2015 оны 2 сарын 09
Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Москвад айлчилж, Украины хямралыг энхийн замаар шийдэхийг Владимир Путинд ятгажээ. Энэ уулзалт нь Украины асуудлаар Америкгүй хэлэлцсэн анхны уулзазт боллоо гэж хэвлэлүүд онцолжээ. Германы канцлер Ангела Меркель Украины армид туслахаар цэрэг, зэвсэг илгээх нь хямралыг шийдвэрлэх бус улам дэвэргэнэ гэж шүүмжилсэн юм.