-
2019 оны 12 сарын 12
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх 15 асуудалд Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл багтсан юм.
-
2019 оны 12 сарын 12
Яг үнэндээ ярилцлага өгч суух нь байтугай, өгье гэж шийдэх ч надад амаргүй байлаа. Миний нэр холбогдсон хэрэг явдал нь ярилцлага өгөх, нийгэмд үлгэрлэх хэмжээний гавьяат үйл явдал бишийг хэн бүхэн мэднэ. Солонгосоос сэтгэл санааны гүнзгий хямралтай ирсэн.
-
2019 оны 12 сарын 11
Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нарын гишүүд төслийг дэмжиж байна гээд зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн хөрөнгийг стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад зарцуулсанд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодруулав.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бол зарим хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцах шаардлагатай гэж хэлэлцэх хугацааг хойшлууллаа.
-
2019 оны 12 сарын 11
Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ.
-
2019 оны 12 сарын 11
Гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд орлогч даргын албыг хашсан мэргэжлийн хүн нэр дэвшсэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, үнэт цаасны зах зээлд ахиц дэвшил гаргах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж ажиллахыг захисан юм.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг газрын даргаар ажиллаж байхдаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвгэр дэх Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд эргүүлэн авахаа мэдэгдсэн. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэдэг Асгатын мөнгөний ордыг мөн төрийн мэдэлд буюу "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлэхээ мэдэгдэж байв.
-
2019 оны 12 сарын 11
Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна. Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш. Сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй
-
2019 оны 12 сарын 11
Нийгмийн даатгалын сан нь нэгдсэн төсөв дотроо бүрэлдэхүүн хэсэг болж ордог. Алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруул гэдэг шаардлага тавьсан. Энэ хүрээнд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх болсон. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
-
2019 оны 12 сарын 11
УИХ дахь уяач гишүүдийн эрх ашиг, үзэмжээс хамаарах нь тодорхой. Харин тэр үед гишүүн Н.Номтойбаяр, Жинхэнэ монгол морь, Монголын морин спорт уяачдын холбоо ямар санал санаачилга гаргах нь анхаарал татаж байна.
-
2019 оны 12 сарын 10
Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.
-
2019 оны 12 сарын 10
Ц.Гарамжав: Ард түмний эзэмшилд байгаа хувьд ногдол ашгийг олгох ёстой. Тэдний зөвшөөрөлгүй ногдол ашгийг үрэх эрх хаана ч байхгүй.
-
2019 оны 12 сарын 10
Онцгойгийн алба хаагчид ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Мэдээллийг нягтлаад дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
-
2019 оны 12 сарын 10
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзжээ.
-
2019 оны 12 сарын 10
Монгол Улсын парламент хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол-Польшийн найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир нар оролцож байна.
-
2019 оны 12 сарын 10
Тэрбээр Солонгос улсыг биш Америкийг зорьсон гэдгийг эх сурвалж өгүүлээд буй. Түүгээр зогсохгүй шүүхээс зөвшөөрсөн хугацааг гурван удаа хэтрүүлсэн тул мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн, Интерполоор эрэн сурвалжлах хүсэлтийг АТГ-аас прокурорт гаргасан аж. Энэ талаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагаас тодруулах гэтэл дэд дарга, тэгргүүн комиссар Ж.Батсайханаас тодруулахыг хүссэн юм. Харин дэд дарга Ж.Батсайхан “Манайхаас прокурорт хүсэлт гаргасан нь үнэн"
-
2019 оны 12 сарын 10
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гээд хуульд заачихсан. Энэ нь маш ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм.
-
2019 оны 12 сарын 10
Фракцын тогтолцоог халсан хэмээн хөөрцөглөх болсон Ардчилсан намд хэн нь хамгийн их улс төрийн тоглолт хийж байна, МоАХ-ныхон л буйг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл болсон үйл явц ямар нэгэн нэмэлт хачиргүй илэрхийлэх шиг. Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байхгүй зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг зарчмаар яваад буйгаас биш бусдаар С.Зориг агсны эхлүүлсэн нийгмийн шинэчлэл өнөөдөр ямар төвшинд яваа нь өөрөө асуулт юм...!?