-
2019 оны 9 сарын 20
Дуучин Б.Амархүү энэ сарын 19-ний ѳдрийн 00.00 цагийн үед Хан-уУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын гадаа сэтгэцэд нѳлѳѳт бодис хэрнглэсэн, хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баривчлагдсан билээ.
-
2019 оны 9 сарын 20
Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Багануур” ХК-д ажиллав.
-
2019 оны 9 сарын 20
Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.
-
2019 оны 9 сарын 20
Баянгол дүүрэг, V хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын авто замд борооны ус зайлуулах шугам хийж гүйцэтгэх зорилгоор 2019.09.21-ний 23.00 цагаас 2019.09.22-ны 06.00 цаг хүртэл тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болжээ.
-
2019 оны 9 сарын 20
Олон улсын хүүхдийн "Найрамдал” зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч тавдугаар сарын 29-нд гаргасан.
-
2019 оны 9 сарын 20
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, үзлэг шинжилгээний чанар,аюулгүйбайдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 10-13-нд хийлээ.
-
2019 оны 9 сарын 20
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан профессор Г.Батбаатарыг үндэслэлүйгээр халсан болохыг гурван шатны шүүхээс тогтоож, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэр гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.
-
2019 оны 9 сарын 20
НМХГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 18- 24-ний хооронд Мишээл Экспо төв дээр зохион байгуулагдаж байна.
-
2019 оны 9 сарын 20
Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакциныг нэгдсэн байдлаар хийж байхаар болсон билээ. Өнгөрсөн 2018 оны хувьд томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ болон Гурван гал, Интермед зэрэг эмнэлгүүдэд тарьж байсан юм. Харин энэ жилийн хувьд ирэх сараас эхлэн вакцинд хамруулах юм байна.
-
2019 оны 9 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулж эхэллээ.
-
2019 оны 9 сарын 20
НМХГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.
-
2019 оны 9 сарын 20
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны төлөөлөгчид Төрийн албаны зөвлөл дээр ажиллаж, Төрийн албаны сонгон шалгаруулалт, түүнийг зохион байгуулах талаар харилцан туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 20
Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 15 багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
2019 оны 9 сарын 20
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн аваар ослын тоо буурахгүй байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байна.
-
2019 оны 9 сарын 20
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга С.Ганбаатарыг Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойд алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг олгосон гэх асуудлаар албадан саатуулж, шалгаж эхэлжээ.