-
2017 оны 7 сарын 03
Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгуулийн сурталчилгаанд явсан ГССҮТ-ийн эмч нар авто осолд орлоо гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдах болсон. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой хэвлэлийн бага хурлыг эмнэлэгийн удирдлагууд хийлээ.
-
2017 оны 7 сарын 03
Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны хурал өнөөдөр боллоо. Уг хуралдаан шигшээ багийн зааланд болсон ба ахмад тамирчид, дасгалжуулагч, удирдагууд, тамирчид зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарсан хурал болсон байна.
-
2017 оны 7 сарын 03
2017 оны 07 дугаар сарын 01, 02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 19 хүн гэмтжээ. Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 5, зорчигч хэлбэрээр 2 нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
-
2017 оны 7 сарын 03
ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүвтэр байх гэнэ.
-
2017 оны 7 сарын 03
Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “Приус” маркийн автомашин осолдож, ГССҮТ-ийн эмч нар хүнд гэмтсэн тухай
-
2017 оны 7 сарын 03
Монгол хэлний ЭЕШ-д 30 хүүхэд 800 оноо авсан бол 11541 сурагч унажээ
-
2017 оны 7 сарын 03
Энэ сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдаад байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа аж.
-
2017 оны 7 сарын 03
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хэдхэн хоногийн хугацаанд 3000 орчим цагаан зээр хатаж үхсэн гэх харамсалтай мэдээллийг тус аймгийн байгаль хамгаалагчид өгч байна. Тиймээс сумын байгаль хамгаалагчийн зүгээс эхний ээлжинд малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг уриалжээ.
-
2017 оны 7 сарын 03
Зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
-
2017 оны 7 сарын 03
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор төв нээлтээ хийлээ.
-
2017 оны 7 сарын 03
Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болжээ.
-
2017 оны 7 сарын 03
Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар ирэх баасан гарагаас буюу энэ сарын 7-ноос эхлэн худалдаана.
-
2017 оны 7 сарын 03
Баривчлах ялтай 151 хүн суллагдаж байна
-
2017 оны 7 сарын 03
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр өглөө 08:30 цагт хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалгаанаар шүүх хуралдаан хойшилж 2017.08.14-ний 09:00 цагт товлогдлоо.
-
2017 оны 7 сарын 03
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 03
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
-
2017 оны 7 сарын 03
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн долоо хоногт зарласан.
-
2017 оны 7 сарын 03
Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 1-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо
-
2017 оны 7 сарын 02
Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.
Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй.
1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй.
-
2017 оны 7 сарын 02
Төмөр замын засварын ажилд холбоочин, өртөөчин, замынхан, худалдаа үйлчилгээнийхэн гээд бүхий л салбарынхан уялдаа холбоотой ажилладаг. Энэ оны төмөр замын их засварын ажлыг УБТЗ-ын зам засварын машинт станци болон замын албаны ажилтан албан хаагчид Өргөн өртөөнөөс Улаан-Уул хүртэл 30 километр замын их засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү зам завсарын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцлаа.
Засварын ажилд нийт 75 ажилчин, 52 машинизаторууд ажиллаж буй бөгөөд засвар хийгдэж буй 30 километрт 18 тахиртай, 9,6 км нь тахир эрчилж байгаа аж. Нийт зам засварын ажилчдад Зам тээврийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, тэдний тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа салбарын сайд илэрхийлээ.
Тавдугаар сард эхэлсэн засварын ажил наймдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажлаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 9,4 км-ын засварыг гүйцэтгээд байна гэж Зам засварын машинт станцийн их засварын цуваан дарга О.Жигжидсүрэн салбарын сайддаа ажлаа танилцуулсан юм.