-
2019 оны 12 сарын 06
Хамгийн эмгэнэлтэй нь тусгай сангуудыг хоослохдоо ичиж зовоогүй шиг ээ, мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай гишүүдээр бүрдсэн танхим гэхээр эрхгүй харуусал төрүүлэхээр. Яг ийм л нөхдүүд өнөөдөр Улсын Дээд шүүхэд шүүгчээр томилогдох гээд өмнөө суугаа хүнийг болсон болоогүй хэдэн үгээр мялааж, үнэнч, шударга байгаарай гэж хүсэж суух нь хэр оновчтой зүйл бэ. Угтаа бол ядаж ганц нь ч болтугай шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй юм байна. Цэвэр онолын хүнийг шүүгчээр томилох нь эргээд шүүх засаглал дампуурах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг ч юм уу. Ингээд байр сууриа илэрхийлсэн бол “Овоо доо, муу гишүүд минь” гэж хэлэх сэн. Гэвч тэд амаа үдүүлсэн мэт өнөө л “МАНАН мафи”-аа ярьж, найз нөхөд биш шүү гэсээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжив.
-
2019 оны 12 сарын 06
Өнөөдөр 12 дугаар сарын 06. Ардчилсан нам байгуулагдсан өдөр. Харамсалтай нь энэ намын гишүүд “төрсөн өдөр”-өөрөө баярлах байтугай уйлах ч багадаад сууж байна. Яагаад гэдгийг бүгд мэдэж байгаа. Мэдэж байгаа учир шаналж, санаа зовниж байгаа.
-
2019 оны 12 сарын 06
Шинээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд ч гэсэн тоглоомын дүрэм нь ойлгомжтой байх нь зөв. Зөвхөн танигдсан улстөрчийг нэг тогтолцоогоор сонгогдох боломжийг нь олгоод байж болохгүй. Шинээр орж ирэх улстөрчдийн ч боломжийг тэгш хангах ёстой.
-
2019 оны 12 сарын 06
Жил бүрийн Үндэсний их баяр наадам болон цагаан сарын баяраар ансуудал дагуулдаг зүйлийн нэг нь хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал болон уяачдын цол тэмдэг, хурдан морины үүлдэр угсааны асуудал яригддаг. Тэгвэл уг асуудлаар хуулиар нэг мөр шийддэг болохоор салбарын хуульд шинэчлэлт хийх гэж байна.
-
2019 оны 12 сарын 06
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.
-
2019 оны 12 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.
-
2019 оны 12 сарын 05
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.7 их наяд бөгөөд үүний 11.6 их наяд орчим нь олон төрлийн эх үүсвэрээс орж ирсэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа аж. Өрийн хязгаар хуулиараа 75 хувь байх зохицуулалттай бөгөөд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 53.6 хувь буюу хуулийн хүрээнд байгаа.
-
2019 оны 12 сарын 05
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана гэв.
-
2019 оны 12 сарын 05
Хөх хот, Эрээнтэй холбоотой Засгийн газрын шалгалт дууссан. Одоогоор танилцуулагдаж амжаагүй байгаа. Өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын хуралдаан болсон. Мягмар гарагт Ерөнхий сайд ОХУ-д айлчлалтай байсан учраас зарим танилцуулагдах байсан гурван асуудал цагтаа багтаагүй. Тиймээс энэ асуудлыг ирэх лхагва гарагт танилцуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан авах 7-10 арга хэмжээ бий. Танилцуулагдаж дууссаны дараа мэдээлэл өгнө.
-
2019 оны 12 сарын 05
Эх орны ирээдүй хаашаа яваад байна, гурван сая иргэн их гүрнүүдийн дунд яаж амьдрах зэрэг тал тал руу нь харж сэтгүүлчийнхээ үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Дээрх хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийнхэнд энэ боломжийг нь олгох байх.
-
2019 оны 12 сарын 05
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.
-
2019 оны 12 сарын 05
"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацаанд шүүхээр хэлэлцсэний эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан билээ.
-
2019 оны 12 сарын 05
Тус зөвлөгөөнийг Архангай аймгийн нутгийн зөвлөл, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хамтран зохион байгуулж байгаа аж. “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-ийг нээж УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-д төлөөлөгчөөр оролцож буй малчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
-
2019 оны 12 сарын 05
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
-
2019 оны 12 сарын 05
Бүгд улс төрийн болон явцуу эрх ашиг нөлөөлж байна. Үүнд энэ хууль нөлөөлж, цэвэрлэгээ хийх боломжтой юу. Энгийн нэг сэтгүүлч телевиз байгуулаад ажиллах боломж алга. Уг нь ингэж байж хэвлэлийн салбар тунгалаг байх боломжтой. Захиалагчийн талд үйлчилсээр байвал ардчилал тунгалаг байж чадахгүй ээ.
-
2019 оны 12 сарын 05
Өөрөөр хэлбэл, би шүгэл үлээсэн. Дараа нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүх байгууллага хариуцсан хэргээ шийдвэрлэж чадахгүй байна.
-
2019 оны 12 сарын 05
Надад хичээл зааж байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Туршлага дутах эсэхийг мэдэхгүй. Олны анхааралд өртсөн хэргийг анхаараарай. Шударга ажиллана шүү.
-
2019 оны 12 сарын 05
Дээд шүүх шат дамжлаг биш юм аа. Дээд шүүх дээр бүх процесс тодорхой асуудлыг хянадаг болохоос хөгийн асуудлыг шийдэж, мөнгө олдоггүй юм. Эндээс л шүүх засаглал дампуурах эхлэл болж байна.
-
2019 оны 12 сарын 05
Архангай аймгийн малчид Төрийн ордонд чуулж байна. Тус чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэх үеэрээ малчдын нийгмийн асуудлыг анхаарах ёстойг онцолсон юм.
-
2019 оны 12 сарын 05
Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй зугтаадаг эцэг, эхчүүдийг 30 хүртэлх хоногоор цагдан хорих заалт оруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүргүүлээд буй. Ингэснээр хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн учир Зөрчлийн тухай хуульд ийн тусгахаар санал хүргүүлсэн юм байна.