-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Өмнөд Африкын Кэйптаунд хотод амьдардаг эмээ Жоржина Харвүүд 100 насныхаа төрсөн өдрийг шүхрээр бууж тэмдэглэжээ. Тэрээр 2007 онд буюу 92 насныхаа төрсөн өдрөөр анх шүхрээр буусан бөгөөд түүнд ихэд таалагдсан тул төрсөн өдрөө гурав дахь удаагаа энэ заншлаар тэмдэглэсэн байна.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Номхон далайн арлын улс Вануату өнгөрсөн амралтын өдрүүдэд Пам нэрт хүчтэй хар шуурганд өртөж ихээхэн хохирсон. Тэгвэл энэ улсад олон улсын хүмүүнлэгийн болоод хүмүүнлэгийн бус тусламж нэн даруй хэрэгтэй байна хэмээн хүний эрхийн байгууллагууд уриалжээ.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Хэрвээ засгийн саналыг газар батлах юм бол Египет улс Каирыг орхиж шинэ нийслэлтэй болно хэмээн “CNN” мэдээлжээ. Энэ талаар барууны хэвлэлүүд “Египетийн нийслэлийг Тахрирын талбай, пирамид, Нил мөрнөөр төсөөлөх тухай мартаж үз” хэмээн бичицгээж байна.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Иракын удирдагч агсан Саддам Хуссений бунхан Тикрит хотын ойролцоох “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд бараг бүхэлдээ устсан тухай “АП” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод дан ганц өөрийн зарлигаар улс орныг удирдах эрх олгожээ. Гэхдээ Үндэсний ассемблейн түүнд олгосон эрх ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үйлчлэх юм байна.
-
2015 оны 3 сарын 16
Монгол улс шинэ төмөр зам байгуулах бүтээн байгуулалтын талаар яриад удаж байна. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ батлаад 5 жил болж байгаа хэдий ч мөнөөхөн шинэ төмөр замын сураг алдарч, өдгөө “эзэнгүйдсэн” байдалтай болжээ.
Уг нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 2.2.3-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудаас олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий суурь бүтэц гэж үзэх” гэж заажээ. Шинэ төмөр зам Монгол улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой юу гэвэл онцгой ач холбогдолтой. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч өнөөдөр төмөр зам барьж чадсан уу. Хэдэн км замыг хэдэн төгрөгөөр барихаар төсөвлөсөн бэ. Мөнгө зам хоёрын аль нь бидэнд байна вэ гэсэн олон асуултын хариуг эрэлхийлж, үнэн бодит байдлыг өгүүлсэнийг Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлэгээс үзээрэй.
-
2015 оны 3 сарын 16
Бразилийн ерөнхийлөгч Дильма Роуссеффыг эсэргүүцэн сая гаруй хүн жагсчээ. Тэдний ихэнх нь ерөнхийлөгчид хариуцлага тооцохыг шаардсан байна.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Бразильд автобус осолдож олон арван хүн амиа алджээ. Ням гарагт болсон ослоор амиа алдагсдын тоо 50 хүрсэн хэмээн эрх баригчид мэдээлж байна.
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
-
2015 оны 3 сарын 16
Италийн шөнө. Цаснаар, шөнийн цагаар өдөр юм шиг гэрэлтдэг хот.
-
2015 оны 3 сарын 16