-
2019 оны 8 сарын 21
Өнөөдөр 12.00-15.00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд хуульчид цуглан жагсаал хийхээр болжээ.
-
2019 оны 8 сарын 21
Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ.
-
2019 оны 8 сарын 21
Энэ сарын 11-ний өдөр Гүнтийн автотээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр Төв аймгийн Борнуур сумаас долоон уут мансууруулах төрлийн ургамал авч явж байжээ.
-
2019 оны 8 сарын 21
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас халдварт өвчин тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна.
-
2019 оны 8 сарын 21
ӨМӨЗО-ны Улаанцав хотод хүнийг хэл яриагаар нь таних төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
-
2019 оны 8 сарын 21
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр хүрэхгүй долоо хоногийн хугацаа үлдлээ. Энэ хичээлийн жилд боловсролын сангийн зээлд хэдэн оюутан хамрагдах боломжтой талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалантай ярилцлаа.
-
2019 оны 8 сарын 21
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн урилгаар 2019 оны 8-р сарын 18-23-нд Хятад улсад айлчилж байна.
-
2019 оны 8 сарын 21
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 8 сарын 21
09.00 цагт Новотел зочид буудлын 4 давхарт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран "Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99179899
-
2019 оны 8 сарын 21
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.
-
2019 оны 8 сарын 20
"Баатарван транс" компанийн үйл ажиллагааг зогсоожээ
-
2019 оны 8 сарын 20
Улайсдаг гэрлийн хэрэглээ нь эрчим хүчний зарцуулалт өндөр тул эрчим хүчний сүлжээний ачааллыг нэмэгдүүлж агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймд нийслэлчүүддээ улайсдаг гэрэл хэрэглэхээс татгалзахыг уриалж дараах мэдээллийг хүргэж байна.
-
2019 оны 8 сарын 20
Соёлын үнэт зүйлсийг хамгаалах байгууллагын ажилтнууд Хэбэй мужийн Линьчэн тосгоны Чэнди суурингаас өдгөөгөөс 1200 жилийн тэртээд хамрах булшны хавтан олжээ.
-
2019 оны 8 сарын 20
нгөрөгч хаврын улиралд таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд гурван сургууль бусад сургуульд нэгджээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал яригддаг. Тэгвэл энэ жилийн хувьд сургалтын төлбөрийн өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
-
2019 оны 8 сарын 20
“Өнгөрсөн жилийн хувьд бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангадан байсан. Мөн дунд ангийн сурагчдын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдэд олгож, бусад сурагчдыг худалдаж авахыг шаарддаг байсан. Энэ оны хувьд сурах бичгийн хэвлэлт оройтож эхэллээ. Учир нь Азийн хөгжлийн банкны гэрээ хэлэлцээр удаашралтай байсан юм. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сурагчид сурах бичигтэй болно.
-
2019 оны 8 сарын 20
Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
-
2019 оны 8 сарын 20
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан билээ.
-
2019 оны 8 сарын 20
Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Хашаат” гэдэг газраас 25 настай эмэгтэй сураггүй алга болжээ.
-
2019 оны 8 сарын 20
Таван давхар сараалжин торонд бог мал хашиж, автомашинаар тээвэрлэж буй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл уг мэдээллийн дагуу НМХГ-аас энэ сарын 17-нд шалгахад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан гэх 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашин тэвшин дээр таван давхар сараалжиндхийж, тээвэрлэсэн байжээ. Тээвэрлэсэн ямааг Эмээлтэд байрлах "Дун Фан интернэйшнл трэйд" компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байв.
-
2019 оны 8 сарын 20
Гадаад харилцааны яамнаас “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр Монгол Улсад хувийн аяллын зорилгоор ирсэн. Албаны шугамаар ямар нэгэн уулзалт товлоогүй. Ямар хугацаатай, хаагуур аялах талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгчээ.