-
2019 оны 11 сарын 28
Монголын тал Оюутолгойн 35 хувийг эзэмших чиглэлийг тухайн үеийн Засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар энэ хүрээнд Оюутолгойн 34 хувийг авсан. Одоо харахад 34 хувь авсан нь буруу байсан юм байна. Учир нь гаднын босгосон мөнгөн дээр Монгол Улсын энэ хувь нь өр болоод явж байна.
-
2019 оны 11 сарын 28
"Шинэ хөдөө" төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна.
-
2019 оны 11 сарын 28
Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” .
-
2019 оны 11 сарын 28
Х.Батулга: Үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цагаа үеэ олсон явдал
-
2019 оны 11 сарын 28
Гадаад харилцааны дэд сайд эл томилолтынхоо хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан юм. Учир нь өнгөрсөн 2018 оны тавдугаар сард ОХУ-ын талаас "Хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдын айлчлалыг хойшлуулж байсан удаатай. Үүнээс болж жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож чадаагүй юм.
-
2019 оны 11 сарын 28
Олон улсын Хүний эрхийн өдөр, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” сэдвийн хүрээнд хөрөг найрууллын уралдааныг 2019 оны 11 сарын 10-наас 2019 оны 12 сарын 08-ны өдрийн хооронд зарлаж байна.
-
2019 оны 11 сарын 28
Иргэн бүрийн өрийг тэглэвэл улсад ямархуу дарамт үзүүлэх бэ гэдгийг улсын Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан хүн бага ч гэсэн гадарлаж байх ёстой. Бүр сайнаас сайн мэдэх учиртай. Гэсэн атлаа өмнөө намынхаа гишүүдийг барьчихаад энэ мэт хөөсөрсөн амлалт өгч буй нь тэрбээр үнэхээр хүчтэй өрсөлдөгч үү, эсвэл ээлжит ПОПЗАНДАН уу гэж асуухаас аргагүй болоод байна.
-
2019 оны 11 сарын 26
Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
-
2019 оны 11 сарын 25
Улсын Онцгой комиссын хуралдаан болж 2019-2020 оны өвөл, хаврын цаг агаарын төлөв байдал, хөдөө аж ахуйн салбар болон нийслэлийн өвөлжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу орон нутагт ажилласан Шуурхай бүлгийн дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ хийсэнтэй танилцав.
-
2019 оны 11 сарын 25
Тэд мэдээлэл технологийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулалт хийе гэж санал тавьсан. Тэгэхэд нь би мэдэхгүй зүйл байна. Үүнээс долоо хоногийн дараа дээрх хятадуудыг барьсан асуудал гарсан. Тухайн үед би хууль бус үйлдэл хийх гэж байна гэж мэдээгүй. Тиймээс саналаа албан бичгээр тодорхой танилцуул гэсэн.
-
2019 оны 11 сарын 25
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.
-
2019 оны 11 сарын 25
Бараа ажил үйлчилгээгээ борлуулахдаа залилан мэхлэх, худлаа шошго хадан төөрөгдүүлэх, эсвэл хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироохыг хориглож байгаа юм. "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг ч хүч хэрэглэсэн тохиолдол мөн аж.
-
2019 оны 11 сарын 25
Аливаа бүхэн стратеги, хөдөлмөр зохион байгуулалтын нарийн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжлийн шинэ шатанд гарах боломж нээгддэг. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ч энэ суурь зарчмыг баримтлан ажиллаж буйг Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат ярилцлагандаа онцоллоо.
-
2019 оны 11 сарын 22
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаан 12 цаг 02 минутад 56.0 хувийн ирцтэйгээр эхэлж, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.
-
2019 оны 11 сарын 22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн улсын төсөвт хохиролтой шийдвэрийг УИХ залруулж чадлаа.
-
2019 оны 11 сарын 22
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ.
-
2019 оны 11 сарын 22
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
-
2019 оны 11 сарын 22
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эрх ашиг хамгаалагдаж, олон нийтэд “таалагдаж” л байвал түүнд төрийн нууц ч “падлийгүй” дээ. Задалж ч чадах хүн.
-
2019 оны 11 сарын 21
Энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 69.9 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлого төсөвт ороогүй. Энэ хэмжээгээр 2019 оны төсвийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа. Бодит байдал нь энэ. Улсыг 70 тэрбумаар хохироож байгаа асуудал. Засгийн газар бол нэг байр суурьтай байгаа.
-
2019 оны 11 сарын 21
УИХ-ын ээлжит чуулганаар Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар баталсан.