Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6000 6001 6002 6003 6004 6005 6006
  • Төрийн компаниудыг хувьчилна
    2015 оны 8 сарын 19
    Төрийн компаниудыг хувьчилна
  • Г.Дэнзэн гэрээслэлээ бичжээ
    2015 оны 8 сарын 19
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байгаа билээ.
  • В.Якунин сонгуульд өрсөлдөнө
    2015 оны 8 сарын 19
    Монголчуудын сайн танил ОХУ-ын Төмөр замын дарга Владимир Якунин суудлаасаа буух тухай мэдээлжээ.
  • Саарал ордны ”гүйдэл” буюу Н.Энхбаяр
    2015 оны 8 сарын 19
    Сүүлийн үед Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар улс төр хийгээд нийгэм бужигнаантай байна гэхэд болно. Зарим иргэд өөр хоорондоо талцаж, улс төрийн хүрээнийнхэн ч хагаралдахад хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хууль олон эерэг хийгээд сөрөг үр дагаваруудыг авчирж байна. Хамгийн гол нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан нь байдлыг улам хурцатгаад байгаа гэхэд болно. Түүний саналыг дэмжихээсээ дэмжихгүй талын гишүүд их байгааг эх сурвалж хэлж байна. Уг нь түүнийг хоригийг эрхэм түшээдүүд дэмжвэл Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт орж ч мэдэх байдалтай байгаа юм.


  • “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна
    2015 оны 8 сарын 19
    Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа.

    Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хийдэг Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.

    Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд цаашид уг хөтөлбөрийг улам сайжруулан оюутан, залууст чиглэсэн тогтмол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, иргэд холбогдох мэдээллийг http://www.iaac.mn/content/669#.VdLZfcp8M68 холбоосноос үзэх боломжтой.

    Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2015 оны 6 дугаар сард “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, “Ардчилал” зуны сургалтад хамрагдаж буй оюутан залуусыг оролцуулсан билээ.
  • Угсраа автобус хуваагдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв
    2015 оны 8 сарын 19
    Хэвлэл мэдээллийн зарим байгууллага “Наймдугаар сарын 17-ны 18:00 цагийн орчимд Төв шуудангийн өмнө угсраа автобус хуваагдан зорчигч гэмтсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тухайн үед ослын газар ажилласан нийслэлийн Тээврийн газрын байцаагч, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “Замын нэгдүгээр эгнээнд байрладаг үерийн усны таг бэхэлгээгүйн улмаас автобусны урд дугуйнд дайрагдан, угсраа автобусны залгаа хэсгийн шалыг цөмөлжээ. Энэ үеэр уг залгааны хэсэгт зогсч явсан зорчигч шидэгдсэн ба ил гэмтэл аваагүй ч ГССҮТ-д томографикийн зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Уг осол нь автобус болон жолоочийн хариуцлагаас шалтгаалсан осол биш” гэж тогтоожээ. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас олон нийтэд түгээсэн “Угсраа автобус тасарч, хоёр хүн гэмтсэн” гэдэг нь ь албаны эх сурвалжаас тодруулаагүй худал мэдээлэл юм. Шинээр үйлчилгээнд нэвтрүүлсэн угсраа автобусны үйл ажиллагааг жигдрүүлэхээр Беларусь Улсын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж хотын үзэмжинд өнгө нэмлээ
    2015 оны 8 сарын 19
    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн 10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд “Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320 мкв талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын ажилд 2100000 төгрөг зарцуулсан байна.
    Мөн Нийслэлийн 48-р сургууль гадна талдаа 42 ширхэг мод тарьж, цэцгийн мандал байгуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн тохижилтын уралдаанд идэвхитэй оролцож байгаа. Тус сургууль уралдааныг дүн гарахаас өмнө гадна фасадны засвараа бүрэн хийж, 62 м урт хайс, 6 ширхэг хогийн сав байршуулж, 1500м туузан гэрэл 8ш прожуктор, хажуугийн зам дээр тэмдэглэгээ хийн, хаягаа солихоор төлөвлөсөн. Засварын ажилд нийт 21 сая төгрөг зарцуулсан тул 3 дахь удаагаа смайл авчээ.
    Харин “Ариг интернэшнл“ компанийн “Ариг рамен” ресторан заасан хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж гадна талдаа вааран хэлбэртэй цэцгийн мандал хийж нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж үйлчлүүлэгчдээ татаж чадсан тул “смайл” авлаа.
    Тохижилтын уралдаан сайн оролцож байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа боловч зарим байгууллага тухайн хороог хариуцсан ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврыг бичлүүлээгүй тул гахай авсан. Ингээд СХД-ийн 18,19, 29 дүгээр хороодын “смайл”,”гахай” авсан газруудыг зарлаж байна.
  • Хүүхдийн их наадамд оролцох багт Төрийн далбааг гардуулна
    2015 оны 8 сарын 19
    Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулж, үдэн гаргах ёслол энэ сарын 24-нд буюу ирэх даваа гарагт Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм.

    Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч үзнэ. Өмнө нь манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их Наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байжээ.
  • Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцана
    2015 оны 8 сарын 19
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна.

    Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 8 сарын 19
    Наймдугаар сарын 19-ний Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр
    2015 оны 8 сарын 19
    Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Ихэнх нутгаар бороо орно
    2015 оны 8 сарын 19
    нөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 20-22 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
  • ”Мөнхийн реп” хамтлаг фэнүүдтэйгээ удахгүй уулзах нь ээ
    2015 оны 8 сарын 18
    ”Зөөлөн гуниг” дууг сонсохоор ”Мөнхий реп” хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн ”Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, ”You and me” зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.
  • ”Гурвын эсрэг гурав” пүрэв гарагт эхэлнэ
    2015 оны 8 сарын 18
    “TLG13” ТББ болон “М-Си-Эс Кока-Кола” компани, Спрайт брэндтэй хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан, 3 эсрэг 3 тэмцээн 11 дэх жилдээ эхлэхэд бэлэн боллоо.
  • Итали: Зайдан морины олон улсын уралдаан боллоо
    2015 оны 8 сарын 18
    Италийн Сиена хотод зайдан морьдын уралдаан болсон байна. Дэлхий дээрх хамгийн эртний төрөлд багтдаг морины уралдааныг үзэхээр мянга мянган сонирхогч цуглажээ.

  • ”Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2015 оны 8 сарын 18
    Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд өнөөдөр 12.00 цагаас ”Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнгээр дайны үеийн бүхий л зэвсэг, гэрэл зураг гээд түүхэн үзвэрүүд нээгдэж байгаа аж.
  • Шөнийн цагаар интернэт орохыг хоригложээ
    2015 оны 8 сарын 18
    Их сургуулийн дотуур байранд шөнийн цагаар интернэт орохыг хориглосонд Өмнөд Солонгосын оюутнууд сэтгэл гонсгор байна.

  • Цахим картаа авахгүй бол 1000 төгрөгөөр зорчино
    2015 оны 8 сарын 18
    Нийслэлийн тээврийн газраас ирэх сарын 1-нээс автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 төгрөг төлдөг байхаар шинэ зохицуулалт хийхээр болсон байна. Учир нь, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэн бүрийг “U-money” карттай болгох шаардлагатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа учраас карттай иргэд, бэлэн мөнгөөр зорчигчдоос давуу эрх эдлэхгүй байгаа тул ийн зохицуулалт хийхээр төлөвлөснийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам дуулгалаа.



    Нийтийн тээвэрт ухаалаг системийн үйлчилгээг анх нэвтрүүлж эхлэхдээ албаныхан сэлгэн суултыг үнэгүй байлгана хэмээн амлаж байсан ч өнөөдөр эсрэгээрээ бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдийг боомилж, хоёр дахин илүү төлбөр авдаг байхаар тусгасан байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.



  • Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ
    2015 оны 8 сарын 18
    Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ

    Мягмар, 8 сарын 18 2015
    Бичсэн Ариунзаяа

    Хэвлэх
    Email
    Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ

    Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хүлээн авах боломжтой хэмээн мэдэгдлээ.

    Улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга гаруй хүүхэд байгаа аж. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг урт дараалал үүсгэж, маргаан гаргахгүйн үүднээс “Элсэлтийн тасалбар”-ыг хороо, дүүрэгт тараахаар болжээ. Ингэснээр эцэг, эхчүүд хорооноосоо уг тасалбарыг авч, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх юм байна. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн жил “Элсэлтийн тасалбар” арга хэмжээг хоёр цэцэрлэгт туршжээ. Энэ арга хэмжээний хүрээнд тухайн хорооны цэцэрлэгийн насны хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, цэцэрлэгүүдэд хуваарилах юм байна. Ингэснээр бүртгэлийн ажиллагаа хэл амгүй, ил тод, шударга болно хэмээн албаныхан хэллээ.

    Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өмнө нь заавал 2 нас хүрсэн хүүхдийг авах шаардлага тавьдгийг цуцалжээ. Тодруулбал энэ хичээлийн жилд 2013 онд төрсөн хүүхдүүдийн сарыг харгалзахгүйгээр бүртгэх юм байна. Харин хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээг энэ сарын 22-ноос авч эхлэх гэнэ. Шинжилгээг зөвхөн улсын эмнэлэгүүд хэмээн хязгаарлалгүйгээр лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрх бүхий эмнэлгийн хариуг үндэслэх юм байна. Түүнчлэн шинжилгээний хариуг цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нээс авч эхлэх аж.

  • Улиастай-Гачууртын зам хаалттай үед тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулна
    2015 оны 8 сарын 18
    Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр газрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний 07 цагаас 08 дугаар сарын 24-ий 07 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхээр болжээ.
6000 6001 6002 6003 6004 6005 6006
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    5 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 38 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 50 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 51 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    13 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 20 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 26 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 28 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК