5 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    16 цаг 19 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    16 цаг 33 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    16 цаг 33 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    16 цаг 51 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    17 цаг 55 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    18 цаг 22 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    18 цаг 46 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    19 цаг 1 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    19 цаг 39 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    19 цаг 48 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    20 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    20 цаг 27 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    20 цаг 36 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    20 цаг 44 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК