-
2015 оны 4 сарын 28
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах явцад илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус дүүргийн Засаг дарга, ИТХ-ын Ажлын албанд Зөвлөмж хүргүүлсэн юм.
-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сонг томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
-
2015 оны 4 сарын 28
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг боллоо
-
2015 оны 4 сарын 28
Энэ цэрэг гурван ч улсын армид алба хааж, гурван дайнд оролцсон байдаг. Түүнийг Ян Кёнжон гэдэг бөгөөд Өмнөд Солонгосын иргэн.
-
2015 оны 4 сарын 28
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна.
Тиймээс ч Монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож, түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм.
-
2015 оны 4 сарын 28
Монголын хувийн хэвшилийн хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн 2015.04.22-ны өдөр болж өнгөрлөө.
-
2015 оны 4 сарын 28
Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтэд зарлагдсан Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль, 157, 197, 198 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, 199, 200, 201, 202, 203, 204 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 1, 31, дүгээр сургууль, 205, 216, 217 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 18, 59 дүгээр сургууль, 209 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 79, 195, 196, 112 дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг, Багануур дүүргийн 194, 193 дугаар цэцэрлэг, Багахангай дүүргийн 44, 207 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалд /нийт 29 ажлын байр/ томилогдох сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд бүртгэх болж бүртгэлийн ажиллагаа хойшиллоо гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 28
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед бүрэн унтрааж Богд уулын хамгаалалтын газрын Жаргалантын амны ойн байцаагч Д.Ганболд, Нүхтийн амны байгаль хамгаалагч Цогтбадрахад хүлээлгэн өгсөн. Ой хээрийн түймэр нийт 30 га газрыг хамарсан бөгөөд гал түймэр тавьсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2015 оны 4 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Швейцарийн Цюрихийн Их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр, Ардчилал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач доктор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзав.
-
2015 оны 4 сарын 28
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.
-
2015 оны 4 сарын 28
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
-
2015 оны 4 сарын 28
Хашааны өвсөө шатаавал хариуцлага тооцно
-
2015 оны 4 сарын 28
Усанд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
-
2015 оны 4 сарын 28
Эхнэрээ хөнөөгөөд уурхайд хийсэн залуугийн ялыг хэвээр үлдээлээ
-
2015 оны 4 сарын 28
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Тавантолгойн гэрээний төслийн талаар дахин хэлэлцэж байр сууриа нэгтгэхээр болсон. Бүлгийн хувьд Тавантолгойн асуудалд гишүүд нь хоёр хуваагдсан хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм. Өчигдрийн бүлгийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Тавантолгойн” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нар мэдээлэл хийсэн. Яг юуны талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь бүлгийн хуралдаан хаалттай болсон юм.
М.Энхсайхан : АН-ын бүлэг цөөхөн ирсэн гишүүд нь улс төржөөд байна
Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан бүлгийн хуралдаанд оролцсон талаараа цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр “Өчигдөр АН-ын бүлгийн хуралд суулаа. Цөөхөн хүн харагдав. Ирсэн хэд нь улстөржив. Мэргэжлийн багаас бараг асуулт асуусангүй” хэмээн жиргэжээ. Түүний хэлсэн үгнээс харвал АН-ынхан Тавантолгойн гэрээний төсөлд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа нь харагдаж байна.
Юутай ч өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар асуудлыг эцэслэнэ гэх мэдээлэл байна.
-
2015 оны 4 сарын 28
Д.Лүндээжанцан: Том, том өсөл яриад хүмүүсийн амьжиргаатай холбоотойг асуудлыг орхиж байна
-
2015 оны 4 сарын 28
Гадаад оронд идлэг шонхор гаргана
-
2015 оны 4 сарын 28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 4 сарын 28
Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 28
Н.Алтанхуяг: Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй