Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5989 5990 5991 5992 5993 5994 5995
  • Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
    2015 оны 8 сарын 23
    Нэгэн 70-ны тэртээд Монгол Улс Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайнд Зөвлөлтийн улаан армитай хамт оролцож ялалт байгуулсаны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
  • Цаг агаар: Улаанбаатарт бороо орохгүй, 27-29 хэм дулаан байна
    2015 оны 8 сарын 23
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.
  • Өдрийн зурхай: Үс үргээлгэх буюу засуулбал нас уртадна
    2015 оны 8 сарын 23
    2015.8.23, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
    НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
    ОНГОЦ ОДТОЙ, ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
  • Та урт сормуустай болмоор байна уу?
    2015 оны 8 сарын 22
    Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, алаг нүдтэй болохыг хүсдэг. Маш олон сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хулхи бүтээгдэхүүнүүд нь нөлөө үзүүлэхгүй гэхээсээ илүү муу үр дүн авчирах нь элбэг.

    ec84301c9f9fa0d0original

    Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе.

    Ногоон цай

    Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон төрөл зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг.

    Оливын тос

    Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзоо оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.

    Өргөст хэмх

    Будагаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хирчээд нүдэн дээрээ тавина. 20-с багагүй минут тавьсаны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн эллэг хийх хэрэгтэй. Эллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарж өмнөхөөсөө илүү гэрэлтнэ.
  • ДАШТ-ий хэсгийн барилдаан эхэлнэ
    2015 оны 8 сарын 22
    Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд оролцохоор манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт тус улсыг зориод буй.



    Тэмцээний эхний өдөр буюу 24-нд эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 14.00 цагт болох бол тамирчид медалийн төлөө 20.00 цагт барилдана. Харин 30-нд багийн барилдаан болно. Тэмцээний сугалаа маргааш явагдана.



    Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, S[PORT BOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.
  • Ирэх даваа гарагт ЗГ хуралдана
    2015 оны 8 сарын 22
    Долоо хоног бүрийн даваа гарагт Шийдлийн Засгийн газар хуралддаг билээ. Үүний дагуу даваа гаригийн үдээс хойш буюу 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болох юм. Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байгаа ч шинэ сайд нарын асуудлын талаар хэлэлцэж магадгүй байна.
  • Цусны даралт багасах өвчин гэж юу болох, түүнээс сэргийлэх
    2015 оны 8 сарын 22
    Цусны даралтыг хоёр ангилдаг. Эхний бөгөөд их тоо нь зүрхний агшилтын даралт буюу зүрх цохилж цус шахагдах үеийн артерийн судсанд үзүүлэх даралт байдаг. Хоёр дахь хэмжээс нь шахах даралт буюу зүрх цохилтын хооронд амарч байх үеийн артерийн судсан дахь даралт байдаг. Хэвийн цусны даралт 120/80 (зүрхний агшилтын/шахалтын)-аас бага байдаг.
  • ”Хөршийн өдөр” нийслэл даяар яг одоо эхлэх гэж байна
    2015 оны 8 сарын 22
    Нийслэлийн хэмжээнд Хөршийн өдрийг энэ жилээс эхлэн тэмдэглэхээр болсон. Энэ жилийн Хөршийн өдрийн арга хэмжээ яг одоо эхлэх гэж байна. Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулна.
  • Гадны нөлөөтэй амиа алдсан хэргийг хаажээ
    2015 оны 8 сарын 22
    “My car” компанийн захирал Ч.Батболд бусдад хорлогдож амиа алдсан хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 03-нд гарсан. Гадны нөлөөтэй буюу шүүх эмнэлгээр бусдад хорлогдож амиа алдсан уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж үзээд “амиа хорлосон” гэх дүгнэлт гаргаж хэргийг хаажээ.

    Харин талийгаачийн ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй талийгаачийн эхнэр У нь өв хөрөнгөд шунаж, бусдаар алуулсан байх магадлалтай юм. Тиймээс хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн ч шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа гэжээ. Түүнчлэн түүний эхнэр нь хууль хяналтын байгууллагынхныг удаа дараа хахуулдаж энэ хэргийг хаалгасан байх хэмээн хардаж байгаа ажээ.

    Талийгаачийн эгч нь ”Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хоолойгоо тасартал гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо ч авсан шарх нь тэр, хэвлийдээ ч авсан шарх нь тэр бүгд үхлийн аюултай, амьд гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараачийн тус газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа. Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдсэн гэж бодож байна” гэсэн юм.
  • Галт тэргэнд дайруулж амиа алдсан охины хэргийг шалгаж байна
    2015 оны 8 сарын 22
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зуны амралтаараа ажиллаж байсан 19 настай охин өнгөрсөн долоодугаар сарын 13-нд золгүй байдлаар буюу галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач охин шөнө 00 цаг өнгөрсөн байхад найзаасаа салж, гэр рүүгээ такси бариад явсан бөгөөд уг хэрэгт талийгаачийн сууж явсан таксины жолоочийг сэжиглэн эрэн сурвалжлаад байгаа ч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Суусан маркийн машиныг нь шүүж байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн.

    Талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, түүнээс гадна гадны хүчинд нөлөөнд автсан байж магадгүй. Тиймдээ галт тэргэнд дайруулж амиа алдсан байхыг үгүйсгэхгүй юм. Энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчид амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн хардаж байгаа юм.

    Галт тэрэгний машинист болохоор “Харанхуй шөнө хажуугаас гэнэт нэг хүн орж ирээд дайруулсан” гэх мэдүүлгийг өгчээ. Харин түүнд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
  • 13 настай хүү Орхон голд живжээ
    2015 оны 8 сарын 22
    ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газраас усанд живсэн болон саатсан гэх тус бүр нэг мэдээлэл ирсэн талаар мэдээллээ.

    Тодруулбал, Архангай аймгийн Хотонт сум Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар 13 настай, эрэгтэй Ө Орхон голд живсэн тухай дуудлага энэ сарын 21-ний өдрийн 21:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

    Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

    Мөн Налайх хотын тавдугаар хороо, “Уу” булангийн Сөрдөгийн гарам гэдэг газар “Туул” голд П-н “Land-100” загварын автомашин суусан, дөрвөн иргэн автомашин дээрээ байна гэсэн дуудлага өчигдөр оройн 19:20 цагт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр татан гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
  • ”Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатжээ
    2015 оны 8 сарын 22
    Өнгөрсөн өдөр нийслэлд гал түймрийн тав, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай хоносон байна.

    Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжийн 4 тоотод эзэнгүй айлын 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 11:31 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн долоон албан хаагч, мөн дүүргийн 3 дугаар хороо, Замчны 26 дугаар гудамжийн 162 тоотод Ц-н 3.5х3.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлага 14:21 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн есөн албан хаагч шуурхай ажиллаж унтраасан байна.

    Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн 3а хэсгийн 45 тоотод “Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 18:02 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн долоон албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Ч-н гэр шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон албан хаагч, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжийн 368 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж унтраажээ.

    Орон нутагт гарсан гал түймрийн тухайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 26 дугаар байрны 27 тоотод иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага 15:26 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн долоон албан хаагч ажиллаж унтраасан байна.
  • Засвар, шинэчлэлтэй холбоотойгоор түр хаах авто замын хуваарь
    2015 оны 8 сарын 22
    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор түр хугацаанд буюу 08 дугаар сарын 21-23-ны хооронд хаах авто замын хуваарь
  • Reuters-ийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
    2015 оны 8 сарын 22
    Reuters-ийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл даваа гарагаас эхэлнэ
    2015 оны 8 сарын 22
    Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

  • Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно
    2015 оны 8 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргасан билээ.
  • “Прокурорын албаны өдөр”-т зориулсан концерт болжээ
    2015 оны 8 сарын 22
    Прокурорын байгууллагын 85 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-т зориулсан хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо.
  • Цагдаагийн байгууллага ”Хөршийн өдөр”-ийг угтан зөвлөгөөн хийлээ
    2015 оны 8 сарын 22
    “Хөршийн өдөр” арга хэмжээг угтан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн 11 хорооны Засаг дарга, 88 СӨХ-ийн захирал, 11 хорооны 65 хэсгийн ахлагч нартай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
  • ЗХ-ний 084 дүгээр ангийн машинтай мөргөлдөж 21 хүн бэртэж, 2 хүн амиа алджээ
    2015 оны 8 сарын 22
    Өчигдөр ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, ЗХ-ний 120 дугаар ангийн урд замд Х.Сонота маркийн авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй Д нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Өчигдөр 161 жолооч журамлагджээ
    2015 оны 8 сарын 22
    Өчигдөр 161 жолооч журамлагджээ
5989 5990 5991 5992 5993 5994 5995
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    30 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    3 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    4 цаг 5 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    4 цаг 17 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    8 цаг 18 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    8 цаг 34 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 47 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    8 цаг 53 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    8 цаг 55 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    9 цаг 2 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    21 цаг 43 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    21 цаг 45 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    23 цаг 19 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    23 цаг 26 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК