-
2017 оны 11 сарын 27
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан баасан гарагт болж, хэд хэдэн хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Үүнд, “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.
Мөн “Жинст-Увс” ХК-ийн 53,223 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай ХК-ийн хөрөнгөд ногдох 1,612,715 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,665,938 ширхэг хувьцаа болголоо.
“Даваанбулаг” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй 100 зуун төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,788,500 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,056 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,205,600 ширхэг энгийн хувьцаа болгон 100 хувааж бүртгэв.
“Ард даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Блью Планет” ХХК өөрийн эзэмшлийн 153 310 ширхэг энгийн хувьцааг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д арилжсантай холбоотой асуудлыг хэлэлцээд, “Ард даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүртгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар тогтлоо. Ингэснээр “Ард даатгал” ХХК гурван хувьцаа эзэмшигчтэй болж, нийт хувьцааны 93.3 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” ХК эзэмших болж байна.
-
2017 оны 11 сарын 27
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор
-
2017 оны 11 сарын 27
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт энэ сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцахын зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж өнгөрсөн юм.
“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна. Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийж буй.
-
2017 оны 11 сарын 27
2017 оны 11 дүгээр сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна.
2. Баянгол дүүргийн Жамсранжавын гудамж, “Номин” их дэлгүүрийн арын 14а-байрны баруун замд амины Kia Bongofrontier маркийн автомашины жолооч нь Toyota Toyoace маркийн автомашины М жолоочтой мөргөж ослын газрыг орхиж зугтаасан хэргийг шалгаж байна.
-
2017 оны 11 сарын 27
Өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг өрнөсөн Цэргийн тангаргын баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн торгон цэрэг гэгдэж ирсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дайчдын тангаргын баярт оролцон баяр хүргэлээ.
Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ЗХ-ний 032 дугаар анги нь Төрийн болон, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах үндсэн үүргүүдээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн анги юм. Цэргийн тангарга өргөнө гэдэг агуулгын хувьд ээж аавын хүү, эх орны хүү болж байгаа ч ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж байгаа гэсэн үг юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэрэг эрсийн тангарагийн баярт оролцож “Хүн амьдралдаа олон үүрэг амлалт авдаг байх. Гэхдээ цэргийн тангараг шиг хатуу, зөрчвөл хатуу цээрлэл хүлээдэг, эр хүнийг жиннхэнэ эр хүн болгодог ийм тангараг бол хүний амьдралд ганцхан байдаг. Энэ тангарагаа та бүхэн өнөөдөр эх орон, ард түмэн, аав ээж, ханийнхаа өмнө өргөлөө. Энэхүү тангарагтаа үнэнч явж, цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэж баяр хүргэе” гэлээ.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй залуусын хувьд алба хаах хугацаандаа Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэг тэмдэг болж Монгол Улсад хүрэлцэн ирж буй гадаад улсын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай хамгийн түрүүнд нүүр тулан мэндчилж, Монгол Улсын төр цэргийн сүр хүчийг дэлхийд таниулж ирсэн өндөр үүрэг хариуцлага хүлээж ирсэн.
Э.Пүрэвбаатар /Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч/
- Би Дундговь аймгийн Дэрэн сумынх. Өмнө би цэргийн албыг сайхан гэж боддог байсан. Энд ирээд цэргийн алба миний бодож байснаас илүүнэр хүндтэй, үүрэг хариуцлагатай, сайхан байдгийг мэдлээ. Үеийн олон залуустай найз нөхөр боллоо.
Эцэг эхийн төлөөлөл
-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас ирсэн. Хүүгээ эр цэргийн албанд нэр төртэй зүтгэж тангарагаа өргөж байгаад ээж нь баяртай байна. Хүүгээ эх орны хүү болж байгаад баярлаж албаа нэр төртэй хаагаад ирээрэй гэж хэлнэ дээ.
-Миний ууган хүү цэргийн тангарагаа өргөлөө. Төрийн ёслол хүндэтгэлд 032 дугаар ангид цэргийн албаа хаах болсон хүүгээ бахархаж байна. Энэ анги улс орны нүүр царай болж байдаг нэр хүндтэй анги. Тиймээс хүү минь эх орныхоо өмнө томоохон үүрэг хүлээлээ шүү гэж захиж байна.
Ийнхүү Монгол Улсынхаа үндсэн хуулийг эрхэмлэн дээдэлж иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр хугацаат цэргийн албанд татагдан тангаргаа өргөсөн шинэхэн дайчид эх орноо хайрлах үзэлтэй, албаа нэр төртэй хааж, эрдэм мэдлэг, оюун ухаанаа боловсруулан тэлэх их амжилтын үүд хаалгаа нээлээ.
-
2017 оны 11 сарын 27
09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын хуралдаан болно.
09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны ажлын чанар, хүртээмжийг сайжруулах” уулзалт ЭМЯ-нд болно.
10.00 цагт Уран зургийн галeрейд болно. “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн нээлт болно.
10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд Кубын Элчин сайдын яамнаас ном хандивлах арга хэмжээ болно.
10.00 цагт Архивийн ерөнхий газарт “Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичиг” үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт АТГ-ын дэргэдэх ”Олон нийтийн төв”-д тус байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Төрийн ордонд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслол болно.
11.30 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын 28 дугаар Их хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас “Монгол Улсын Гавъяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт БСШУСЯ-нд дохионы хэлний сургалтыг сайжруулах ”Ярьдаг гар-1” төслийн танилцуулга болно.
12.00 цагт ЭМЯ-нд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтын талаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
10.30 цагт Чингэлтэй дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн, төслийн уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
“Live conference center“-т
11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах “Lead Mongolia” төслийн багаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг шаардаж, мэдээлэл хийнэ.
-
2017 оны 11 сарын 27
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
27-нд Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
-
2017 оны 11 сарын 27
Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх
-
2017 оны 11 сарын 27
2017.11.27, Даваа гараг / Билгийн тооллын: 9
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
-
2017 оны 11 сарын 27
2017 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цагаас 11 дүгээр сарын 27-ны 20 цаг
-
2017 оны 11 сарын 26
Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
-
2017 оны 11 сарын 26
ймгийн Засаг дарга нарын орлогч нар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, засаг даргын орлогч дарга нарт Онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулсан юм.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, төлөвлөх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг хүн амд эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах зэрэг үүргийг бүх шатны Засаг дарга хуулиар хүлээсэн байдаг.
Хуулиар хүлээсэн энэхүү үүргийг орон нутагт гардан хэрэгжүүлэх, хүн амд гамшгаас хамгаалах дадлага олгох, эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт, дадлагуудыг орон нутагт тогтмол зохион байгуулах, ирэх онд Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулахад анхааран ажиллахыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр аймгийн Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.
Мөн 2017 онд орон нутагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн талаар танилцуулга хийлээ. Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулсан. Харин энэ онд Булган, Хэнтий, Төв, Сүхбаатар, Увс аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургууль, Ховд аймагт “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 26
Өвлийн улиралтай давхцаад утааны улирал ч ирлээ. Тиймээс бяцхан үрсээ болон өөрийгөө ханиад томуунаас урьдчилан сэргийлж вакциндаа хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
-
2017 оны 11 сарын 26
Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэг 2017 оны 12-р сарын 5-7ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр хийгдэх бөгөөд Энэтхэг улсын Хавдрын Төвийн Захирал / Ахлах Зөвлөх эмч Панкаж Панде ҮНЭГҮЙ төлбөргүй үзлэг хийнэ.
-
2017 оны 11 сарын 26
Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ.
Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, архаг өвчтэй хүн 11213, эрсдэлт бүлгийн хүүхэд 1091, жирэмсэн эмэгтэй 1550, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107, цэцэрлэгийн багш 3533, сургуулийн багш 6344, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596, бусад байгууллагын албан хаагчид 2339, сайн дурын дархлаажуулалтанд 588 иргэнийг хамруулсан байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 11 сарын 26
Жил бүрийн 12-р сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтан, өнөөдрөөс эхлэн охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлж байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриан дор энэхүү аянг зохион байгуулах юм.
11 сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
11 сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
11 сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
12 сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
12 сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
12 сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
12 сарын 5- Сайн дурынхны өдөр
12 сарын 10- Хүний эрхийн өдөр
-
2017 оны 11 сарын 26
Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр. Одоогоос 93 жилийн тэртээ буюу 1924 оны энэ өдөр монголчууд Тусгаар тогтнолоо зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.
Тэгвэл энэхүү түүхт өдрийг тохиолдуулан дараах музейнүүд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тодруулбал,
Богд хааны ордон музей 10:00-16:30 цагийн хооронд,
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 10:00-17:00 цагийн хооронд,
Чойжин ламын сүм музей,
Монголын Театрын Музей,
Монгол үндэснийн түүхийн музей 16.30 цаг хүртэл тус тус үнэгүй үйлчилнэ.
-
2017 оны 11 сарын 26
Монголын Залуучуудын Холбоо 15 дахь жилдээ “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран 2017 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.
Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажиллаж байгаа бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ ажиллаж байгаа юм. Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлдсэн байгаа юм.
Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. Монголын Залуучуудын Холбоо 2017 оныг “Залуусаа Нэмье” уриалгатай өрнүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” билээ.
-
2017 оны 11 сарын 25
2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17 цаг 55 минутаас 18 цаг 04 минутын хооронд СХД-ийн 1-р хороо Нарангийн голоос Орбитын тойрог явах 1.5 км шинэ тавигдсан Асфальтан зам дээр явган зорчигч Б нь зам тээврийн осолд орж нас барсан байна.