-
2019 оны 11 сарын 05
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор 2016 онд хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулсан билээ.
-
2019 оны 11 сарын 05
Амар амгалан хотхонд захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн хэлж буйгаар “Бид ажил хөдөлмөр эрхлэж цуглуулсан мөнгөөрөө байр захиалсан. Захиалга өгөөд хоёр жил болж байна. Бидэнд 2019 онд байр ашиглалтад орно гэж гэрээ хийсэн.
-
2019 оны 11 сарын 05
Түүнийг Б.Орхонтуяа гэдэг. Нягтлан бодогч, гоо сайханч мэргэжилтэй ч Монголын Солонгос гэгдэх Цагаан хадад нүүрсний тээвэрлэлт хийхээр зориг шулуудан ирсэн монгол бүсгүй. Түүнтэй адил эх хүний сэтгэлийн дуудлагаар нүүрсний тээврийн жолооч хийж буй 100 гаруй эмэгтэй бий. Тэнгэрт манаран харлах нүүрсний тортог дундах Цагаан хадны тээврийн энэ л цэгт амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр найз нөхдөө бараадан ирсэн түүнтэй хэсэгхэн хором уулзаж ярилцсан юм.
-
2019 оны 11 сарын 05
“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд энэ оны 6 дугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын уул уурхайн салбарын чадавхаа дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
-
2019 оны 11 сарын 05
Манай улсад судалгааны их сургуулийн хууль байхгүй. Статус нь тодорхойгүй. Тухайлбал, 200 оюутантай сургууль, 2000 оюутантай сургууль адил эрх зүйгээр зохицуулагддаг.
-
2019 оны 11 сарын 05
11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн“Хийн шийдэл” төслийн талаар мэдээлнэ.
-
2019 оны 11 сарын 05
Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
-
2019 оны 11 сарын 04
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 2018, 2019 онд дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.
-
2019 оны 11 сарын 04
“Хажуугаар нь өнгөрөхдөө шүргэчих. Заргалдаад хаа хүрэх юм, тэр муу” хэмээгээд нусаа шурд хийн нийх жолооч хар хүү. Хажууханд зогсох залуу “Худлаа даа, биднийг замаасаа шахах гэсэн л арга. Явъя аа, эхнэр хоол хийсэн гэж хүү залгасан” гэв. Ийн ярилцангаа гуйвж дайвах залуусын бараа сааралтан бужигнах их тоосон дунд замхран алга болов. “Зарим залуус их сонин. Ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байна гэх атлаа арван төгрөг олдвол архи ууж, авгай хүүхэн эргүүлнэ. Олсон хэд нь дуусахаар төр засгийн буруугаас, МАНАН-гаас боллоо гэж агсарна” хэмээн нэгэн хүн учирлав.
-
2019 оны 11 сарын 04
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүр бий. Энэ гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдал хүлээн авчээ.
-
2019 оны 11 сарын 04
Гачуурт-Налайхын 20.9 км замыг өнөөдөр нээлээ. Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, хотын дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгчид оролцлоо.
-
2019 оны 11 сарын 04
Багануур ХК " Уул уурхайн хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо" чуулга уулзалтад оролцлоо
-
2019 оны 11 сарын 04
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх малчдын чуулган боллоо. Энэ үеэр Дорнод аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, хошууч Д.Мөнххүүгээс дараах зүйлийг тодрууллаа.
-
2019 оны 11 сарын 04
Гачуурт-Налайхын замын нээлт болж байна
-
2019 оны 11 сарын 04
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 сургууль, 4 цэцэрлэг нь Монголын Оюун Ухааны академийн албан ёсны гишүүн болсноор сургууль, цэцэрлэг тус бүр “Спорт өрөлт”-ийн сургалтыг явуулж эхэлсэн билээ.
-
2019 оны 11 сарын 04
Нээлттэй сонсгол явуулах ажлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хэрэглэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
-
2019 оны 11 сарын 04
Дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5-2 хэмд хязгаарлах зорилт тавьсан билээ.
-
2019 оны 11 сарын 04
Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 3-н жилийн хугацаанд, нийтдээ 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
-
2019 оны 11 сарын 04
Монголчууд анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авсан түүхэн үйл явдал энэ сарын 1-нд боллоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ТОКИО 2020 олимпын эрх авах орнуудыг зарлах ёслолын ажиллагаа Японы Уцуномияа хотод болж, эхний багуудыг зарлалаа.
-
2019 оны 11 сарын 04
Холбогдох мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай уулзаж II, III, IV, “Амгалан” цахилгаан станц юу хийх талаар тодорхой шийдвэрүүд гаргаж, хөрөнгө мөнгөний талаар ярилцахаар болсон.