-
2015 оны 4 сарын 29
Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.
-Тавантолгойн гэрээг хэлэлцэх асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлогдлоо. Ямар шалтгаанаар хэдий хүртэл хойшлогдсон бэ?
- Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдөр УИХ-аас нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ер нь Тавантолгойн орд газрын ашиглах, гадаадын хөрөнгө оруулалт оруулах саналыг 2010 онд Засгийн газар болон УИХ-ын шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд багтаж гарах ёстой вэ?
-Ажлын хэсэг ямар хугацаанд дүгнэлтээ гаргахыг би хэлж мэдэхгүй. Засгийн газрын зүгээс УИХ-ыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байгаа. Гадны хөрөнгө оруулалт багассан, төсвийн орлого тасраад байгаа ийм цаг үед яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэж Засгийн газар бидэнд шилжүүлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ түргэн гаргасан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байна.
-МАН-ын бүлэг Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн үү?
-Манай намын бүлэг Даваа гарагт хэлэлцээд Тавантолгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэг дээр саналд нэгдэж дүгнэлтээ гаргасан.
-Ажлын хэсэгт ямар гишүүд орсон бэ?
-Ажлын хэсэгт хэн, хэн багтсаныг би хэлж мэдэхгүй байна . УИХ-аас ажлын хэсэг байгуулна
Т.Энхэлээ
-
2015 оны 4 сарын 29
Түүхээ мартвал юу болдогийг өнөөдрийн Украйн харуулж байна. Өөрөөр хэлбэл бусдад үзүүлэнтэй, үнэгүй хичээл зааж байна л даа. Баярлалаа та нартаа.
-
2015 оны 4 сарын 29
БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 02 настай эмэгтэй Г нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
-
2015 оны 4 сарын 29
”Талын Монгол” ХХК-ны жолооч хүн мөргөөд зугтжээ
-
2015 оны 4 сарын 29
84 согтуу жолоочийг журамлалаа
-
2015 оны 4 сарын 29
“Лили” цэцгийн салон нь байгуулагдаад удаагүй байгаа ч хэдийнэ өөрийн гэсэн үйлчилүүлэгчтэй болжээ.
-
2015 оны 4 сарын 29
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна.
-
2015 оны 4 сарын 29
Д.Оюунхорол, С.Чинзориг сайд нар байцаагдаж байна
-
2015 оны 4 сарын 29
“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсанаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг өөрт хамаарах шатанд хариуцах, мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний сүлжээний бүх үе шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхдээ эрсдэлд суурилсан байх шинэ зарчим, тогтолцоонд шилжээд байгаа билээ. Энэхүү шинэ зарчим, тогтолцоонд шилжсэнээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хяналтын хуудсаар гүйцэтгэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад зөвлөн туслах, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тандан судлах, хянан шинжлэх замаар хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан эрүүл байхаас эхлээд хэрэглэгчийн ширээ хүртэл бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 29
Булганы ИТХ иргэдээс мөнгө татсан зэрэг зөрчил илэрчээ
-
2015 оны 4 сарын 29
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.04.29/
Байнгын хороо, Нээлттэй сонсголын хуваарь:
04 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайлан;
Зарим аймагт тохиолдсон байгалын гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээлэл;
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл.
ДӨРӨВ.НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ:
04 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:
1.Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах тухай.
-
2015 оны 4 сарын 29
Путины “Онцгой анхааралд өртсөн орноор” Чингис хааны өлгий нутаг ийнхүү тодорсон шалтгааныг Оросын блогчид Оросд ямарч засаг байгаа эсэхээс үл хамааран Оросын үндсэн ашиг сонирхолоос Монгол Улс мултрах ёсгүйд оршиж байгаа гэж дүгнэжээ.
-
2015 оны 4 сарын 29
Өвөрхангай аймгийн прокурор, цагдаа, хуулийн хэлтсийн бүрэлдхүүнтэй ажлын хэсгийг аймгийн прокурор Ц.Ариунболд ахлан 2015 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн зүүн бүсийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт гэсэн 4 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө гарган ажилласан ба тус бүр өөр өөрсдийн хариуцсан ажил үүргийн хүрээнд иргэдэд мэдээлэл, сургалт зохион байгуулжээ.
-
2015 оны 4 сарын 29
Ерөнхий сайд асан Н.Аптанхуягийн ахлах Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ.
Тодруулбал, түүний хэргийг АТГ-аас шалгаж байгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм. Харин прокурорын байгууллагаас даалгавар бичиж, АТГ-т буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 29
Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, хотын гудамж, талбайн тохижилтод шинэ өнгө төрхийг бий болгох, иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн баримлын төрлийг хөгжүүлэх зорилгоор хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа. Уралдаанд урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, урлаг сонирхогчид, оюутан сурагчид багаар болон бие даан хот чимэглэлийн баримлыг бүтээж оролцоно.
-
2015 оны 4 сарын 29
Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглосон болохыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 29
Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар ус нуур-Ховд голын сав газрын захиргаа болон Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хамтран хадран загас хамгаалах уламжлалт сарын аяныг эхлүүлжээ.
-
2015 оны 4 сарын 29
МҮОНРТ-ийн “ММ” агентлагийг өргөжүүлэн Үндэсний мэдээллийн суваг болгожээ.
-
2015 оны 4 сарын 29
Монгол банкнаас гаргасан энэ оны нэгдүгээр улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
-
2015 оны 4 сарын 29
Манай эмэггэй жүжигчдээс анх удаа гадны кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” уран сайхны кино “Оскар”-т нэр дэвших болзлоо хангажээ. “Чонон сүлд” энэ сарын 16-24-ний өдөр болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртсэн байна. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж, ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэхүү киног Оскараас нэлээд хэдэн төрлөөр шагнал авч мэднэ гэж кино сонирхогчид үнэлж байгаа аж.